| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0081/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/81 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
иргэний хариуцагч З.Х,
шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Р.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000960047 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******,******* мэргэжилтэй, ******* ажилтай, *******, ад оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоотод түр оршин суух, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ргийн Р.Б.
Прокуророос тогтоосон хэргийг агуулга: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Р.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Хгийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг явах засмал замд жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийг тус тус зөрчиж Ц.Оын жолоодон явсан улсын дугаартай Тоёота Приус маркийн чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас мөргөлдөж улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Н.Нн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бийн өгсөн: “Би 2019 оны 01 сарын 24-ний өдөр хийсэн зам тээврийн осолдоо харамсаж байна. Дахин иймэрхүү алдааг гаргахгүй гэдгээ амлаж байна” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.Хгийн өгсөн: “...өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн нь миний буруу. Учирсан хохирлыг төлнө” гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Мөрдөн байцаалтын шатанд Хохирогч Н.Нгийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аймаг явахаар Улаанбаатар хотын автовокзалаас явах автомашин хайж яваад улсын дугаартай приус маркийн автомашинд суусан. Хойд талд нь 2-3 хүн суучихсан байсан. Улаанбаатар хотоос 15 цагийн орчимд аймгийн чиглэлд хөдөлсөн. Тэгээд 16 цагийн орчимд Налайхын мянганы замаар ороод явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин манай машины урсгал руу дарж орж ирээд манай автомашинтай мөргөлдсөн. Тэгээд аваарын дэр задраад ухаан балартсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод машинаас гарахад манай машин, нөгөө машинд байсан хүмүүс гарч ирсэн. Тухайн үед нөгөө машины хүмүүс согтуу байх шиг байсан...удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд Иргэний нэхэмжлэгч Ц.Оын өгсөн: “...Улаанбаатар хотоос аймаг руу 3 цагийн үед гарсан. Тэгээд Налайх дүүрэг рүү 16 цагийн орчимд орж ирээд 4 дүгээр зөрлөг дөхөөд оршуулгын газрын ойролцоохон явж байтал эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн Тоёота Аллион маркийн автомашин явж байснаа хажуугаар өнгөрч явах нь уу гэтэл гэнэт урдуур дарж орж ирээд мөргөлдсөн. Тэгээд бууж ирээд яаж байна аа гэтэл жолооч нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Хгийн өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн үед ажлаасаа буугаад 13 цагийн үед найз Р.Б, Батнасан нарын хамтаар миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод 4 дүгээр зөрлөг гэх газар очсон. Тэнд дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи авч хувааж ууж байтал Аюурзана гэх танил ирээд бид нар Аюурзанаар машин жолоодуулаад дахин 0,5 литрийн Хараа архи аваад Налайхын оршуулгын овоон дээр гарч уух гэж байснаа болиод явахаар болсон ба миний автомашиныг Р.Б жолоодож үзье гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд машинаа Р.Бээр жолоодуулаад явж байтал Р.Б гэнэт зүүн гар тийш дарж эргэх үйлдэл хийж байгаад амжилгүй эсрэг урсгалд явж байсан автомашины урдуур ороод осол болсон юм. Бид гурвуулаа 2 шил архи уучихсан байсан. Согтуугийн хувьд бол согтуу гэхдээ ухаанаа алдтал согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батнасангийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчимд ирээд 13 цагийн орчимд ажлаас гарч яваад Р.Б, Х нарын хамтаар Хгийн86-84 УНЧ улсын дугаартай, Т.Аллион маркийн улсын дугаартай автомашиныг Х өөрөө жолоодон 4 дүгээр Зөрлөг ороод дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи аваад ууцгаасан байтал Аюурзанатай тааралдсан. Тэгээд бид нар Аюурзанаар автомашинаа жолоодуулахаар болоод дахин нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад гадаа овоон дээр уур гэж байгаад болиод Хгийн гэрт очиж уухаар болсон. Тэгээд явах гэж байтал Р.Б Хгийн автомашины жолооны хүрдний ард суугаад Хд хандаад би автомашиныг чинь жолоодож үзье гээд суучихсан тэгээд Х яах гэсэн юм бэ гээд зөвшөөрөхгүй байж байгаад зөвшөөрсөн. Тэгээд тэндээсээ дөнгөж хөдлөөд засмал зам руу ороод явж байгаад Р.Б туслах зам руу орох гээд огцом зүүн дарж автомашины урдуур ороод мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр 16 цагийн үед явсан. Би замдаа унтчихсан явж байтал гэнэт түс тас гээд толгой руу юм цохиод авах шиг болохоор нь сэрээд орилтол зам тээврийн осол болсон байсан. Тэгээд хоёр талын автомашины хүмүүс бууцгаахад нөгөө машины хүмүүс согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-33-34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бгийн өгсөн: “...Бид нар Улаанбаатараас Чойр руу хөдлөөд Налайх өнгөрөөд нэг оршуулгын газрын хажуугаар явж байтал эсрэг талаас явж байсан машин гэнэт урдуур орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед би гар утсаараа оролдоод явж байсан юм. Манай автомашин бол чигээрээ өөрийн урсгалын замаар л явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №125 дугаар:
/хх-ийн 64 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №959 дүгээр:
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №960 дугаар дүгнэлт /хх-ийн 70 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №957 дугаар дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №958 дугаар дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №12775100 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83-84 дүгээр тал/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №12772407 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 89-96 дугаар тал/
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №09 дүгээр:
/хх-ийн 101-102 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 07-08 дугаар тал/
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийг үзүүлэлтүүд,
/хх-ийн 09-11 дүгээр тал/
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл,
/хх-ийн 12 дугаар тал/
Шийтгэлийн хуудас,
/хх-ийн 115 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 116 дугаар тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл,
/хх-ийн 117 дугаар тал/
Барьцаат зээлийн гэрээний хуулбар,
/хх-ийн 123-125 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 127 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа,
/хх-ийн 129 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 131 дүгээр тал/
Хувийн байдал тодорхойлсон баримтууд,
/хх-ийн 132-141 дүгээр тал/
Хохирлын мөнгө төлсөн баримтууд,
/хх-ийн 144-147, 179 дүгээр тал/
Хохирлын баримт /хх-ийн 148-156 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Р.Бийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байгаа тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.Б хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Иргэний нэхэмжлэгч З.Хд шүүгдэгчийн зүгээс үнэлгээгээр тогтоогдсон 2.126.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Мөн иргэний нэхэмжлэгч От 7.933.500 төгрөгийг өгсөн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хавтаст хэрэгт мэдүүлгээ өгсөн. Иргэний нэхэмжлэгч О хавтаст хэрэгт баримтаар авагдсан 551,591 төгрөгний баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Р.Бийн зүгээс 705.660 төгрөгийг Оийн данс руу хийж хохиролгүй болгосон. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Бас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. О хавтаст хэрэгт нотлох баримтаар 176,183 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн. Р.Бийн зүгээс 446,183 төгрөгийг бас өөрийнх нь Хаан банкны дансруу шилжүүлж гомдолгүй болгосон. Хохирогч Н.Н баримтаар 385,511 төгрөгний хохирлын баримт өгсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгдэгч Р.Бийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс хойш дахиад нэмж надад эмчилгээний 260.000 төгрөгийн зардал гарлаа үүнийг өгчих гээд нийт 1.260.000 төгрөгийн хохирлыг хохирогч Н.Нд төлж барагдуулсан. Хохирогч Н.Н цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн учраас шүүгдэгч Р.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Р.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Бэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр зөрлөгийн орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Хгийн эзэмшлийн Тоёота Аллион маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус маркийн дугаарын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Н.Нн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Би 2019 оны 01 сарын 24-ний өдөр хийсэн зам тээврийн осолдоо харамсаж байна..,
гэрч Д.Оийн “...замдаа унтчихсан явж байтал 16 цаг нэлээн өнгөрчихсөн байх үед гэнэт түс, тас гээд толгой руу юм цохиод авах шиг болоод сэрээд орилтол зам тээврийн осол болсон байсан” гэх,
гэрч У.Оын “...тэгээд Налайх дүүрэг рүү 16 цагийн орчим орж ирээд 4 дүгээр зөрлөг дөхөөд оршуулгын газрын ойролцоохон явж байтал эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн Т.Аллион маркийн автомашин явж байснаа хажуугаар өнгөрч явах нь уу гэтэл гэнэт урдуур дараад орж ирээд мөргөлдсөн...” гэх,
гэрч Б.Батнасангийн “...тэндээсээ дөнгөж хөдлөөд засмал зам руу ороод явж байгаад Р.Б туслах зам руу орох гээд огцом зүүн дарж автомашины урдуур ороод мөргөлдсөн...” гэх,
гэрч Ц.Аюурзаны ”...Р.Б шууд жолооны ард суучихаад би жаахан жолоодоо явъя автомашиныг чинь сонирхоодохы гэж Хд хэлсэн. Тэгээд Х бид 2 хэрэггүй гээд хэлсэн боловч Р.Б жаахан явчихая гээд гуйж байгаад жолоодоод явах болсон. Тэгээд засмал дөнгөж ороод жаахан явж байгаад чигээрээ явж байсан автомашины урдуур дарж ороод мөргүүлчихсэн...” гэх,
гэрч Н.Бгийн “...Налайх өнгөрөөд нэг оршуулгын газрын хажуугаар явж байтал эсрэг талаас явж байсан машин гэнэт урдуур орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед би гар утсаараа оролдоод явж байсан юм. Манай автомашин бол чигээрээ өөрийн урсгалын замаар л явж байсан” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №95 дугаар дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №101 дүгээр дүгнэлт /хх-56 дугаар тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №125 дугаар дүгнэлт /хх-64 дүгээр тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №959 дүгээр /хх-68 дугаар тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №960 дугаар дүгнэлт, /хх-ийн 70 дугаар тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №957 дугаар дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №958 дугаар дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №12775100 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83-84 дүгээр тал/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №12772407 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 89-96 дугаар тал/, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №09 дүгээр дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 дугаар тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 09-11 дүгээр тал/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Бийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Р.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Р.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Н.Нн нь “...Надад санал, гомдол байхгүй...” гэсэн хүсэлт шүүхэд гаргасаныг үндэслэн шүүгдэгч Р.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Р.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Р.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний бие хүндэвтэр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Р.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр Р.Бийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сар хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Бэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг Р.Бэд
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ