| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/08031/И |
| Дугаар | 5809 |
| Огноо | 2016-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 5809
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тэргүүн Монгол овгийн Жигжидсүрэнгийн Сэлэнгэ 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд гишүүн арбитрчаар, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Худалдаа техник мэргэжлийн дунд сургуульд боловсон хүчний зааварлагчаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зах зээлийн коллежид боловсон хүчний зааварлагчаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ж.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ