Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01273

 

 

 

2026 06 0******* 210/МА2026/0127*******

 

 

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/0*******227 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* холбогдох

15,865,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие анх Нарантуул худалдааны төвд гутал, пүүзний лангуунд ажилладаг байсан ба ******* нь надад БНХАУ болон Вьетнам улсаас гутал, пүүз оруулж ирж, худалдан борлуулж хамтран ажиллах санал тавьсан тул хөрөнгө оруулалтыг 50 хувиар буюу адил тэнцүү гаргахаар харилцан тохиролцож 2024 оны 04 дүгээр сараас эхлэн хамтран ажилласан. Би гэрээг бичгээр байгуулахаар олон удаа санал тавьсан боловч хариуцагч нь тухай бүрт татгалзаж байсан.

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд хороолол ******* дугаар байр 1 дүгээр давхарт байрлах дэлгүүрт сарын 1,600,000 төгрөгийн түрээс төлж ажиллахаар болсон бөгөөд миний бие хамтын ажиллагааныхаа хажуугаар Нарантуул худалдааны төв дэх ажлаа 2024 оны 09 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэн хийсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу миний бие 2024 оны 04-08 дугаар сард нийт 20,*******15,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Мөн иргэн З.Пүрэвсүрэнд 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр 1,4*******0,000 төгрөгийг төлж гутал, пүүз авсан, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бид тус бүр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус бүр 1,700,000 төгрөг гаргаж гутал, пүүз авсан, миний бие нийт 24,945,000 төгрөгийг шилжүүлсэн.

Хамтран ажиллах хугацаанд миний бие олсон ашгаас нэг ч төгрөг хүртээгүйгээс үүдэн маргаан үүсэж, 2 тал ярилцаж хамтын ажиллагаагаа цуцлахаар болсон тул бидний гэрээ 2025 оны 0******* дугаар сараас дуусгавар болсон. Үүний дараа миний бие хамтран ажиллах хугацаанд ******* руу шилжүүлж байсан барааны мөнгө 24,945,000 төгрөг болон тус бараанаас олсон ашгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь шилжүүлэхгүйгээр элдэв шалтаг хэлж зугтаасаар өдийг хүрсэн.

Иймээс миний бие 24,945,000 төгрөгөөс 2024 оны 04-09 дүгээр сард өөрийн хэрэглэсэн бараа буюу 12 ширхэг футболкны үнэ 480,000 төгрөг, хамтран ажиллах гэрээг цуцлах үед үлдэгдэл бараанаас авсан 26 ширхэг гутлын үнэ 2,600,000 төгрөг, *******аас над руу дансаар шилжүүлсэн *******,000,000 төгрөг, түрээсийн төлбөр *******,000,000 төгрөгийг тус тус хасаад, үлдэх 15,865,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие иргэн *******тэй 2024 оны 04 дүгээр сараас эхлэн хамтарч ажилласан. Бидний хооронд бичгийн хэлбэрээр ямар нэгэн гэрээ хийгдээгүй, амаар тохиролцсон. Бид анх ярилцахдаа 1-2 жилийн хугацаанд ашиг олно гэж ярилцаж тохирсон. ******* нь тухайн үед хөрөнгө оруулсан гэх мөнгөө надад нэг дор өгөөгүй. Хамтын ажиллагааны явцад гарсан үйл ажиллагааны зардлууд болох түрээсийн төлбөр, маркетингийн зардал, цахилгааны төлбөр, худалдааны зөвлөхийн цалин зэргийг ******* нь төлөлцөж байгаагүй. Бидний хамтын үйл ажиллагааны хугацаанд нийт үйл ажиллагааны зардалд 91,000,000 төгрөгийн зардал гарсан.

Бидний хамтын үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд үргэлжлэх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь 2025 оны 0******* дугаар сард дэлгүүр дээрээс бараа хулгайлж авч явснаар бидний хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон. Гэрээг дуусгавар болгохдоо бид тооцоо хийгээгүй.

Иймд би *******д мөнгө төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

*******.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан 15,865,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******7,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн *******.2, 6 дахь хэсгүүдэд "...талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлын талаар тооцоо нийлээгүй байна, ...хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн хугацаанд талууд өөрт ногдох үүргийг гүйцэтгэсэн эсэх, хамтран ажиллах гэрээний улмаас бий болсон дундаа өмчлөх хөрөнгийг хэрхэн хуваарилах талаа гэрээгээ дүгнэж, тооцоо нийлээгүй байна" гэх зэргээр дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч ******* нь тооцоо нийлэхгүй, уулзахгүй зугтаасны эцэст нэг юм уулзсан талаараа мөн 2025 оны 0******* дугаар сард үйл ажиллагаа явуулж байсан байрнаасаа хөөж гаргасан зэргийг дурдсан байгаа ба талууд хэрэв амаараа уулзаж ярилцаад, тооцоо нийлээд болчих байсан бол ингэж шүүхэд хандах шаардлага байхгүй байсан.

Өөрөөр хэлбэл гэрээгээ дуусгавар болгоход ч тэр, гэрээ хэрэгжиж байх хугацаанд ч тэр хариуцагч ******* нь уулзахгүй зугтааж, тооцоо нийлэхээс зайлсхийж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд хэрэв тооцоо нийлэхийг хүссэн бол талууд шүүхэд бүх баримтуудаа өгөөд тооцуулчих, эсхүл шүүх дээр уулзаад ч тооцоогоо нийлчих боломжтой байхад анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тооцоо нийлээгүй гэх үндэслэлээр хэргийг шударгаар шийдвэрлэхээс зайлсхийсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн тооцоо нийлсний дараа шүүхэд хандах эрхтэй мэтээр дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүчээр тооцоо нийлүүлж чадахгүй, боломжгүй учраас хариуцагчийн зүгээс хэзээ ч сайн дураараа тооцоо нийлэхгүй бол нэхэмжлэгчийн зүгээс ч хэзээ ч хохирол төлбөрөө авч чадахгүй хохирох үр дагавартай шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд хууль зүйн хувьд Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлүүдэд хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд тэдгээр заалтын хаана ч тооцоо нийлэх ёстой, эсхүл тооцоо нийлээгүй бол төлбөр, хураамжаа авахгүй гэх мэт агуулга бүхий зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т "Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ", 10.6-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй" гэж тус тус заасныг зөрчсөн байна.

4.2.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны хураамжид 24,950,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч талаас хэдий хэмжээний хураамжийг ямар хэлбэрээр төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар тайлбар, нотлох баримтыг талуудаас гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно. Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч талын төлсөн хураамжийг талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзнэ. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна, хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараар хамтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд хэрэгжсэн, тус үйл ажиллагаанд талууд оролцож байсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээ дуусгавар болох үед хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлаа тооцоогүй байна гэх зэргээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд энэхүү иргэний хэрэг үүссэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш нийт 7 удаа шүүх хуралдаан хойшлогдсон, үүний 6 нь хариуцагч *******ын зүгээс өмгөөлөгч авна, нотлох баримт, сөрөг нэхэмжлэл гаргана гэх мэт шалтгаанаар хойшлогдсон, энэ 5 сар гаруй хугацаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэдэн төгрөг гаргасан болохоо хангалттай нотлох боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл мөнгө мөртэй гэдэгчлэн өөрөөсөө ямар хэмжээний хөрөнгө мөнгө гаргаснаа хэрэг үүссэнээс хойш 8 сар, шүүх хурал товлогдсоноос хойш 5 сарын хугацаа өнгөрч байхад нотлох бүрэн боломжтой байсан бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т "Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасны дагуу мөнгө эсхүл хөрөнгө эсхүл үйлчилгээ аль хэлбэрээр, ямар хэмжээтэйгээр хамтын үйл ажиллагаандаа оруулсан болохоо нотлох бүрэн боломжтой байхад хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа байдлыг анхан шатны шүүхээс зөв дүгнэж чадаагүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн оруулсан 24,950,000 төгрөг нь дундын өмчид хамаарах юм бол хамтран ажиллах гэрээний нөгөө тал болох хариуцагч *******ын зүгээс 1 ч төгрөг гаргахгүй байсан ч нэг талаас гаргасан тэрхүү мөнгө дундын өмчид хамаарна гэж дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нөгөө талаасаа дундын хөрөнгө юм бол тал нь нэхэмжлэгчид ногдоно гэдэг талаас нь анхан шатны шүүх яагаад анхаарч үзэхгүй байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж, хариуцагчид давуу байдлыг бий болгосон шийдвэрийг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах үйл ажиллагаандаа оруулсан 24,950,000 төгрөг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд харин хариуцагч татгалзаж байгаа хариу тайлбарынхаа үндэслэлийг нотолж чадаагүй, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.*******, 6.5-т заасан зарчмын хүрээнд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэх байсан. Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 479 дүгээр зүйлийн 479.4, 480 дугаар зүйлийн 480.2, 480.2.1, 480.*******-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын хооронд нийтдээ 24,950,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний хүрээнд гаргасан боловч одоог хүртэл 1 ч төгрөгийн ашиг аваагүй, гэтэл нөгөө талаас хэдэн төгрөг гаргасан нь ч тодорхойгүй, мөн нэхэмжлэгчийн оруулсан мөнгөөр ямар бараа авсан нь тодорхойгүй, бараа аваад хэдэн төгрөгөөр зарж борлуулаад, хэдий хэмжээний ашиг олсон уу, алдагдал хүлээсэн үү гэдэг нь ч тодорхойгүй, ямар ч баримт байдаггүй.

Хамтын үйл ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг ******* хариуцаж байсан тул эдгээртэй холбоотой бүх баримтууд, санхүүгийн баримт, гүйлгээ хийсэн баримтууд хариуцагч *******аас гаргах боломжтой баримтууд байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр, тооцоо нийлээгүй гэх хуульд байхгүй нэр томъёогоор халхавчлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 15,865,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

*******.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 04 дүгээр сараас эхлэн хариуцагчтай гадаад улсаас гутал, пүүз оруулж ирэн, зарж борлуулахаар харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагаанд зориулж 24,945,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч ашиг өгөөгүй, хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тул өөрийн хувийн тооцоог хасаж үлдэх 15,865,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны зардалд гарсан 91,000,000 төгрөгөөс төлөлцөөгүй тул түүний хөрөнгө оруулалтаар оруулсан гэх мөнгийг буцаан өгөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж болох бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.Хамтран ажиллах гэрээгээр талууд хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахаар Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан.

Хэрэгт авагдсан баримтаар талууд хураамжийн хэмжээг харилцан тохиролцож тодорхойлсон байдал тогтоогдоогүй ба хариуцагч нь ямар хэмжээний хураамж хэрхэн төлсөн талаар шүүхэд тайлбар гаргаагүй.

Харин нэхэмжлэгч 18,815,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд дансаар хариуцагчид шилжүүлсэн, 2024 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр 1,4*******0,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,700,000 төгрөг тус тус бараа авахад төлсөн гэж тайлбарласан нь холбогдох дансны хуулга, зарлагын баримтуудаар тогтоогдсон байна. Нэхэмжлэлд дансаар шилжүүлсэн дүнг 20,*******15,000 төгрөг гэж тусгасан ч уг тооцоонд хариуцагчийн шилжүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1,500,000 төгрөгийг өөрөө шилжүүлсэн мэтээр буруу тусгасныг хасах нь зүйтэй.

Дээрх тооцоогоор нэхэмжлэгчийг гэрээний хураамжид 2*******,445,000 төгрөг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

5.Талуудын тайлбараар хамтын үйл ажиллагааг хариуцагч ******* эрхлэн явуулсан болох нь тогтоогдсон ба хариуцагч нь Худалдаа хөгжлийн банк ХК дахь 4610*******9660 тоот дансны хуулга болон түрээсийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Уг дансны хуулгад түрээсийн төлбөр, зар сурталчилгааны зардалтай холбоотой гэх хэсгийг тодруулсан байх хэдий ч хамтын үйл ажиллагааны хүрээнд худалдан авсан барааны төрөл, тоо хэмжээ, үнэ тодорхойгүй, мөн зарж борлуулсан болон зардал гаргасан тооцоо тодорхойгүй, эдгээр тооцооллыг хариуцагчийн дансны хуулгаас хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор түрээс, ашиглалтын зардал 22,800,000 төгрөг, маркетингийн зардал 4,000,000 төгрөг, 04-09 дүгээр сард худалдааны зөвлөхийн цалин өгсөн гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.

 

6.Талуудын хамтын үйл ажиллагаа 2025 оны 04 дүгээр сард дуусгавар болсон ба Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.******* дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2*******,445,000 төгрөг нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.******* дахь хэсэгт зааснаар талуудын дундаа өмчлөх хөрөнгөд хамаарах боловч хариуцагч нь энэ хэмжээнд хураамж төлсөн болохоо, түүнчлэн хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулсантай холбоотой тооцооны талаар шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар, нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэгч нь 2*******,445,000 төгрөгийн хэмжээнд хөрөнгө хуваарилахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Уг мөнгөн дүнгээс нэхэмжлэгч нь 12 ширхэг футболкны үнэ 480,000 төгрөг, гэрээ цуцлах үед үлдэгдэл бараанаас авсан 26 ширхэг гутлын үнэ 2,600,000 төгрөг, хариуцагчаас шилжүүлсэн *******,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт *******,000,000 төгрөг, нийт 9,080,000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй учир энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 14,*******65,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх тус зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүйг дээрх байдлаар залруулав.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 14,*******65,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/0*******227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.******* дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 14,*******65,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******7,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 229,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.******* дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2*******7,275 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УУГАНБАЯР

  ШҮҮГЧИД    Т.ГАНДИЙМАА

  Д.ЗОЛЗАЯА