Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Хд холбогдох эрүүгийн 1907002160119 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , Нарангийн 31 дүгээр гудамж 01 тоотод , хамт амьдардаг, ******* овогт Э.Х, регистрийн дугаар **********

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тоотод өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Ч.Нтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салст, дээд доод зовхины цус хуралт, баруун доод зовхинд цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 04 сарын 29-нд би ахтайгаа нэг шил архи хувааж уугаад гэртээ байсан. Тэгээд архи бараг дуусаж байсан. Тэгсэн чинь Ч.Н гаднаас согтуу орж ирээд 2, 3 татаад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би босож ирээд нэг цохиод авсан. Тэгээд ахыг манай гаргаж өгсөн. Тэгэхэд ах нь өөрөө явчихъя гэж хэлсэн. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би , тоотод гэртээ өөрийн Х.Б, Э.Ц нарын хамт нэг шил архи уугаад байж байтал гаднаас манай хорооны Ч.Н гэх ах орж ирсэн тэгээд намайг “чи бол арчаагүй хуншгүй гөлөг” гээд байхаар нь би босч очоод Ч.Н ахын баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

            Хохирогч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн үед байх Налайх дүүрэг, инд явж байгаад дэлгүүрийн орчимд О гэх хүнтэй таараад танай дүү гэртээ байна уу гэж асуусан чинь гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ог дагаад М гэх айлд орсон. Гэрт нь ортол хэсэг хүмүүс архи уугаад сууж байсан тэгээд надад архи хийгээд өгөхөөр нь нэг татчихаад дахиад нэг хийгээд өгөхөөр нь ширээн дээр нь тавьчихаад тэнд байсан болон түүний хоёртой усны тэрэгний наймаа яриад сууж байтал гийн дүү болох М гэх залуу гэрийн баруун талын орон дээр сууж байснаа гэнэт босч ирээд намайг шууд цохиод авсан чинь гэрт байсан хүмүүс салгасан. Тэгээд миний хамраас цус гарсан байсан болохоор Мгийн миний цусыг цэвэрлэж өгсөн. Тэгээд миний нүд юм харахаа больчихоор нь намайг гэрт хүргээд өгөөчээ гэж гуйтал гэрт байсан Мгийн байсан уу хэн байсныг санахгүй байна. Нэг эмэгтэй намайг сугадаж гаргаад гудамжид орхичихоод буцаад гэр рүү орсон байх. Тэгээд би гудамжинд газар тэмтрээд сууж байтал манай хорооны Оогий гэсэн байх зүс таних залуу намайг гэрт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч Э.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ Налайх дүүрэг, , Нарангийн 31-1 тоотод байрлах гэртээ байж байгаад манай хажуу талд  байх өөрийн төрсөн дүү болох Э.Х /М/-нд ортол Э.Х тэйгээ нэг шил Ерөөл нэртэй архи тавьчихсан сууж байсан. Тэгээд би нөгөө архинаас 3 татсан байх. Тэгээд сууж байтал гаднаас Ч.Н ороод ирэхээр нь би зөрөөд гарч яваад гэртээ орж унтсан. Өглөө нь манай Э.Х Ч.Нг зодсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ боорцог хайраад байж байсан. Манай Э.Хгийн төрсөн ах Э.Ц ороод ирчихсэн манай нөхөртэй 1 шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Ч.Н ах манай гэрт орж ирсэн. Тэгээд Ч.Н ах манай гэрт архи уугаад нилээд суусан. Тэгсэн чинь манай нөхрийг “чи бол хуншгүй гөлөг шдээ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр босч очоод Ч.Нг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би Ч.Нг салгаад цусыг нь цэвэрлэж өгчихөөд хаалганаасаа гаргаж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрийнхээ хойно байрлах дэлгүүр дээр явж байсан юм. Гэтэл Ч.Н ах надтай таараад “Танайхаар сонин юу байна байгаа юу” гэж асуухаар нь “гэртээ байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ч.Н ах намайг дагаад манай хашаа руу ороод би ээжийнх рүүгээ салж ороод Ч.Н ах харин Э.Хгийнх // руу орсон. Би ээжтэй хальт уулзчихаад гараад явсан. Намайг гараад явсны дараа Ч.Н ах тай хоорондоо муудалцсан гэж би сонссон” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/257 дугаар:

            “1. Ч.Нгийн биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт

            /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            “Мед Траума” эмнэлэгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт

            /хх-34 дүгээр хуудас/,

 

            Яаралтай тусламж үйлчилгээний хуудас

            /хх-35-36 дугаар хуудас/,

 

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

   Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа

/хх-ийн 52 дугаар хуудас/,

 

   Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Хгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт

/хх-ийн 69 дүгээр хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокуорын тогтоол /хх-ийн 70 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Налайх дүүргийн 3-р хороо тоот өөрийн гэртээ бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Ч.Нтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч нараас “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Хгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тоотод өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Ч.Нтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салст, дээд доод зовхины цус хуралт, баруун доод зовхинд цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгсэн чинь Ч.Н гаднаас согтуу орж ирээд 2, 3 татаад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би босож ирээд нэг цохиод авсан...би босч очоод Ч.Н ахын баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх

Хохирогч Ч.Нгийн “...гийн дүү болох М гэх залуу гэрийн баруун талын орон дээр сууж байснаа гэнэт босч ирээд намайг шууд цохиод авсан чинь гэрт байсан хүмүүс салгасан.” гэх,

Гэрч Э.Цын “...Өглөө нь манай Э.Х Ч.Нг зодсон гэж надад хэлсэн” гэх,

Гэрч Х.Бы “...Тэгсэн чинь манай нөхрийг “чи бол хуншгүй гөлөг шдээ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр босч очоод Ч.Нг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би Ч.Нг салгаад цусыг нь цэвэрлэж өгчихөөд хаалганаасаа гаргаж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/257 дугаартай “Ч.Нгийн биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд цусан хураа гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Нгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцжээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Э.Хгийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ