Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Ут холбогдох эрүүгийн 1907002790128 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, тоотод оршин суух, Боржигон овогт Э.У, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний хажууд “” гэх газарт Б.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож түүний нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр миний хамтран амьдрагч Ц гол явсан. Тэгээд би араас нь очсон. Тэгээд Б гэдэг хүүхнийг үүрээд голоос гарч ирсэн. Би жирэмсэн болохоор тухайн үедээ бухимдаад муудалцсан. Юу болсныг сайн санахгүй байна. Сүүлд хохирогч Бтай уулзсан гомдол, санал байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.Уийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн хамтран амьдрагч Ц.Цийг Б.Б гэх *******тэй хардан хэрүүл маргаан хийж байгаад түлхэж унагаасан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний хажууд “” гэх газарт зугаалаад хорхог хийгээд хорхогоо идчихээд 16 цаг 55 минутын орчимд гол гарах гэтэл С үүрээд өгье гэхээр нь би өөрөө гарчихна гээд явж байтал би голд уначих гээд байтал би үүрээд өгье гээд Цэндээд үүрүүлээд гол гартал цагаан машинтай урт цэнхэр плаж өмссөн ******* хүн бууж ирээд намайг үсдээд газар унагаасан. Хоёр дахь дайралтаар миний нуруу руу өшиглөөд хувцсыг маань ураад намайг дээгүүрээ нүцгэн байх үед зураг аваад фэйсбүүкээр цацна янхан, гичий гээд хэл амаар доромжилсон. Тэгээд Туяацэцэг гэх хүн рүү залгаад хурдан хүрээд ирээд энэ хүүхнийг алаадах гэж орилсон. Гурав дахь дайралтаараа газраас чулуу аваад үснээс зулгаагаад толгой руу цохисон. Одоо миний толгой хавдсан байна. Дөрөв дэх дайралтаар газраас чулуу аваад над руу шидсэн. Тав дахь дайралтаараа дахиад чулуу аваад миний гуя руу 5-8 удаа цохиод толгой руу өшиглөхөөр нь туслаарай амь авраарай Сөө гээд орилсон. Зургаа дах дайралтаараа миний үсийг зулгаагаад тавихгүй миний нуруу, хөл, гэдэс хэсэгт өшиглөхөд минйи үс туг тугаараа унаж байсан. Долоо дах удаагаа дайрахад нь би Сөөр гутлаа авхуулсан. Тэгээд Сийн найз гэх залуугаар үүрүүлээд голын нөгөө талд гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүрний хажууд гол дээр байж байтал Б дэлгүүр орж юм авъя гээд унаж тусаад байхаар нь С чи арай согтоогүй байгаагаараа үүрээд голын цаана гаргачих гэхээр нь араас нь очоод үүрээд гол гаргатал өөдөөс нэг машин гарч ирээд Э.У гарч ирээд чи хэнийгээ үүрч яваад байгаа юм гээд хэрүүл маргаан болсон. Тэгэхээр нь би Э.Ут чи буруу ойлгоод байна гээд тэврээд автал Э.У, Б нар хоорондоо хэрэлдэж байгаад хоёулаа миний хоёр талаас зууралдаж байгаад Б унасан. Тэгээд би Э.Уийг аваад таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр найз Ц, Б, Ганбаатар нарын хамт Туулын гүүрний ойролцоо салхинд гарахаар очсон. Тэгээд бид нар гол дээр хорхог хийж идээд ганц нэг шил архи уучихаад нилээн сууж байгаад наашаа Налайх руу харих санаатай голын цаанаас наашаа голоор гарах гэтэл Б нилээд муудсан байсан болохоор “би Цийг чи наад Бгаа үүрээд гол гарчих би үнэхээр чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Ц Бг үүрээд голын наана гараад иртэл нэг цагаан өнгөтэй машин ирээд дотроос нь Э.У бууж ирээд чи яахаараа манай нөхрөөр үүрүүлчихсэн явдаг юм гэж хэлээд Бтай барилцаад авсан. Тэгээд Б Э.Уийг үсдээд авсан чинь Э.У Бг цааш нь түлхэсэн. Тэгээд Ц Э.Уийг салгаж аваад машинд суулгаж аваад явсан. Тэгээд би Бг салгаж аваад гол дээр үлдсэн. Харин Ц Э.Уийг аваад Налайх руу хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-25 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/330 дугаар:

            “1. Б.Бгийн биед нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

            2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

             /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/453 дугаар:

            “1. Э.Уийн биед баруун өвдгөнд сорви гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтлийг хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

            Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 56 дугаар хуудас/

 

            Э.Уийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 57 дугаар хуудас/

 

            Э.Уийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний хажууд “” гэх газарт Б.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож түүний нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ут холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний хажууд “” гэх газарт Б.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож түүний нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Э.Уийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...би өөрийн хамтран амьдрагч Ц.Цийг Б.Б гэх *******тэй хардан хэрүүл маргаан хийж байгаад түлхэж унагаасан...” гэх, 

хохирогч Б.Бгийн “...намайг үсдээд газар унагаасан. Хоёр дахь дайралтаар миний нуруу руу өшиглөөд хувцсыг маань ураад намайг дээгүүрээ нүцгэн байх үед зураг аваад фэйсбүүкээр цацна янхан, гичий гээд хэл амаар доромжилсон... газраас чулуу аваад үснээс зулгаагаад толгой руу цохисон. Одоо миний толгой хавдсан байна...дахиад чулуу аваад миний гуя руу 5-8 удаа цохиод толгой руу өшиглөхөөр нь туслаарай амь авраарай Сөө гээд орилсон...миний үсийг зулгаагаад тавихгүй миний нуруу, хөл, гэдэс хэсэгт өшиглөхөд миний үс туг тугаараа унаж байсан...” гэх,

            Гэрч Ц.Цийн “...Э.У, Б нар хоорондоо хэрэлдэж байгаад хоёулаа миний хоёр талаас зууралдаж байгаад Б унасан...”  гэх,

            Гэрч Т.Сийн “...Э.У бууж ирээд чи яахаараа манай нөхрөөр үүрүүлчихсэн явдаг юм гэж хэлээд Бтай барилцаад авсан. Тэгээд Б Э.Уийг үсдээд авсан чинь Э.У Бг цааш нь түлэхсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/330 дугаартай “...Б.Бгийн биед нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Уийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Э.Уийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Э.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 360 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ