| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0118/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/118 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгд Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1907002740126 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Б.М, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгд Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, тоотод өөрийн С.Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, цавь, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгд Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай хэрэг болохын өмнөх өдөр нь гол руу ээжийндээ очихоор явсан. Би эндээ ажилтай болоод үлдсэн. Би ажилдаа явахаасаа өмнө лүүгээ яаж байна гээд залгасан чинь манай өөр дугаараас залгасан гэж андуураад надтай утсаар ярьсан. Тэгээд үл ойлголцол болоод үүнээс болж би ээ хардаад тэйгээ маргалдсан. Тэгээд уурандаа лүүгээ цэнэгл аваад шидсэн чинь нөгөөдөх нь нүд рүү нь оносон. Тэгээд тухайн үед зууралдаад газар унасан. Тэгээд би гараад яваад өгсөн. Орой нь очоод хүүхдээ авъя гэж очоод дахиж маргалдаад тэгээд гараад явсан. Тэрнээс хойш очоогүй. Гэхдээ одоо хамт амьдарч байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгд Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.Б ээжийндээ очиж хононо гээд хоёр хүүхдээ аваад явсан. Би тухайн өдөр ажилтай байсан. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө гар утсыг авахгүй байхаар нь ийнх нь дугаар руу залгаж ярихад согтуу байсан. Утсаар маргалдаад би хадам ээжийн гэрт яваад очиход хадам ээж Б манай хоёр хүүхэд Б нар байсан. Эхнэрийг чи уучихсан байна гэхэд уугаагүй гэхээр нь уур хүрээд цэнэгл аваад шидсэн чинь Бийн нүүрэнд оноод зүүн нүд нь хөхөрч хавдсан. Маргалдаж байгаад зууралдаж байгаад цамцных нь захнаас татсан чинь Б газар унасан. Зууралдаж нааш цааш түлхэлцэж байгаад би тэндний гэрээс гараад явсан. Дараа нь тэй уулзахад 10 жилийн ангийнхантай уулзаад жоохон уусан байсан. Гэртээ харихдаа гар утсаа гээчихсэн гэдгийг нь мэдэхгүй залгаад утсаа авахгүй болохоор нь уур хүрээд ээжийнд очиж ийм асуудал гаргасан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 55 дугаар хуудас/
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Мтай 2010 онд танилцаж 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран амьдарч эхэлсэн.2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би ээжийнх рүүгээ очсон. Ээжийндээ байж байгаад 23 цагийн үед ангийнхаа хэдэн хүнтэй таараад гол орж 0.5 литрийн архи хувааж уусан. Би 01 цаг өнгөрч байхад ээжийндээ очиж амарсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад ээжийн утас руу нөхөр залгасан. Би урд өдөр нь гол дээр утсаа гээчихсан байсан учир нөхрийг гэж мэдэлгүй Ука найзынхаа утсыг олчихсон юм уу авчираад өгчихөөч гэж хэлэхэд чамайг очиж байгаад ална чи багынхаа найзтайгаа яасан юм гэж хэлээд утсаа салгасан. Нээх удалгүй 09 цаг өнгөрч байхад хүрч ирээд ээжийн гэрт миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиод үсдэж намайг чирсэн. Толгойруу өшиглөсөн. Цавь руу хайч чихнэ гэж дайрсан. Чамайг би хангадаггүй юм биш үү гээд дайраад байсан. Миний нүд рүү утасны цэнэглээр ороолгосон чинь нүд хөхөрчихсөн. Намайг янз бүрээр харааж доромжлоод байсан. 10 цагийн үед орилж чаралж байгаад яваад өгсөн. Тэр үед миний зүүн талын нүд хөхөрч хавдаж биеийн энд хөхөрч хавдсан байсан. Орой 18 цаг өнгөрч байхад ирээд хүүхдүүдээ авна гэхээр нь өгөхгүй гэж хэлсэн. Охин ээж намайг аваарай гээд байхаар нь машинаас охиноо булгахад миний үснээс зулгаагаад чирсэн. Гарыг нь тавиулаад хашааны хаалгыг хаагаад түгжихэд орилж байгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Б манай гэрт орж хоносон. Орой найзуудтайгаа уулзана гэж гарч яваад 01 цаг өнгөрч байхад гэр орж ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад манай хүргэн Б.М ирсэн. Охин орон дээр хүүхэдтэйгээ унтаж байхад сэрээгээд хардаад тэр хоёр маргалдсан. Охиныг чирч гаргаад Бын үснээс зулгаагаад галын төмрөөр охины хөл рүү цохиж байсан. Охин У ирээд хүргэнийг боль гээд түлхээд хашаанаас гаргасан. Бийн хоёр гуя нь хөхөрч зүүн талын нүд хөхөрчихсөн байсан. Би бие муутай учир голоор нь орж салгаж чадаагүй” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Төлөв даруу зан ааштай, хээ хамт амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг. Ер нь бол амьдрал нь тогтчихсон. Архи дарс ууж байхыг нь би бол хараагүй. Харин тэйгээ үл ойлголцоод гар хүрчихсэн байсан. Өмөн нь тээ гар хүрч байхыг би хараагүй. Уул нь тэйгээ эвтэй байдаг. Эхнэртэйгээ 2009 онд гэр бүл болсон. Аав, ээж нь нас барсны дараа 14 настайгаасаа над дээр өсөж торнисон” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 59 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/322 дугаар:
“1. С.Бийн биед зүүн дээд доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, цавь, баруун зүүн гуянд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 22 дугаар хуудас/
Б.М болон С.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Б.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 24 дүгээр хуудас/
Б.Мы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
/хх-ийн 25 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 35 дугаар хуудас/
ны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгд Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, тоотод өөрийн С.Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, цавь, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдээс “...Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгд Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгд Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, тоотод өөрийн С.Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, цавь, баруун зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгд Б.Мы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...уур хүрээд цэнэгл аваад шидсэн чинь Бийн нүүрэнд оноод зүүн нүд нь хөхөрч хавдсан. Маргалдаж байгаад зууралдаж байгаад цамцных нь захнаас татсан чинь Б газар унасан. Зууралдаж нааш цааш түлхэлцэж байгаад би тэндний гэрээс гараад явсан...” гэх,
хохирогч С.Бийн “...09 цаг өнгөрч байхад хүрч ирээд ээжийн гэрт миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиод үсдэж намайг чирсэн. Толгойруу өшиглөсөн. Цавь руу хайч чихнэ гэж дайрсан. Чамайг би хангадаггүй юм биш үү гээд дайраад байсан. Миний нүд рүү утасны цэнэглээр ороолгосон чинь нүд хөхөрчихсөн. Намайг янз бүрээр харааж доромжлоод байсан. 10 цагийн үед орилж чаралж байгаад яваад өгсөн.....” гэх,
Гэрч Р.Бын “...Бын үснээс зулгаагаад галын төмрөөр охины хөл рүү цохиж байсан. Охин У ирээд хүргэнийг боль гээд түлхээд хашаанаас гаргасан. Бийн хоёр гуя нь хөхөрч зүүн талын нүд хөхөрчихсөн байсан...” гэх, мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/322 дугаартай “...С.Бийн биед зүүн дээд доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, цавь, баруун зүүн гуянд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгд Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгд Б.Мы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Бын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Б.Мы үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгд Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгд ******* овогт овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгд Б.Мыг 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэслэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд Б.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгд Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ