Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,         

нарийн бичгийн даргад Г.Ган-Эрдэнэ,

            улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

            хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

            хохирогч иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Баярдүүрэн, түүний өмгөөлөгч н.Энхцэцэг,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

            шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1934003030288 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 8-7 тоотод оршин суух суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Л.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь “Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 74-49 УНӨ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдон тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даваасүрэн мэдүүлэхдээ: “ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дарханаас ирсэн. Ээжтэйгээ уулзах гээд ирсэн. Манай ээж Архангайгаас ирсэн байсан. Би хот руу орж ирэхэд Баярдүүрэн, Б нар ирчихсэн байсан. Тэгээд манайг хүргээд өгье гээд явсан. Тэгээд нэг дэлгүүрийн гадаа зогссон тэрнээс цаашаа санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэгт байсан. Миний эрүүл мэндэд долоон ширхэг хүнд гэмтэл учирсан” гэв.

 

            Хохирогч иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Баярдүүрэн мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө би ажилдаа явсан утас дугараад Л.Даваасүрэн би хотод ирчихлээ уулзахгүй юм уу гээд залгасан. Хилчин хотхонд очиж уулзчихаад би ажлаа хийж байгаад ирж хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгээд буцаад ирэхэд Л.Б, Л.Даваасүрэн, Баасансүрэн нар байсан. Хилчин хотхоноос гараад би машинаа барих гэтэл Б жолооны ард суучихаад би жолоо бариад явъя гээд байсан тэгээд би Бийг согтуу байж яах гээд жолоо барих гээд байгаа юм гээд буулгаад хойно суулгасан. Тэгээд Улаанбаатараас гарах замд Номин супер маркет дээр зогсож юм авсан. Цаашаа Чандмань өнгөрөөд бууж бие зассан тэгээд тамхи татаад буцаад суух гэсэн чинь Б жолооны ард суучихсан байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-07 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Төв аймаг Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар баг Тахилтын давааны хойно гарсан ЗТО-н гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-14 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-15 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18 тал/, №145/000244 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-20 тал/, Э.Билгүүжингийн насыг тоолсон тэмдэглэл /хх-21 тал/, хохирогч Л.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-26 тал/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Баярдүүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Баасанхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29-30 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-32-33 тал/,  гэрч А.Жаргалбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35, 39, 44 тал/, гэрч Х.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №260 дугаартай дүгнэлт /хх-48 тал/, “Ашид билгүүн” ХХК-ын автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-54-56 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №259 дугаар дүгнэлт /хх-61 тал/, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №50 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-66 тал/, Л.Бийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-67 тал/, Б.Баярдүүрэнгийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-68 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-73-74 тал/, Б.Баярдүүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84 тал/, Л.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85 тал/, 74-49УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-86 тал/, 5461014354 дугаар дансны хуулга /хх-94 тал/, хохирлын баримтууд /хх-96-138 тал/, 5818097995 дугаар дансны хуулга /хх-145 тал /, иргэний хариуцагчаар татах тухай прокурорын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоол /хх-150-151 тал/, иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-153 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/1075 дугаартай албан бичиг /хх-155 тал/, шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б нь “Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 74-49 УНӨ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдон тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Даваасүрэнгийн: “...хотын төв орж найзтайгаа уулзаад буцаад хилчин хотхонд ирэхэд Баярдүүрэн, Б, Жаргалбаатар нар намайг Дархан хүргэж өгнө гээд ирчихсэн байсан. Хэн дуудсан гэснийг нь мэдээгүй. Бид нар юм ярьж байгаад орой 17 цаг өнгөрч байхад “Хилчин” хотхоноос Дархан руу хөдөлсөн. Тэр үед Баярдүүрэн машинаа бариад хөдөлсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Баярдүүрэнгийн: “ ... тэгээд 17 цагийн үед ажил тараад Хилчин хотхонд байх Баасанхүүгийн гэрт очсон. Намайг очиход Даваасүрэн охин Билгүүжин, Жаргалбаатар, Б, Баасанхүүгийн гэрийнхэн байсан. Тэгээд би Даваасүрэнг охинтой нь аваад Б, Жаргалбаатар нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатар хотоос гарахын өмнө 22-ын товчооны супермаркетаас 2 сав 2,5 литрийн Нийслэл пивыг аваад бас идэж уух юм нэмж аваад хөдөлсөн. Замдаа нэг савтай 2,5 литрийн Нийслэл пивыг Даваасүрэн, Жаргалсайхан, Б нар хувааж ууж дуусгаад хэсэг явж байгаад бие засахаар болоод замын хажуу тал руу зогссон. Тэгээд бие засчихаад хөдлөх гэж байхад Б жолооны ард суугаад “Би машин барьлаа чи хойд талын суудал дээр суу” гэхээр нь би ямар нэг зүйл хэлэлгүй хойшоо суусан. Б машин бариад ойролцоогоор 3-5 км явж байгаад харахад замын хажуу талын хөвөө рүү орж байсан. Би Бт чи замын хөвөө рүү орчихлоо гэж хэлээд л тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч А.Жаргалбаатарын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос найз Баасанхүүгийн гэрээс Дархан аймаг орох гээд Баярдүүрэн, Даваасүрэн, Б, Билгүүжин бид хэд гарсан юм. Тэгээд төв аймгийн Жаргалант сум өнгөрөөд 124-н даваа уруудад явж байтал өөдөөс ямар маркийг нь мэдэхгүй том оврын тээврийн хэрэгсэл ирж байсан тэр машин өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн араас нь гүйцэт түрүүлээд гараад ирсэн тэгээд манай найз дарах шиг болсон нэг мэдсэн замын хажууд онхолдсон буугаад хартал машин хөрвөөсөн байсан манай найз Б бид хоёр цонхоороо гарсан урд сууж байсан жолооч Баярдүүрэн араас өөрөө бууж ирээд машинаа тойрч байгаад газар хэвтээд өгсөн Даваасүрэн суудал дээрээ ухаангүй байсан. Нэрээр нь дуудахаар хариу өгөхгүй байсан. Жоохон хүүхэд Билгүүдэйг манай найз машинаас аваад буусан тэгээд цагдаа ирсэн /хх-35 тал/, ... Улаанбаатар хотоос гарахдаа Баярдүүрэн жолоодож явсан тэгээд замдаа явж байгаад хаана гэдгийг нь мэдэхгүй байна зогсоод би Баярдүүрэн болон Б хоёртой бие зассан тэгээд Б, Баярдүүрэнг хойшоо суучих гэсэн тэгээд хойно надтай суусан Б машин жолоодоод явсан тэгээд хөдлөөд нилээн хол явалгүй өөдөөс нэг тээврийн хэрэгсэл гэрэл шилжүүлээгүй орж ирээд Б баруун дарах шиг болсон тэгээд нэг мэдсэн осол болсон байсан” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №260 дугаар “1.Баярдүүрэнгийн биед, тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы далд хугарал, баруун чамархай, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстад тархмал цус хуралт, цээж, зүүн мөр, эгэмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-48 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №259 дугаар “1.Л.Даваасүрэнгийн биед дух, баруун чамархай яс цөмөрсөн ил хугарал, баруун чамархай зулай хэсгийг хамарсан шарх, зүүн 1,2,4,9-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, хүзүүний С4, С5-р нугаламын хугарал, зүүн шуу ясанд хугарал, баруун чамархай, баруун чихэнд шарх, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.1, 3.1.12-т зааснаар цаашид амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална” гэх дүгнэлт /хх-61 тал/, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №50 дугаартай “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Приус маркийн 74-49 УНӨ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баярдүүрэн, Л.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэв. Хариулт 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Приус маркийн 74-49 УНӨ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Иргэн Б.Баярдүүрэн нь 3.7 “жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаагүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын газрын зам орчны байдал нь “асфальт, тахир, уруу, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, салхитай, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй” гэжээ. Иймд зам тээврийн осолд замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хариулт4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Баярдүүрэн, Л.Б нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй ба хүчинтэй төлөвт байна. Лавлагааг хавсаргасан болно. Хариулт5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-66 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №04 дугаартай “1.Э.Билгүүжиний биед тархи доргилт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-74 тал/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-07 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Төв аймаг Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар баг Тахилтын давааны хойно гарсан ЗТО-н гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-14 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-15 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Л.Б нь “Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 124-ийн даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 74-49 УНӨ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдон тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Даваасүрэнгийн биед дух, баруун чамархай яс цөмөрсөн ил хугарал, баруун чамархай зулай хэсгийг хамарсан шарх, зүүн 1,2,4,9-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, хүзүүний С4, С5-р нугаламын хугарал, зүүн шуу ясанд хугарал, баруун чамархай, баруун чихэнд шарх, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.1, 3.1.12-т зааснаар цаашид амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Л.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Баярдүүрэн 74-49 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 5893000 төгрөг, 74-49 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулсан төлбөр 250000 төгрөг, нийт 6143000 төгрөг, хохирогч Л.Даваасүрэн эмчилгээ, эм тарианы зардалд  9089361 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

            Шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Б.Баярдүүрэнд 1000000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул 6143000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгийг хасч 5143000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баярдүүрэнд,

            мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Даваасүрэнгийн эмчилгээ, эм, тарианы зардалд 5400000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул 9089361 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5400000 төгрөгийг хасч 3689361 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Даваасүрэнд тус тус олгох нь зүйтэй байна.

            Мөн хохирогч Л.Даваасүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

           

Улсын яллагч яллах дүгнэлтэндээ шүүгдэгч Л.Б-ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй тул иргэний хариуцагч Б.Баярдүүрэнг согтуурсан этгээдэд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Б.Баярдүүрэнг иргэний хариуцагчаар тогтоосон нь хуульд нийцээгүй тул түүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас Л.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Л.Б-ийн №1203191 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Л.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-ээс 5143000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярдүүрэнд, 3689361 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Даваасүрэнд тус тус олгож, хохирогч Л.Даваасүрэнгийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №1203191 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ