Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/124

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,   

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Хд холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Э.Х.

         

          Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Х нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бн нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчид Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хгийн өгсөн “Мөрдөн байаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “... Тэгээд баарны гадаа гараад М эгчийн нь М эгчийг алгадаад авсан. Тэгтэл Б.Б “та яагаад ******* хүнд гар хүрч байгаа юм бэ” гэтэл Б.Бг шанаа руу нь алгадсан уу шанаадсан уу мэдэхгүй байна цохиод авсан. Тэгтэл Б.Б “та яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгтэл дахиад алгадсан байх аа, тэгээд бид нар Б.Бг салгаад “М” клуб баарны зүүн талд байдаг засмал замын тэнд Б.Б, Э, М нарын хамтаар бид 4 очсон. Тэгтэл Б.Б болохоор “ эгчийг аваад ирье” гээд явсан. Тэгээд бид нар араас нь 5 минут хэртэй болоод очтол зодоон болоод дуусчихсан...” гэх,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа. Б.Б 2017 оны 7 дугаар сарын үеэр М, Э бид гурваас “Э ахын хохирлыг барагдуулсан ч ял авах юм шиг байна та нар намайг Э ахыг цохихыг хараагүй гээд хэлээд өгчихөөр газар тамхи татаад зогсож байсан тэгээд ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд хэлээд өгөөч би тэгвэл Э ахын хохирлыг асуудалгүй барагдуулна та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч” гээд нэлээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Б.Бгээс “чи яг хохирлыг нь барагдуулах юм уу” гэж асуухад “тэгнэ ээ” гээд гуйсан. Тэгээд Э, М бид 3 ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэх,

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “.... Надаас цагдаа тодорхой асуулт бол асуугаагүй. Харин сүүлд 2018 оны 3 бил үү 4 сард өгсөн мэдүүлэгтээ Б.Б биднээс хараагүй гэж хэлээд өгөөрэй гэж хэлснийг мэдүүлсэн. Намайг худал мэдүүлэг өгсөн байна гэж яллагдагчаар татсан, миний буруу гэвэл Б.Б худлаа хэлчих гэж хэлснийг нь байцаагчид хэлсэн нь буруу байсан юм байна, би урд нь цагдаад мэдүүлэг өгч үзээгүй болохоор байцаагчийн асуултад мэдэх зүйлээ л ярьсан..

...Би байцаагч ирэхэд нь тухайн үед санаж байгаа зүйлээ ярьсан. Хэрэг болсон өдөр нь мэдүүлэг авсан өдрөөс 3 сарын өмнө байсан. Тухайн үед би бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байсан. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б.Б “та нарыг худлаа хэл гэж гуйсан уу” гэхээр нь тэгж гуйсан гэдгээ хэлсэн. Ер нь бол эхний гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдэх зүйлээ л ярьсан. Дараагийн мэдүүлэгт бол хэргийн талаар Э, М, М, Б.Б нартай ярьж байгаад санасан зүйлээ ярьсан шүү дээ. Намайг худлаа мэдүүлсэн гэж байгааг би зөвшөөрөхгүй байна.

/хх-ийн 07-14, 131-132 дугаар тал/

 

Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр М нь манай гэрт ирээд надад “тантай Б.Б ирж уулзсан уу таны нөхрийн хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг Э ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Халиунаа, Э бид 3 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Мөн түүнээс хойш ажил дээрээ очиход бас М, Халиунаа, Э нар гадаа салхилаад сууж байхад “Бат-Ирэдүй Э ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Тэгээд би М, Халиунаа, Э нарыг худлаа мэдүүлэг өгсөн байна гэж мэдсэн юм. Мөн манай зодуулснаас хойш хэд хоногийн дараа ажил дээр байх үед Э, Халиунаа, М нар болсон үйл явдлыг харсан гэж надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 02 дугаар тал/,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бага зэргийн согтолттой болсон үйл явдлын талаар бүгдийг санаж байна. Эыг газарт биеийнхээ баруун хэсгээр уначихсан толгой нь цемент дээр хүрээгүй зайтай байх үед зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, толгойн ар дагз хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь намайг салгаад аваад явсан. Өөр цохисон асуудал байхгүй. Э ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, Э, М нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, Э, М нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 05-06 дугаар тал/,

 

Гэрч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б.Б, М, Халиунаа бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Б.Б нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би Э ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна Халиунаа, М бид гурвыг “Э ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгээд эхний удаадаа зөвшөөрөөгүй дахин гуйхаар нь бас зөвшөөрөөгүй, мөн дахин гуйхаар нь бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Уг нь болсон үйл явдал нь гэвэл М клубын үүдэнд зогсож байхад Э ах эхнэр М эгчтэй маргалдаад цохисон чинь Б.Б “боль боль” гээд урдуур нь ортол Э ах Б.Бг цохихоор нь Халиунаа бид хоёр салгаад байж байтал Б.Б дайрсаар байгаад Э ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад унаж байх явцад нь нэг удаа толгой хэсэгт нь өшиглөөд тэр үед Э ах доошоо дөрвөн хөллөсөн байдалтай газар унасан байхад нь Б.Б толгойных нь ар дагз хэсэг рүү нь 3-4 удаа гараараа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар тал/ ,

 

Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Б.Б нь 2017 оны 7 дугаар сараас хойш Э, Халиунаа бид гурвыг “миний талд ороод Э ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй өөр газар байсан. Зодоон дууссаны дараа ирсэн гээд худлаа мэдүүлэг өгөөд өгөөч” гээд бараг шахуу өдөр бүр тэгэж гуйдаг байсан. Тэгээд Б.Б нь “Халиунаа, Э бид гуравт М клубээс гарч ирээд Э ахтай муудалцаад тэгээд та 3 намайг салгаад Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би эгчтэй уулзаад ирье гээд явсан тэгээд та гурав тамхиа татчихаад миний араас ирсэн тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй” гээд гуйгаад байсан. Тийм учраас Халиунаа, Э бид гурав зодооныг хараагүй гэж мэдүүлэг өгчихсөн юм.

... Б.Б өмөөрөөд та болиоч ******* хүнийг төрсөн өдрөөр нь зүгээр байлгахгүй гэхэд чи манай эхнэрийг өмөөрдөг хэн юм бэ түрүүнээс хойш өмөөрөөд байх юм гэж байснаа Б.Бгийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б.Б Э ахыг зөрүүлж цохиод  газар унагаад Б.Б нь дээрээс нь дарж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод толгой хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Халиун зүс таних Амраа гэх эгч нар Б.Бг салгаад М клубээс М эгчийн найзууд нь гарч ирээд тэд нар бүгд яваад бид нар ч гэсэн такси бариад явцгаасан юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 18-22 дугаар тал/ ,

 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/хх-ийн 38 дугаар тал/,

 

Шүүгдэгчийн эд хөрөнгийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь: “... шүүгдэгч нь анх мэдүүлэг өгөхдөө ятгалгад автсан байдлаар тамхи татсан, хараагүй гэж мэдүүлээгүй, харин дараа нь өгсөн мэдүүлэгтээ сонссон байдлаар санахгүй байсан зүйлийн талаар мэдүүлсэн байх тул энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй..” гэж шүүхэд дүгнэлтээ гаргажээ.

 

Гэвч Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Хд холбогдсон хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э. Халиунаа  нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  “...Б.Бг хүнтэй муудалцахад нь аваад явсан, эргээд ирэхэд зодоон болсон байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн Шүүгдэгч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...Тэгтэл Б.Б “та яагаад ******* хүнд гар хүрч байгаа юм бэ” гэтэл Б.Бг шанаа руу нь алгадсан уу шанаадсан уу мэдэхгүй байна цохиод авсан. Тэгтэл Б.Б “та яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгтэл дахиад алгадсан байх аа, тэгээд бид нар Б.Бг салгаад “М” клуб баарны зүүн талд байдаг засмал замын тэнд Б.Б, Э, М нарын хамтаар бид 4 очсон...” гэсэн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа. Б.Б 2017 оны 7 дугаар сарын үеэр М, Э бид гурваас Э ахын хохирлыг барагдуулсан ч ял авах юм шиг байна та нар намайг Э ахыг цохихыг хараагүй гээд хэлээд өгчихөөр газар тамхи татаад зогсож байсан тэгээд ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд хэлээд өгөөч би тэгвэл Э ахын хохирлыг асуудалгүй барагдуулна та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нэлээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Б.Бгээс “чи яг хохирлыг нь барагдуулах юм уу” гэж асуухад “тэгнэ ээ” гээд гуйсан. Тэгээд Э, М бид 3 ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Надаас цагдаа тодорхой асуулт бол асуугаагүй. Харин сүүлд 2018 оны 3 бил үү 4 сард өгсөн мэдүүлэгтээ Б.Б биднээс хараагүй гэж хэлээд өгөөрэй гэж хэлснийг мэдүүлсэн. Намайг худал мэдүүлэг өгсөн байна гэж яллагдагчаар татсан, миний буруу гэвэл Б.Б худлаа хэлчих гэж хэлснийг нь байцаагчид хэлсэн нь буруу байсан юм байна. Дараагийн мэдүүлэгт бол хэргийн талаар Э, М, М, Б.Б нартай ярьж байгаад санасан зүйлээ ярьсан шүү дээ...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... М, Халиунаа, Э нар гадаа салхилаад сууж байхад “Бат-Ирэдүй Э ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Тэгээд би М, Халиунаа, Э нарыг худлаа мэдүүлэг өгсөн байна гэж мэдсэн юм. Мөн манай зодуулснаас хойш хэд хоногийн дараа ажил дээр байх үед Ө.Э, Э.Х, Б.М нар болсон үйл явдлыг харсан гэж надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, Э, М нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, Э, М нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг, Гэрч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б.Б, М, Халиунаа бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Б.Б нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би Э ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна Халиунаа, М бид гурвыг “Э ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан. ...бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг, Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Тэгээд Б.Б нь “Халиунаа, Э бид гуравт М клубээс гарч ирээд Э ахтай муудалцаад тэгээд та 3 намайг салгаад “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би “ эгчтэй уулзаад ирье” гээд явсан тэгээд та гурав тамхиа татчихаад миний араас ирсэн тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй” гээд гуйгаад байсан. Тийм учраас Халиунаа, Э бид гурав зодооныг хараагүй гэж мэдүүлэг өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд прокуророос шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1  дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.Хг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж , баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

 

                   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульчилжээ.

 

              Шүүгдэгч Э.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр худал мэдүүлэг өгсөн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээр хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул шүүгдэгчид  холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Хд холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД