Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 6033

 
  1. . Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Чандмань налайх ОНӨААТҮГ, хариуцагч Тэлмэн констракшн ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 тоот Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч Чандмань налайх ОНӨААТҮГ-д олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЭНЭБИШ