Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор О.Баярсайхан,

шүүгдэгч Г.Д, Г.Б нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Г.Д, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Г.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн 1807006520064 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* , тоотод түр оршин суух,

урьд Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 1 сар хорих ял шийтгэж, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар  захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлатент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан түүний эдлээгүй үлдсэн 03 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан, регистрийн дугаартай, овогт Г.Д,

Монгол Улсын иргэн, , , *******, *******, *******, *******, , , тоотод түр оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 05 сар 05 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогт Г.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Г.Д нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Г.Бтай бүлэглэн Налайх дүүргийн баруун салаа “” бэлчээрт байсан иргэн Н. 2 тооны адууг хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол,

-2016 оны 08 дугаар сарын 31- ний шөнө 01 цагийн үед Г.М, Г.Б нартай бүлэглэн Налайх дүүргийн баруун салаанд оршин суух иргэн И.Өын хотноос 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол,

-2016 оны 8 дугаар сарын сүүлээр Г.Мтай бүлэглэн сумын бэлчээрт байсан иргэн Ж.Г эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж бусдад 11.500.000 төгрөгийн хохирол,

- 2016 оны 8 дугаарс ард Г.Мтай бүлэглэн аймгийн сумын нутаг дэвсгэр буюу “” гэх газар бэлчээрт байсан Р.Оын 10-н тооны адууг хулгайлж бусдад 7.200.000 төгрөгийн хохирол, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг Г.Б, Г.М нартай бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Б нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Г.Дтой бүлэглэн Налайх дүүргийн баруун салаа “” бэлчээрт байсан иргэн Н. 2 тооны адууг хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол,

2016 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Г.М, Г.Д нартай бүлэглэн Налайх дүүргийн баруун салаанд оршин суух иргэн И.Өын хотноос 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2 удаагийн үйлдлээр Г.Д Г.М нартай бүлэглэн машин механизм ашиглан бусдын 2 тооны адуу, 1 тооны үхрийг хулгайлж, 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн ийн замын хажуу талд байсан Ш.Нын илүү гэрт нэвтэрч, 4 ширхэг аккумлятор, жижиг зурагт, нарны зай хураагуур зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 613,966 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй”  гэв.

 

            Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй”  гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М д мотоциклоо өгсөн байсныг авахаар бид 2 ирээд мотоциклоо аваад тай орой гарч хулгай хийе гэж ярилцаад бид 2 Улаанбаатар хот руу буцсан ба машин хайгаад олдоогүй учир гэртээ байж байтал Х 19 цагийн үед ажлаа тараад ирэхээр нь Б надаас 150,000 төгрөг, Маас 150,000 төгрөг зээлсэн байсан учир тэрэндээ мал өгье гэнэ ээ хэдүүлээ явчихаад ирье гэхэд Х зөвшөөрөөд өөрийнх нь улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Налайх дүүрэгт шууд гийн гэрт очиход машинд суугаад за ийшээ явна аа гээд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж рүү засмал замаараа явж байгаад салаад шороон замаар дээшээ өгсөөд овоон дээр гараад зогстол , М 2 үхэр аваад ирье та 2 хүлээж бай гэж хэлээд доошоо уруудаад явсан ба 1 цаг орчим болоод 00 цагийн үед нэг бор алаг үхэр уяагаар хөтөлж авч ирээд унагаад Хыг машиндаа сууж бай гээд бид 3 нугаслаж алаад махыг нь жижиглээд машиндаа ачаад буцаад Налайх орж г гэрийнх нь гадаа буулгаад шууд Улаанбаатар хот ороход 3 цаг болж байсан ба амраад 05 цагийн үед босоод хүчит шонхор зах ороод танихгүй 2 ченжид махаа 480,000 төгрөгөөр өгөөд буцаад гэртээ харьсан.

            ...2016 оны 8 сард Мын хамт 12 тооны адуу аймгийн баруун талаас хулгайлж Налайх дүүрэгт тууж авч ирээд нэг бойнд бөөнд нь 4,200,000 төгрөгөөр өгсөн. 2016 оны 8 сард Төв аймгийн Баянцагаан сумын ойролцоогоос яг хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна Мын хамт 9 тооны адуу тууж авч ирээд Налайх дүүргийн од авч ирээд Улаанбаатар хот ороод нэг портер хөлслөөд нэг удаагийн явалтыг нь 100,000 төгрөгөөр эхлээд 5-ыг ачаад дараа нь 2-ыг нь ачаад оруулсан ба 2 дахь удаагаа ирэхэд М 2 адууг нь хүнд өгөөд явуулсан байсан. Тэгээд би 2 адуу яасан юм гэхэд хүнд өгсөн гэж хэлсэн ба 7 адуугаа 3,000,000 төгрөгөөр дэнжийн мянга зах дээр нэг ченжид өгсөн. 2016 оны 8 дугаар сард байх саяны үхэр шулдагын доод жалганаас 2 морь болон Хын машинтай хамт очоод тэнд нь шулаад  махыг нь жижиглээд Улаанбаатар хот орж 600,000 төгрөгөөр өгсөн. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Налайх дүүргийн наадмаар 7-д орсон адуу гэхээр нь би Хын соната 2 маркийн тээврийн хэрэгсэл дээр 500,000 төгрөг өгөөд авсан. Одоо уг адуу нь аймгийн Хулт суманд байх Д гэж айлд би 2,00,000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 102-103 дугаар хуудас/

            2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2016 оны 8 дугаар сард би Улаанбаатар хотод Хын гэрт байхад 2016 оны 8 дугаар сарын 10-ны үед байх Г.М над руу залгаад хэдэн адуу тууя гэхээр нь би зөвшөөрөөд яваад очъё, ярьж байгаад болъё гээд автобусанд сууж очоод найз Батнайгийн гэрт очиж хоноод  маргааш өглөө нь босоод 2 морь гуйж унаад аймгаас зүүн урагшаа “” гэх газар явж байтал 9 адуу ус уугаад байж байхаар нь туугаад Улаанбаатар хот руу явж байгаад Налайх дүүрэгт Городокын ойролцоо авч ирээд Маар мануулж үлдээгээд би Улаанбаатар хот ороод 32-ын тойргийн ойролцоогоос портер машин хөлслөөд буцаж очоод малаа ачаад Улаанбаатар хотод авч ирээд нядлаад Хүчит шонхор зах дээр махыг нь зараад одоо сайн санахгүй байна 2 сая гаран төгрөг болсноос ачиж ирсэн хөлсний машины 280,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө Г.Мтай хувааж авсан. Дараа нь 2016 оны 8 дугаар сарын 20-ноос хойшоо байх яг хэзээ гэдгийг нь одоо санахгүй байна мөнгө х******* байсан учир Г.Мтай ярилцаад бид 2 хөдөө гэрт очоод буцахдаа адуу тууж ирэхээр болоод аймаг яваад Мөнзулын ахынх нь гэрт бид 2 хоноод маргааш өглөө нь босоход М 2 морь олсон байсан ба унаад адуу хайгаад явж байгаад Угтаал сумын баруун хойд хяраас 12 тооны адуу явж байхаар нь бүгдийг нь туугаад унаж явсан морио буцаагаад тавиад нөгөө морьдууд дотроосоо 2 морь барьж нэг нэгээр нь унаад сум руу тууж ирээд тэндээ хоноод маргааш өглөө нь Х руу утсаар яриад би гэрээсээ 2 адуу авлаа мөн М найзаасаа хэдэн адуу авсан юм, тэрийгээ ачиж оруулах х******* байна наанаасаа машин явуулчих гэхэд олоод буцаад ярья гээд тасалсан. Тэгээд удалгүй буцаж залгаад 2 машин оллоо хөлсийг нь яах юм гэхээр нь хүнээс мөнгө зээлээд олж өгөөд явуулчих би ирэхээр нь мөнгийг нь өгье гээд Хаар мөнгө зээлүүлээд нөгөө 2 машин тухайн өдрийнхөө орой ирээд адуугаа ачаад шөнө 03 цагийн үед  ирээд бүгдийг нь 4,200,000 төгрөгөөр өгөөд мөнгийг нь М бид 2 хувааж авсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орой гэртээ байж байтал Б над руу залгаад унаа х******* байна гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд наадам боллоо мөнгө төгрөг х******* байна хүрээд ир гэхээр нь машин хайгаад олдохгүй байсан учир Хыг машинаа өгчих би хөдөөнөөс манай нэг найз надад адуу өгнө гэсэн тэрийг авч ирэх гэсэн юм гэхэд тэгвэл би хамт явъя гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа явсан ба замаараа 2,5 литрийн савтай пиво нэгийг аваад Бын гэрт очоод тэрийгээ хувааж ууж суух зуураа би Бтай мал хулгайлах тухайгаа ярьсан. Тэгээд Тэрэлж рүү явж байгаад замаасаа салаад шороон замаар өгсөөд 21 цагийн үед гадаа харанхуй арай болоогүй байхад “” даваан дээр ирээд Хыг зогсож бай гэхэд зогссон ба надаас харанхуй болсон байхад адуу мар алж яах гээд байгаа юм гэхээр нь Б бариад уясан байгаа чи эндээ хүлээж бай гэж хэлээд доошоо алхаад явж байтал хазаартай 1 нь чөдөртэй, нэг нь сул 2 морь бэлчээрт явж байхаар нь нэг нэгээр нь бариад буцаад машин байсан газраа очоод янзлаад шууд Улаанбаатар хотод ирээд Дэнжийн 1000-д ченжид махыг нь өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүү охин Оюунсүрэнгийн сургалтын төлбөрийг аваад үрсэн байсан учир надаас мөнгөө нэхээд би 12 адуу Налайхад авч ирж зарахдаа 300,000 төгрөг Бт зээлсэн ба тэрийгээ нэхэхэд хүрээд ир хөгшин нь нэг юм бүтээж өгье гэхээр нь Хд Б 300,000 төгрөг зээлсэн тэрнийхээ оронд нэг үхэр ав гэж байна гэж хэлээд Налайхад Бын гэрт ирж аваад Тэрэлж, Гродок салдаг уулзвар дээр ирээд 2,5 литрийн 1 пиво хувааж уугаад Хд дээр очдог газраа очино тэнд Бын мал байдаг юм дахиад тийшээ явна гэж хэлээд явуулсан ба замдаа Б, М 2-ыг буулгаад н даваа дээр зогсож байтал нөгөө 2 нэг үхэр хөтөлж ирээд янзлаад шууд Улаанбаатар хот руу яваад хүчит шонхор зах дээр нэг чэнжид махыг нь зарсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дугаар хуудас/

            2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Би нийт 4 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Мтай бүлэглэн аймгаас 2 удаагийн үйлдлээр 23 тооны адуу хулгайлсан, Бтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр Тэрэлж-Горхиос 2 морь 1 үхэр хулгайлсан. Хоёр морь хулгайлсан үйлдлийг Б бид 2 л үйлдсэн. Харин бусад 3 үйлдэлд М оролцсон юм.” гэх мэдүүлэг, /4хх-ийн 244-246 дугаар тал/

            2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Би хулгай хийж хохирол учруулсан хүмүүсдээ хохирлыг нь 100 хувь бүрэн төлж барагдуулсан байгаа, хохирогч нараас уучлалт гуйсан байгаа, одоо ямар нэгэн хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /5хх-ийн 122 дугаар тал/

 

            Шүүгдэгч Г.Бын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шөнө 21 цагийн үед Д эхнэр Хишигээгийн хамт цагаан өнгийн Соната 2 маркийн машинтай ирээд пиво ууж байгаад машин авсан мөнгийг нь өгөх х******* байгаа 2 адуу хулгайлах х******* байна хамт явъя гэхээр нь зөвшөөрч Налайх дүүргийн 6 дугаар хороо гэх газарт чөдөртэй хүрэн зүсмийн морь, нөгөө нь цулбуур нь чирэгдсэн сул бор морь байхаар нь барьж аваад аманд хөтөлж авч ирээд нядалж махыг нь машиндаа ачаад Д махыг нь хот руу аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-119 дүгээр хуудас/

            2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Г.Д над руу утсаар яриад уулзая гэхээр нь би гэрээ зааж өгтөл орой 17 цагийн үед 2,5 литрийн пиво авч ирээд тэрийгээ бид 2 хувааж уугаад сууж байтал Д мөнгөний хэрэг байна машин авах гэсэн юм. Ганц нэг адуу мал зохицуулчих арга тал байна уу гэхээр нь манай ойр хавьд мал байхгүй шууд гарч харвал мал байгаа явж харвал харъя гэхэд зөвшөөрөөд эхнэр нь хамт явсан ба цагаан өнгийн соната 2 маркийн машинтай бид 3 горхийн баруун салаа ороод эхнэрийг нь н даваан дээр ирээд чи наанаа байж бай бид 2 ийшээ явчихаад ирье гэж хэлээд үлдээгээд доошоо алхаж яваад 1 нь чөдөртэй, 1 нь сул 2 морь хазаартай байхаар нь барьж аваад нэг нэгээр нь унаад машин орхисон газраа ирээд нэг нэгээр нь Д бид 2 нугаслаж алаад машиных нь ард хийгээд Налайх ороод Д эхнэртэйгээ Улаанбаатар хот руу явсан. Маргааш нь Д над руу залгаад миний дансанд 300,000 төгрөг хийж өгсөн. Тэгээд нэг хэсэгтээ ярихгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал миний төрсөн ах Бямбаа надаас орж ирээд чамтай хүмүүс уулзая гэж байна би чамайг зааж өгөөд хамт ирлээ гэхээр нь гарж хартал Д, М, Х нар байсан ба машинд нь суутал шууд Бямбаа ахыг гэр рүү нь хүргэж өгөөд буцаад шууд Тэрэлж рүү явдаг засмал замаар яваад Тэрэлж Городок руу салдаг уулзвар дээр очоод Д 2,5 литрийн савтай пивл гаргаж ирээд тэрийг нь хувааж уугаад сууж байтал Д мөнгөний хэрэг гараад байна Хын хүүхдийнх нь сургалтын төлбөрийг нь үрсэн дахиад ганц үхэр зохицуулаад өгөөч гэхээр нь би нэлээн согтсон байсан учир за тэгье гэж зөвшөөрөөд шууд Горхийн баруун салаа ороод айлуудын дунд явж байтал үхэртэй айл таарсан ба Д М бид 2-ыг буучих гэж хэлж буулгаад дээшээ яваад өгсөн. Тэгээд М бид 2 нэг үхэр бугуйлдаад М хөтлөөд Д Харбургастай даваан дээр байж байя гэсэн болохоор араас нь яваад очтол зогсож байсан ба Д бууж ирээд бид 3 янзлаад махыг нь ачаад шууд буцаад би Налайхад буугаад нөгөө гурав Улаанбаатар хот руу явсан. Энэнээс би мөнгө төгрөг аваагүй тохирч барьсан зүйл ч байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 122-123 дугаар тал/

            2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Би Г.Дтой нийлж 2 адуу, Г.М, Г.Д нартай хамт 1 үхрийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр хийсэн хэрэг байхгүй. Миний үйлдсэн хэргүүд дан Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байгаа юм.” гэх мэдүүлэг /4хх-ийн 240 дүгээр хуудас/

            2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн орчим болов уу гэж санагдаж байна би Налайх дүүргийн ын орчимд барилгын ажил хийж байсан, минйи барилгын ажил хийдэг байсан талбайн урдхан талд нэг хашаагүй дан монгол гэр харагддаг байсан. Тэр өдөр гэрийнх нь хажуугаар өнгөрч явтал гэрийн гадаа хаалганы дэргэд 2 ширхэг акумлятор харагдсан. Тэгээд дөхөөд очтол гэр нь гадаанаа жижиг цоожтой байхаар нь цоожийг нь гараараа хүчтэй угзраад татчихсан чинь онгойчихсон. Тэгэхээр нь цоожийг нь тэнд нь хаячихаад гэр рүү нь ортол малчны шар акумлятор, бас нэг жижиг зурагт, нарны зай хураагуур байсныг нь аваад гарсан, өөр гэрт нэг их эд хогшил гээд байх зүйл байгаагүй. Дээрх эд зүйлсийг зам дээр явж байсан номер дугаарыг нь мэдэхгүй портер автомашиныг гуйж Налайхын Тайжид байх 2 догч түүхий эд авах цэгт 3 ширхэг аккумляторыг 65000 төгрөгөөр тушаагаад хөлсөлсөн портертоо түлш хийж өгөөд л шахуу дууссан.” гэх мэдүүлэг /5хх-ийн 168 дугаар хуудас/

 

            Хохирогч И.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед үхэр маань ирээд би зэл рүүгээ шахаж туугаад хэвтүүлээд гэртээ ороод 23 цагийн үед хүүхдүүдийн хичээлийн юм бэлдэж өгчихөөд амарсан. Тэгээд маргааш буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн үед босоод зэлэн дээрх үхэр дээрээ очтол бор алаг үнээ маань байхгүй байхаар нь түрүүлж босоод идээд явсан байх даа гэж бодоод бэлчээрээр хайтал байхгүй байсан ба н даваа өгсөөд хайгаад явж байтал шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол үхрийг маань шулаад махыг нь аваад толгой ширийг нь үлдээгээд явсан байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

            Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн цагаан хүрэн, зээрд 2 зүсний 2 тооны адууг Налайх дүүргийн 6 дугаар хороо “Хосхад” амралтын газрын гадаа чөдөрлөж тавиад өглөө 08 цагийн орчимд гэрээс гараад 2 тооны адуугаа авах гэхэд байсан газарт нь чөдөр нь байгаад адуу нь алга болсон байхаар нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алдуул малын бүртгэлд утсаар тэмдэглүүлээд өөрөө адуугаа 7 хоног хайгаад олоогүй юм. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний утсаар Баянцагаан гэдэг газар зусаж байгаа айлын хүүхэд “2 тооны адуу нядалсан толгой шийр нь байна” гэхээр нь би очиж үзсэн чинь миний алдсан 2 тооны адууны толгой, шийр, шир нь мөн байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн болно.

            ...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46, 3хх-ийн 41 дүгээр хуудас/

           

            Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх адуугаа хариулдаггүй өдөртөө юм уу нэг бол өдөр өнжөөд харж бүртгээд унаагаа сэлгэхдээ очиж сэлгэж авч унаад байж байдаг. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би гэрээс гараад адуугаа бүртгэхээр сумын антены хажуу булаг ус руу ус уухаар явж байсан ба би бүртгэж үзэхэд 25-уулаа явж байсан. Тэгээд буцаад гэртээ хариад манайх буурь сэлгэж буусан ба манай мал байдаг Батсайханы гэрт очиж малаа ялгаж 2 хоноод 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бог малаа туугаад явсан ба адуугаа бас туугаад явъя гэж бодоод адуугаа хайтал олдоогүй. Тэгэхээр нь шууд хонио туугаад Зэгэстэй гэх газар очиж гэрээ бариад буцаад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд адуугаа хайсан боловч олдоогүй. Тэгээд Хулд сумаар байж болох , , , , , гээд сумуудаар бараг 1 сар хайгаад олоогүй ба 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Н гуай залгаад морь хатгаад өгөөч гэхээр нь явж очоод адуугаа хайгаад байна гэж хэлтэл ямар тамга, азрагатай адуу юм гэхээр нь адууны зүс тамгыг хэлэхэд наад адуунуудыг чинь Налайх руу машин ирээд манай сумын М гэх залуу танай Хулд сумын Д гэх хүнтэй нийлээд Улаанбаатар хотоос машин дуудаад 10 гаран тооны адууг гэх хүний гадна авч ирж 2-оос 3 хоног хариулж байгаад маяти болон портер маркийн тээврийн хэрэгслээр ачаад аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь сумын цагдаагийн хэлтэс дээр очоод адууныхаа талаар мэдээллийг өгөхөд тухайн үед адууг ачихад хажууд нь байсан гэх залуу яг манай адуунуудыг зүс зүсээр нь бүр тамгатай нь хэлээд гийн гаднаас М, Д нар ачаад явсан гэж хэлсэн. Тэгтэл сумын адуунуудыг хулгайлсан хүмүүс баригдсан байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Хохирогч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр бид 2 Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай нөхөр сая өнгөрсөн сард буюу 11 сард нас барсан юм. Талийгаач нөхрийн маань ааваас удам дамжиж бидэнд үлдсэн мал нь Төв аймгийн Баянцагаан суманд байдаг юм. Баянцагаан сум нь аймгийн сумтай хил залгаа оршдог. Манай нөхөр бид 2 уг малаа гэх хүнийг цалинжуулж хөдөө харуулдаг байсан. Нийт 400 гаруй бог мал, 20 гаруй үхэр, 70-80 орчим тооны адуутай байсан. Гэтэл малчин нь 2016 оны 8 дугаар сард манай нөхөр рүү залгаад 10 орчим тооны адуу алдсан байна гэхээр нь манай нөхөр хөдөө мал руугаа явж хайсан юм. Нийт 10 тооны адуу алдсан байсан. Тэгээд уг адуугаа хайгаад Малчин телевизээр зарлуулсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 231-232 дугаар хуудас/

 

            Хохирогч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөв өгсөн тул өөр надад нэмж ярих зүйл байхгүй.

            ...Тухайн хулгай хийсэн хүнээс миний эд зүйлийг цагдаагаас бүрэн бүтэн авч барагдуулсан учир надад ямар нэгэн хохирол байхгүй, тэгэхдээ тухайн хүнийг хуулийн дагуу арга хэмжээг нь авч өгнө үү” гэх мэдүүлэг /5хх-ийн 152 дугаар хуудас/

            Хохирогч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Налайх дүүргийн 5 дугаар хороо Гродокийн замын хажуу талд манай илүү гэр байдаг юм. Уг гэрт 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эзэнгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ очиход цоожилсон жижиг цоож нь алга болчихсон дотроос нь 4 ширхэг акумлятор , жижиг зурагт, нарны зай хураагуур зэрэг эд зүйлс алдагдсан тул цагдаад хандсан юм.” гэх мэдүүлэг /5хх-ийн 155 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Быг танина. Бтай 2015 оны 3 дугаар сард танилцаж байсан ба 2016 оны 3 сараас эхлээд хамт амьдарч байна, бид хоёрын дундаас хүүхэдгүй. Б нь Төв аймгийн Эрдэнэ суманд 1991 онд төрж байсан айлын 3 дахь хүүхэд байгаа юм, эхээс зургуулаа төрсөн. Б нь сургуульд сурч байгаагүй багаасаа мал дээр өссөн, уншиж бичиж чаддаггүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад цагаан өнгийн давхар кабинтай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр машиныг би 2016 оны 11 сард зарсан. Д миний цагаан өнгийн давхар кабинтай бонго пронтер маркийн машиныг 2016 оны 6 дугаар сард өдрийг нь санахгүй байна айлд очоод ирье гээд гуйгаад яваад явсан юм. Шөнө ирээд хоносон байсан ямар айлд очсоныг би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 129 дүгээр тал/

 

             Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Налайх дүүргийн баруун салаанд мал маллаж амьдардаг ба тухайн үед манай малыг миний хуурай ах болох И.Ө маллаж амьдардаг байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн үед ах Ө над руу залгаад чиний бор алаг үнээ чинь алга болчихлоо гэж хэлсэн ба би цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд хэдэн цагийн дараа Ө над руу дахиад яриад Налайх дүүргийн 6 дугаар хороо н ам гэх газар чиний үхрийн толгой, арьс, шир байна нядлаад махыг нь аваад явчихсан байна гэсэн. Тэгээд би тухайн үед ажилтай байсан болохоор хохирогчоор Ө ахыг оруулчихсан юм. Удалгүй цагдаагаас хулгай хийсэн хүмүүсийг барьсан гэж байна гээд Ө надад хэлсэн ба хохирол мөнгөө төлүүлээрэй гэж хэлээд хэрэг нь шийдэгдээгүй явж байгаад 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нөгөө үхэр хулгайлсан гээд нэг залуунадтай утсаар холбогдож ирээд надад хохирлын мөнгө гээд 800,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3хх-ийн 34 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо тоот хоёрдогч түүхий эд авах цэгтээ байж байтал миний юнителийн дугаар руу нэг танихгүй дугаар залгаад /ямар дугаар байсныг нь санахгүй байна/ аккумлятор авах уу гэж асуухаар нь хэдэн ширхэг байгаа юм гэтэл 3 ширхэг байна гэхээр нь аваад ир үзье гэтэл манай гадаа ирчихсэн байна гэж байсан. Тухайн үед над руу залгасан хүн манай хашааны гадаа байх самбар дээрээс миний утсыг аваад залгасан байсан. Тэгээд гараад очтол цагаан өнгийн тэвштэй бонго маркийн автомашин байсан, тэгээд нэг залуу гарч ирээд хөдөөнөөс явж байна гээд тэвшин дээрээ 4 аккумлятор, нарны зай хураагуур зэргийг ачсан байсан. Тэгээд Б гэх залуу нь 3 ширхэг аккумляторыг нь надад заръя гээд хуучин аккумляторууд байхаар нь би 125 ампертайг нь 25,000 төгрөгөөр, нөгөө хоёр аккумляторыг нь 20,000 төгрөгөөр худалдан авсан. Б гэх залуу нь малчны шар аккумлятороо болохоор зарахгүй гэж байсан юм. Тэгээд л яваад өгсөн.” гэх мэдүүлэг /5хх-ийн 156 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 149, 182 дугаар хуудас/  

 

            Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, /1хх-ийн 150 дугаар хуудас/

 

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, /1хх-ийн 183-186 дугаар хуудас/

 

            Хохирол төлбөр төлсөн баримт, /5хх-ийн 75, 76, 77, 119 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Г.Д, Г.Б нар нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бүлэглэн Налайх дүүргийн баруун салаа “” бэлчээрт байсан иргэн Н. 2 тооны адууг хулгайлж бусдад 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “” даваан дээр ирээд Хыг зогсож бай гэхэд зогссон ба надаас харанхуй болсон байхад адуу мар алж яах гээд байгаа юм гэхээр нь Б бариад уясан байгаа чи эндээ хүлээж бай гэж хэлээд доошоо алхаад явж байтал хазаартай 1 нь чөдөртэй, нэг нь сул 2 морь бэлчээрт явж байхаар нь нэг нэгээр нь бариад буцаад машин байсан газраа очоод янзлаад шууд Улаанбаатар хотод ирээд Дэнжийн 1000-д ченжид махыг нь өгсөн...” гэх, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Бтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр Тэрэлж-Горхиос 2 морь 1 үхэр хулгайлсан. Хоёр морь хулгайлсан үйлдлийг Б бид 2 л үйлдсэн...” гэх, шүүгдэгч Г.Бын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэх газарт чөдөртэй хүрэн зүсмийн морь, нөгөө нь цулбуур нь чирэгдсэн сул бор морь байхаар нь барьж аваад аманд хөтөлж авч ирээд нядалж махыг нь машиндаа ачаад Д махыг нь хот руу аваад явсан...” гэх, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр н даваан дээр ирээд чи наанаа байж бай бид 2 ийшээ явчихаад ирье гэж хэлээд үлдээгээд доошоо алхаж яваад 1 нь чөдөртэй, 1 нь сул 2 морь хазаартай байхаар нь барьж аваад нэг нэгээр нь унаад машин орхисон газраа ирээд нэг нэгээр нь Д бид 2 нугаслаж алаад машиных нь ард хийгээд Налайх ороод Д эхнэртэйгээ Улаанбаатар хот руу явсан...” гэх, хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн цагаан хүрэн, зээрд 2 зүсний 2 тооны адууг Налайх дүүргийн 6 дугаар хороо “Хосхад” амралтын газрын гадаа чөдөрлөж тавиад өглөө 08 цагийн орчимд гэрээс гараад 2 тооны адуугаа авах гэхэд байсан газарт нь чөдөр нь байгаад адуу нь алга болсон ...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний утсаар Баянцагаан гэдэг газар зусаж байгаа айлын хүүхэд “2 тооны адуу нядалсан толгой шийр нь байна” гэхээр нь би очиж үзсэн чинь миний алдсан 2 тооны адууны толгой, шийр, шир нь мөн байсан...” гэх мэдүүлгүүдээр,

            мөн 2016 оны 08 дугаар сарын 31- ний шөнө 01 цагийн үед Г.М тай бүлэглэн Налайх дүүргийн баруун салаанд оршин суух иргэн И.Өын хотноос 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Тэрэлж рүү засмал замаараа явж байгаад салаад шороон замаар дээшээ өгсөөд овоон дээр гараад зогстол , М 2 үхэр аваад ирье та 2 хүлээж бай гэж хэлээд доошоо уруудаад явсан ба 1 цаг орчим болоод 00 цагийн үед нэг бор алаг үхэр уяагаар хөтөлж авч ирээд унагаад Хыг машиндаа сууж бай гээд бид 3 нугаслаж алаад...” гэх, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б, М 2-ыг буулгаад н даваа дээр зогсож байтал нөгөө 2 нэг үхэр хөтөлж ирээд янзлаад шууд Улаанбаатар хот руу яваад хүчит шонхор зах дээр нэг чэнжид махыг нь зарсан...” гэх, шүүгдэгч Г.Бын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М бид 2 нэг үхэр бугуйлдаад М хөтлөөд Д Харбургастай даваан дээр байж байя гэсэн болохоор араас нь яваад очтол зогсож байсан ба Д бууж ирээд бид 3 янзлаад махыг нь ачаад шууд буцаад би Налайхад буугаад нөгөө гурав Улаанбаатар хот руу явсан...” гэх, хохирогч И.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 06 цагийн үед босоод зэлэн дээрх үхэр дээрээ очтол бор алаг үнээ маань байхгүй байхаар нь түрүүлж босоод идээд явсан байх даа гэж бодоод бэлчээрээр хайтал байхгүй байсан ба н даваа өгсөөд хайгаад явж байтал шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол үхрийг маань шулаад махыг нь аваад толгой ширийг нь үлдээгээд явсан байсан...” гэх мэдүүлгүүдээр,

 шүүгдэгч Г.Д нь 2016 оны 8 дугаар сарын сүүлээр Г.Мтай бүлэглэн сумын бэлчээрт байсан иргэн Ж.Г эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж бусдад 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Угтаал сумын баруун хойд хяраас 12 тооны адуу явж байхаар нь бүгдийг нь туугаад унаж явсан морио буцаагаад тавиад нөгөө морьдууд дотроосоо 2 морь барьж нэг нэгээр нь унаад сум руу тууж ирээд ...адуугаа ачаад шөнө 03 цагийн үед  ирээд бүгдийг нь 4,200,000 төгрөгөөр өгөөд мөнгийг нь М бид 2 хувааж авсан...” гэх, хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бог малаа туугаад явсан ба адуугаа бас туугаад явъя гэж бодоод адуугаа хайтал олдоогүй. Тэгэхээр нь шууд хонио туугаад Зэгэстэй гэх газар очиж гэрээ бариад буцаад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд адуугаа хайсан боловч олдоогүй. ... гэх залуу яг манай адуунуудыг зүс зүсээр нь бүр тамгатай нь хэлээд гийн гаднаас М, Д нар ачаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

мөн 2016 оны 8 дугаарс ард Г.Мтай бүлэглэн аймгийн сумын нутаг дэвсгэр буюу “” гэх газар бэлчээрт байсан Р.Оын 10-н тооны адууг хулгайлж бусдад 7.200.000 төгрөгийн хохирол, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг Г.Б, Г.М нартай бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Дийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2016 оны 8 сард Мын хамт 12 тооны адуу аймгийн баруун талаас хулгайлж Налайх дүүрэгт тууж авч ирээд нэг бойнд бөөнд нь 4,200,000 төгрөгөөр өгсөн...” гэх, хохирогч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 8 дугаар сард манай нөхөр рүү залгаад 10 орчим тооны адуу алдсан байна гэхээр нь манай нөхөр хөдөө мал руугаа явж хайсан юм. Нийт 10 тооны адуу алдсан байсан...” гэх мэдүүлгүүдээр,

шүүгдэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн ийн замын хажуу талд байсан Ш.Нын илүү гэрт нэвтэрч, 4 ширхэг аккумлятор, жижиг зурагт, нарны зай хураагуур зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 613,966 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Бын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн орчим болов уу... цоожийг нь тэнд нь хаячихаад гэр рүү нь ортол малчны шар акумлятор, бас нэг жижиг зурагт, нарны зай хураагуур байсныг нь аваад гарсан, өөр гэрт нэг их эд хогшил гээд байх зүйл байгаагүй...” гэх, хохирогч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг гэрт 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эзэнгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ очиход цоожилсон жижиг цоож нь алга болчихсон дотроос нь 4 ширхэг акумлятор , жижиг зурагт, нарны зай хураагуур зэрэг эд зүйлс алдагдсан тул цагдаад хандсан юм...” гэх, гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Б гэх залуу нь 3 ширхэг аккумляторыг нь надад заръя гээд хуучин аккумляторууд байхаар нь би 125 ампертайг нь 25,000 төгрөгөөр, нөгөө хоёр аккумляторыг нь 20,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлгүүд, эд хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс овогт Г.Дийг гэмт хэрэг үйлдсэн үеийн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан, бүлэглэж машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан, овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, Эрүүгийн хуулийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Дид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хохирлоо бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэглэж ял оногдуулах,

            Шүүгдэгч Г.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зйүлийн 1 хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, гэм хор, хор уршигаа арилгасан байдлыг нь харгалзаад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- заасныг журамлан хамгийн бага ялын 50 хувь буюу 1 жилийн хорих ял оногдуулах саналууд тус тус гаргасныг шүүх хянан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус зүйл ангид заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Дийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 2016 оны 12 дугаар арын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоног, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног нийт 213 хоног, Г.Бын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоног, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 174 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, тэднийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. овогт Г.Дийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан, бүлэглэж машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан,

овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан,

 Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Дид 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял, Г.Бт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 2016 оны 12 дугаар арын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоног, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног нийт 213 хоног, Г.Бын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоног, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 174 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Д, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД