| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0120/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/120 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат,
хохирогч, П.Л,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.С*******,
шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарууд овогт Н.Өт холбогдох эрүүгийн 1907002010122 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , хамт амьдардаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Шарууд овогт Н.Ө, регистрийн дугаар **********
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ,ны үүдэнд П.Лтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, өшиглөж баруун дээд 1 дүгээр шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун талд духны хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дух баруун шанаанд зулгаралт, дух баруун нүд, зүүн дагз, зулай, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Н.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 4 сарын 28-ны өдөр би даа байсан. У гээд манай найз надруу залгаад Л чамтай уулзмаар байна гэхээр нь би байж бай би юм хийж байна гэж хариулсан. Над руу 2,3 удаа залгасан. Тэгээд би гараад очоод Утай ярьж байгаад байшингийн булан эргэсэн. Тэгээд би Утай гараад юм ярьж байсан чинь Л ах намайг мөргөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэсэн чинь чи муу намайг дээр мөрлөөд гарсан биздээ гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би ер чамд багтаад байна уу гээд найздаа пальтогоо тайлж өгөөд алив нааш ир хоёулаа нэг үзье гэсэн. Тэгээд би ардаас нь дагаад явсан. Тэгээд над руу учир зүггүй далайгаад байхаар нь би сандарсандаа цохьсон. Тэгээд нүүрээрээ газар унасан. Тэгээд 1 цохьсон 2 өшиглөсөн. Тэгээд У намайг аваад явсан...” гэв.
Хохирогч П.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 4 сарын 28-ны өдөр Х гээд найзынхаа гэрт байсан. Х хотруу тортой юм өгч явуулна гээд хамаатныхаа У гэдэг хүүхдийг дуудсан. Тэгсэн У ирэхгүй болохоор нь бид 2 ууттай юмаа аваад гадаа гараад байж байсан чинь У ирээд тэгээд нөгөө ууттай юмыг нь Ут өгөөд байж байсан чинь Ө орцноос гарч ирээд та нар чинь яагаад энэ тэндээс гарч ирээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд би Өыг шатан дээр зогсож байхад нь очиж хэлсэн. Тэгсэн чинь намайг цаашаагаа түлхэхээр нь ярих юм байвал нүүрэн дээр хэлээрэй гээд цаашаагаа явж байгаад өмднийхөө шуумгийг янзлах гээд пальтогоо тайлаад найздаа өгөөд өмднийхөө шуумгийг янзалчаад эргээд харах хооронд намайг цохьсон. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн орчимд манайхан над руу утсаар залгаж дүү чинь зодуулсан байна гэхээр нь би гэрээсээ гарч эмнэлэгийн хүлээн авах дээр очиход манай дүү Л хагас ухаан алдалтын байдалтай дусал залгуулчихсан, нүүр ам нь битүү цус болчихсон хэвтэж байсан. Манайх эмнэлэгийн хажуугийн 95 дугаар байранд байдаг ба тэр орой манайх руу ирж яваад хүнд зодуулсан байна лээ...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд намайг гэртээ байхад манай дүү Л над руу залгаад агаа би 10 шарын байранд хүнд зодуулчихлаа. Одоо эмнэлэг явж байна гэхээр нь би гэрээсээ гараад эмнэлэг дээр очиход манай дүү хүлээн ав өрөөнд хэвтчихсэн нүүр ам нь цус болчихсон байсан. Яасын хэнд зодуулсан юм гэхэд манай МСҮТөвд сурдаг доод ангийн хүүхэд гэсэн. Тэнд дүүгийн нэг найз нь дагаад ирсэн байсан. Тэрнээс асуухад Ө гэдэг хүүхэд зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу залгаж манай дүү Л 10 шарын автобусны буудал дээр хүнд зодуулсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Өсвөр насны гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цаг 13 минутад би 66 дугаар байрнаас Улаанбаатар хот руу явах гээд байж байсан чинь миний гар утас руу Х 89720418 гэсэн утасны дугаараас залгаад “2 ширхэг тамхи аваад Өыг дагуулаадны гадаа хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би 66 дугаар байрнаас өөрийн найз Өыг утсаар дуудаад хамтдааны гадаа очсон чинь Х, Л хоёр бид хоёрыг хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд очоод уулзсан чинь Л ирээд Өын нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл Ө мөргүүлчихээд зогсоод байсан чинь Л Өт хандан “Чи дээр Голомт сургууль дотор мөрлөчихөөд дуудаад байхад яваад өгсөн” гэж хэлсэн чинь Ө “Би мөрлөөгүй шдээ” гэсэн чинь Л “Чи ингээд санахгүй байгаа байхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгтэл хажуунаас нь Хонгороо эндээс холдоё хойшоо гаръя” гэж хэлээдны ар талд гараад Л “Би чамд багтаад байгаа бол одоо зодолдъё” гэж хэлээд өмсөж байсан саарал өнгийн пальтогоо Хонгороод өгсөн. Тэгээд Л Ө руу гараараа далайсан чинь Ө хойшилсон чинь Л дахиад цохих гээд гараа далайсан чинь Ө гараараа Лгийн эрүү, нүүр рүү 1 удаа цохисон юм. Гэтэл Л газар уначихсан. Тэгэхээр нь Ө гүйж очоод Лгийн нүүр рүү гараараа дахиад хоёр удаа цохисон юм. Тэгтэл Л цохиулчихаад дахиад босох гээд өндийж байсан чинь Ө Лгийн нүүр рүү дахиад 2 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. 1 өшиглөсөн цохилт нь Лгийн нүүрийг оноогүй. Нэг нь л нүүрэн тус газар нь оносон юм. Тэгэхээр нь би Өыг салгаад аваадны урагшаа гарч байсан чинь манай найзууд болох Төгөлдөр, Мөнхжаргал, Балжинням, Энхтамир нар хүрч ирж байсан юм. Тэгэхээр нь бид нар нийлээд буцаас очсон чинь Л газар хэвтчихсан байснаа дөнгөж босож байсан юм. Тэгээд Л босож ирээд “Та нарыг бүгдийг нь ална” гэж хэлээд байхаар нь бид нар айгаад зугтаагаад яваад өгсөн юм. Тэгээд бид нар бүгдээрээ хамтдаа Тайжид байдаг Өсөхөөгийн гэрт очоод Өсөхөөг үлдээчихээд хамтдаа “Буян-Налайх” дээр байж байсан чинь Ө миний утас руу залгаад “Эмнэлэг дээр Л хэвтчихсэн гэж байна хүрээд ир” гэж хэлэхээр нь бид нар шууд эмнэлэг рүү яваад очсон юм...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны 12 цагийн үед би гэртээ байж байгаад гаднаас манай найз Л гэрт орж ирсэн юм. Тэгээд Л бид хоёр манай гэрт өдөржингөө хамт байж байгаад орой 17 цагийн үед Улаанбаатар хот явах гээд бид хоёр гэрээсээ гарсан юм. Тухайн үед би Утай хамт хот явах гэж байсан учраас Уыг дуудсан юм. Тэгээд У Л бид 3 уулзаад зогсож байтал 66 дугаар байрнаас манай Налайхын Ө гарч ирсэн юм. Тэгээд бид 4 уулзаад байж байсан чинь Л “чи дүү дээр намайг мөрлөөд ах захгүй зан гаргаад байсан бэ” гэж хэлээд толгойгоороо Өын цийг мөргөөд байсан юм. Тэгтэл Л “Чи ингэж байхаар надтай зодолдчихооч” гэж хэлээд Өсөхөөг дагуулаад байрны ар талд гараад өөрийнхөө өмсөж явсан саарал өнгийн пальтогоо надад өгсөн юм. Тэгээд Л Ө руу яваад очсон чинь Ө Лгийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Л газар унасан юм. Тэгэхээр нь би очоод Өыг салгаж авах гэсэн чинь надад дийлдэхгүй дахиад очоод Лгийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгэхээр нь би У руу “Найзыгаа салгаачээ” гэж хэлсэн чинь У зүгээр л зогсоод байсан юм. Тэгэхээр нь би дахиад Өыг салгаад Лг босгох гэсэн чинь Ө Лгийн нүүр рүү 3 удаа өшиглөсөн юм. Энэ үед машинаас 5 хүүхэд гарч ирээд бид нар руу гүйж ирээд хажууд зогссон юм. Тэгтэл Л газраас босч чадахгүй Ө руу “Чи намайг амжихгүй шүү” гэж хэлээд газар хэвтээд байсан юм. Энэ үед сүүлд ирсэн залуучууд Өыг салгаж аваад яваад өгсөн юм. Тэгэхээр нь би Лг сугадаад босгосон чинь Л “Мань чинь уначихлаа” гэж дахин дахин хэлээд байсан. Тэгээд би Лг 66 дугаар байрны орц руу оруулсан чинь Л “Надад ус гаргаад ир” гэж хэлэхээр нь дэлгүүр ороод 2 ширхэг цэвэр ус авч ирж өгсөн. Тэгээд Л нүүр угаагаад жаахан сэргэхээр нь би дагуулаад Налайх дүүргийн эмнэлэг дээр очсон юм...” гэсэн мэдүүлэг
/хх-24 дүгээр хуудас/
Өсвөр насны гэрч Б.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрөөд би өөрийн найзууд болох Төгөлдөр, Энхтамир, Мөнхжаргал нарын хамтаар Уурхайчдын байрны гадаа байж байсан чинь Төгөлдөрийн гар утас руу Ө залгаад “10 шард яаралтай хүрээд ир. Л намайг зодох гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр, Энхтамир, Мөнхжаргал нарын хамтаар Уурхайчдын байрнаас таксинд суугаад , 10 шарын автобусны буудлын хажууд байдаг 66 дугаар байрны гадаа яваад очсон юм. Бид нарыг очиход Л гэдэг хүний хамарнаас цус гарчихсан зогсож байсан ба хажууд нь Лгийн найз Хонгороо, Ө, У нар байж байсан юм. Бид нарыг очсон Лгийн хамарнаас цус гарчихсан өөрийнхөө найз Хонгороод “Хонгороо нөгөө хэдээ дууд алнаа та нар байж бай” гэж хэлээд байсан болохоор нь бид нар Өыг аваад таксинд суулгаад явсан юм...” гэсэн мэдүүлэг
/хх-26 дугаар хуудас/
Өсвөр насны гэрч Ц.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрөөд би өөрийн найзууд болох Дашням, Энхтамир, Мөнхжаргал нарын хамтаар Уурхайчдын байрны гадаа байж байсан чинь миний гар утас руу Ө залгаад “10 шард яаралтай хүрээд ир. Лтай муудалцаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дашням, Энхтамир, Мөнхжаргал нарын хамтаар Уурхайчдын байрнаас таксинд суугаад , 10 шарын автобусны буудлын хажууд байдаг 64 дүгээр байрны хажууд яваад очсон юм. Бид нарыг очиход Л гэдэг хүний хамарнаас цус гарчихсан хамраа барьчихсан зогсож байсан ба хажууд нь Лгийн найз Хонгороо, Ө, У нар байж байсан юм. Бид нар шууд өөрийнхөө найз Өыг аваад л явсан юм...” гэсэн мэдүүлэг
/хх-28 дугаар хуудас/
Өсвөр насны гэрч М.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрөөд би өөрийн найзууд болох Төгөлдөр, Энхтамир, Дашням нарын хамтаар Уурхайчдын байрны гадаа байж байсан чинь Төгөлдөрийн гар утас руу Ө, У хоёрын нэг нь залгаад “10 шард яаралтай хүрээд ир. Л дуудаад байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Төгөлдөр, Энхтамир, Дашням нарын хамтаар Уурхайчдын байрнаас таксинд суугаад , 10 шарын автобусны буудлын хажуу талын байрны хажууд яваад очсон юм. Бид нарыг очиход Л гэдэг хүний хамарнаас цус гарчихсан зогсож байсан ба хажууд нь Лгийн найз Хонгороо, Ө, У нар байж байсан юм. Бид нарыг очиход Өыг У нь салгасан бололтой тэвэрчихсэн байж байсан. Энэ үед Л өөрийнхөө найз Хонгороод “Хонгороо нөгөө хэдээ дууд алнаа” гэж хэлээд байсан болохоор нь бид нар Өыг аваад таксинд суулгаад явсан юм...” гэсэн мэдүүлэг
/хх-30 дугаар хуудас/
Гэрч Н.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Манайхны хойд талд хувийн байшинд амьдарч, 1 давхартаа барилгын материалын худалдаа эрхэлж дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 05 дугаар сарын эхээр байх хэдний өдрийг нь санахгүй байна. Нэг хүүхэн орж ирээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бичлэгийг үзэх гэсэн юм. Манай дүүны хойд талд зодуулсан юм гээд тэр өдрийн дэүгүүрийн гадна урагшаа буюу руу харсан камерийн бичлэгийг шүүж үзээд бичлэгийг хуулж аваад явсан...” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 45 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 833 дугаар:
1. П.Лгийн биед баруун дээд 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун талд духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1,2-р шүдний сулрал, дух, баруун шанаанд зулгаралт, дух, баруун нүд, зүүн дагз, зулай, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс “баруун дээд 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал” гэмтэл нь Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 08шэ/240 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй буюу оношлогдоогүй байсан байна. Харин П.Лгийн биед учирсан гэмтлүүд нь материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 737 дугаартай дүгнэлтэд бүрэн тусгагджээ.
Дээрх гэмтлүүдээс баруун дээд 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. П.Лгийн биед хийгдсэн эмчилгээ, оношлогоо нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх дүгнэлт, /хх-ийн 61-63 дугаар хуудас/
Хохиролын талаарх баримтууд,
/хх-ийн 81-91 дүгээр хуудас/
П.Лгийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн 007269 дугаар өвчний түүх,
/хх-ийн 95-103 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 106 дугаар хуудас/
Н.Өын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 107 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан СД буюу камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 10 дугаар хуудас/
Н.Өын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
“Өсвөр насны шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ,ны үүдэнд П.Лтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, өшиглөж баруун дээд 1 дүгээр шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун талд духны хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дух баруун шанаанд зулгаралт, дух баруун нүд, зүүн дагз, зулай, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй өсвөр насны шүүгдэгчээс “Би гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Тэр өдрийн түргэн уураас болж ийм байдалд хүргэсэн. Дахиж ийм асуудал гаргаж болохгүй гэдгийг ойлгосон” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Н.Өт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ,ны үүдэнд зогсож байхад хохирогч П.Л нь “ чи муу намайг дээр мөрлөөд гарсан биздээ. ...би ер нь чамд багтаад байна уу. ...алив нааш ир хоёулаа нэг үзье” гэж хоорондоо маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж, өшиглөж баруун дээд 1 дүгээр шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун талд духны хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дух баруун шанаанд зулгаралт, дух баруун нүд, зүүн дагз, зулай, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч Н.Өын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүл өгсөн “ ...Л ах намайг мөргөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэсэн чинь чи муу намайг дээр мөрлөөд гарсан биздээ гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь би ер чамд багтаад байна уу гээд найздаа пальтогоо тайлж өгөөд алив нааш ир хоёулаа нэг нэг үзье гэсэн. Тэгээд би ардаас нь дагаад явсан. Тэгээд над руу учир зүггүй далайгаад байхаар нь би сандарсандаа цохьсон. Тэгээд нүүрээрээ газар унасан. Тэгээд 1 цохьсон 2 өшиглөсөн. Тэгээд У намайг аваад явсан.” гэх,
хохирогч П.Лгийн “...манай сургуулийн Ө гэдэг хүүхэдтэй таарч маргалдаад намайг нүүрэнд цохиж унагаад газар хэвтэж байхад олон удаа нүүрэнд өшиглөж зодсон...Энэ хэрэг гарахад миний зүй бус харьцаа байгаа...энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд миний буруутай үйлдэл байгаа...” гэх,
Өсвөр насны гэрч Б.Уын “...Тэгээд очоод уулзсан чинь Л ирээд Өын нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл Ө мөргүүлчихээд зогсоод байсан чинь Л Өт хандан “Чи дээр Голомт сургууль дотор мөрлөчихөөд дуудаад байхад яваад өгсөн” гэж хэлсэн чинь Ө “Би мөрлөөгүй шдээ” гэсэн чинь Л “Чи ингээд санахгүй байгаа байхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгтэл хажуунаас нь Хонгороо эндээс холдоё хойшоо гаръя” гэж хэлээдны ар талд гараад Л “Би чамд багтаад байгаа бол одоо зодолдъё” гэж хэлээд өмсөж байсан саарал өнгийн пальтогоо Хонгороод өгсөн.
...Ө гараараа Лгийн эрүү, нүүр рүү 1 удаа цохисон юм. Гэтэл Л газар уначихсан. Тэгэхээр нь Ө гүйж очоод Лгийн нүүр рүү гараараа дахиад хоёр удаа цохисон юм. Тэгтэл Л цохиулчихаад дахиад босох гээд өндийж байсан чинь Ө Лгийн нүүр рүү дахиад 2 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. 1 өшиглөсөн цохилт нь Лгийн нүүрийг оноогүй. Нэг нь л нүүрэн тус газар нь оносон юм...” гэх,
Өсвөр насны гэрч Б.Хын “...Л “чи дүү дээр намайг мөрлөөд ах захгүй зан гаргаад байсан бэ” гэж хэлээд толгойгоороо Өын цийг мөргөөд байсан юм. Тэгтэл Л “Чи ингэж байхаар надтай зодолдчихооч” гэж хэлээд Өсөхөөг дагуулаад байрны ар талд гараад өөрийнхөө өмсөж явсан саарал өнгийн пальтогоо надад өгсөн юм.
...Ө Лгийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Л газар унасан юм. Тэгэхээр нь би очоод Өыг салгаж авах гэсэн чинь надад дийлдэхгүй дахиад очоод Лгийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгэхээр нь би У руу “Найзыгаа салгаачээ” гэж хэлсэн чинь У зүгээр л зогсоод байсан юм. Тэгэхээр нь би дахиад Өыг салгаад Лг босгох гэсэн чинь Ө Лгийн нүүр рүү 3 удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг, Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 27 дахь минутад байрны үзүүр дээр 4 ******* хүн уулзаж хэсэг зогсож байгаад шатан дээр гарч байна. Саарал пальтотай залуу шатнаас түрүүлж буугаад бусад нь араас нь дагаж ардаа явж байсан тортой юм барьсан намхан залууд пальтогоо тайлж бариулаад урагшаа хэд алхаад эргэж харахад ард нь явж байсан улаан цамцтай цагаан малгайтай залуу цохиж газар унахаар нь нэг удаа цохиж, нэг удаа өшиглөж босож ирэхэд нь толгойд нь өшиглөж унагаад толгойд нь дахин 2 удаа өшиглөж 1 удаа цохиж байна...” гэх тэмдэглэл болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 833 дугаар “П.Лгийн биед баруун дээд 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал, баруун талд духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд 1,2-р шүдний сулрал, дух, баруун шанаанд зулгаралт, дух, баруун нүд, зүүн дагз, зулай, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ... Дээрх гэмтлүүдээс баруун дээд 1-р шүдний түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Өын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хэлэлүүлэгт “...Одоо надад хохиролд 2.300.000 төгрөг өгсөн байгаа. Намайг хагалгаанд орохоос өмнө өгсөн. Явцын дунд эмчилгээний мөнгө өгч байгаад өчигдөр 900.000 төгрөг өгсөн., цаашдаа эмчлүүлэх шаардлагатай...” гэснийг үндэслэн шүүгдэгч Н.Өыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогч П.Л нь хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлд шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Н.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Өын үйлдсэн гэмт хэрэг гарахад хохирогч П.Лгийн шүүх хуралдаанд гаргасан “...Энэ хэрэг гарахад миний зүй бус харьцаа байгаа...Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд миний буруутай үйлдэл байгаа...” гэх,
гэрч Б.Уын “...Л “Би чамд багтаад байгаа бол одоо зодолдъё” гэж хэлээд өмсөж байсан саарал өнгийн пальтогоо Хонгороод өгсөн...” гэх,
гэрч Б.Хын “...Л “чи дүү дээр намайг мөрлөөд ах захгүй зан гаргаад байсан бэ” гэж хэлээд толгойгоороо Өын цийг мөргөөд байсан юм. Тэгээд Л “Чи ингэж байхаар надтай зодолдчихооч” гэж хэлээд Өсөхөөг дагуулаад байрны ар талд гараад өөрийнхөө өмсөж явсан саарал өнгийн пальтогоо надад өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, өсвөр насны шүүгдэгч Н.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Шарууд овогт Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Өыг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Н.Өт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ