Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/114

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр,

шүүгдэгч Ө.Б, Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Б, Боржигон овогт Г.Ж нарт холбогдох эрүүгийн 1907002870117 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

******* овогт Ө.Б, Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , тоотод оршин суух,  регистрийн дугаар **********,

Боржигон овогт Г.Ж, Монгол Улсын иргэн, , , *******, , , *******, , , ийн хамт , , 1 дүгээр байр 13 тоотод оршин суух, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Б ны нутаг дэвсгэрт Г.Жтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож түүний зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дух, хамрын баруун тал зүүн хацар, дээд уруул, баруун зүүн хацар, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун мөр, нуруу, зүүн өвдөг шилбэ, баруун шилбэнд зулгаралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Ж нь ны нутаг дэвсгэрт Ө.Бтой согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож, толгойн тус газар нь цохиж түүнд тархи доргилт, баруун зулайн хуйх, баруун тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр найз охинтойгоо уулзах гээд шөнийн 00 цагийн үед Дын хөшөөний хажуу талын байрны шатан дээр сууж байсан. Тэгсэн чинь Г.Ж гэх залуу найзтайгаа хүрч ирээд тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхи өгсөн. Гал асуухаар нь бас галаа өгсөн. Тэгсэн нэг яриа байна гээд “Би чамд 30.000 төгрөгөөр утас барьцаанд тавьчихъя” гэхээр нь би заза тэгвэл тэгий яг өгөх юм уу гэж хэлэхэд надад өгнө гэж хэлээд нэг Нөүт 5 маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд би тэр Нөүт 5 маркийн гар утсыг аваад мөнгөө өгсөн. Тэгсэн чинь Т, Г.Ж 2 дэлгүүр ороод архи аваад гараад ирсэн. Тэгээд надад хандаж гурвуулаа хамт ууя угаасаа танилцсан юм чинь гэхээр нь би 2 том пиво авсан. Тэгээд тэнд ууж сууж байгаад Т гэх залуу нь миний утсыг өгч бай би хүн рүү ярих х******* байна гэж хэлэхээр нь би утсыг нь гаргаж өгсөн. Тэгсэн Т гэх залуу утсаа аваад тэр чигтээ зугтаасан. Тэгээд би Г.Жд хандаад найз чинь зугтаачихлаа найзыгаа олж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь би Тыг танина маргааш нөгөөдрөөс утсыг чинь аваад өгье гэж хэлсэн. Би Г.Жг урьд нь харж байгаагүй болохоор маргааш гэхээр нь яг одоо аваад өг гээд тэгээд бид хоёр хоорондоо муудалцаад 5 шарын саравчны гадна зодолдсон” гэв.

           

            Шүүгдэгч Г.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Т гэх багийн найзтайгаа 5 шарын сааданд уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.Тэгээд Б гэх залуутай таараад цуг тамхи татаад танилцаад хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай найз явсны дараа Бтой маргалдсан. Т гэх манай найз утсаа Бид 30.000 төгрөгөөр барьцаанд өгсөн байсан. Тэгээд Т Боос утсаараа нэг яръя гэж хэлээд буцааж өгөлгүй аваад явсан. Тэгээд би Бид би Тгийн гэрийг мэднэ маргааш очъё гэсэн. Тэгээд тэрнээс болоод Б бид хоёр маргалдсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би 00 цаг болж байхад гэрээсээ гараад дэлгүүрээс 1 лааз пиво аваад 15 дугаар байрны шатан дээр очиж уусан. Би тэр үед найз Одко гэх охинтой уулзахаар болоод хүл байсан. Одкотой уулзах гээд ордон руу явсан. Дын хөшөөн дээр сууж байхад Т гэх залуу надаас тамхи асуухаар нь би нэг ширхэг тамхи гаргаж өгсөн. Араас нь найз нь гэх Жавхлан тамхилаач гэхээр нь түүнд тамхи өгсөн. Тэр 2 тамхиа татаж зогсож байх үедээ “гар утас 40,000 төгрөгөөр түр барьцаанд авчихаач, ганц юм уух гэсэн юм аа” гэхээр нь “надад мөнгө байхгүй ээ, би найз охинтойгоо уулзах гэж байна” гэж хэлэхэд “ээ хөгшөөн чамд мөнгө байгаа шүү дээ, гуравуулаа сайхан танилцая, мерри орж юм авъя” гэж шалаад байхаар нь би зөвшөөрөөд хамт Мерри зочид буудал орсон. Би тооцоог нь хийчихээд “гар утсаа” гэхэд өгөхгүй байхаар нь худалдагчид нь хэлээд авсан архиа буцаасан. Тэр 2 гараад явсан. Хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд 40,000 төгрөгөөр барьцаанд тавьчихая гэж хэлсэн. Үгүй ээ надад 30,000 төгрөг байна авбал ав гэхэд зөвшөөрөөд надад утсаа өгөөд 30,000 төгрөг авсан. Архи авчихаад хамт явж ууя гэхээр нь би уухгүй гээд тухайн газраас 2 лааз Сэнгүр нэртэй пиво авсан. Ттай танилцаад Тд нэг лааз пиво өгөөд 5 шарыг байрны орцонд орсон. 5 давхарт гараад тэр 2 архиа уусан. Би лаазтай пиво уусан. Жавхлан архиа тойруулж хийж өгч байсан. Маргааш өглөө хот руу явах гэж байгаа талаараа ярихад Т утсаа авъя гэж хэлсэн. Яахаараа би өгдөг юм мөнгөө өгч байж ав гэж хэлсэн. Надаас хэсэг нэхэж байгаад миний цүнхнээс авчихсан. Жавхлан найзтайгаа муудалцаад Т хавираад унагасан. Хэсэг утаснаас болж маргалдаж байгаад гадаа бид 3 гарсан. Тэр үед Т яваад өгсөн. Би Жавхланд хандаж та 2 эр хүн шиг байж чадсангүй, хэлсэндээ хүрсэнгүй гэхэд би Тг танина гэрийг нь мэднэ гэж байсан. Тамхи татаад утсаар яриад зогсож байхад Жавхлан араас архины шил бариад хүрээд ирсэн. Архины шилээрээ Жавхлан зүүн гар руу цохихоор нь зөрүүлээд хөлөөрөө ц рүү нь тийрсэн чинь Жавхлан шилээ газар хагалаад над руу дайрсан. Шилтэй гарнаас нь барьж аваад бид 2 хоорондоо цохилцсон. Тэр үед Батхүү гэх ах ирж бид 2-ыг салгасан. Жавхлан бид 2 салаад явсан. Батхүү гэх ах надаас тамхи асуугаад хажууд алхаад байсан. Бизон руу дээшээ өгсөөд гарахад машинуудын ард Жавхлан зогсож байсан. Миний өөдөөс нулимахад нь миний уур хүрээд бид 2 дахиад зодолдсон. Батхүү гэх залуу дахиад бид 2-ыг ингэж болохгүй гэж хэлсэн. Би Жавхлангийн нүүр рүү өшиглөсөн чинь газар хэвтээд үлдсэн. Батхүүгийн хамт Хаан банкны ард зогсож байхад цагдаа ирээд бид 2-ыг барьж аваад цагдаа дээр авч ирээд эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 84-87 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Г.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би багийн найз Ттай 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө байрны гадна уулзсан. Бид 2 дэлгүүр орж 0,5 литрийн Хараа гэх архи аваад 5 шарын байрны орцонд очиж хувааж уусан. Тухайн архийг 1 цагийн орчим бид 2 ууж дуусаад ордоны урд очиж суусан. Бид 2 нэмж ууя, гар утсаа барьцаанд тавиад ууя гэж ярилцаад Мерри гэдэг зочид буудал руу алхаад явж байхад найз Т ард үлдсэн. Эргээд харахад нэг залуутай юм яриад зогсож байсан. Ттай юм яриад зогсож байсан залуутай би танилцсан. Өөрийгөө Б гэж тэр залуу бид 2-т танилцуулсан. Т Б гэх залууд өөрийнхөө гар утсыг 30,000 төгрөгөнд барьцаанд тавиад 0,75 литрийн Хараа архи, ундаа пиво авсан. Бид  гурав 5 шарын орцонд очиж нөгөө архиа хувааж уусан. Би архиа явуулаад байж байхад Т, Б 2 гар утаснаас болоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Би Тд хандаж “чи болиочээ” гэж хэлэхэд Т надад “наад хүүхэд чинь Налайхын хүүхэд биш гэсэн миний утсыг аваад алга болчихвол яах юм бэ” гэхээр нь “гайгүй байлгүй дээ” гэж хэлэхэд Т тэр залуугаас утсаа авах гээд цүнхнээсээ гар утсаа авах гээд ноцолдоод байхаар нь би Тг “боль” гээд татахад намайг Т түлхсэн би газар унасан. Т тэр залуугаас гар утсаа авсан эсэхийг мэдэхгүй зууралдахаа больсон. Над дээр Т ирээд “яагаад чи энэ хүний талд ороод байгаа юм, юундаа өмөөрөөд байгаа юм” гэхээр нь “муухай шүү дээ маргааш мөнгийг нь өгнө гэж тохирчихоод буцаагаад утсаа авах муухай” гэж хэлсэн. Т над руу уурлаад миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би газар унасан миний дээр Т гараад суучихсан. Хэсэг ноцолдсон миний дээрээс Т босоод харилаа гээд яваад өгсөн. Орцноос Б бид 2 гараад сааданд суугаад үлдсэн тал архиа хувааж уусан. Тэр үед Б утас аваад явчихлаа барьцаанд тавьсан утас та 2 арчаагүй юм гэж хэлэхээр нь би Тг танина гэрийг нь мэднэ би очоод мөнгийг чинь аваад өгнө гэж тэр залууд хэлсэн. Б утсаар яриад босоод явсан. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд миний гар утсыг авах гээд миний халаас руу дайрсан. Би гарыг нь бариад авсан. Бид 2 зууралдаж байгаад газар унасан чинь миний нүд рүү хөлөөрөө өшиглөөд үргэлжлүүлээд толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний хамраас цус гараад зүүн нүд хөхөрч хавдсан. Намайг газраас босох үед ах нь гээд нэг залуу байж байсан. Миний цамцнаас бариад дүүтэй яагаад маргалдаад байгаа юм гэж хэлэхээр нь би маргалдаагүй гээд болсон явдлыг хэлсэн. Харин танай дүү намайг зодсон гэхэд битгий худлаа яриад бай та 2 нийлж зодсон байна гэж байсан. Б хажуунаас хөлөөрөө гэдэс рүү өшиглөөд баруун гараараа ц рүү 2 удаа угсруулан цохихоор нь гараараа цамцнаас нь барьсан гарыг нь тавиулаад зугтаасан. Бизоны жижиг тэрэг зогсдог газар руу гүйж очсон. Машины араар орж нуугсан тэр 2 холдоод яваад өгсөн. Гэр рүүгээ харих гээд би алхаад явж байхад Б гүйж ирээд намайг хавирч унагаагаад нүүрэн дээр хөлөөрөө дэвссэн. Би босоод Бтой цохилцсон, зодолдсон. Тэр үед ухаан алдсан. Хэн нь эмнэлэг цагдаа дуудсаныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 90-94 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/332 дугаар:

            “1. Ө.Бийн биед тархи доргилт, баруун зулайн хуйх, баруун шанаа баруун тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт

            /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7419 дүгээр:

            “1. Г.Жгийн биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дух хамрын баруун тал, зүүн хацар, дээд уруул, баруун зүүн хацар, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун мөр, нуруу, зүүн өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, баруун зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт

             /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 60-72 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 77, 78 дугаар хуудас/,

 

Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт

/хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Ж, Ө.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт

/хх-ийн 110,111 дүгээр хуудас/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокуорын тогтоол /хх-ийн 113 дугаар хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ Шүүгдэгч Ө.Б, Г.Ж нар нь Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч Г.Жгийн мэдүүлэг, хохирогч, яллагдагч Ө.Бийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч нараас “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б, Жавхлан нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

 

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим таван шарын 44 байрны орчим  Г.Жтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “танай найз гар утасаа барьцаанд тавьж мөнгө авчаад утасаа аваад явчихлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож, түүний толгойн тус газар нь цохиж түүнд тархи доргилт, баруун зулайн хуйх, баруун тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим таван шарын 44 байрны орчим  Ө.Бтой согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа” “танай найз гар утасаа барьцаанд тавьж мөнгө авчаад утасаа аваад явчихлаа” гэхшалтгаанаар   маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож, толгойн тус газар нь цохиж түүнд тархи доргилт, баруун зулайн хуйх, баруун тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан  болох нь:

Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би босоод Бтой цохилцсон, зодолдсон...” гэх,

Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шилтэй гарнаас нь барьж аваад бид 2 хоорондоо цохилцсон.

...Миний өөдөөс нулимахад нь миний уур хүрээд бид 2 дахиад зодолдсон.

...Би Жавхлангийн нүүр рүү өшиглөсөн чинь газар хэвтээд үлдсэн...” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/332, 7419 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ж, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө.Б Г.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б Г.Ж нарын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Г.Ж, Ө.Б нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр ял оногдуулах саналтай байна.” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч нараас “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Ө.Б Г.Ж нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Ө.Б Г.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Б Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Ө.Б, Боржигон овогт Г.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Г.Ж нарыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Г.Ж нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Б, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б, Г.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ