| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/02000/И |
| Дугаар | 210/МА2026/01198 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01198
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/09349 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч талын байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.20-ны өдрийн *******1/ШЗ2024/17724 дугаар захирамжаар уригдагч тал *******, *******, ******* нар зээлийн гэрээний үүрэгт 5,273,115,223 төгрөгийг хуваарийн дагуу өргөдөл гаргагч *******-д төлөх, төлөөгүй тохиолдолд ******* өмчлөл, эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж ******* тоот барилгын 1, 2 дугаар давхарт байрлах, 517.64 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө; уг барилгын 3, 4 дүгээр давхар болон зоорийн давхарт байрлах, 834.58 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн * дугаартай үл хөдлөх эд хөрөнгө; мөн дээрх хаягт байрлах, 729 м.кв талбайтай, конторын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.
4.******* нь тус шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024.11.29-ний өдөр үүсгэн явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.12.25-ны өдрийн 25420023/1 дугаар тогтоолоор дээрх хөрөнгийг битүүмжилж, 2025.01.03-ны өдрийн 25420023/02 дугаар тогтоолоор хураасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгч нь битүүмжлэх, хураах ажиллагааны талаар гомдол гаргаагүй, эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр байна.
5.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.01.06-ны өдрийн 4-157/328, 4-157/329 дугаар мэдэгдлүүдийн дагуу төлбөр төлөгч нар хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагчаас хөрөнгийг 5,300,000,000 төгрөгөөр үнэлэх санал хүргүүлж, харилцан тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025.01.14-ний өдрийн 1/20 дугаар тогтоолоор үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн. Анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоосон байна.
5.1.Тус тогтоолд шүүхийн шийдвэрт заасан 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн холбогдох мэдээллийг бүрэн тусгасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.6-д заасан тогтоол гаргах асуудлын агуулга-ыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тусгах шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл 3 үл хөдлөх эд хөрөнгө тус дээр тусдаа үнэлгээ хийлгэх шаардлагатай байхад хариуцагч нь нэг үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.2.Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.01.06-ны өдрийн 4-157/329 дугаар мэдэгдлийн дагуу хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй бөгөөд уг мэдэгдэлд тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч талтай харилцан тохиролцоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох болох-ыг мэдэгдсэн.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах эрхтэй тул үнэлгээчин томилсон тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй гэж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
6.Шинжээч нь нэр бүхий хөрөнгийг 8,502,516,880 төгрөгөөр үнэлсэн байна.
Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудаар үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээнд ач холбогдол өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Үнэлгээнд үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн 3 объектыг сонгож, байршил, талбайн хэмжээ, биет шинж чанар, ашиглалт, зориулалт зэрэг хүчин зүйлүүдийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 6,287,820.68 төгрөгөөр тодорхойлж, нийт 8,502,516,880 төгрөгөөр үнэлсэн байна.
Дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан гэж дүгнэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан *******-ийн үнэлгээний тайланг дээрх шинжээчийн үнэлгээтэй харьцуулбал, *******-ийн тайланд мөн зах зээлийн хандлагын аргыг ашиглан үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршсан 3 хөрөнгийг сонгож, дээрх хүчин зүйлүүдийг тооцон, 8,730,642,810 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан уг баримтад хөрөнгө тус бүрээр бус үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй нь үнэлгээний тайлангийн хүчинтэй байдалд нөлөөлөхгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
7.Хариуцагчид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан хөрөнгүүдийн мэдээллийг бүрэн тусгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/09349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн *******, * дугааруудтай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж ******* тоот барилгын зоорийн болон 1-4 дүгээр давхарт байрлах, нийт 1352.22 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай, 729 м.кв талбайтай, конторын зориулалттай газар эзэмших эрхийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА