| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/05384/И |
| Дугаар | 6091 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 6091
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан, гачууртын зам гудамж 66 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204014917 дугаартай, 110 м.кв талбай бүхий мужаан цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан, гачууртын зам гудамж 66 тоотод орших нэгж талбарын 18650310566442 дугаартай, 320 м.кв талбай бүхий эзэмшлийн газраас хариуцагч Б.Гантогтохын хууль бус эзэмшил, эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.
2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан, гачууртын зам гудамж 66 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204014917 дугаартай, 110 м.кв талбай бүхий мужаан цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан, гачууртын зам гудамж 66 тоотод орших нэгж талбарын 18650310566442 дугаартай, 320 м.кв талбай бүхий эзэмшлийн газрыг эзэмших, ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч Б.Гантогтоход даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Гантогтохоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ