Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

хохирогч Г.С,

хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогч С.Б,

шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багангай дүүргийн прокурорын газраас овогт Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501080234 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ,  , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт Ч.Х.

Ялл дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.Х нь Багангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийвдэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25,567,375 төгрөгийг гаргуулан иргэн С.Нд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Нд төлбөр төлөөгү й, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эрдэнэ-Ундрын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62,000,000 төгрөгийг Э.Урантуяагийн данснаас ******* Ц.Дгийн дансаар дамжуулан авч Ү.Ариунтуяад худалан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн,

мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд , , , , , , , тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруул, зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хгийн өгсөн: “Би Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотыг 69.000.000 төгрөгөөр зараагүй. 48.000.000 төгрөгөөр зарсан. Илүү мөнгийг нь болохоор тэр худалдаж авсан хүмүүс нь Хаан банкны лизингээр авч байгаа тэгэхээр бид нар гэртээ тавилга авмаар байна гээд илүү үнийн дүнтэй гэрээ хийж худалдаж авсан. Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 15 айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй байсан ба 10 жил заргалдсан. Тэгээд би 2 өмгөөлөгч 15.000.000 саяар авсан” тэгэж зарцуулсан. Тэгээд 48.000.000 саяас 15.000.000 сая төгрөгийг өмгөөлөгчийн зардалд зарцуулсан. Тэгээд тэр байр дээврээс нь ус гоожоод орцонд нь засвар хийх шаардлагатай байсан. Айлууд нь намайг  “одоо чамайг цагдаад залилан хийсэн гэж өгнө” гэж асуудал үүсгэж байсан учраас би тэр мөнгийг тэр байранд зарцуулсан. Тэгээд миний гар дээр 1.000.000 төгрөг л үлдсэн. Тэрийгээ би өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сын өгсөн: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байгаа боловч шүүх хуралдааны асуулт хариултын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь харагдаж байна. Иймд өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж чадалгүй шүүгдэгч Ч.Х хэргээ хүлээхгүй явсаар байгаа. Нийслэлийн давж заалд шатны шүүхийн магадлал дээр “хэргийг ойлгомжгүй, тодорхой бус байдлаар буюу эргэлзээ түрүүлэх байдлаар шийдвэрлэсэн учир энэ хэрэг хуулийн дагуу шийдвэрлэгдэж чадгүй байна” гэж дурьдсан. Тиймээс би хэдэн зүйл тодруулж хэлмээр байна. Мөрдөгч Н.Б нь шүүгдэгч Ч.Хгийн хууль бусаар охиндоо орон сууц шилжүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл нь хангалттай нотлох баримтаар тодорхой харагдаж байхад хэргийг хуулийн дагуу шалгаж тогтоолгүй нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх санал гаргасныг дүүргийн хяналтын прокурор Тогтох нь үндэслэлгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасанчлан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигл” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэсэн байна. Иймд төрийн гүйцэтгэх албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигл бусдад илт давуу байдал олгох гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т заасан төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлээгүйн улмаас мөрдөгч Б, хяналтын прокурор Тогтох нар өөрсдийн хариуцсан хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй болгож орхисон гэж үзэж байна. Үүнийг дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Найгалдорж үндэслэлгүй болохыг нь тогтоож хэргийг сэргээсэн байхад мөрдөгч Н.Б дүүргийн Ерөнхий прокурорын 504 тоот тогтоолыг шууд зөрчиж, албаны эрх мэдлээ дин урвуулан ашиглаж дээрх хэргийг шийдвэрлэгдэх боломжгүй болгосон. Хавтаст хэрэгт авагдсан 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг хууль зөрчин худалдаж, ашигл боломжийг бусдад олгож, Ч.Хд илт давуу байдал бий болгосны улмаас өөрийн хариуцсан хэргийг хэзээ ч хуулийн дагуу шийдвэрлэгдэх боломжгүй болгосон. Ийм байхад дүүргийн цагдаа, прокурорын байгууллага шалгаж тогтоолгүй, нуун дарагдуулж Өршөөлийн тухай хуулийг буруугаар ашиглан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.12, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 зэрэг заалтуудыг дин зөрчиж улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн энэхүү заалтанд “шүүхийн шийдвэрийн дагуу уг байрыг шалгуул хүсэлт өгсөн тохиолдолд мөрдөгч Б уг байрыг заавал битүүмжлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэ заалтыг мөрдөгч Б санаатайгаар биелүүлэлгүйгээр Ч.Хд боломж олгосон. Тэр ч байтугай 12 тоот орон сууцыг худалд гэж байхад нь би цагдаа дуудан Ч.Хг баривлуулаад мөрдөгч Бд хүлээлгэн өгсөн. Ч.Х шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийн охиндоо байраа шилжүүлэн хэргээ хүлээлгүйгээр дин худалдсан тодорхой үйлдэлтэй буюу Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газрын 28-ны өдөр худалдсан гэх тодорхой баримттай үйлдлийг нуун дарагдуулсан учраас энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Яг энэ үйлдлийг шалгуул хүсэлтийг би Улсын Ерөнхий прокурорт гаргасан боловч энэ үйлдлийг шалгаж чадгүй байгаа. Энэ хэрэг аль эрт 5-225 тогтоолоор 7 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэгдэх боломжтой байсан ч хэргийг шийдээгүй. Энэ хэргийн гол гогцоо буруутай үйлдлийг бий болгосон мөрдөгч Н.Б, шүүгдэгч Ч.Х нар Авлигын эсрэг хуулийн 3.1.3 дь заалтыг зөрчсөн. Миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгч чадаагүй. Тиймээс энэ шалтгааныг тодруулсан цагт энэ хэрэг хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой гэдгийг тодруулж хэлмээр байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газрын орон сууц шилжүүлсэн гэх гол нотлох баримт байгаа. Ч.Х шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж охиндоо орон сууцаа шилжүүлсэн тодорхой үйлдэл харагдаж байхад үүнийг нь нуун дарагдуулаад хууль, шүүхийн байгууллагын хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Ч.Хгийн орон сууцыг дуудлага худалдаагаар оруулаад хохиролыг барагдуул ёстой байсныг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Б хууль бусаар нуун дарагдуулсан. Одоог хүртэл Ч.Х 10 гаруй жил хохирол барагдуулгүй явж байна. Ч.Х 67 сая гаруй төгрөгөөр байраа зарсаныхаа дараагаар прокурорын шатанд охиндоо байраа шилжүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үндэслэлгүйгээр 4 жил өнгөрсний дараагаар Ч.Х төлбөр төлөх чадваргүй болсон үедээ хэргээ хүлээн зөвшөөрсөн. Холбогдох хуулийн байгууллагынхан Өршөөлийн тухай хуулийг буруугаар ашигласан байна. Хэрэв Налайх дүүргийн Цагдаагийн газар тухайн үед нь хэргийг шалгасан бол Ч.Х Өршөөлийн тухай хуульд хамрагд боломжгүй байсан. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Ч.Х давтан хэрэг үйлдсэн байна. Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Аын 61 тоот тогтоолоор Налайх дүүргийн прокурорын газарт хэргийг буцаан дин шалгуул болсон. Дин шалгуул хугацаанд Налайх дүүргийн прокурорын газарт удаа дараа хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл ерөөсөө шалгаж өгөөгүй. Тиймээс ч Ч.Х охиндоо орон сууц шилжүүлсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж ойлгогдож байна. Ч. Ч.Хг хохиролоо барагдуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Ч.Х авлигатай тэмцэх газарт өөрийгөө хамгаалсан худал мэдүүлэг өгсөнийг Улсын Ерөнхий прокурорын орлогч А итгэн хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ үндэслэлгүйгээр хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэр Налайх дүүргийн прокурорын газрын ажлыг хийлгэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бийн өгсөн: “Шүүгдэгч Ч.Х нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, нуун дарагдуулсан, мөн дээрээс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй худал ярьж байна. Ажил хийж байгаа мэтээр, төлбөр төлж байгаа мэтээр, шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон мэтээр ярьж байна. Шүүгдэгч Ч.Х өнөөдөр шийдвэр гүйцэтгэгчтэйгээ яриад асуудлаа шийдээд яв ёстой. Энэ чинь өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн үйлдэл. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл нь өөрөө эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн, дүр эсгэн биелүүлж байгаа бас нэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан үйлдэл болж харагдаж байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм. Өнөөдрийг хүртэл 2008 оноос хойш 11 жилийн хугацаанд ердөө 900.000 мянган төгрөг төлсөн нь байж боломгүй асуудал. Цаашид төлбөр мөнгөө төлөх эсэх нь тодорхойгүй байна” гэх мэдүүлэг, /1хх-ийн 170 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цы өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагатай ажиллагаа буюу сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, эд хөрөнгийн тогтоох зэрэг ажиллагаануудыг хийсэн боловч Ч.Х сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө тухайн үедээ байгаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хойшлогдож байсан. Ер нь Ч.Х төлбөр төлөх талаар санаачлага гаргадаггүй байсан.

...Ч.Хгийн нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй байсан. Иймд хөрөнгө хамгаал ажиллагаа хийгдээгүй. Хэрэв хөрөнгө Ч.Хгийн нэр дээр бүртгэлтэй байсан бол бүгдийг битүүмжилж хамгаал байсан. Ч.Х байнгийн эрхэлсэн ажилгүй орлого тодорхой бус байсан. Араасаа хөөцөлдүүлж байж арай гэж ирдэг байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 36, 182-183 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Нгийн өгсөн “...Х.Эрдэнэ-Ундртай 2007 онд танилцаад үерхэж байгаад 2011 оноос нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2012 онд Эрдэнэ-Ундр “2-лаа байртай болъё” гээд надаас 4 сая төгрөг аваад ээж Ч.Хдаа өгч байсан. Сүүлд нь “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай” гэж хадам ээж Ч.Х хэлж байсан. Тэр байрандаа Эрдэнэ-Ундр аав, ээж нарынхаа хамтаар амьдардаг байсан ба аав, ээж нь салаад 2 тийшээ явангуут миний бие Эрдэнэ-Ундр болон түүний эмээ, ээжийнх нь аар амьдарч байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 37 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цгийн өгсөн “...Төлбөр төлөгч Ч.Х гэх хүн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй Налайх дүүргийн 2 дугаар хороо 65 дугаар байрны 10 тоот байрыг 2008 онд Нд 9,700,000 төгрөгөөр зараар тохироод 8,200,000 төгрөгийг бэлнээр аваад 1,500,000 төгрөгийг гэрчилгээ гаргасны дараа аваар тохирч байраа зарсан байгаа юм. Тэгээд Н худалдаж авсан байрандаа ороод амьдарч байхад уг байр нь шүүхийн шийдвэрээр Сосорбарам гэх хүний ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон. Тэгээд Н шүүхэд гомдол гаргаад гурван шатны шүүхийн шийдвэрээр Ч.Х нь Нд 25,567,375 төгрөг төлөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэсэн боловч Ч.Х Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байр 12 тоот өөрийн нэр дээр бүртгэлгүй байраа охин Х.Эрдэнэ-Ундрад 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. иймд Ч.Хг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж байна.

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас дин олгогдсоноос хойш Өлзийжаргал гэх шийдвэр гүйцэтгэгч Ч.Хд холбогдох шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт ажиллагаа хийж байсан. Тухайн шийдвэр гүйцэтгэгч лавлагаа мэдээлэл авсан. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа Баянзүрх дүүргийн шүүх дээр очиж Ч.Хтай уулзаж “Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байр 06 тоот байрыг надад шийдвэрлэж өгөнгүүт борлуулж төлбөрөө төлнө” гэснийг тэмдэглэж авсан. Тухайн байрыг битүүмжлэх арга хэмжээ авсан. Мөн Ч.Хтай холбоотой компани байгаа талаар нь лавлагаа авад 3 компаний нэр гарч ирсэн талаарх лавлагаа зэргийг авсан байна лээ. Миний бие нь Налайх шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр томилогдоод Ч.Хд холбогдох шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт ажиллагааг үргэжлүүлэн хийж байна. Миний бие нь Ч.Хг эрэн сурвалжл ажиллагааг хийсэн. Бага охиных нь сурдаг 48 дугаар сургууль дээр очиж хүүхэдтэй уулз гэтэл хүүхэд нь уг сургуульд сурдаггүй байсан. Ч.Хтай холбоотой “Ган хатад” ХХК-аар лавлагаа авсан чинь зирал үүсгэн байгуулагчаас 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хасагдаж хасалт хийсэн байсан. Өөрийнх нь нэг дээр өөр компани байгаа эсэх дээр лавлагаа авсан чинь “Их Олз Буян” ХХК, “Ди Жэй Икс”, “Дээд Бошигт” гэсэн гурван компаны нэр гарч ирсэн. “Их Олз Буян” ХХКийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг Буянтогтох гэдэг хүний 99354023 дугаарын утсаар нь ярьсан чинь “Ч.Х болон түүний ******* Д нартай Замын үүд суманд явж байгаад танилцаад ачаа тээвэр, гадаад худалдаа, аялал зуучлалын талаар хамтарч ажиллаар компани байгуулаад надаас нэг сая төгрөг авсан. Одоо Ч.Х сураггүй байна. Компаниа дампууруул гэхээр үүсгэн байгуулагчдын нэг хүн байхгүй гэдэг байдлаар дампууруулж чадгүй байна” гэж байсан. Ч.Хгийн нэр дээр 2007 оноос хойш эд хөрөнгө хуулийн этгээд бүртгэлтэй эсэх түүхчилсэн лавлагаануудыг авсан. Тэгтэл 2012 онд охиныхоо нэр дээр Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байх 12 тоот байрыг шилжүүлсэн байсан. Мөн хилийн хаалт тавьсан.

...Би 2014 оны 10 дугаар сараас уг гүйцэтгэх хуудсанд ажиллагаа хийж эхэлсэн. Би уг нэхэмжлэлийн холбогдогч Ч.Хг дуудаж гүйцэтгэх хуудсанд бүртгэгдсэн гар утасны дугаарууд нь холбогдохгүй байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консул 14-377 тоот дээр байсан эсэхийг хороон дээр нь очиж тодруулад уг хаяган дээрээ Ч.Х байдаггүй оршин суух бүртгэлтэй боловч байдаггүй гэж байсан, мөн хороон дээр нь бүртгэлтэй Ч.Хгийн гар утасны дугааруудыг нь өрхийн дэвтрээс авч залгад мөн холбогдох боломжгүй байсан. Ер нь бол Ч.Х өөрөө гар утсаа авдаггүй, зарим нэг дугаар нь дуудаад байдаг байсан. Мөн хэсгийн лагч Ринатай нь уулзад Ч.Хгийн охин нь 48 дугаар сургуульд сурдаг байх гэсний дагуу сургууль дээр нь очиход 8,9 дүгээр ангид нь Эрдэнэ-Ундр гэж хүүхэдтэй гэсэн мэдээллийн дагуу сургуулийн эрхлэгчтэй уулзад тийм хүүхэд байгаагүй. Мөн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Хгаас байр түрээслэж байгаа Жодвоотой уулзад Ч.Хгаас 1 жилийн хугацаатай сарын 400,000 төгрөгөөр байр түрээсэлж байгаа, Ч.Хд 4 сая төгрөг бэлнээр өгөөд мөнгөнийхөө хүүнд уг байранд түрээсээр амьдарч байгаа гэж байсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед 2015 огы 6 дугаар сарын 22-ны өдөр Ч.Х нь өөрөөс нь “эд хөрөнгийн мэдүүлэг” авад хаана ажилладаг, хаана амьдардаг, өөрийн нэр дээр хөрөнгөтэй эсэх, утасны дугаар зэргийг тэмдэглэн авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72-05 тоотод оршин суудаг гэсэн тул уг байр руу очиж үзэхэд түрээсийн байранд оршин сууж байсан түрээсийн мөнгө төгрөгөө өгөөгүй шөнө орой зугтаачихдаг гэж тэр байрыг түрээслэж байсан хүмүүс ярьж байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 38, 3хх-ийн 202-203 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.АӨийн өгсөн: “...Би Ч.Хд холбогдох Г.Сын нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Ч.Х хаягаа солиод ирж уулздаггүй байсан. Утас нь дандаа холбогдох боломжгүй байдаг байсан. Тэгээд хаяг тодруул журмаар гэрээр нь хаягаар нь 2 удаа очиж байсан. Тухайн үед Ч.Х нь хаяган дээрээ байгаагүй, хаягаа өөрчилсөн байсан” гэх мэдүүлэг, /3хх-ийн 160 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч О.Цэрэннадмидын өгсөн: “...Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс Ч.Х нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай гэж манайд уг материалыг шилжүүүлсэн байсан тул Ч.Хгийн байгаа гэх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-38 тоотод очиход уг байранд Ч.Х нь огт оршин суудаггүй түрээсийн байр байсан. Ингээд Ч.Х нь тухайн байранд оршин суудаггүй болох нь тогтоогдсон, материалд тусгагдсан утаснууд нь холбогдохгүй байсан тул эрэн сурвалжла ажиллагаа явуулаар 2016 оны 8 дугаар сарын 08-нд санал гаргаад тухайн үед тасгийн дарга байхгүй байсан тул эрэн сурвалжл ажиллагаа явуул тогтоолыг Баянгол дүүргийн л шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатараар тогтоол үйлдүүлж байсан юм. Ингээд Ч.Хг эрэн сурвалжл хэсгээс хайж Ч.Хг тоотод оршин суудаг болохыг нь тогтоосон. Тухайн үед Ч.Хгийн амьдардаг давхарыг тогтоож айл болгоны хаалгыг цохиж байж Ч.Хг олж тогтоож байсан. Уг хаягандаа Ч.Х нь түрээслэн оршин сууж байсан юм. Ингээд би Ч.Хд хохирол төлж барагдуул хуудас өгсөн. Ингээд би Ч.Хд холбогдох материалыг Ч.Х нь Сүхбаатар дүүрэгт оршин суух хаяганд байсан тул харьяалалаар Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул дээр шилжин очсон юм” гэх мэдүүлэг, /3хх-ийн 197-198 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Саруулын өгсөн: “...Би тухайн Ч.Хтай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 103-37 тоотод түрээслэн амь дардаг гэдгийг шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидын тогтоож ирүүлсэн байсан тул уг хаягаар очиход Ч.Х өөрөө байгаагүй ч түүний ээж /талийгаач болсон гэх/ дүү нар нь байсан тул ар гэрийнхэнд нь Ч.Хг ирж уулзыг дуудсан зарлан дууд хуудас, төлбөр төлөхийг мэдэгдэх хуудас өгсөн боловч Ч.Х нь ирж уулзаагүй тул тухайн үел Ч.Хгийн утсыг ар гэрийнхэнээс нь авсан байсан тул залгаж удаа дараа Ч.Хг дуудад огт ирж уулзаагүй, харин өөрийн түрээсийн байрнаас шүүж өөр газар түрээслэж амьдарч байгаа хаягаа өгсөн. Уг хаяг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул Тэнгэр 2 хотхонд нэг түрээсийн байранд амьдарч байхад нь очиж уулзсан. Тухайн үед Ч.Х төлбөр төлөх одоогоор боломжгүй байна. Мөнгө олдвол боломжоороо төлнө гэсэн боловч огт төлбөр төлөөгүй” гэх мэдүүлэг, /3хх-ийн 199-200 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.Хажидмаагийн өгсөн: “...Ч.Хг эрэн сурвалжл тогтоол гаргаж түүний оршин суугаа хаягийг тодорхой болгох мөн эд хөрөнгөтэй эсэхийг тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжл хэсэгт тогтоолыг хүргүүлсэн” гэх мэдүүлэг, /3хх-ийн 201 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийжаргалын өгсөн: “...Ч.Хг эрэн сурвалжлаад 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр шүүх дээх Ч.Хг олж уулзаад ямар асуудлаар явж байгаагаа тайлбарлан ямар хаяган дээр байгааг нь тодруулад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 77-16 тоотод хөлсөлж амьдарч байгаа гэж байсан. Харин цим үнэмлэхний хаяг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консул 15-377 тоотод бүртгэлтэй боловч хашаа маань газарт орчихсон учраас тэндээ амьдардаггүй гэж байсан.

...Би Ч.Хтай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уулзсанаас хойш Ч.Х тухайн үед 94941257 гэсэн дугаар дээр байгаа гэсэн боловч хэсэг хугацаанд уг дугаар холбогдож байгаад дараа нь огт холбогдох боломжгүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт Ч.Х яваад байна гэсэн мэдээлэл Сэр-Од өгсний дагуу Налайх дүүргийн 2 дугаар хороо 66- 12 тоотод ирсэн. Тэгэхэд түрээслэгч Жодвоотой уулзаж Ч.Хг ирж уулзвал мэдээлэл өгөх талаар хүсэхэд зөвшөөрч миний дугаарыг авч үлдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Хгийн оршин сууж байгаа гэх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороон дээр очиж Сугар-Энх өрхийн эмнэлгийн төв дээр очиж эмч Отгонбилэгээс Ч.Хгийн талаар мэдээлэл авад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шижир гэх хүү төрүүлсэн, төрснийхөө дараа л бүртгүүлсэн гэж байсан, өрхийн эмнэлгээс Ч.Хгийн утасны дугаарыг авсан. Ингээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12-58 тоотод очиход хаалгаа тайлж өгөөгүй, хэсгийн лагчтай уулзад уг хаяган дээр Ч.Х гэж хүн байсан гэж байсан юм. Ч.Х хаяг, утасны дугаараа өөрчилсөн тохиолдолд нада мэдэгдэхийг би сануулж байсан. Мөн өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг шийдвэр гүйцэтгэл биелүүлэх мэдэгдлийн дагуу өгсөн. Харин Ч.Х миний утасны дугаарыг авдаггүй, ер нь манай Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын дугаарыг авдаггүй, өөр дугаараас залгасан ч авдаггүй байсан. Ч.Х нь өөрөө хаяг, утсаа өөрчилсөн талаараа огт мэдэгдэж байгаагүй” гэх мэдүүлэг, /3хх-ийн 204-205 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Жовдоогийн өгсөн: “...Би Эрдэнэ-Ундр гэж танихгүй. Гэхдээ миний түрээслэж байсан 2 дугаар хороо 66-12 тоот байрны ордер нь Ч.Хгийн нэр дээр байгаагүй, Эрдэнэ-Ундр гэх хүний нэр дээр байсан, уг байрыг Ч.Хгаас түрээслэж авч байсан. Намайг Налайх дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоотод оршин сууж байхад Өлзийжаргал гэж шийдвэр гүйцэтгэгч ирж уулзаж байсныг санаж байна” гэх мэдүүлэг, /3хх-ийн 207-208 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Урантуяагийн өгсөн: “...2015 оны10 дугаар сарын үеэр шиг санаж байна Ч.Х надаас 15,000,000 төгрөг зээлээд зээлийнхээ барьцаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот 3 өрөө орон сууцыг тавиад нэг сарын хугацаатай мөнгө зээлж байсан. Тэгээд би уг Налайх дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот байрыг нь зээлийнхээ барьцаанд өөрийнхөө нэр дээр ордерыг шилжүүлэн авч байсан. Тухайн үед уг байр нь Ч.Х гэгчийн охин Эрдэнэ-Ундрын нэр дээр байсныг Ч.Х нь миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр яг шинэ жилтэй давхцаад Ч.Х өөрөө байраа зар хүнээ олоод надаас зээлсэн мөнгөө өгөөд уг байраа буцаад зарж байгаа хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн юм” гэх мэдүүлэг, /3хх-ийн 210-211 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бөхбаярын өгсөн: “...би зараар байрыг үзээд аваар болж эхнэртээ байрыг үзүүлсэн тухайн үед надад байр үзүүлсэн эрэгтэйн эхнэр гэх Ч.Х гэх *******н хамтаар ирсэн. Ч.Х гэх *******н хамтаар ирсэн тэр залуу хоёр уг байрыг зарж байсан. 62,000,000 төгрөгөөр аваар болсон. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авдаа байрных нь ордер Урантуяа гэх *******н нэр дээр байсан бөгөөд мөнгийг нь уг Урантуяа гэх *******н данс руу хийсэн юм. Эхнэр Ариунтуяагийн нэр дээр уг байрны ордерыг шилжүүлсэн юм. Манай эхнэр Ариунтуяа уг байхыг худалдан ав яриа хэлцэлд биечлэн оролцоогүй юм” гэх мэдүүлэг, /3хх-ийн 211 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхмөрөнгийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн Ч.Хг эрэн сурвалжл тогтоолын дагуу Ч.Хг эрэн сурвалжилж 13-22 УНГ Т.Приус маркийн машинтай явж байхад нь 2018 оны 02 дугаар сард олж авч шийдвэр гүйцэтгэгч Урангоод хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, /4хх-ийн 3-4 дүгээр тал/

2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Хгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /1хх-ийн 47-48, 184 дүгээр тал/

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Хгийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, /хх-ийн 185-186 дугаар тал/

Эд хөрөнгө өмчлөлийн лавлагааны хуулбар, /2хх-ийн 14-15 дугаар тал/ Оргодол эрэн сурвалжл мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл, /2хх-ийн 15-20 дугаар тал/

Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжл тухай тогтоолын хуулбар, /2хх-ийн 62 дугаар тал/

Мөрдөгчийн тэмдэглэл, /2хх-ийн 96-97 дугаар тал/

Итгэмжлэлийн хуулбар, /2хх-ийн 103 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэлийн №14310136 дугаар хувийн хэргийн хуулбар, /2хх-ийн 119-3хх-ийн 155 дугаар тал/

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ч.Хгаас гэрчээр дин байцаалт авсан тэмдэглэл, /3хх-ийн 195 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /2хх-ийн 12 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалг хуудас, /1хх-ийн 50 дугаар тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Х нь Багангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолоор Ч.Хгаас 25,567,375 төгрөгийг гаргуулан иргэн С.Нд олгохоор шийдвэрлэсэн байхад төлбөр төлөгч Ч.Х нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч С.Нд төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эрдэнэ-Ундрын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, 2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж Э.Урантуяагийн нэр дээр шилжүүлсэн,

мөн төлбөр төлөгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд тоот, тоот, , , , , , тоотуудад оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруул, зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэлүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.СэрОд, Ч.Урангоо, Л.Баясгалан, гэрч Ц.Ц, Ч.Н, Ж.Ц, Х.Алтангүль, О.Цэрэннадмид, Х.Саруул, М.Хажидмаа, Б.Өлзийжаргал, Х.Жодвоо, Э.Урантуяа, Н.Бөхбаяр, С.Энхмөрөн нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Хгийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Харин  Налайх, Багангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарл, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дь хэсэгт “ Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруул, зайлсхийсэн тогтоогдсон бөгөөд түүний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 02 дугаар сарын 21 өдөр нэг жилийн хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг цагдан хоригдсон болохыг тус тус дурд нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт Ч.Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруул зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. овогт Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурд нь зүйтэй.

4. Шийтгэх тогтоолд давж заалд гомдол гарг, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалд гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалд шатны шүүхэд гарг эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалд шатны шүүхэд гомдол гарг буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Хд хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ