Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 413

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, Базар овгийн Тогообатын Батсувдын хүсэлттэй

Ц.Дэмбэрэлдонидыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Батсувд шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие шүүхэд Нарийнтээл сумын 2 дугаар багийн иргэн Ц.Дэмбэрэлдонидод холбогдуулан 6800000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Ц.Дэмбэрэлдонид нь хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаягтаа байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Иймд Ц.Дэмбэрэлдонидыг эрэн сурвалжлаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Батсувд нь Ц.Дэмбэрэлдонидыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ц.Дэмбэрэлдонид нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Ц.Дэмбэрэлдонид нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг, 4-8 тоотод оршин сууж /холбоо барих утас 80143862, 94977064, 88605878, 86759227/ байсныг дурдав.

Хүсэлт гаргагч Т.Батсувд өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаарЦэдэнсодном овогтой Дэмбэрэлдонидыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 53550 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас гаргуулан хүсэлт гаргагч Т.Батсувдад буцаан олгож, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарЦэдэнсодном овогтой Дэмбэрэлдонидыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА