Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00467

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00467

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.5*******.672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* Ч.******* нар тус банкны ******* салбараас 2014 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр ЗГ1645 дугаартай, зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд А.*******гийн цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалуулан зээл авсан.

Зээлдэгч нар 2014 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр ЗГ1645 дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 7.456.8*******0 төгрөг, зээлийн хүү 2.5*******9.*******09 төгрөг, нийт 9.696.1*******9 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөхгүй, удаа дараа хугацаа хэтрүүлэн, 2016 оны 1 дүгээр сараас хойш огт төлөлт хийхгүй, *******19 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй болж цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон.

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4.84*******.170 төгрөг, зээлийн хүүнд 585.957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 87545 төгрөг. Нийт 5516672 төгрөг болон нотариатын зардал 2000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч А.*******, Ч.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Бид ******* банкнаас 12.000.000 төгрөгийн зээл аваад, үлдэгдэл 5.516.672 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлөх нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулана, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар, хариуцагч А.*******, Ч.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.5*******.672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ******* банкнаас 12.000.000 төгрөгийн зээл аваад, үлдэгдэл 5.516.672 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлнө, зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар, хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.5*******.672 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10*******617 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5*******08 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******, Ч.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 5*******08 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА