Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2016/00456

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2016/004*******6

******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, 2а байрын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг *******.*******00.000 төгрөг гаргуулах үндсэн, хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 2.**************.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие хариуцагч Ч. хамт хадлан тэжээл бэлдэж ашиг олох зорилготой нийт 1*******00 боодол өвсийг нийлүүлэх байснаас эхний ээлжинд 800 боодол өвс, дараагийн ээлжинд *******70 боодол өвс нийт 1370 боодол өвс нийлүүлж с ХХК-ийн хашаанд буулгаж орхисон. Гэтэл Ч. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр *******0 боодол өвсийг 1.*******00.000 төгрөгөөр зарлаа гээд надад 7*******0.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 7*******0.000 төгрөгийг тээврийн зардалд суутгалаа гэж хэлсэн. Би хадлан тэжээлийн өвс зарж хэдэн төгрөг олох зорилготой байгаа талаараа Ч. хэлж байсан. Гэтэл Ч. миний өвсийг зарж ашиг олчихоод надад нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс Ч.эс 1*******0 боодол өвсийг нэг боодлыг нь *******000 төгрөгөөр бодож 6.*******00.000 төгрөг, 70 боодол өвсийг *******00 төгрөгөөр бодож 210.000 төгрөг, үүнээс Ч.э 1.*******00.000 төгрөгийг надад шилжүүлсэн гэж тооцоод одоогоор нийт *******.210.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эхний ээлжинд 800 боодол өвс, дараа нь *******73 боодол өвс ирсэн. хүн тус бүрт 8*******0 боодол өвсийг үнэгүй өгсөн. Тиймээс 8*******0 боодол өвсийг *******00 төгрөгөөр тооцож төлөх боломжтой. Миний хувьд дараах зардлыг өөрийн зүгээс гаргасан. Тухайлбал *******0.000 төгрөг, тээврийн зардалд 800.000 төгрөг, нэхэмжлэгчид 7*******0.000 төгрөг шилжүүлсэн, өвс нуруулдсан хүнд 160.000 төгрөг, хашааныхаа манаачид 800.000 төгрөгийг тус тус өгсөн. Нэхэмжлэгч үнэгүй авсан 8*******0 боодол өвсөө *******000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 2.390.000 төгрөг өгье гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: аймгаас эхний ээлжийн 800 боодол /798/ өвс ачиж ирсэн тээврийн зардал 800.000 төгрөг төлснийг Ж. нэхэмжлэлдээ 7*******0.000 төгрөгөөр тооцсон байна. Үүний зөрүү *******0.000 төгрөгийг тооцох, уг өвсийг буулган өрж нуруулдсан 3 ажилчны хөлс 100.000 төгрөг, 2 дугаар ээлжээр ирсэн *******73 боодол өвсийг нуруулдсан 2 ажилчны хөлс 80.000 төгрөг нийт 180.000 төгрөг, зарсан өвсний үнээс Баатархүү гэдэг хүнд өгүүлсэн *******0.000 төгрөгийг тооцоогүй байна. Манай компаний хашаанд өвс хадгалуулсан түрээс 1 сард 1*******0.000 төгрөгөөр тооцож 8 сарын түрээс 1.200.000 төгрөг, манаачийн цалин 800.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж. шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ж. миний бие хариуцагч Ч.эс *******.*******00.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 3.*******00.000 төгрөгийг Ч. нэхэмжлэгч Ч.д өгөхөөр, хариуцагч Ч. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж эвлэрэн хэлэлцэв. үнэлгээний ийн ажлын хөлс *******.000 төгрөгийг Ч. төлөхөөр болов. Нэхэмжлэгч Ж., хариуцагч Ч. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Ч.эс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг *******.*******00.000 төгрөг гаргуулах үндсэн, хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 2.**************.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг *******.*******00.000 төгрөг гаргуулах үндсэн, хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 2.**************.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж. нь 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч. нь 3.*******00.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.д өгөхөөр, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 102.9*******0 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн **************.4******* төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.эс 3.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 62.9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгосугай.

3. үнэлгээний ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ажлын хөлс *******.000 төгрөгийг Төрийн банкны 10000014 дансанд тушаахыг хариуцагч Ч. даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ