| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/35605/И |
| Дугаар | 210/МА2026/01207 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01207
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч фасадны хөөс худалдан авсан боловч үнэ 10,000,000 төгрөгийг төлөөгүй, төлбөр төлөх баталгаанд заасан хугацаандаа төлөөгүй гэж тодорхойлсон.
Хэрэгт *******-ийн захирал ******* Тодорхойлолт гаргах нь гэсэн бичгийн баримт авагдсан ба уг баримтад *******омпанийн захирал ****** миний бие *******-аас авсан хөөсний (фасадны) үнэ 10.0 сая төгрөгийг 2024 оны II улиралд багтааж төлж дуусгах болно. Манай компанийн уг хөөсийг авч ашигласан барилгын санхүүжилтийн төсөв 2024 оны улсын төсвийн хуулинд 619.0 сая төгрөг суусан болно. Иймд энэ санхүүжилтээс төлбөрийг дуусгах болно гэж тусгагдаж, *******-ийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх баримтад нэхэмжлэгчээс худалдан авсан фасадны хөөсний үнэ 10,000,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар улиралд төлөх хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Хариуцагч 2026.03.04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул анхан шатны шүүх хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчимд нийцээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас 2026.03.10-ны өдөр нэхэмжлэгчид ******* дугаарын утсаар, хариуцагчид ******* дугаарын утсаар тус тус мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэргийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх журамтай.
Анхан шатны шүүх 2025.11.11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч гардаж аваагүй тул хариуцагчийн оршин байх хаягийн лавлагааг Хур мэдээллийн системээс 2026.01.30-ны өдөр гаргуулж 2026.02.02-ны өдөр дахин мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн ч шүүхэд хүрэлцэн ирээгүй, утсаар 2026.02.02-ны өдөр мэдэгдсэн боловч мөн ирээгүй, улмаар 2026.02.12-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2026.03.04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг, санамжийг тайлбарласан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар дамжуулан мэдэгдэж болохоор заасан тул анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА