Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/116

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Гад холбогдох эрүүгийн 1907003090124 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгд биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Г.Г, регистрийн дугаар **********,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод согтуугаар төрсөн ах Г.Этай маргалдаж улмаар түүнийг баруун хөлөн тус газар нь хутгалж баруун гуя, баруун өгзгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Г.Э гээд ахтайгаа муудалцаад хоёулаа барилцаж аваад унахдаа ахыгаа хутгалсан юм байна лээ. Тэгээд би өөрөө түргэн дуудсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би 15 цагийн үед Улаанбаатар хотоос Налайхад ирсэн. Ордны орчим найз той таараад гэрт очиж юм хийж байгаад бид хоёр архи уусан. бид хоёр гэрт нь 0.5 литрийн архи ууж дуусаад гэрээс нь нилээн орой 21 цагийн орчимд гараад Уийн гэр рүү очсон. Гэрт нь ороод ахыг утсаа өгч байгаач ярьчихаад өгье гэхэд өгөхгүй гэж хэлэхээр нь би утсаа харамлалаа гэж ахад хэлсэн. Ах харж зогсож байгаад гараад явхаар нь би араас нь гал тогооны ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад гарсан. Ах Э хашаанд зогсож байсан. Та утсаа харамлалаа гэхэд ах солиор чи утас авбал алга хийчихнэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд ахтай муудалцаад бид хоёр барилцаж аваад зууралдсан. Тэр үед баруун гартаа хутга барьчихсан байсан. Унахдаа ахыг бөгсөнд нь хутгалчихсан байсан. Ээж араас гарч ирээд яаж байгаа юм бэ гэхэд нь би ухаан ороод цагдаа, түргэн дуудсан. Би ахын майк, цамц хоёрыг нь тайлаад цусыг нь дарсан. Би хутгаа хаана хийснээ санахгүй байна. Цагдаа нар хутга хайгаад олоогүй. Намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 46 дугаар хуудас/

 

            Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дүү Г.Г барилгын юм хийж байна гээд хашаанд байсан элснээс авч яваад байсан. 20 цагийн үед согтуу орж ирэхээр нь миний уур хүрээд загнасан. Миний өөдөөс уурлаад хуцаад бай гээд өөдөөс маргалдсан. Согтуу ирчихээд битгий хүн амьтан загнаад бай гэж хэлчээд гэрээс гарсан. Араас гарч ирээд хашаан дотор утсаа өгч бай нэг ярья гэхээр нь миний утсанд нэгж байхгүй гэж хэлсэн чинь над руу олон юм яриад согтуурхаад байсан. Тэр үед миний баруун талын өгзөг рүү хутгалчихсан байсан. Би мэдээгүй цус гараад эхлэхээр нь мэдсэн. Г.Г өөрөө цагдаа түргэн дуудсан. Хутгаа хаана хаясныг би хараагүй. Цагдаа нар ирээд хутгыг нь хайгаад олоогүй. Тэгээд би эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Миний өгзгөнд хоёр удаа хатгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 56-7 тоотод гэртээ дунд хүү Э, бага хүү Г.Г, зээ охин Есүгэн нарын хамт байж байсан. Тэгээд би гэрийн хойно ширээн дээр юм оёод сууж байтал дунд хүү Э, бага хүү Г.Г нар хоорондоо утсаа өгсөнгүй гэж маргалдаад Г.Г Эыг түлхээд би хоёр хүүгээ битгий маргалдаад бай гэхэд дунд хүү гэрээ гарсан. Бага хүү араас нь гал тогооны тавилга түчигнүүлээд гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гартал хашааны гадна ертөнцийн зүгээр хойд зүгт Э газар хэвтчихсэн Г.Г дээрээс нь толгой руу нь цохиод байхаар нь ойртоод очтол нүүр нь цус болчихсон Г.Гыг татсан чинь Э доор нь ёо ёо  гээд хартал нуруу, өгзөг хэсэгт хоёр зүсэгдсэн цус нь олгойдоод байсан. Тэгээд би Г.Гыг чи яаж байгаа юм бэ ахыгаа аллаа шүү дээ гэхэд юм дугарахгүй пудволкоор нь цусыг нь тогтоогоод цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байх. Тэгсэн удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг

            /хх-20 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4024 дугаар:

            “шинжилгээнд ирүүлсэн Г.Г гэсэн хаягтай цуснаас 1,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/412 дугаар:

            1. Г.Эын биед баруун гуя, баруун өгзгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод согтуугаар төрсөн ах Г.Этай маргалдаж улмаар түүнийг баруун хөлөн тус газар нь хутгалж баруун гуя, баруун өгзгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...миний буруу” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Гад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ах Г.Этай маргалдан улмаар түүний баруун хөлөн тус газар нь хутгалж баруун гуя, баруун өгзгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүл өгсөн “...миний уур хүрээд ахтай муудалцаад бид хоёр барилцаж аваад зууралдсан. Тэр үед баруун гартаа хутга барьчихсан байсан. Унахдаа ахыг бөгсөнд нь хутгалчихсан байсан....” гэх, 

хохирогч Г.Эын “...над руу олон юм яриад согтуурхаад байсан. Тэр үед миний баруун талын өгзөг рүү хутгалчихсан байсан. Би мэдээгүй цус гараад эхлэхээр нь мэдсэн. Г.Г өөрөө цагдаа түргэн дуудсан.....” гэх,

            Гэрч Д.Уийн “...Э газар хэвтчихсэн Г.Г дээрээс нь толгой руу нь цохиод байхаар нь ойртоод очтол нүүр нь цус болчихсон Г.Гыг татсан чинь Э доор нь ёо ёо  гээд хартал нуруу, өгзөг хэсэгт хоёр зүсэгдсэн цус нь олгойдоод байсан. Тэгээд би Г.Гыг чи яаж байгаа юм бэ ахыгаа аллаа шүү дээ гэхэд юм дугарахгүй пудволкоор нь цусыг нь тогтоогоод цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэх, мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4024 дугаар “шинжилгээнд ирүүлсэн Г.Г гэсэн хаягтай цуснаас 1,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/412 дугаартай “...Г.Эын биед баруун гуя, баруун өгзгөнд шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ