Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 0287

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О      

Улсын яллагч Л.О  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох эрүүгийн 1925005450330 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

М.Г

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнж 7-7 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гийг гэр бүлийн

хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Одоо эхнэртэйгээ тусдаа амьдарч байгаа. Эхнэр бид хоёр цаашид хамт амьдрахгүй гэж шийдсэн” гэв.

Хохирогч А.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Мгийн ...“Би 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би нөхөртэйгөө гэртээ байж байтал манай нөхрийн найз нь хөдөөнөөс ирээд шартаж үхлээ гэхээр нь би дэлгүүрээс 1 литрийн Нутаг нэртэй архи авч өгсөн.Улмаар архи уух гэж байхдаа өөрийн найз С-г дуудаад миний авсан архийг дуусгачихаад би дахиад 2 шил архи 2.5 литрийн пиво нэгийг уусан. Ингээд би согтоод унтсан ба намайг унтсан хойгуур Солонго манай нөхрийн найз 2 явчихсан байсан. Би унтаж байгаад сэртэл манай нөхөр согтуу байсан. Бид хоёр маргалдсан чинь М.Г намайг хүнтэй унтаж хэвтдэг гэх зэрэг зүйлс яриад миний зүүн талын хөл рүү гурилын модоор 4-5 удаа цохисон. Мөн цээж рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Улмаар бид хоёр маргалдахаа болиод унтсан. Гэтэл өглөө нэг хүн хаалга цохиод байхаар нь сэрээд хаалгаа нээтэл М.Гийн найз нь орж ирээд шартаад үхлээ гэхээр нь дэлгүүр орж 2.5 литрийн пиво авсан пивоо уух гэж байхад араас Солонгоо орж ирээд бид 4 уг пивийг уучихаад Солонго манай нөхрийн найз хоёр гараад явсан. Улмаар М.Г бид хоёр маргалдаж байтал манай эгч залгасан ба би дуудлагыг нь авснаа мэдэлгүй нөхөртэйгөө маргалдаж байгаад би хувцасаа тайлаад орондоо орох гэж байтал манай эгч гаднаас орж ирээд хөл хөхөрчихсөн байсан чинь хараад цагдаад дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-14-р хуудас/

2. Гэрч А.М-ын ...“Манай дүү А.М миний лангуун дээр зогсдог байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа ирээгүй. Тэгэхээр нь би 11 цагийн үед А.М лүү залгатал түлхүүрийг чинь өгөөд явуулчихсан гэсэн. Улмаар ажил дээрээ ирэхгүй байна гэхээр нь А.М лүү дахиад залгасан чинь дуугарахгүй байхаар нь чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ гэтэл М.Г утас авчихаад яриулахгүй байна М.Г намайг зодсон хөл даагдахгүй байна гэхээр нь би такси аваад М.Ганхөлгийн гэрт очсон чинь М.Г, А.М нар хэвтэж байсан ба А.М намайг хараад босоод хувцасаа өмсөх гэтэл хөл гар нь хөхөрч хавдсан байсан. Яагаад хөхөрсөн юм бэ гэтэл А.М, М.Г намайг гурилын модоор зодсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 515 дугаартай ...“А.Мгийн биед өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. М.Г нь 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 2019 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнжийн 7 тоотод хамтран амьдрагч А.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Энэ хавтаст  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нь хохирол гомдолгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч М.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000  төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна            “гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. М.Г нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй. Хавтаст хэргээс гэрч Саранцэцэг, Мөнгөнчимэг, Золбоо, Чулуунцэцэг, Мөнх-Очир нарын мэдүүлгийг шинжлэн судалж оролцоно. М.Г нь А.Мтэй 2017 онд танилцаад Орхон аймагт ирж амьдарсан байдаг. 2017 оноос эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй. А.Мтэй нийлснээсээ хойш ах дүү нараасаа хөндийрч энд хүнд итгээд Орхон аймагт ирж амьдарсан байдаг. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. А.М архи хэрэглэсэн байдаг боловч эрүүл мэндийн шалтгаанаар эрүүлжүүлэх байр хүлээж авах боломжгүй гэдэг. М.Г архи уусан байх юм бол эрүүлжүүлэхэд оруулдаг. М.Г эрүүл байх юм бол хоёуланг гэрт үлдээх байдлаар арга хэмжээ авч өнөөдрийг хүрсэн байдаг. Цаашид М.Г, А.Мгээс салж Булган аймгийн Бүрэнхангай суманд аав, ээж, ах дүү нар дээрээ очих бодолтой байгаа болохоор улсын яллагчийн гаргасан саналыг 450 000 төгрөгийн торгох ял болгож, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна “ гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.М мэдүүлэг, гэрч шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Г нь 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 7-7 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС