Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0679/З |
Дугаар | 221/МА2020/0356 |
Огноо | 2020-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0356
Т.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т.Б 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Т.Б Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тооцуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Т.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...........тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
...................................................................
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д…” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН