Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Гэд холбогдох эрүүгийн 1907003420118 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, “Мишээл” салонд үсчин ажилтай, *******, , , тоотод оршин суух, ******* овогт Б.Г, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 26-наас 2019 оны 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө , тоотод өөрийн гэртээ согтуугаар Б.Хтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэр бүлийн хэрүүлийн эхлэл нь манай өвөл 3 сараар япон явснаас эхлэлтэй. Би 4 хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Тэгээд манай Японоос ирэхэд найз нь юм уу таньдаг хүн нь юм уу нэг хүн манай т “танай нөхөр 3 сар 4 хүүхэдтэйгээ байх хугацаандаа энд өөр хүүхэнтэй байсан” гэж хэлсэн байсан. Тэгээд үүнээс болж бид хоёрын маргаан эхэлсэн. Тэр хүн нь одоо чамайг салаад шүүх хурал болох юм бол би чиний өмнөөс мэдүүлэг өгнө. Танай нөхрийн өөр хүүхэнтэй байсан гэдгийг нотолно гэж хэлсэн байсан. Бид хоёрын хэрүүл үүнээс эхэлсэн. Тэгээд 2, 3 хоног хэрэлдэж маргалдсан. Шөнө гэртээ орсон чинь манай ямар хүүхэнтэй явж байгаад ирэв гэхээр нь 2 хүүхдээ дагуулаад хүүхэнтэй явдаг болоо юу гээд хоорондоо маргалдсанаас болж ийм асуудал болсон” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би тоотод гэртээ өөрийн Б.Хгийн хамт орон дээр зэрэгцэж сууж байхдаа зүүн гараараа ийнхээ нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө буюу үүрийн 02 цагийн үед манай нөхөр Б.Г гэртээ нилээн согтуу байдалтай унаж тусаад гаднаас ороод ирсэн. Тэгээд манай нөхөр би Гродок руу явлаа гэж хэлээд хоёр хүүхдээ машинд суулгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй үүрээр 05 цагийн үед хоёр хүүхдээ дагуулаад гаднаас орж ирээд хувцасаа тайлаад тухайн үед би нөхрийнхөө ард зогсож байсан юм. Тэгээд манай нөхөр сууж байснаа хойшоо шууд толгойгоороо саваад хэвтэхээр нь би хойшилсон чинь “чи надаас зугтаадаг хэн бэ?” гэж хэлээд фудволкоо тайлаад миний нүүр рүү шидсэн. Тэгээд намайг чи надаас зугтаадаг хэн юм бэ би чиний юу юм бэ гээд хэрэлдээд байсан. Би Япон улс руу 2-3 удаа 3 сарын хугацаатай явж ирсэн байсан юм. Тэгээд манай нөхөр намайг чи япон нөхрөө бодоод байна уу гээд хий хардаад намайг үснээс зулгааж орноос чирж шалан дээр унагаасан. Тэгээд миний нүүрэн тус газар цохиж гараараа ам хэсэг рүү цохиж, зодсон. Тэгээд намайг шалан дээр сууж байтал миний бөгс рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би шалан дээрээс босоод орон дээр суутал “чи муу гадагшаа явахдаа 2-3 саяар мөнгө олдог байж, намайг нутаг явах гэж байхад надад мөнгө олж өгсөнгүй гээд бөгжтэй гараараа миний ам орчимд нэг удаа гар савж байгаад цохисон. Тэгсэн миний амнаас жижиг шүдний үйрмэг унасан. Тэгээд манай нөхөр надад авчрах хүүхэн байна. Би 4 хүүхдээ бодож байна. Чамаас айгаад байх юм алга гээд намайг баахан хэл амаар доромжилж байгаад унтсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө би гэртээ бага дүүтэйгээ унтаж байсан чинь манай аав, ээж 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан чинь манай ээж орон дээр хэвтчихсэн ээжийн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би тоогоогүй буцаад унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 8 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны оройноос хойш манай нөхөр Б.Г гэртээ ирэлгүй архи уугаад яваад байсан. Тэгээд шөнө 02 цагийн орчимд Б.Г гэртээ нилээн согтуу байдалтай унаж тусаад ороод ирсэн. Тэгээд автомашинаа асаагаад Гродок явлаа гээд хоёр хүүхдээ автомашиндаа суулгаад аваад явчихсан. Тэгээд үүрээр 05 цаг гэхэд хоёр хүүхдээ дагуулаад согтуу байдалтай ороод ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд хувцасаа тайлаад сууж байснаа хойшоо шууд толгойгоороо саваад хэвтэхээр нь би хойшлоод хэвтсэн чинь чи надаас зугтаадаг хэн бэ чи гээд фудволкоо тайлаар нүүр рүү шидсэн.Тэгээд намайг чи надаас зугтаадаг хэн юм бэ би чиний юу юм гээд хэрэлдээд намайг 2-3 удаа Япон улс руу явж ирсэн байсан тул чи Япон нөхрөө бодоод байна уу гээд хий хардаад намайг үсдээд орноос чирээд шалан дээр унагаасан. Тэгээд нүүр рүү баруун гараараа нударч ам орчимд цохисон. Тэгээд миний бөгс рүү өшиглөсөн. Тэгээд би босоод орон дээр суусан чинь “Чи муу гадагшаа явахдаа 2-3 саяар мөнгө олдог байж намайг нутаг явах гэхэд мөнгө олж өгсөнгүй” гээд бөгжтэй зүүн гарынхаа хойд талаар миний ам орчимд нэг удаа саваад цохисон. Тэгэхэд нь миний амнаас жижиг шүдний үйрмэг унасан. Тэгээд надад авчрах өөр хүүхэн байна. Би 4 хүүхдээ бодоод байна. Чамаас айх юм алга тахир дутуу эрэмдэг амьтан минь гээд доромжилж байгаад унтчихсан. Тэгээд би унтсан хойгуур нь гэртээ сууж байгаад хэсэг унтчихаж. Тэгээд сэрээд цагдаа дээр өргөдөл барьж ирсэн...” гэсэн мэдүүлэг

            /хх-9 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/407 дугаар:

            “1. Б.Хгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 13 дугаар хуудас/

 

            2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

             /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Б.Гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 26-наас 2019 оны 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө , тоотод өөрийн гэртээ согтуугаар Б.Хтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Эхнэрийгээ цохисон нь миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гэд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 26-наас 2019 оны 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө , тоотод өөрийн гэртээ согтуугаар Б.Хтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар цохиж зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...өөрийн Б.Хгийн хамт орон дээр зэрэгцэж сууж байхдаа зүүн гараараа ийнхээ нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх, 

хохирогч Б.Хгийн “...миний нүүрэн тус газар цохиж гараараа ам хэсэг рүү цохиж, зодсон. Тэгээд намайг шалан дээр сууж байтал миний бөгс рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би шалан дээрээс босоод орон дээр суутал “чи муу гадагшаа явахдаа 2-3 саяар мөнгө олдог байж, намайг нутаг явах гэж байхад надад мөнгө олж өгсөнгүй гээд бөгжтэй гараараа миний ам орчимд нэг удаа гар савж байгаад цохисон. Тэгсэн миний амнаас жижиг шүдний үйрмэг унасан....” гэх,

            Насанд хүрээгүй гэрч Г.Эгийн “...манай аав, ээж 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан чинь манай ээж орон дээр хэвтчихсэн ээжийн амнаас нь цус гарчихсан байсан.”  гэх, мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/407 дугаартай “...Б.Хгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Б.Гийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ