Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1625

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         10           24                                  2019/ШЦТ/1625 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Д.Үүлэн,

Иргэний нэхэмжлэгч В.Отгонцэнд,

Иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах,

Шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Н.Нацагдорж,

Шүүгдэгч Б.Ү , түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг,

Шүүгдэгч Р.Б , түүний өмгөөлөгч Н.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Б г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ү ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан 2017 01000 001 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ н даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 охины хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Ж.О .

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эрхзүйч мэргэжилтэй,   зөвлөх ажилтай, ам бүл 6, нөхөр, хүү, охин, бэр, ач нарын хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Р.Б .

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Ү .

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

           Шүүгдэгч Ж.О  нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч Б.Ү , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт,” Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг,

Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн;

 

Шүүгдэгч Р.Б  нь “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч Ж.О , нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү  нартай  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийг мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Ү  нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч Ж.О тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү  мэдүүлэхдээ: “...Энэ хэрэгт анхнаасаа улс төр орсон. Урьд нь 2014, 2015 оны мэргэжлийн хяналт, аудит, дотоод хяналт, 2016 оны хагас жилийн мэргэжлийн хяналт, аудит, дотоод хяналтаас бидэнд зөвхөн улсын комисст хүлээлгэн өгөх л шаардлага тавьж байсан болохоос өөр ямар нэгэн зөрчил хэлж байгаагүй. Энэ асуудлуудыг зохион байгуулсан, хариуцах ёстой хүмүүс нь өнөөдөр гэм буруугүй гээд явж байна. Үүнд: Бүрлээч гишүүн, н.Санжмятав сайд, Хөдөлмөрийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга н.Пүрэвсүрэн, Төрийн сангийн газрын дарга нар ордог. Бид 3 үгсэн тохиролцоно гэж юу байх вэ дээ. Бид 3 зүгээр л гүйцэтгэх түвшиний ажил хийж байсан хүмүүс. Яг адилхан процессоор 2 халуун ус барина гэж 180.000.000 төгрөг авсан “Баухаус” ХХК-ийг яллагдагчаар татагдаагүй зүгээр үлдээсэнд гайхаж байна. Хэрвээ энэ хүмүүс гэм буруугүй юм бол бидний мөнгө гаргах процесс гэм буруугүй байсан байна. Учир нь нэг комиссын хурлаар шийдэгдэж, гарсан санхүүжилт байдаг. Манай байгууллагаас комисс томилогдонгуут комиссын шийдвэр гарч, мөнгө гаргах төсвийн захирагчийн буюу байгууллагын даргын тушаал гарч байж гүйлгээ хийгддэг. Тухайн комисс Төсвийн тухай хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд асуудлуудыг шийдвэрлэдэг бөгөөд хамтын шийдвэр, анхан шатны баримтууд нь бүрдсэн байсан. Миний хувьд хамтын шийдвэр, даргын тушаалын хүрээнд л гүйлгээ хийсэн. Хийх ч үүрэгтэй. Анхнаасаа улс төр ороод Авлигатай тэмцэх газар дээр хэтэрхий нэг талыг барьж шалгасан учраас комиссын гишүүд, бид нарын өгсөн мэдүүлэг зэргийг нэг тал руу нь гуйвуулаад миний хэлсэн мэдүүлгүүдийг ерөөсөө ач холбогдол өгч тусгаагүй явсаар энд хүрсэн. Энэ хэрэгт анхан шатны баримт, Төрийн сангийн процессын үйл ажиллагаа маш дутуу судлагдсан гэж би үзэж байна. Бид гурав бол ямар ч эрх мэдэлгүй, гүйцэтгэх албан тушаалын хүмүүс. Хоорондоо үгсэн тохиролцож, энэ ажлыг зохион байгуулсан н.Бүрлээч гишүүн, н.Санжмятав сайд, тухайн үеийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга, Төрийн сангийн дарга, Баянзүрх дүүргийн Төрийн сангийн дарга н.Наранчимэг нар хаана байна вэ? Авлигатай тэмцэх газар тухайн хэргийг нэг талаас нь харж, улс төржүүлж шалгасан учраас маш олон зүйлийг орхигдуулсан. Надад бол ерөөсөө 2 сонголт байсан. н.Санжмятав сайд өрөөндөө бид нарыг дуудаж оруулаад даргыг маш олон янзаар дарамталж “энэ мөнгийг гарга” гэсэн. Тухайн үед би гар утсан дээрээ бичлэгийг нь хийж авч гарч ирээд Ж.О  даргад “хоёулаа ийм баримттай болчихлоо шүү” гэтэл “чи сайдын өрөөнд бичлэг хийгээд төрийн дайсан болох нь уу чи наадахаа устга” гээд устгуулж байсан юм. Би бол өдийг хүртэл мөрөөрөө, шударга амьдраад явж байгаа хүн. Одоо ийм хэрэгт холбогдоод явж байгаадаа харамсаж байна...Манайд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гээд данс байдаг. Монгол улсад 2016 оны байдлаар дэмжих сангийн акт тавигдсан 21 тэрбум төгрөг байдаг. Манайх бол нэг ч төгрөгийн акт тавигдаагүй. Бид нар бол тэгж шударга ажилладаг байсан. Энэ мөнгө манайд нэмэлт санхүүжилтээр орж ирсэн. Миний сүүлийн 3 жил бодож байсан үг юу вэ гэхээр нийгмийн баялгийг зүй бусаар авах гэсэн худал, хуурмаг, шударга бус зүйлээс гэр бүлээ аврахын тулд үр хүүхдээ амгалан тайван амьдруулахын тулд бид нар байнга шударга ёсыг эрхэмлэж ирсэн. Энэ шударга ёсыг устгаж байгаа газар бол Авлигатай тэмцэх газар. Энэ газар бол ерөөсөө л эцсийн бүлэгт улс төрийн захиалга буруутгая гэсэн хүнээ буруутгаж чаддаг юм байна. Би бол шударга байдлыг л хүсч байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О  мэдүүлэхдээ: “...Маш их шахалт, дарамтанд байлаа. Дээр нь энэ нь манай хэлтсийн дансаар орох ёсгүй мөнгө байсан. Бидний дээд шатны байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраар оруул гэхэд бидний үгийг нэг ч хүлээж аваагүй. Надад тэр үед ажлаа хүлээлгэж өгөх зориг байгаагүй. Гэхдээ энэ үйлдэлдээ маш харамсч байна...Прокурорын гаргасан санал амьдралд нийцэхгүй байна. Та нар бол буруутгах хүмүүсээ буруутгадаг, зөвтгөх хүмүүсээ аваад гардаг. Үнэхээр энэ том УИХ-ын гишүүд дарга нарын идэж, ууж байгааг гаргаж чадахгүй мөртлөө жирийн ажилгүй байгаа Б.Ү  бид хоёроос 200 гаруй сая төгрөг гаргуулна гээд яриад сууж байгааг ойлгохгүй байна. Шүүх шударга ажиллах уу, үгүй юү гэдгийг би одоо харна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б  мэдүүлэхдээ: “...Өнөөдөр Д.Арвин гишүүн байсан бол нөхцөл байдал, энэ асуудал яаж яригдах байсан бол гэж би жаахан харамсаж бодож, зогсож байлаа. Улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Арвин гишүүнтэй үнэхээр олон жил, ойр дотно ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд тэрээр энэ ажлын ард гарчих юмсан, энийг хийчих юмсан гээд явж байсныг хэлэх нь зүйтэй. Бидний хувьд хууль зөрчсөн асуудлууд байсан. Үүнийгээ ч мэдүүлээд явж байсан. Энэ бүх мөнгийг салхинд хийсгээгүй. Тухайн үед ажил хийж байна, УИХ-ын гишүүн надад даалгавар өглөө, итгэлээ, би энийг нь хийчих юмсан, энэ хүний биеийнх нь байдал, ар гэрийнх нь байдал, нөхцөл байдал нь ийм байгаа шүү, ийм нөхцөлд хажууд нь хүн шиг байя гээд мэрийж ирсэн. Ийм хохирол тогтоогдтол үрэн таран хийсэн юм байхгүй. Үнэхээр шударга ёс гэж байдаг бол шүүх үүнийг харгалзаж үзээч ээ гэж хүсч байна. Хоёрдугаарт энэ бол улсын төсвийн хөрөнгө. Үнэхээр улс хохирч байна гэж үзэж байгаа бол энэ бол барилга, объектуудыг боломж, нөхцлийнх нь дагуу хүлээж авах бололцоо байдаггүй юм уу, тэр халуун усыг боломж нөхцлөөр нь ашиглаад хүмүүст үйлчилгээ үзүүлэх гэх мэт асуудлыг нь шийдээд явж болдоггүй юм уу л гэж хэлэх байна.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч В.Отгонцэнд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би буруутай этгээдүүдээс 3.500.000 төгрөгөө нэхэмжилнэ. Холбогдох баримтаа авчраагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “...Тэр үед халуун усыг хаана барих вэ гэдэг асуудлаар бид хорооны засаг дарга нартай уулзаж байсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хувьд хэлэхдээ “товчооны тэнд ганцхан халуун ус байдаг” гэхээр “тэгээд хаана барьвал зүгээр вэ” гэтэл тухайн хорооны засаг дарга нь өөрөө газраа зааж өгч “энд барьвал ийм ийм айлууд хамрагдах юм байна” гэдэг байдлаар ярьсан. Ингээд газар зааж өгснийх нь дагуу манай хүмүүс барьсан байдаг. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд ч гэсэн “Шар хадны эцэст нэг халуун ус байдаг. Манай барилга барьсан газрын цаад талд нэг даваа даваад 240 айл байдаг бөгөөд тэр хүмүүс ямар ч халуун усанд орох боломжгүй учраас ийм газар байвал зүгээр юм байна гэж ярьж байсан. 2-3 газрын сонголт олгосон байдаг. Тэр дундаас энэ нь арай илүү буюу замын хажууд автобусны буудалтай ойрхон гэдэг утгаар нь тэр газрыг нь сонгож барьсан. Газрын зөвшөөрлийн хувьд засаг дарга өөрөө л хариуцах байх гэж бодсон учраас тэр асуудлыг нь ерөөсөө орхисон. Тухайн үед намайг Германд байхад “танай компанийг сонгон шалгаруулалтаар шалгарууллаа” гэж утсаар нэг охин ярьж байсан. Ингээд бид ямар ч байсан 2 халуун ус барих юм байна гэдгээ ойлгоод холбогдох ярилцлагууд хийгээд Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хороонд барихаар болсон байдаг. Манай зүгээс 5 хуудастай эскиз зураг хийж өгсөн. Манайх анх удаа ийм улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх тендерт шалгарсан тул зургийг батлуулдаг гэдгийг мэдээгүй. Төсвийн хувьд мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн. Тэгээд энэ асуудал шалгагдаад ирэнгүүт ингэдэг юм байна гэдгээ мэдээд би төсвөө “Барилгын хөгжлийн төв”-ийн магадлалаар оруулаад батлуулчихсан байгаа. Зургийг батлуулъя гэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Манай компаниас гаргуулъя гээд байгаа 180.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед тогны асуудал үүсэхэд бид Эрчим хүчний газарт албан бичиг явуулж “энэ газарт ийм киловаттын ийм тог авах хэрэгтэй байна, яах вэ” гэтэл маш их мөнгөний тооцоог бидэнд гаргаж өгсөн. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ЦТП-ээс бид 1 километрын урттай кабель татсан бөгөөд энэ нь төлөвлөсөн үнийн дүнгээс хэтэрсэн. Шар хадны хувьд хажуу талаас бас тог авах боломжгүй байсан тул 500 метрээс кабель татсан. Түүнчлэн дээрхи хоёр газрын хажуугаар машин явдаг учраас машинаас хамгаалж төмөр хашаа барьж өгсөн. Бид нэгэнтээ улсад юм хийж өгч байгаа юм чинь чанартай юм хийгээд өгчихье гэдэг байдлаар сэтгэл гаргаж ажилласан. Манай халуун ус бүтэн 6 өрөөтэй, тусгай хувцас солих өрөөтэй, давхар хажуу талд нь үсчин ажиллуулж болохоор 25 м.кв том өрөөтэй, коридорь нь нилээн том хүмүүсийн хүлээлгийн заалтай, хувцасны шкаф, ресепшин суудаг зайтай, нилээн сайн халуус ус барьж өгсөн. Тэгэхээр энэ дээр бид хохирол хүлээх учиргүй гэж үзэж байна...Улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй байна. Манай барьсан халуун усны газрын бохирын систем нь хүртэл ХБНГУ-аас ирсэн, бактер устгагчтай систем тул үнэтэй байдгийг дурдахыг хүсч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Л.Ундрах мэдүүлэхдээ: “...Би “Өү Ти Юу” ХХК-ийн өмнөөс гарын үсэг зураг, мөнгө төгрөг гаргах, оруулж ирэх асуудлыг хариуцаж байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Яг ийм халуун ус барьж байгаа талаархи үйл явцыг нь би ерөөсөө мэдээгүй. Гэрээн дээр ч гарын үсэг зурснаа санахгүй байна. Д.Арвин гишүүн манай хадам ээж байсан. Тэгээд “чиний компани дээр ажил хийе” гэхээр нь “за” гээд хүлээн зөвшөөрсөн. Барилгыг нь барьчихсан байхад манай компаниас 1.164.000.000 төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй байгаа....Улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй байна. Д.Арвин гишүүн Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байхдаа “энэ хэрэг “Өү Ти Юу” ХХК болон Л.Ундрахад хамааралгүй, би өөрөө энийг хүлээн зөвшөөрнө, миний хийсэн хэрэг” хэмээн хүлээн зөвшөөрч байсан гэж комиссар Эрдэнэсайхан надад хэлж байсан. Гишүүн ч гэсэн өөрөө  надад хэлж л байсан. Тэгээд тэр хүнийг одоо цагаатгачихаад дээрээс нь барьсан барилга  нь байхад түүнээс учирсан хохирол байхгүй байхад хохирол гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Одоо тэр хүн өөрөө байхгүй байхад үлдсэн хүмүүст нь ингэж хуваарилж байгаа нь буруу.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас  Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх-152-154/, А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх-147-148/, төлбөрийн хүсэлт /1хх-149/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ныөдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /дагалдах 1хх-12-14/, Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /дагалдах 1хх-15-17/, хамтран ажиллах гэрээ /дагалдах 1хх-18-22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /дагалдах 1хх-25-45/, “Өү Ти Юу” ХХК-ийн захирал Л.Ундрахаас Р.Б д тус компанийн “Хаан” банкин дахь 5020689602 тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх-н 214-215/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/1763 дугаартай “Баянзүрх дүүргийн 2 ,9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийн захиалгатай баригдсан барилгад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно” гэсэн албан бичиг, хавсралт /6хх-209-210/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн газрын албаны албан бичгүүд, холбогдох баримт /Зхх-56-89, 91-102/, “Өү Ти Юу” ХХК болон “Баухаус” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-53-54, 2хх-10-15, Зхх-164, 8хх-208, 10хх-97-163, 12хх-7, 11, 15/, /1хх-55, 7хх-124, 12хх-7, 11/, дансны хуулга /Зхх-113-121, 158-151/, “Өү Ти Юу” ХХК болон “Баухаус” компаниудыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /11хх-174-174, 178/, “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийн барьсан халуун усны цэг болон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-103-113, 114-117, 155-184, 185-193/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхамхүүгийн өгсөн мэдүүлэг /10хх-21-23/, гэрч Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн салбарын төсвийн нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /7хх-160-163/, гэрч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газрын Санхүүгийн хяналтын мэргэжилтэн С.Мөнхмандахын өгсөн мэдүүлэг /7хх-173-175/, гэрч УИХ-ын гишүүн Д.Арвины бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан Н.Цэдэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /7хх-176-178/, гэрч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ж.Энхтулгын өгсөн мэдүүлэг /7хх-179-180/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн гэрч, иргэний нэхэмжлэгч В.Отгонцэндийн өгсөн мэдүүлэг /7хх-212-215, 11хх-185-187, 207-208/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн гэрч Ж.Мэдийн өгсөн мэдүүлэг /7хх-219-221, 11хх-214-215/, гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр, эрхлэлтийн бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Батбуянгийн өгсөн мэдүүлэг /7хх-245-247/,  гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Одонхүүгийн өгсөн мэдүүлэг /7хх-164-166/, гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан С.Оюунтунгалагийн өгсөн мэдүүлэг /7хх-154-156/ иргэний хариуцагч Л.Ундрахын гэрчээр өгсөн мэдүүлэг /8хх-1-2/, Гэрч “Ворлд куайлати” ХХК-ийн захирал Л.Дүүрэнжаргалын өгсөн мэдүүлэг /8хх-5-6/, гэрч К.Нурболын өгсөн мэдүүлэг: /8хх-7-8/, гэрч “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-д барилгын хийцийн инженер З.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /8хх-56-57/, гэрч Хөдөлмөрийн сайд байсан Я.Санжмятавын өгсөн мэдүүлэг /10хх-154-156/, гэрч Н.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /7хх-222-224/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга, гэрч Д.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /7хх-238-239/, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг дарга, гэрч Х.Эрдэнэсайханы өгсөн мэдүүлэг /7хх-242-243/, Б.Ү ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /10хх-1-8/, шинжээчийн С.Наранцэцэгийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /9хх-89-93/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул, кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбаяр, геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнх-Од нарын гаргасан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай дүгнэлт /6хх-184-187/, “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-317/023 дугаартай үнэлгээний тайлан /Зхх-219-250/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.Эрдэнэболор нарын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлт /7хх-22-29/,  шинжээч Б.Эрдэнэсүрэнгийн дүгнэлт /9хх- 118-119/, мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /1хх-12/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /1хх-20-22/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас АТГ руу явуулсан албан бичиг /1хх-23/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт явуулсан албан бичиг /1хх-24/, “Өү Ти Юу” ХХК-ийн захирал Л.Ундрахаас Р.Б д өгсөн итгэмжлэл /1хх-215/, “Өү Ти Юу” ХХК-ийн дүрэм /2хх-10-11/, УИХ-ын гишүүн Д.Арвингийн Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад явуулсан албан бичиг /2хх-124/, нийт барилгын тээврийн тооцоо /5хх-62/, Д.Арвингийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /8хх-165-168, 9хх-161-163/, Д.Арвингийн АТГ-ийн комиссар М.Эрдэнэсайханд гаргасан тайлбар /8хх-170-172/, Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /12хх-37-38/, хэргийг харъяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /7хх-145/, АТГ-аас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст явуулсан албан бичиг /7хх-146/, хохирогчоор тогтоох тухай тогтоол /7хх-147/, гэрч С.Оюунтунгалагийн өгсөн мэдүүлэг /7хх-154-156/, Ж.О ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11хх-135/,  шинээр “Өү Ти Юу” ХХК-ийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, “Өү Ти Юу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Өү Ти Юу”  ХХК-ийн дүрэм, “Өү Ти Юу” ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх гэрээ нийт 13 хуудас зэрэг болно.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

            Шүүгдэгч Ж.О  нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч Б.Ү , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт,” Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг,

Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн;

 

Шүүгдэгч Р.Б  нь “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч Ж.О , нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү  нартай  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийг мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Ү  нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг,

            Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч Ж.О тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхамхүүгийн өгсөн: “...2014 онд Төсвийн тухай хуулинд Хөдөлмөрийн сайдын багцад батлагдсан 1.344.000.000 төгрөгийг тухайн сайд нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу зарцуулах эрхийг төсвийн менежер буюу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О т шилжүүлж өгсөн байдаг. Тухайн компаниудаас 2014 онд санхүүжилт авсан хирнээ барьсан барилгуудаа манай хэлтэст хүлээлгэн өгөхөөр санал, хүсэлт гаргаж байсан удаа байхгүй ээ. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас манай хэлтэст хяналт шалгалт хийж 1.344.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч барилгаа хүлээлгэж өгөөгүй компаниудын зөрчлийг илрүүлж танай байгууллагад шалгуулахаар өгч тухайн асуудал хөндөгдөж тавигдсан. Танай байгууллагаас хяналт шалгалт хийснээс хойш уг барилгуудыг хүлээлгэн өгөх асуудал яригдаж эхэлснээс биш урьд нь манай хэлтэст хүлээлгэж өгөх асуудал яригддаггүй байсан. Манай хэлтсийн үйл ажиллагаа явуулж байсан байрны дээвэр нь цөмөрснөөс болоод мэргэжлийн хяналтын актаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Одоо манай байгууллага нь cap бүр 7 сая төгрөгийн түрээсийн төлбөртэй байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрвээ санхүүжилт авсан компаниуд нь хууль тогтоомжийн дагуу барилгуудыг барьж ашиглалтанд оруулан хүлээлгэж өгсөн бол манай байгууллага түрээсийн төлбөр төлж улсаас нэмэлт санхүүжилт авах шаардлага гарахгүй байсан. Дээврийн асуудал яригдаж эхлэх үед “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан 3 давхар байранд манай хэлтэс үйл ажиллагаагаа явуулах талаар яригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар манайх түрээсийн байр руу орох болсон юм. Тийм учраас “Өү Ти Юу” ХХК-ийг 3 давхар барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа мөн манай хэлтэст шилжүүлж өгөхийг хүсэж байна. Хэрвээ 3 давхар барилгыг улсын комисс хүлээн авах боломжгүй болсон нөхцөлд “Өү Ти Юу” ХХК-д олгосон санхүүжилтээ бүхэлд нь буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Батлагдсан зураг төсөлгүй барьсан барилгыг улсын комисс хүлээн авах боломжгүй гэж үзвэл “Өү Ти Юу” ХХК-аас санхүүжилт болох 1.164.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн компанийн бусдын өмчлөл эзэмшлийн газарт барьсан 4 халуун усны цэгүүдийг мөн зураг төсөлгүй барьсан учраас баталгаагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж байна. Халуун усны цэгүүдийн хувьд бүгд бусдын эзэмшлийн газар дээр баригдсан учраас газрын асуудал заавал яригдах болж байгаа юм. Мөн халуун усны цэгүүд нь усны чанар муу, цахилгааны төлбөр их гардаг чанар муутай барьснаас дотор нь үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үндсэн үйл ажиллагааны талаар би урьд нь тайлбарлаж ярьсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь халуун усны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй юм. Тиймээс учраас “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-уудын барьсан халуун усны цэгүүдийг хүлээн авч халуун усаар иргэдэд үйлчлэх ямар ч боломжгүй гэж ойлгож болно. Тийм учраас дээрхи компаниудад олгосон санхүүжилтүүдийг бүхэлд буцаан төлүүлэхээр байгууллагаа төлөөлөн нэхэмжилж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоогийн байдлаар эдгээр компаниудаас хохиролд төлсөн мөнгө байхгүй.” /7хх-151-152, 10хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батбаярын өгсөн: “...Хөдөлмөрийн сайд нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 1.344.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О т шилжүүлсэн. 2014 онд дарга Ж.О  тухайн мөнгийг зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-уудыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүйгээр сонгож санхүүжилт олгосны улмаас тухайн асуудал үүсээд байна гэж ойлгож байна. “/10хх-156-158/ гэх мэдүүлэг, 

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюунтунгалагийн: “...Миний хувьд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн биш, энэхүү ажлын хэсгийн гишүүнээр томилогдоогүй байсан учраас нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Би зөвхөн хурлын тэмдэглэл хөтлөх үүрэгтэйгээр тухайн хуралд орсон. Д.Арвин гишүүний бие төлөөлөгч нь гэх Болороо гэдэг хүн хэд хэдэн удаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр ирж уулзаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарахаас өмнө нь ирж уулзаж байсан санагдаж байна. Хамгийн анх Болороо нь даргатай уулзахаар ирэхэд нь би түүнээс ямар асуудлаар уулзах гэж ирсэн талаар асуухад “би төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзахаар явж байгаа юм” гэж хэлсэн байсан бөгөөд дараа нь ирэх бүртээ “би нөгөө асуудлаараа явж байгаа юм” гэж хэлдэг болсон. 2014 оны 7 сард Отгонцэцэг дарга өрөөнөөсөө гарч ирээд “хүн ирвэл намайг яам руу явсан гэж хэлээрэй, би Б.Ү тай хамт явчихаад ирье” гэж хэлээд явсан бөгөөд буцаж ирээд “сайдад баахан загнуулж байгаад ирлээ” гэж хэлээд өрөө рүүгээ орж байсныг санаж байна. Би түүнийг Д.Арвин гишүүний туслах Р.Болороогийн ярьж байсан төсөл хөтөлбөрийн асуудлаар сайдад дуудагдаж байгааг тухайн үед мэдэж байсан.” /7хх-154-156/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Хөдөлмөрийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “эрх шилжүүлэх тухай” энэхүү тушаалыг боловсруулж батлуулсан. 2012 оны Засгийн газрын бүтцээр Хөдөлмөрийн яам шинэчлэн байгуулагдаж Хөдөлмөрийн салбар биеэ дааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээг тодорхойлсон бөгөөд үүнд Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих асуудал багтдаг. Энэ дагуу Монгол Улсыг 2014 оны Төсвийн тухай хуулиар Хөдөлмөрийн сайдын багцын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих чиглэлээр хөрөнгө тусгагдсан бөгөөд үүний нэг нь Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 12, 19, 23, 24 дүгээр хороодод ахуйн үйлчилгээний цэг байгуулахад 630.000 төгрөг, Хүнсний худалдааны төрөлжсөн төв байгуулахад 804.000 төгрөгийг тус тус баталж өгсөн байсан. Гэтэл 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл болон хүнсний худалдааны төрөлжсөн төв байгуулах арга хэмжээг Хөдөлмөрийн сайдын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнээс хасаж сайдын төвлөрсөн арга хэмжээний төсөвт нэмж нийтдээ 7.4 тэрбум төгрөгийг төвлөрсөн арга хэмжээний төсвийг баталж өгсөн байдаг. Ингээд Хөдөлмөрийн сайдын багцад тусгагдсан Төвлөрсөн арга хэмжээний 7,4 тэрбум төгрөгийн төсвийг задалж Хөдөлмөрийн сайдын 2014.06.27-ны А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.344.000.000 төгрөг хуваарилагдсан. Санхүүжилтийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлсэн. Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төслийн санхүүжилтийн хэмжээ нь 1.344.000.000 төгрөгөөр хуваарилагдсан асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын шатанд хэлэлцэх үед шийдэгдсэн гэж ойлгосон. Улсын төсвийн хөрөнгийг зарцуулахдаа зориулалтыг нь өөрчилж зарцуулж болохгүй. Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Төвлөрсөн арга хэмжээний төсвийг зарцуулахдаа ямар зүйлд зарцуулж байгаагаас шалтгаалан зарцуулалт нь өөр өөр байдаг. Жишээ нь зарцуулж буй ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, шинээр барилга байгууламж барих шинж чанартай бол тухайн хуулийн дагуу зарцуулах ёстой байдаг. Төсвийн хөрөнгийг хувийн аж ахуйн нэгж байгууллага болон иргэний эзэмшил, өмчлөл байгаа газар болон хөрөнгөнд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж болохгүй.” /7хх-160-163/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Орхонхүүгийн өгсөн: “...Хурлын тэмдэглэлд зурагдсан асуудал болоогүй. Хурлын тэмдэглэл 4 аж ахуйн нэгж байгууллагаас төслийн материал ирсэн. Бас намайг үг хэлсэн мэтээр бичсэн байна. Энэ бүх асуудал болоогүй. Ажлын хэсгийн гишүүд огт хуралдаагүй төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажил хийж “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шалгаруулсан зүйл огт байхгүй. Даргын туслах С.Оюунтунгалаг нь надад энэ тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан санагдаж байна. Гэхдээ хэзээ гэдгийг санахгүй байна. Ер нь аливаа санхүүжилтийг шилжүүлэхдээ түүнтэй холбоотой материал, тендерийн материал эсхүл төслийн сонгон шалгаруулалтын материалуудыг үндэслэж төрийн сангаар мөнгө шилжүүлдэг. Ж.О  дарга намайг өрөөндөө дуудаад “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-нууд руу мөнгө шилжүүлэх гэж байна. Хийсэн ажлыг нь очоод үзээд шалгаад ир гэж явуулсан. Би энэ үед тухайн компаниуд халуун ус, ахуйн үйлчилгээний төв барьж байгааг мэдсэн. Намайг 6 халуун усны цэг, 1 үйлчилгээний төвийн барилгыг очиж үзэхээс өмнө “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-нууд руу мөнгө шилжсэн байсан юм байна. Тэгээд 2 дахь санхүүжилтийг нь хийхээс өмнө шалгуулъя гэж шийдээд дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Өрнөл бид хоёрыг очиж үзүүлсэн. Өрнөл бид хоёр “Өү Ти Юу” ХХК-ний ажилтан Болороо, “Баухаус” ХХК-ийн ажилчин гэх хүмүүстэй утсаар яриад барилгын ажлыг очиж үзэх талаар ярьсан бөгөөд биднийг хүлээж авч танилцуулах хүнийг зааж өгсөн барилгууд дээр нь очиж үзсэн. Бидэнд барилгын ажлын талаар танилцуулсан компанийн ажилчдын талаар бол мэдэхгүй байна. Биднийг очиж үзэхэд 6 халуун усны цэгийн ажил нь бүгд эхэлчихсэн. 50-90 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Харин ахуй үйлчилгээний барилгын ажил эхлээд бетон цутгалын ажил хийгдэж байсан. Би нийт 2 удаа шалгалтаар явсан бөгөөд шалгалтаар явсан талаар тайлангаа Хөдөлмөрийн хэлтсийн даргад гаргаж өгсөн байгаа. Ажлын хэсгийн хурал огт болоогүй. Энэ тэмдэглэлд тусгагдсан миний хэлсэн гэх үгнүүдийг би огт хэрээгүй. Зохиогоод бичсэн байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс батлуулсан зураг төсөв байхгүй. “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-нууд өөрсдөө төслөө бичиж ирээд түүнийхээ дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж ойлгосон.” /7хх-164-166/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнхмандахын өгсөн: “...Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар 1.344.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О т шилжүүлэх тушаал гарсан байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тухайн мөнгийг хэрхэн яаж ямар төсөл хөтөлбөрт зарцуулсан талаар шалгалтыг хийх зорилгоор тухайн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ү ыг дуудаж уулзан асуудлыг тодруулсан. Гэтэл тэрээр 804 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний зориулалттай төв баригдсан, 540 сая төгрөгөөр нэг бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй 6 халуун усны цэг баригдсан талаар хэлсэн. Тиймээс хийгдсэн ажлуудыг ямар бичиг баримтуудыг үндэслэн санхүүжүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардахад Б.Ү  нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О ийн “Өү Ти Ю” ХХК, “Баухаус” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд зэргээс өөр баримтуудыг үзүүлээгүй бөгөөд захиалагч тал буюу Хөдөлмөрийн хэлтсээс баталсан гүйцэтгэл, зураг, төсөвгүйгээр санхүүжилтүүдийг нь олгочихсон байсан. Санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгох ёстой байтал нэхэмжлэлийн дагуу шууд олгосон байсан юм.” /7хх-173-175/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэдэвсүрэнгийн өгсөн: “...Би УИХ-ын гишүүн Д.Арвингийн бие төлөөлөгч, туслахын албан тушаалд 2015 оны 2 дугаар сараас эхлэн 2016 оны 7 сар хүртэл ажилласан. УИХ-ын тамгын газраас цалинжиж ажилладаг байсан. ”Өү Ти Юу” ХХК-ийн талаар мэднэ. Энэ компани нь Д.Арвингийн хүү Одын эхнэр Ундрахын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Гэхдээ Ундрах нь тухай компанийн асуудалд огт оролцоод байдаггүй юм. Гэхдээ тухайн тамга, тэмдэг, гэрчилгээ ихэнхдээ Арвин гишүүний туслах Р.Б д хадгалагддаг байсан. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга, 4 халуун усны барилгыг Болормаа нь нөхөртэйгөө нийлж байгаад барьсан. Миний бодлоор маш муу барьсан, нураад унах байх гэж боддог.” /7хх-176-178/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энхтулгын өгсөн: “...2014 оны 6 сард Д.Арвин гишүүний туслах Р.Б  гэдэг хүн над руу утсаар яриад “би Д.Арвин гишүүний туслах байна. Баянзүрх дүүргийн 4 хороонд халуун ус барихаар болсон юм байна аа. Харин хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр барихгүй болсон учраас халуун усны байр барьж өгье, танай газрыг очиж үзье, чи хашаагаа заагаад өг” гэж надад хэлсэн. Би түүнд хашаагаа зааж өгөхөд Р.Б  нь нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хамт ирээд манай хашааг үзээд явсан. Үүнээс 7 орчим хоногийн дараа манай хашаанд 150 шуудай цемент буулгасан. 2-3 хоногийн дараа блок буулгасан. Ямар нэртэй хүмүүс буулгасныг санахгүй байна. Дараа нь гүний худаг ухах зориулалттай тоног төхөөрөмжтэй 4 хүн ирээд манай хашаанд гүний худаг ухаж өгсөн. Тэд нар газрын гүн рүү 84 метр хүртэл нь ухаж худаг гаргасан бөгөөд ус соруулах тоног төхөөрөмжүүдийг нь суурилуулж өгсөн. Ингээд “Өү Ти Юу” ХХК-тай 4 газарт халуун ус барих гэрээ байгуулсан гэх 6-7 хүн манай хашаанд халуун усны байрыг 2014 оны 06 дугаар сараас барьж эхлээд 10 сарын үед дуусгасан. Р.Б  гэдэг хүн нь манай хашаанд халуун усны байр бариад эхэлчихсэн газарт суурийн цутгалтын ажил хийгдэж байх үед нэг удаа ирж үзээд дахиж ирж уулзаагүй. Барилгын ажил хийгдэж байх үед нь би байнга харж ажиглаж, ямар материал ашиглаж байгааг бичиж тэмдэглэж авдаг байсан бөгөөд маш чанар муутай барьж байгаа талаар Р.Б гийн утсаар ярьж хэлэх гээд удаа дараа залгасан боловч огт утсаа аваагүй. Би дараа нь тухайн барилгыг хүлээлгэж өгөхөөр хүмүүс ирэх байх, тууз хайчилж нээлт хийх байх гэж бодоод барьсан чигээр нь цоожтой байлгаад байсан боловч ямар ч хүн ирж хүлээлгэж өгөөгүй. Тэгээд дараа жилийн хавар нь халуун усны байрны дээврээс дотогшоогоо нэвт ус гоожоод байхаар нь 2015 оны 7 сард ээжийнхээ тэтгэврийг барьцаалан 3 сая төгрөгийн зээл аваад халуун усны байрны дээврийг засварлах, 4 ширхэг душны модон хаалгыг вакум хаалгаар солих душны шалны плитаг солих, фассадыг засах зэрэг ажлуудыг дуусгаад халуун усны зориулалтаар 2015 оны 10 сар хүртэл нийтдээ 3 сар орчим хугацаанд ажиллуулаад үйл ажиллагааг нь зогсоосон. Бидэнтэй гэрээ хэлцэл хийгээгүй. 2016 оны зун би Р.Б тай нэг удаа утсаар яриад “халуун усны байрыг цаашдаа яах талаар асуухад ер нь бол халуун усны байр чинь танай өмч болсон шүү. Та нар болсон шүү. Тар нар ямар ч зориулалтаар ашиглаж болно шүү дээ” гэж хэлсэн. Би халуун усны байрыг өөрийнхөө газраас буулгуулахыг хүсэж байна.” /7хх-179-180/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нямаагийн өгсөн: “...Тухайн газар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 168 дугаар цэцэрлэгийн урд талд байрладаг. Би тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 1994 онд авсан. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Д.Арвин гишүүн надтай өөрөө ирж уулзаад “танай энэ газар дээр би барилга барьчихъя, та хажууд нь өөрийнхөө юмыг барь, би танд эхний ээлжинд 30 сая төгрөг өгье” гэхэд нь ер нь өөрөө барилга барьж чадахгүй юм чинь өгчихье гэж “тэг тэг” гээд хэлсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг байсан учраас өгье гэж шийдсэн. Ингээд 2-3 хоногийн дараа миний Хаан банкны данс руу 30 сая төгрөг шилжиж орж ирэхээр нь би эмчилгээндээ болон гадаадад сурч байсан хүүхдийхээ сургалтын төлбөрт өгсөн. Барилгын ажлыг 2014 оны 9 сараас эхэлж бариад дараа жил нь барьж дуусгасан. Би 660 м2  талбайтай газраа 150 сая төгрөгөөр зарахаар тохиролцож нийт 137 сая төгрөгийг Р.Б гаас газрын төлбөрт авсан. Үлдсэн 13 сая төгрөгөө Арвин, Болормаа нараас нэхэмжилж байна.” /7хх-189-192, 8хх-85-86/, гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтанцэцэгийн өгсөн: “...Би урьд нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсгийн ахлагчаар 8 жил ажилласан. УИХ-ын гишүүн Д.Арвин нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2012 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон бөгөөд сонгогдсон тойргийнхоор иргэдтэй уулзаж ярилцлага хийдэг байсан. ”Д.Арвин гишүүнтэй манай хашаанд халуун усны цэг барих асуудлыг дандаа л түүний иргэдтэй уулзах уулзалтын үеэр ярьдаг бөгөөд тэрээр “хэрвээ та хашаандаа халуун ус бариулахыг зөвшөөрч байгаа бол тухайн ажил нь төрөөс хийгдэж байгаа учраас түншлэлийн гэрээ байгуулна шүү”  гэж надад хэлж ярьдаг байсан. Би хашаандаа халуун усны цэг бариулбал манай хорооны иргэд уулын орой дээрээс төв зам руу гүйж халуун усанд орохгүй амар болох юм байна. Хорооныхоо иргэдэд хэрэгтэй гэж үзэж л хашаандаа бариулсан. Ингээд 2014 оны зунаас эхлэн манай хашаанд халуун усны цэг барих ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хамгийн эхлээд гүний худаг барихаар тоног төхөөрөмжтэй хүмүүс ирээд 100 гаруй метрийн гүнээс гүний худаг гаргаж өгсөн. Энэ үед Д.Арвин гишүүн туслахуудынхаа хамт ирж тухайн ажлыг хянаж шалгаад явж байсан. Халуун усны цэг барьж байх үед Д.Арвин гишүүний туслах Р.Болороо гэдэг хүн удаа дараа ирж ажлын явцыг хянаж шалгаж байсан. 2014 оны 11 сарын үед дууссан. Барьж дуусганыхаа дараа хүлээлгэн өгч, акт баримт бичиг үйлдэлгүй яваад өгсөн. Тухайн халуун усны цэгийн дээвэр нь хавтгай дээвэртэй байсан хийгдсэн болохоор дээврээс дотогшоо ус нэвтрээд байсан болохоор нь өөрийнх нь материалыг ашиглаад шувуун дээвэртэй болгож өөрчилсөн. Мөн цасны ус дотор тал руу нь нэвтрээд усанд ордог өрөөний хаалгануудыг нь муухай болгочихсон болохоор нь 4 ширхэг хаалгыг нь вакуум хаалга болгож сольсон. Мөн үүдний хэсэгт нь тоосгоор тамбар нэмж барьсан. Уг халуун усны байрны халаалтыг тогоор нь шийдчихсэн болохоор нь өвлийн нөхцөл их хэмжээний цахилгааны төлбөр гардаг. Хүмүүс үйлчлүүлэх нь бага байдаг учраас зардалдаа шатаад байдаг болохоор ажиллуулдаггүй. Харин дулааны улиралд байнга ажиллуулдаг байсан.   Ажиллуулахгүй байгаа. Гэрээ хийгдчихсэн зүйл байхгүй. Дараа нь засварлахад мөнгө гаргасан. Халуун усны цэгийг хөөсөн, шахмал блокоор бариад дотор нь хөөсөөр дулаалаад плита нааж барьсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Мэдээж би халуун усны цэг ажиллуулах гэж өөрөөсөө төлбөр мөнгө гаргасан. Гэхдээ өнгөрсөн хүний ясыг өндөлзүүлээд яахав. Одоо ч гэсэн гурвалсан гэрээ байгуулаад халуун усны цэгийг надад хүлээлгэж өгвөл цааш нь ашиглаад явахад бэлэн байна. Бас хэрвээ халуун усны цэгийг төлбөрийн нөхцөлтэйгээр өгвөл хүлээж авч болно. Арай л үнэтэй байна даа. Тэр дор нь мөнгөө төл гэвэл би төлж чадахгүй. Хэрвээ олон жилийн хугацаа өгөөд бага багаар төл гэвэл би төлөөд явж болно. Энэ халуун усны цэгийг нураалаа гээд авах юм юу ч олдохгүй. Улсын төсвөөр баригдсан барилга гээд нураалгая гэх сэтгэл надад үнэхээр алга.” /7хх-205-206/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгончулууны өгсөн: “...Манай “Баухаус” ХХК нь барилга байгууламжийн халаалт, халуун ус, бохирын шийдлийн чиглэлээр ажилладаг. Би тус компанид 2012 оноос хойш ажиллаж байна. “Баухаус” ХХК-ийн захирал Отгонцэцэг нь “манай компани нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зарлаж байгаа тендерт оролцохоор боллоо, бичиг баримтуулыг нь бүрдүүл” гэсэн. Би эко халуун усны цэг байгуулах тухай 90 сая төгрөгийн өртөгтэй төсөл бичиж, төсөвчин Энхбаяр гэдэг хүнээр төсөв хийлгээд төсөлдөө хавсаргаад тендерт оролцох хүсэлт, компанийн танилцуулга зэргийг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа 2014 оны 7 сард наадмын дараа Хөдөлмөрийн хэлтсээс хүн яриад “танай компани тендерт яллаа, Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хороонд халуун усны цэг байгуулна шүү” гэж хэлсэн. Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжилт орж ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд “Баянзүрх дүүргийн захиргаатай ярьж байгаад газрын асуудлаа шийдүүл” гэж Хөдөлмөрийн хэлтсээс хэлсэн. Би эхлээд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг дарга Ганхуяг, 11 дүгээр хорооны засаг дарга Эрдэнэсайхан гэдэг хүмүүстэй уулзаж “боломжтой газраа үзүүлээч” гэхэд надад газруудаа үзүүлсэн бөгөөд чөлөөтэй байгаа газруудын байршлыг зааж өгсөн. Манай компани Батхүү захиралтай “Өв хангамж” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Миний хувьд өдөр бүр 2-3 цагаар барилгын ажлын явцад хяналт тавьж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны засаг даргын ажлын албанаас хүмүүс ирж хяналт тавьж байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хяналт тавьдаг зүйл байгаагүй. Халуун усны цэгүүдийг хүлээлгэж өгөхөд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүд, дүүргийн барилгын хэлтсээс 2 хүн, “Өв хангамж” ХХК-ийн инженер, иргэдийн төлөөлөл, хэсгийн ахлагч нар ирсэн. Би компаниа төлөөж байсан.” /7хх-209-211/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Отгонцэндийн гэрчээр өгсөн: “...2014 оны зун намайг Хамрын хийд рүү явах гэж байх үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ажилчид болон Д.Арвин гишүүний туслахууд гэх хүмүүс манай гэрийн гадаа ирээд “таны гэр төв зам дагуу байрладаг юм байна, таны хашаанд халуун усны цэг барьж өгвөл хүлээж авах уу" гэж надаас асуусан юм. Би бол урьдчилан манайд халуун усны цэг барьж өгөөч гэж гуйж, хүсэлт тавьж байсан удаа байхгүй. Би тэдний саналыг сонсоод их баярлаад шууд хүлээж аваад “хашаандаа халуун усны цэг бариулъя” гэж хэлэхэд “тиймээ танайх болж байна, хашаа чинь том, зам дагуу юм байна” гэж хэлээд барихаар тохироод яваад өгсөн. Надтай гэрээ хэлцэл хийгээгүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа худаг ухах хүмүүс ирж манай хашаанд 65 метрийн гүнээс гүний худаг гаргаж өгсөн. Байшингийн суурин дээрээс хөөсөнцөртэй хөнгөн блокоор өрлөг хийж ханыг нь босгоод гадна талд дулаалгын хөөс хийж өгсөн. Дээврийг нь төмрөөр хийсэн. Тэр хүмүүсийг дотор талын заслын ажлаа хийж дуусаагүй байхад дээврээс нь борооны усны дусаал гоожоод байсан. Бас халуун усны цэгийн дотор талд хүн усанд орох душны өрөө гаргахдаа 5 өрөөтэй гаргах гээд байхаар нь “энэ өрөөнд чинь яаж хүн багтах юм бэ 4 өрөөтэй болгож өг” гэж хэл ам хийж байгаад 4 өрөөтэй болгуулсан. Би өөрийнхөө газар дээр бариулж байсан болохоор шаардлага тавихад намайг хэл амтай хүн байна гээд надтай ер нь харьцахаа больсон. Барилгын ажил явагдаж байхад Д.Арвин гишүүний туслах Р.Б  гэдэг хүн ажлын явцтай ирж танилцдаг байсан. Барилга барьж байсан хүмүүс нь халуун усны цэгийг барьж дуусгаад надад хүлээлгэж өгөх гэхээр нь “халуун усны цэгт модон хаалга хийдэггүй юм, хувцас солих өрөө нь байхгүй байна шүү дээ, дээврээс чинь ус гоожоод байна, би та нараас хүлээж авахгүй, хүлээлгэж өгөх комисс нь ирж хүлээж авдаг юм байгаа биз” гэж хэлээд хүлээж авалгүй цоожтой байлгаад байсан. Тэгээд 2015 оны хавар Д.Арвин гишүүн над руу өөрөө утсаар яриад “танайхтай адилхан халуун ус 3 байгаа, тэд нар халуун усаа ажиллуулаад болоод байхад та ажиллуулахгүй байна, халуун усаа ажиллуул” гэж надад хэлсэн. Би хүлээж авахаас нааш ажиллуулахгүй гээд эсэргүүцсээр байгаад 2016 оны 06 cap хүргэсэн. Дээврийг нь засаад цоорсон паарнуудыг нь сольчихвол ажиллуулах боломжтой. Би Д.Арвин гишүүнд “та дээврийг нь засаад өгвөл би паарнуудыг сольж тавиад ажиллуулж болж байна” гэж 2-3 удаа хэлж байсан боловч “за за” гэж хэлдэг боловч одоо хүртэл сольж өгөөгүй байна. Д.Арвин гишүүнтэй 1 удаа Төрийн ордонд очиж уулзаж байсан. Барилгын ажил эхлэхээс өмнө байсан санагдаж байна. Намайг түүнтэй уулзахад “танай хашаанд халуун ус бариад өгье, та ажиллуулаад яваад байж чадах уу, төрд эргээд эргэн төлөлт хийнэ шүү” гэхээр нь “тиймээ, би ажиллуулаад яваад байж чадна эргэн төлөлтийг нь хийж чадна” гэж хэлж зөвшөөрсөн юм. Надад тухайн зардал гарсантай холбоотой санхүүгийн баримтууд байхгүй байна. Намайг халуун усны зориулалтаар ашиглаарай гэсэн боловч чанар муутай баригдсанаас үнэхээр ашиглах боломжгүй байсан. Би 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж халуун усаар үйлчлэх зориулалтаар ашиглах гэж хичээсэн. Энэ цэгийг надад хүлээлгэж өгвөл би нэхэмжлэхгүй. Би энэ халуун усны цэгийг надад 20 гаруй сая төгрөгөөр худалдана гэвэл хүлээж авч болно. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй.” /7хх-212-215, 11хх-185-187, 207-208/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мэдийн гэрчээр өгсөн: “..Д.Арвин гишүүн бидний санаачлагыг дэмжиж байсан учраас туслах Р.Б гаа явуулаад би түүнтэй хамт 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа байшин зарна гэж зар тавьсан хүмүүсийн хашааг очиж үзэж явсан. Нийтийн эзэмшлийн газар байгаа эсэхийг шүүлгэхэд дэд бүтэц хөгжөөгүй жалганд байсан болохоор халуун бариад хүмүүс үйлчлүүлэхгүй гэж үзээд ер нь өөрийнхөө хашаанд бариулъя гэж шийдсэн. Д.Арвин гишүүний туслах Р.Б  нь санхүүгээ хариуцдаг байсан болохоор илүү сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний бодлоор халуун усны цэгийн байрыг маш муу барьсан бөгөөд дээврээс нь ус шүүрээд байсан болохоор дээврийн төмөр авч тавиад засварласан. Одоо дээврээс ус гоожих нь гайгүй байгаа. Анх тавьж өгсөн тоног төхөөрөмжүүд нь хятад улсад үйлдвэрлэсэн маш муу тоног төхөөрөмж тавьж өгсөн болохоор шаардлага хангахгүй байсан. Д.Арвин гишүүний туслах Р.Б тай уулзаж байсан. Тэрээр халуун ус барихтай холбоотой асуудал, санхүүг нь хариуцдаг байсан. Р.Б  халуун усны цэг баригдаж байхад материал авчирч буулгадаг байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Д.Арвин гуай ажлаа хийж яваад өнгөрсөн учраас түүний хойноос ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Харин газраа чөлөөлүүлмээр байна. Өнгөрсөн өвөл ажиллуулаагүй байсан чинь хамаг юм нь хөлдсөн. Сая дахиад л хамаг юмыг засаж сэлбэсэн байгаа. Одоо цаашдаа ажиллуулаад явахад бэлэн байна. Ажиллуулах зөвшөөрөл өгвөл ажиллуулж болно. Бид нар энэ халуун усны цэгийг худалдаж авахгүй. 52 сая төгрөг байтугай, 1 сая төгрөг ч байхгүй байна.” /7хх-219-221, 11хх-214-215/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батхүүгийн өгсөн: “...”Өв Хангамж” ХХК нь миний дээр бүртгэлтэй компани. Отгонцэцэг нь надад “танай компани тусгай зөвшөөрөлтэй биз дээ, би халуун усны цэг бариулмаар байна” гэж санал тавихаар нь би барилгын засал чимэглэл хийхэд шаардлагатай материалууд бэлэн байсан болохоор бариад өгье гэж шийдээд халуун усны цэгүүдийг барьж өгсөн. Халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьсан. Нэгийг нь Амгалангийн хорихын урд талд нөгөөдөхийг нь Шархаданд барьж өгсөн. Өвөрхангай аймгаас барилгын 2 бригад буюу 20 гаруй хүнээр 2 ажлыг зэрэг хийлгүүлсэн. Би халуун усны цэгийг бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьж өгөхөд 60 сая төгрөг буюу нийт 120 сая төгрөгөөр барихаар тохиролцсон боловч Отгонцэцэг нь тоног төхөөрөмжийг нь өөрсдөө нийлүүлнэ гээд нийт үнийн дүнгээс тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцсон. Өөрөөр хэлбэл Отгонцэцэг нь миний хувийн дансаар надад 50 гаруй сая төгрөгийн шилжүүлж өгсөн байгаа. Миний тооцоогоор 27 сая төгрөгийг Отгонцэцэг надад өгөх ёстой боловч “мөнгө орж ирэхгүй байна” гээд өгөхгүй байгаа. 120 сая төгрөгөөс 77 саяыг надад өгөөд үлдэгдэл 43 сая төгрөгийг нь өөрсдөө халуун усны цэгүүдэд суурилуулсан тоног төхөөрөмжийнхөө үнэнд суутгаж авсан. “Өв Техник” ХХК-аар гэрээ байгуулж барьсан. 2 халуун усны цзтийн барилгын ажлыг нийт 77 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Отгонцэцэг надад “халуун усны цэгүүд барих төслийн санхүүжилт авсан юм, 1 халуун усны цэгийн санхүүжилт нь 60 сая төгрөг байгаа юм” гэж хэлж байсан санагдаж байна. Батлагдсан зураг төсөв надад огт танилцуулаагүй. “Баухаус” ХХК-ийн инженер нь надад гараар зурчихсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу л барьж өгсөн. Батлагдсан зураг төсөв байгаагүй. “Баухаус” ХХК-ийн инженер нь надад гараар зурсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу барьж өгсөн.” /7хх-221-224/ гэх мэдүүлэг,  

Дансны хуулга /7хх-225-235/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганхуягийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргаар 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэж ажилласан. Отгонцэцэг захиралтай “Баухаус” ХХК нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ээж хайрханы” 7 дугаар гудамжинд нийтийн эзэмшлийн газарт халуун усны цэг барьсан. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос УИХ-д нэр дэвшиж сонгогдсон Батзандан нь халуун усны цэг байгуулах ажлыг санаачилж хөрөнгө мөнгийг нь шийдүүлсэн байх гэж би ойлгож явдаг. 2014 оны 7 сард байсан санагдаж байна. Батзандан гишүүн нь өөрийн бие төлөөлөгч Амарсайхан, Эрдэнэбат гэдэг хүмүүсээр дамжуулж надад “Хөдөлмөрийн сайдын багцад мөнгө суулгуулсан байгаа, танай хороонд халуун усны цэг бариулах гэж байна, тийм учраас газрын асуудлыг шийд, газраа бэлд” гэж хэлүүлсэн. ”Баухаус” ХХК нь тухайн жилдээ халуун усны байрыг барьж дуусгасан бөгөөд захирал Отгонцэцэг нь “халуун усны цэгт суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүн ажиллуулахгүй бол болохгүй, бид нар өөрсдөө 3 жилийн хугацаанд хариуцаад явна” гэж хэлж байсан. Дараа нь манай хорооны нэг иргэн 1 жил гаруй хугацаанд халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад зогсоосон. “Баухаус” ХХК нь халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөөгүй, цахилгааны өр төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаантай байгаа учраас ажиллахгүй байгаа гэж ойлгож болно. Миний хувьд халуун усны цэг байгуулах газрын байршлыг зааж өгсөн, бичиг баримтыг бүрдүүлж газрын албанд өгсөнөөс өөр ажилд оролцоогүй.” /7хх-238-239/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунжаргалын өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын үеэр Үндэсний байр наадмын өмнө нь байсан санагдаж байна. Би хөдөө амралтаараа явах гээд яаруу сандруу явж байхад Отгонцэцэг дарга өрөөндөө намайг дуудсан. Намайг түүний өрөө рүү яваад ороход Орхонхүү, Оюунтунгалаг, Аззаяа, Батбуян нар сууж байсан бөгөөд Отгонцэцэг дарга бидэнд хандаа “Та нарыг ахуйн үйлчилгээний цэгүүд байгуулах төслийг сонгож ажлын хэсгийн гишүүдээр томилсон байгаа, та нар ширээн дээр байгаа төслүүдтэй танилцаарай, Арвин гишүүний тойрогтоо зарцуулах мөнгө байгаа юм, энэ мөнгийг нь гаргахгүй бол болохгүй байна, та нар харьцуулаад хараарай” гэх утгатай зүйл ярьсан. Би хөдөө явах гэж яарч байсан болохоор түүний ярьсан зүйлийг сайн санахгүй байна. Мөнгөний тухай яриад байсан боловч би мөнгөн дүнг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед Арвин гишүүний мөнгийг өгөх, өгөхгүй тухай яригдаад байсан гэхдээ ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. Тэгээд Үндэсний баяр наадам болоод бүгд амарцгаасан бөгөөд би наадмын дараа ажилдаа орсоны дараа Оюунтунгалаг над дээр ирээд “наадмын өмнө даргын өрөөнд хуралдсан тэмдэглэл шүү, гарын үсэг зурж өгөөрэй” гэхэд нь түүний тэмдэглэлийг сайн анзаарч харалгүй хальт уншаад гарын үсэг зурсан. Ийм л асуудал болсон.” /7хх-239-241, 8хх-3-4/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэсайхан өгсөн: “...Би Баяанзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргаар 2014 оны 7 сараас эхэлж ажиллаж байна. 2014 оны 7, 8 сарын хавьцаа УИХ-ын гишүүн Батзандангийн бие төлөөлөгч Амарсайхан над руу утсаар яриад “танай хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг барих гэж байна, болж өгвөл Ногоон зоорины орчим нутаг дэвсгэрт барьчихмаар байна, газар зааж өгөөч” гэж надад хэлсэн. Тэгээд газрын албанаас боломжтой газрыг нь асуугаад Амарсайхантай халуун усны цэг барих газрыг нь зааж өгөхөөр цаг тохирч тухайн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 7 дугаар хэсэг бюу Ногоон зоорины автобусны хойд талд 50 орчим метрийн зайд байсан. Би Амарсайханд халуун усны цэг барих газрыг нь зааж өгөөд бусад асуудалд нь оролцоогүй. Барилгын ажлыг “Баухаус” ХХК хийж гүйцэтгэж байгаа гэдгийг нь сонсоод ажлын явцыг нь тухайн үед нь нэг удаа очиж үзэж байсан. 2014 оны 8 билүү 9 сард “Баухаус” ХХК-ийн хүмүүс халуун усны цэгийн байрыг ашиглалтад оруулж дуусаад нээлтийн ажиллагаа зохион байгуулсан. Тэр үед Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Отгонцэцэг, Амарсайхан нар ирсэн байсан. Анх халуун усны байрыг очиж үзэхэд их цэвэрхэн, аятайхан барьсан байсан боловч зөөврийн усаар үйлчилдэг, бүх тоног төхөөрөмж нь цахилгаанаар ажилладаг нь дутагдалтай юм уу даа гэж би боддог. Халуун усны цэгийн байрыг 2014 онд барьж дуусгасан боловч одоог хүртэл дүүрэгт хүлээлгэж өгөөгүй байгаа. Халуун усны цэг нь сүүлийн хэдэн сарын хугацаанд л ажилласан. 2015, 2016 онд огт ажиллаагүй. Цахилгааны төлбөр нь 1 сая гаран төгрөг болсон болохоор төлбөрөө төлж чадахгүй зогссон гэж хүмүүсийн ярьж байхыг дам сонссон.” /7хх-242-244/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батбуянгийн: “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Отгонцэцэгийн өрөөнд Аззаяа, Ариунжаргал, Орхонхүү, Оюунтунгалаг, нягтлан бодогч Үүрцайх бид нар дуудагдсан бөгөөд биднийг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээр томилсон гэж хэлсэн. Отгонцэцэг дарга нь “УИХ-ын гишүүн Арвин нь Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд тойрогтоо халуун усны цэгүүд байгуулах гэж байгаа юм байна, УИХ-ын гишүүний тойрогтоо хэрэгжүүлэхэд нь зориулж олгодог 1 тэрбум төгрөг нь манай хөдөлмөрийн хэлтэст тавигдсан байна. Санжмятав сайд энэ төслийг яаралтай эхлүүл, төсөл хөтөлбөрийг нь яаралтай шалгаруул гээд байна. Та нар Арвин гишүүний ирүүлсэн төсөлтэй танилцаарай” гэх утгатай зүйл ярьсан. Мөн тэрээр “би Сайдын өрөөнд дуудагдаж очоод ирлээ” гэж хэлж байсан. Миний хувьд ажлын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд Аззаяаг төслүүдийг танилцуулж дууссаны дараа “та нар төслийн материал авах талаараа зар тараасан юм уу, төсөл ирүүлсэн компаниудаа шалгах ёстой шүү” гэж хэлсэн.Тэгэхэд Аззаяа нь “тиймээ зар тавьж компаниудаас төслийн материал ирүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “төсөл хэрэгжүүлэх компаниудаа сайн шалга, шалгалтын явцыг эргээд танилцуулаарай. би дэмжихгүй байна” гэж хэлээд миний хувьд хурлаас түрүүлээд гараад явсан бөгөөд хурлын ямар нэгэн шийдвэр гаргахад оролцоогүй. Намайг хурлыг орхиод гарахад бусад хүмүүс бүгдзэраэ үлдсэн бөгөөд бусад гишүүд ямар шийдвэр гаргасныг би мэдээгүй. Би тэмдэглэлтэй танилцлаа. Миний гарын үсэг биш байна.” /7хх-н 245-247/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Ундрахын гэрчээр өгсөн: “...Би “Өү Ти Юу” ХХК-ийг 2009 оны 7 сард барилгын үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. Би захирлаар ажиллаж байх хугацаандаа Хэнтий аймгийн Баян-Адрага суманд Дүүрлэгийн нарс гэдэг газар “Монгол Хатад”-ын хүндэтгэлийн өргөө цогцолборыг барьж ашиглалтанд оруулсан. Энэ үед барилга барих тусгай зөвшөөрөл авч байсан санагдаж байна. Миний хувьд энэ цогцолборыг барих ажлыг хариуцаж ажиллаж байгаад 2008 оны 4 сард хүүхэд гаргасан. Тэгээд ер нь компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон. Тэгээд 2012 оны 2 сард компанийхаа хувьцааг Р.Б , Л.Эрдэнэчулуун нарт шилжүүлж өгөөд захирлаар нь хадам ээж Арвины туслахаар ажиллаж байсан Р.Б г томилсон. Үндсэндээ 2012 оноос хойш “Өү Ти Юу” ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцохгүй явж байгаад 2016 оны 4 сард буцаан “Өү Ти Юу” ХХК-ийн захирлаар томилогдсон. Би энэ хугацаанд “Өү Ти Юу” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын дээврийн засварын ажил хийсэн, сургалтын төв барьсан гэдгийг бага сага мэдэж байна. Сургалтын төвийг баригдсаных дараа нь 1 удаа очиж үзэж байна. Өөр ямар төрлийн ажил хийснийг нь мэдэхгүй байна.” /8хх-1-2/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Дүүрэнжаргалын өгсөн: “...Тиймээ би энэ барилгын ажлыг гүйцэтгэж байсан нь үнэн. Гэхдээ бүрэн дүүрэн дуусгаж чадаагүй хэрүүл уруултай салцгаасан. Би Одгэрэл гэдэг хүнтэй танилцахад надад санал тавьсан бөгөөд “би 1 давхартаа 8 нэрийн мини супермаркет ажиллаж болохоор зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар оффисын барилга бариулмаар байна” гэж хэлсэн. Одгэрэл ахын эхнэр Болормаа гэдэг хүн байсан бөгөөд тэрээр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 168 дугаар цэцэрлэгийн яг урд талд газар үзүүлсэн. Барилга барихын тулд эхлээд газар шорооны ажил хийсэн бөгөөд газрын хөрс нь шаварлаг, хог ихтэй байсан болохоор маш их хэмжээний шороо зөөсөн бөгөөд эхлээд хийсэн залуучууд нь дутуу хийгээд явснаас болоод дахиад газар шорооны ажил хийх шаардлага гарч байсан санагдаж байна.  Хажуу талынх нь дутуу баригдсан барилгын суурийн ажлыг подвалийн давхартай нь барьж өгсөн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл байхгүй байсан. Одгэрэл ах надтай гэрээ байгуулахдаа “Өү Ти Юу ХХК”-ний захирал гэж бичээд гарын үсэг зураад тамгаа дарж байсан. Би түүнийг захирал нь гэж ойлгодог. Нийт 90 орчим сая төгрөг авсан байсан.” /8хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Нурболын өгсөн: “...2014 оны 7 сард Үндэсний баяр наадмын дараа зарын дагуу Одгэрэл гэдэг хүн ярьсан юм. Тэрээр надтай “халуун усны зориулалттай 4 байр бариулмаар байна” гэж ярихад нь түүнтэй анх уулзсан. Тэрээр "халуун усны цэгийг блокоор барина, блокийг нь захиалчихсан байгаа болохоор удаж байж ирнэ, тиймээс эхлээд суурийг нь цутгаад араас нь өрлөгийг нь хийгээд явмаар байна” гэж ярьсан. Тэрээр надад анх ямар ч зураг төсөв өгөөгүй бөгөөд 4 халуун усны цэг, 4 бохирын цооног хийлгэнэ гэсэн болохоор нийтэд нь 42 сая төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцсон. Одгэрэл ах надад 37.5 сая төгрөг өгсөн. Үлдсэн 4.5 сая төгрөгөө өгөхгүй байгаа. Одгэрэл ах надтай ажил ярихаар ирэхдээ эхнэртэйгээ ирж байсан. Ажлын явцын дундуур Болормаа гэдэг хүн нь бас ирж байсан санагдаж байна. Одгэрэл ахын надад гараараа зураад өгч байсан халуун усны цэгийн гар зураг бол байгаа.” /8хх-7-8/ гэх мэдүүлэг,

          Холбогдох баримтууд, дансны хуулга /8хх-9-22, 23-29/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одгэрэлийн өгсөн: “...Миний эхнэр

Р.Б  гэр бүлийн асуудалд ерөөсөө оролцдоггүй. Ажлынхаа л төлөө явдаг хүн. Ажил гэдэг нь түүний даргаар ажиллаж байсан Арвин ч байж магадгүй. 2014 оны 6 сард Арвин гишүүн над руу өөрөө ярьж утсаар уулзахыг хүсэж дуудсан. Намайг очиход эгч нь “Баянзүрх дүүргийн иргэд, ахмад настангуудад зориулж үйлчилгээний барилга барих гэсэн юм, би чамд 2 сая төгрөгийн цалин өгье, миний хувьд Хот төлөвлөлтийн их том төсөл авсан, олон барилга барина, чи энэ ажлыг сайн хийгээд өгвөл дараа нь аятайхан ажил өгье” гэж хэлж гуйсан. Би тухайн үед энэ ажлыг нь хийгээд өгвөл дараа нь гэрээ байгуулаад том хэмжээний төслийн ажиллаад оролцоод явах юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Надад тухайн үед ямар барилга барих талаар хийсэн зураг, төсөв байгаагүй учир Болормаагаас ямар зориулалттай хичнээн давхар байшин барих талаар асууж тодруулж байгаад гараар зураг гаргаж байсан. Би ер нь Арвин гишүүнтэй шууд харьцаж байгаагүй дандаа Болормаагаар дамжуулж харьцаж байсан. Би Хаан банкны 5007917900 тоот дансаараа дамжуулж барилгын ажилд шаардлагатай бүтээгдэхүүний төлбөрийг төлдөг байсан. Бас уг данснаасаа мөнгө аваад цааш нь төлдөг байсан гэж ойлгож болно. Миний данс руу эхнэр Болормаа мөнгө шилжүүлдэг байсан.” /8хх-37-39/ гэх мэдүүлэг,   

           “Хаан” банкны дансны хуулга, зарлагын паданууд /8хх-50-53/ 

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Алтанцэцэгийн өгсөн: “... Одгэрэл гэдэг хүний захиалгаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” 16 дугаар хороололд баригдах зоорин давхартайгаа нийлээд 4 давхар ахуйн үйлчилгээний барилгын иж бүрэн зургийг 1 сарын хугацаанд зурж бэлтгэж өгсөн. /21.2 сая төгрөг/ Манай компанийн зүгээс барилгын зургийг дуусгаад “Барилга хөгжлийн төв”-ийн барилгын зураг төслийн экспертизэд өгч батлуулаад дараа нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ёстой байсан боловч Одгэрэл нь “бид нар өөрсдөө энэ ажлаа зохицуулчихна, ямарч байсан ажлыг эхлээд явж байя” гээд зургаа аваад алга болсон. Бид нар гүйцэтгэсэн зургаа экспертизээр оруулж батлуулж чадаагүй. Бас дуусаагүй барилгын зураг хийлгэж 6.736.600 төгрөг авсан. Зургийн авторын хяналт хийгээгүй. Яагаад гэвэл манай компани нь барилгын иж бүрэн зураг хийсэн боловч экспертизээр батлагдаж, ажил эхлэх зөвшөөрөл аваагүй байсан учраас зургийн хяналт тавьж хэрэгжүүлээгүй. 2017 оны хавар УИХ-ын гишүүн Д.Арвин гэдэг хүн манай компанийн байран дээр ирээд “ахуйн үйлчилгээний барилгыг эскспертизээр оруулж батлуулмаар байна” гэх утгатай зүйл ярьж ирсэн. Тэгэхээр нь танай Одгэрэл чинь үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Тэгээд ч танай барилга зургийнхаа дагуу баригдаагүй, зургаа өөрчлөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхэд тэрээр “тэгвэл барилгын иж бүрэн ажлын зургаа файл хэлбэрээр өгөөч” гэхэд нь өгөөгүй. Дахиж тэрээр манай компани дээр ирээгүй.” /8хх-56-57/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аззаяагийн сэжигтэнээр өгсөн: “...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан гэдгээ мэдсэн. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан Аззаяа гэх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байсан. Би яагаад энэхүү хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгсөнөө санахгүй байгаа. Урьд нь яамнаас мөнгө орж ирж байгаа ажлын хэсэг байгууллагдана гэж Хөдөлмөрийн хэлтэс дээр яриа гарч байсан. Би ямар ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа юм бэ гэж манайханаас мэдэх хүн байхгүй байсан. Одоо бодоход намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал нь Хөдөлмөрийн яамнаас орж ирсэн мөнгөтэй холбоотой асуудал байсан байна гэдгийг ойлгож байна. Би тухайн үед ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй санахгүй байна. Даргын туслах, нарийн бичиг Оюунтунгалаг аливаа баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулдаг. Би түүнийг надаар гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна.” /8хх-159-160/ гэх мэдүүлэг,

   

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бум-Эрдэнийн өгсөн: “...Би Нийслэлийн

хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилга байгууламжийн хяналтын хэлтэст ахлах мэргэжилтэнээр ажилладаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах ажлыг хариуцаж явуулдаг. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй.” /10хх-159-161/ гэх мэдүүлэг, 

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “... “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-уудын барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга, дутуу баригдсан барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авахгүйгээр аж ахуйн аргаар барьсан учраас улсын комисс тухайн барилгууд дээр ажиллаж, ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй гэж үзэж байна. Тухайн урьдчилан тооцоолол хийлгүйгээр барьсан эдгээр барилгуудыг хүлээж авсны улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл нуралт үүсэж, хувь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй учраас ашиглалтад оруулах боломжгүй юм. 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт батлагдсан зураг төсөвтэй барилгын норм дүрмийн дагуу баригдсан барилгыг барилга байгууламж гэж үзнэ гэж заасан байдаг. “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан Ахуйн үйлчилгээний барилга нь батлагдсан зураг төсөвгүй баригдсан учраас тухайн барилгыг барилга байгууламж гэж үзэх боломжгүй байгаа юм. Тиймээс хэдий бетоны чанар байдал сайн хийгдсэн боловч анхнаасаа экспиртизээр батлагдаагүй зургаар барьсан барилгыг хүлээн авах боломжгүй. Зураг хийсэн компани нь алдаатай зураг хийсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм учраас л заавал хянуулж магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулсан байхыг шаардаад байгаа юм. “Өү Ти Юу” ХХК-ний хувьд Ахуйн үйлчилгээний барилгын зургийг анх зуруулсан боловч тухайн зургийнхаа дагуу бариагүй байсан учраас “Кон-Инженерс” ХХК-аар гүйцэтгэлийн зураг хийлгэсэн байсан. Тиймээс тухайн барилгын хувьд ашиглах ямар ч баталгаагүй байна гэж үзэхээр байна.” /9хх-118-119/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Санжмятавын өгсөн: “...Улсын төсөв батлагдсанаар тухайн салбарын сайдын эрх мэдэл, хариуцлагын хүрээнд улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэйн хувьд хуулийн дагуу төсвийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах талаар судлан үзэж сайдын тушаал гаргаж хувиарладаг. Д.Арвин гишүүн нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон хүний хувьд Сангийн яам, УИХ-д ахуйн үйлчилгээний төв байгуулах холбогдох саналаа ирүүлж хэлэлцээд төсөв нь батлагдсан. Миний хувьд Ж.О  болон Д.Арвин, түүний туслах нарыг байлцуулж байгаад Ж.О т “хуулийн дагуу наад ажлаа хийж хэрэгжүүлж ажиллаарай” гэж үүрэг чиглэл өгсөн. Тэрнээс биш сайдын хувьд хууль зөрчиж, хэн нэгэнд ямар нэгэн давуу байдал олго, ямар нэгэн компани, хувь хүний нэрийг цохон хэлсэн зүйл огт байхгүй. Тухайн ажил нь УИХ-ын гишүүн Д.Арвины өөрийнх нь санаачлан хэрэгжүүлж буй ажил байсан учраас санаачлан хэрэгжүүлж байгаа ажлыг нь хийхэд туслалцаа үзүүл, хуулийн дагуу ажилла гэсэн үүрэг чиглэл өгөөд гаргасан. Миний хувьд “Өү Ти Юу” ХХК-ийн захирал Р.Б  гэдэг хүнтэй уулзаагүй. Тухайн компанид, хүнд олго гэж нэр цохож хэлээгүй ээ. Би 2014 онд огцорчихсон учраас дараагийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцсан ажил байсан. Ж.Батзандан гишүүн надтай ийм асуудлаар огт яриагүй. Би Ж.О т ч энэ талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй.” /10хх-154-156/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Тунгалагийн өгсөн: “...Миний нөхөр Ж.Энхтулга нь өөрийнхөө өмчлөлийн хашаанд халуун усны цэг бариулж түүнийгээ ашиглах гэж хичээсэн боловч чанар муутай баригдсан дээврээс нь ус гоождог байснаас халуун усны зориулалтаар ашиглаж чадаагүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа болохоор би нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ хичнээн төгрөг нэхэмжлэх эсэхээ нөхөртэйгээ холбогдож тодруулж байгаад нэмэлтээр гаргаж өгнө. Огт ашиглахгүй байгаа, ашиглах боломжгүй барилгыг ямар нэгэн үнээр хүлээж авах тийм боломжгүй. Харин үнэ төлбөргүйгээр шилжүүлбэл хүлээж авч болно. Энэ халуун усны цэгийг бид өөрсдийнхөө хөрөнгөөр 2 давхар болгосон. 2 давхар болгосон шалтгаан нь бороо ус дээврээс нь гоожоод засварлах гэж 2 удаа оролдсон боловч болоогүй учраас 2 давхар болгосон.  Нөхөр маань халуун усны зориулалтаар ашиглах гэж 5 сая төгрөгийн цалингийн зээл аваад одоо болтол төлж дуусаагүй л байгаа. Хэрвээ нэг давхарыг нь нураавал бид 2 давхарт гарсан зардлыг бусад зардлын хамт нэхэмжилж тавина. Би хэргийн материалтай танилцахгүй.” /11хх-182/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч В.Отгонцэндийн өгсөн: “...Миний нэхэмжлэлийн зүйл тодорхой. Талийгаач Д.Арвины бие төлөөлөгч Р.Б , түүний нөхөр Г.Одгэрэл нар нь миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 12А-137 тоот хаягт байрлах хашаанд 1 давхар халуун усны цэг барьсан. Тухайн барилгыг Улаанаа гэж дууддаг залууг хөлсөлж бариулсан. Намайг халуун усны зориулалттай ажиллуулаарай гэсэн боловч чанар муутай баригдсанаас үнэхээр ашиглах боломжгүй байсан. Би 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, халуун усаар ашиглах гэж хичээсэн. Гэтэл дээврээс нь ус гойжиж паарнууд нь хагарч, усыг тогоор ашигладаг учраас их хэмжээний зардал гардаг байснаас болоод ашиглаж чадаагүй. Одоо ашиглахгүй байгаа. Хэрвээ энэхүү цэгийг нурааж миний газрыг чөлөөлвөл буруутай этгээдүүдээс 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /11х-186-187/ гэх мэдүүлэг, 

    

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн
шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3433 дугаартай дүгнэлтэд:

          1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.О  гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн Ж.О ийн гарын үсгийн загвартай тохирно.

          2. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014.07.10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын хавсралтыг хянасан Б.Ү  /нягтлан бодогч/ гэсний урд зурагтагдсан гарын үсэг нь сэжигтэн Б.Ү ын гарын үсгийн загвартай тохирно.

          3. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн “Хурлын тэмдэглэл”-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн ахлагч Г.Батбуян гэснийн дунд зурсан гарын үсэг нь гэрч Г.Батбуянгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

          4. Дээрх шинжилж буй уншиглах бүтэцтэй гарын үсэг нь сэжигтэн Ж.О , Б.Ү , Б.Аззаяа, С.Оюунтунгалаг нарын бичгийн хэвийн загвартай тохирохгүй.

          5. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн гишүүн Б.Аззаяа гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.Аззаяагийн гарын үсгийн загвартай тохирно.

         6. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Б.Ү  гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.Ү ын гарын үсгийн загвартай тохирно.

         7. Баянзүрх Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О , "Баухаус" ХХК-ийн захирал С.Отгонцэцэг нарын 2014.07.18-ны 12 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар хуудсанд Ж.О  гэсний урд зурсан гарын үсэг сэжигтэн Ж.О ийн гарын үсгийн загвартай тохирно.

         8. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О , "Өү Ти Юу" ХХК-ийн захирал Л.Ундрах нарын 2014.07.18-ны "Хамтран ажиллах гэрээ"-ний 3 дугаар хуудсанд Ж.О  гэсний урд зурсан гарын үсэг нь сэжигтэн Ж.О ийн гарын үсгийн загвартай тохирно.

        9. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс "Өү Ти Юу" ХХК-д 582,000,000 төгрөг олгуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 17-ны №1, 381.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 15-ны №3, 201.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны №6 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О , Б.Ү  гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О , Б.Ү  нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно.

        10. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “Баухаус” ХХК-д 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 5-ны №2, мөн 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний №5 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О , Б.Ү  гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О , Б.Ү  нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно." /7хх-85-104/ гэх дүгнэлт,

 

          Аудитын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд:

1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “Өү Ти Юу” ХХК-нд 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоог хавсаргасан байна. Энэ дагуу “Өү Ти Юу” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ахуй үйлчилгээний цэг” барьж байгуулах, 19 дүгээр хороонд “Худалдааны төв” байгуулах гэрээ хийгдсэн байна. “Өү Ти Юу” ХХК-ийн Хаан банк дахь 5020689602 дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-нд 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-нд 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг буюу нийт 1.164.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “Өү Ти Юу” ХХК нь дээрх санхүүжилтээс бэлэн мөнгөөр 728.365.000 төгрөг, шилжүүлгээр 435.645.000 төгрөг гаргасан байх боловч тус компаниас ирүүлсэн санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны үндсэн баримтаар тооцоход 2014 онд 281.319.631 төгрөг, 2015 онд 31.229.020 төгрөг буюу нийт 312.548.651 төгрөгийг уг төсөлд зарцуулсан баримттай байна. “Өү Ти Юу” ХХК нь санхүүгийн тайлан баланс шинжилгээнд ирүүлээгүй бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайланд тэнцэлд тусгаагүй байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “Баухаус” ХХК-нд 180.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоо хавсаргасан байна. Энэ дагуу “Баухаус” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9,11 дүгээр хороодод “Ахуйн үйлчилгээний цэг” байгуулах 12 дугаартай гэрээ хийгдсэн байна. “Баухаус” ХХК-ийн Төрийн банк дахь 346502243407 дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-нд 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-нд 90.000.000 төгрөг буюу нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “Баухаус” ХХК нь дээрхи санхүүжилтээс бэлэн мөнгөөр 124.400.000 төгрөг, шилжүүлгээр 55.600.000 төгрөг гаргасан ба үүнээс “Өв Техник” ХХК-нд халуун усны барилга барихад зориулж 2014 оны 8 дугаар сарын 5-нд бэлнээр Батхүүд гэж 10.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 30-нд Батхүүгийн Хаан банк дахь 5560026933 тоот харилцах дансанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 11-нд бэлнээр Батхүүд гэж 50.000.000 төгрөг буюу нийт 90,000,000 төгрөг өгсөн баримттай байна. Иймд “Баухаус” ХХК нь дээрх барилгаас бусад зардалд үлдсэн 90.000.000 төгрөгийг зарцуулсан байхаар байгаа боловч шинжилгээнд тус компаниас нийт 191.139.451 төгрөгийн зарлагын баримт ирүүлсэн болно. Энэ нь зарцуулвал зохих санхүүжилтийн дүнгээс 101.139.451 төгрөгөөр илүү баримттай байна. Харин энэхүү бараа материал худалдан авсан гэх нийт баримтаас 34.311.703 төгрөгийн баримтад “Баухаус” ХХК-ний нэр бичигдсэн байх тул тус компаний баримт гэж үзэхээр байна. Бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр тус компаний нэр үгүй тул “Баухаус” ХХК уг бараа материалыг худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. “Баухаус” ХХК нь шинжилгээнд тайлан баланс ирүүлсэн бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан гэж үзэхээр байна.” /9хх-89-93/ гэх дүгнэлт,

Холбогдох дансны хуулга /9хх-94-117/, 

 

31. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай дүгнэлт, кадастрийн зургуудад:

1. Ажлын хэсгийн гишүүд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2, 9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны гэх барилгуудад бодит байдлын хэмжилтийг хийж зурагжууллаа.

2. Ажпын хэсгийн хэмжилтийн үр дүнд хийгдсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 4 дүгээр гудамжны 867 тоот хаягт байрлах Халуун усны барилга нь нэгж талбарын 18644314685471 дугаартай газрыг өмчлөгч иргэн С.Бямбажавын газар бүрэн хэмжээгээр давхцуулан барьсан байна.

З. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд дарь эхийн 3-95 тоот хаягт байрлах халуун усны барилга нь нэг талбарын 18644312799861 дугаар бүхий газрыг өмчлөгч иргэн Ж.Мэдийн газартай 37 м кв ьалбайгаар давхцаж байна.

4. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалант 12а гудамж, 137 тоот хаягт байрлах халуун усны газар нь нэгж талбарын 18647313985252 дугаартай газар өмчлөгч иргэн В.Отгонцэндийн газартай 3 мкв талбайгаар давхцаж байна. Мөн иргэн В.Отгонцэнд нь өөрийн өмчилж буй газрыг баруун тийш 119 мкв талбайгаар тус тус сунгаж хашаалсан байна.

5. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 30 дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй газарт байрлалтай байна.

6. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 7 дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга болон газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байна.

7. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнжийн 3 дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга болон газар нь мөн нийтийн эзэмшлийн газарт хамаарч байна.

8. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз гудамжинд байрлах /Сургалтын төв/-ийн гэх барилга нь нэгж талбарын 18648312459048 дугаартай газрыг эзэмшигч иргэн Р.Б гийн газарт бүрэн хэмжээгээр давхцуулан барьсан байна...Мөн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангаас нэгж талбарын 18648312459048 дугаартай газрыг судлан үзэхэд дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/148 дугаар захирамжаар 600 мкв талбайг иргэн Р.Б -д эзэмшүүлж байсан байна.” /6хх-184-202, 9хх-89-9/ гэх дүгнэлт,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын
хэлтсийн барилгын техникийн хяналтын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлтэд:

1. Тус барилгын хийц бүтээцийг “Кон Инженерс” ХХК-ийн хийсэн хэмжилт гүйцэтгэлийн зураг, зургийн тайланд тодорхой тусгасан байна. Ахуйн үйлчилгээний барилга нь хуулийн дараах заалтуудыг зөрчиж баригдсан байна. Үүнд: “Кон инженерс” ХХК-ийн хийсэн хэмжилт гүйцэтгэлийн зургийн тайлангийн хуудас 3-д дурдсанаар “Өү Ти Юу” ХХК-ийн 3 давхар Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зоорин давхарын хэсэг болох суурь, ханыг ажлын зургийн дагуу угсарсан, цутгамал төмөр бетон хийцийн бат бэх нь ажлын зурагтай тохирч байгаа боловч ил, далд ажлын актуудыг үйлдэж баталгаажуулаагүй байна. мөн дүгнэлтэд 1, 2 дугаар давхрын гол дам нуруу, туслах дам нурууны огтлол зөрсөн, түүнд зохиогчийн гаргасан дүгнэлт, тооцоо байхгүй, сантехник, цахилгааны ажлыг зургийн дагуу хийсэн нь тодорхой бус гэж тэмдэглэсэн байна. Энэ нь зураг төсөл зохиогч нь Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь /барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих/ заалтыг шаардлагыг зөрчсөн байна. Барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байхад ашигласан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь /барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно./ заалт зөрчсөн байна. Төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээний “Олно” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд тус барилгын цутгамал төмөр бетон бүтээцүүдийн бетоны бах бэх нь зураг төсөлд заасан үзүүлэлтийг хангаж байгаа, бүтээцэд орсон арматурын тоо нь зураг төслийн тоотой тохирч байгаа, арматураа итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжлүүлсэн зэрэг нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /стандарт, зург төслийн чанарын шаардлагыг бүрэн хангасан байх/ заалтыг хангаж байна. Тус барилгыг цаашид ашиглалтад оруулах асуудлыг тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зохицуулдаг болно.

Дуусаагүй барилгын тухайд

Энэхүү барилгын одоогийн хийцлэл нь инженерийн тооцооны үндсэн дээр баригдсан гэхээр харагдаж байгаа бөгөөд тус барилгын батлагдаж хянагдсан ажлын зураг, ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримт нь байхгүй тул гүйцэтгэл нь барилгын норм нормативын дагуу баригдсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Халуун усны барилга

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3 дугаар хавсралтад зааснаар гуравдугаар ангиллын барилга байгууламж, 3.2-д хамаарч байгаа бөгөөд барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд зохион байгуулж бүрэлдэхүүнд зураг төсөл зохиогч, архивын байгууллагын төлөөлөл, ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл тус тус оролцохоор байна. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр, батлагдаж хянагдсан ажлын зургийн дагуу угсрах шаардлагатай байсан ба ажлын зураггүйгээр, инженерийн бус хийцлэлтэйгээр, аж ахуйн аргаар, 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх /барилга байгууламж гэж/ заалтад дээрх барилга хамаарахгүй байгаа тул Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм, стандартын дагуу барьсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх баригдсан барилгууд нь барилгуудыг барих тухайн үед мөрдөгдөж байсан 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх /барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус судаг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг/ заалтын шаардлагыг хангахгүй байна. Эдгээр давхацсан байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна/ заалт, нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээх зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/ заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтууд тус тус зөрчигдөж байна. Монгол улсын иргэн нь МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх /Иргэн өмчийн газраа зориулалтаар нь тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно/ заалтын дагуу тухайн шатны сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч бусдад өмчилсөн газраа ашиглуулах эрхтэй бөгөөл дээрх иргэд нь энэ хуулийн дагуу зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байна. Тус дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 30 дугаар гудамжинд байрлах халуун усны барилга нь Нийслэлийн мэдээллийн санд эрх зүйн харилцаа үүсээгүй, 9 дүгээр хороо, Ээж хайрханы 7 дугаар гудамжинд байрлах халуун усны, 11 дүгээр хороо, Товчоо дэнжийн 3 дугаар гудамжинд байрлах халуун усны барилгууд нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 дэх /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтуудыг тус тус зөрчиж байна.” 7хх-22-29/ гэх дүгнэлт,

 

            Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /1хх-17-22/,

Барилгын зургийн үзүүлэлтүүд /1хх-90-102/, 

Халуун усны цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-103-113, 155-194/,

Дутуу баригдсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-114-121/,

Нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /1хх-125-140/,

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх-152-154/,

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх-147-148/, төлбөрийн хүсэлт /1хх-149/,

Нэгжлэгийн явцад хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл /1хх-195-199, 2хх-18-19, 113/,

“Өү Ти Юу” ХХК-ийн үйлчилгээний барилгын зураг, төсөв /1хх-200-213/,

Итгэмжлэл /1хх-214-216/,

Баянзүрх дүүргийн хороонд баригдах Халуун усны газрын төсөв /2хх-21-39/,

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Сургалтын төвийн барилгын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, төсөв /2хх-40-78, 80-112/,

УИХ-ын гишүүн Д.Арвингийн Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад явуулсан албан бичиг /2хх-124/,

УИХ-ын гишүүн Д.Арвингийн Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт явуулсан албан бичиг /2хх-125-126, 129/,

УИХ-ын гишүүн Д.Арвингийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт явуулсан албан бичиг /2хх-127, 132/,

УИХ-ын гишүүн Д.Арвингийн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт явуулсан албан бичиг /2хх-128/, 

Хамтран ажиллах гэрээ, барилгын ажлын зураг боловсруулах гэрээ /2хх-135-154/,

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгслийн түрээсийн гэрээ /2хх-175-211/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-212-224, 3хх-14, 104-111, 9хх-125-142, 10хх-14-21/,

Хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-225-239-250, 3хх-15-33/,

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хувийн хэрэг /3хх-63-89, 95-102  

Төрийн банкны “Баухаус” ХХК-ийн дансны хуулга /3хх-113-121/,

Хаан банкны “Өү Ти Юу” ХХК, Г.Одгэрэл, Р.Б  нарын дансны хуулга /3хх-150-177, 235-245, 4хх-23-190/,

Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтүүд /4хх-190-250, 5хх-1-183/,

           “Олно” ХХК-ийн тайлан /5хх-186-6хх-11/,

           “Кон-Инженерс” ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-12-176/                  

           Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын АТГ явуулсан албан бичиг, хавсралт /6хх-209-210/,

           “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /6хх-219-250, 7хх-1-4/,

           Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрйин 01/2017 дугаартай дүгнэлт /7хх-22-28/, 

           Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-148-150/,

           Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /10хх-28-31/,

           Эрүүгийн хэргийг тусгаарлах Нийслэлийн прокурорын тогтоол /10хх-230/,

           Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /11хх-133, 134, 135/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Должинсүрэнгийн зүгээс “...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тусгай субъеттэй гэмт хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын албан тушаалтан байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийн албаны чиг үүрэгтэй холбоотойгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулсан үйлдэл байх ёстой. Р.Б  нь тухайн үедээ Хууль зүйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан боловч энэ албан тушаал нь энэ хэрэгт ямар ч холбогдолгүй байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээр явж байгаа. Тэгвэл компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч энэ гэмт хэргийн субъект болохгүй. Гэмт хэргийн субъектын шинжийг хангахгүй байгаа учраас үйлдэл гэдэг зүйл байхгүй. Р.Б гийн үйлдэл нь албан тушаалын эсрэг гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангахгүй, тухайн гэмт хэргийн субъект биш тул Р.Б д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нацагдоржийн зүгээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэм буруугийн холимог хэлбэр” гэж байгаа. Өөрөөр хэлбэл санаатай гэмт хэрэг үйлдсэнээр болгоомжгүй хор уршиг учруулах тухай асуудал байдаг. Зарцуулагдсан гүйлгээ нь байгаа, гарсан мөнгөнийх нь хэмжээгээр компаниуд нь аваад, хэрхэн яаж зарцуулсан асуудал нь хүртэл хэрэгт нарийн тогтоогдоогүй. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг үндэслэн Ж.О т холбогдох гэм буруугийн үндэслэлийг зөв дүгнэж өгнө үү гэж хүсч байна” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Галсанпунцагийн зүгээс “...Төрийн сангийн холбогдох албан тушаалтнууд энэ үйлдлийг шаардлага гарвал хазаарлаж, хориглох ёстой байтал үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан. Зүй нь бол тэр Төрийн сангийн хүн эд нартай зэрэгцээд 4 дэх хүн болоод хайнга хандсан гээд хариуцлага хүлээгээд сууж байх ёстой. Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол хэн хэн яаж оролцсон, ямар оролцоотой эсэхийг нягтлах учиртай.” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

 

          Эрүүгийн эрх зүйн ойлголтоор төрийн алба хаагчдаас төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж, улмаар зохион байгуулах, захиргаа аж ахуйн чиг үүргийг хүлээсэн этгээдийг төрийн албан тушаалтан гэж үздэг. Төрийн алба, түүний албан тушаалтаны эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлсон бөгөөд түүний мөн чанар нь ард түмэндээ хууль тогтоомжийн хүрээнд шудрагаар үйлчилж, тэдний эрх ашгийн үүднээс чинь үнэнчээр зүтгэхэд оршино. Албан тушаалын гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй нь холбогдох хуулийн заалт зөрчсөн байдаг төдийгүй уг этгээдийн эрхэлж буй албан ажлын ашиг сонирхлын эсрэг чиглэсэн үйлдэл үр дагаварын хоорондох шууд шалтгаант холбоотой байдаг. 

 

           Шүүгдэгч Ж.О ийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч Б.Ү , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт,” Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг, Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна. 

 

Шүүгдэгч Р.Б гийн “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч Ж.О , нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү  нартай  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийг мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Мөн шүүгдэгч Б.Ү ын Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О , Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “Өү Ти Юу” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-ийг шууд шалгаруулж, “Өү Ти Юу” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч Ж.О тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Баухаус” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.О , Р.Б , Б.Ү  нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

 Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.Б г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ү ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

           Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрсэн байна. Иймд Прокуророос Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.Б г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ү ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Р.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ү ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.344.000.000 төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэх бөгөөд энэ хэрэгт /11хх-175, 178/ “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК-уудийг иргэний хариуцагчаар тогтоож эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Өү Ти Юу” ХХК-иас 582.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О , Р.Б , Б.Ү  тус бүрээс 194.000.000 төгрөгийг гаргуулахаар,

мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Баухаус” ХХК-иас 90.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О ,  Б.Ү  тус бүрээс 45.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар тус тус тогтов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн Ж.Мэд, Ц.Алтанцэцэг, Ж.Энхтулга, В.Отгонцэцэг нарын өмчлөлийн хашаанд байгаа “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “Баухаус” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрхи барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.Б гийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гарааш, Р.Б гийн газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18648312459048 дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч В.Отгонцэндийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Тунгалаг, Ж.Мэд нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

            Иргэний хариуцагч “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн:” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.О , Р.Б , Б.Ү  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Прокурорын газраас шүүдэгч Ж.О , Р.Б , Б.Ү  нарт холбогдох  2017 01000 001 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ирүүлсэн ба шүүгдэгч нарын сүүлийн үйлдэл нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн болохыг тэмдэглэж байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Өү Ти Юу” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан “Өү Ти Юу” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “Хангайн нар” ХХК-ийн боловсруулсан зураг, “Ленд тест” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “Кон Инженеринг” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийн зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “Баухаус” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлан баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтаст баримт, “Хүннү Дуурлиг нарс” ТББ, “Залуус сан” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгйн хавтастай баримт, “Бизнес инкубатор” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж “Хүннү дуурлиг нарс” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг холбогдох байгууллагад нь буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Б г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ү ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.О т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Ү ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.О 2015 оны Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

           Р.Б 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

Дууч овогтой Баасанжавын Үүрцайхыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О , Р.Б , Б.Ү  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Өү Ти Юу” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан “Өү Ти Юу” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “Хангайн нар” ХХК-ийн боловсруулсан зураг, “Ленд тест” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “Кон Инженеринг” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийн зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “Баухаус” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлан баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтаст баримт, “Хүннү Дуурлиг нарс” ТББ, “Залуус сан” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгйн хавтастай баримт, “Бизнес инкубатор” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Хүннү дуурлиг нарс” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг холбогдох байгууллагад буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн Ж.Мэд, Ц.Алтанцэцэг, Ж.Энхтулга, В.Отгонцэнд нарын өмчлөлийн хашаанд байгаа “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “Баухаус” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9. 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “Өү Ти Юу” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрхи барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.Б гийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гарааш, Р.Б гийн газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18648312459048 дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Өү Ти Юу” ХХК-иас 582.000.000 төгрөгийг, шүүгдэгч Р.Б гаас 194.000.000 төгрөгийг, “Баухаус” ХХК-иас 90.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О ,  Б.Ү  тус бүрээс 239.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

                                                                                                                                                      

           7. Ж.О , Р.Б , Б.Ү  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний нэхэмжлэгч Ч.Тунгалаг, В.Отгонцэнд, Ж.Мэд нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Иргэний хариуцагч “Өү Ти Юу” ХХК, “Баухаус” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.О , Р.Б , Б.Ү  нар нь урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

           11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О , Р.Б , Б.Ү  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,                                  

                                 ШҮҮГЧ                                      Э.ЧИНГИС