Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/121

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэгавъяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, 

улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

хохирогч А.С,

шүүгдэгч Э.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Нт холбогдох эрүүгийн 1807006700021 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, тоотод оршин суух, , , ийн хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Э.Н, регистрийн дугаар **********

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ннь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө , “”-ын 4а-21 тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч улмаар А.Стай дахиж архи авахуулах гэлээ гэж маргалдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ннь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 12 сарын 14-нд би орой ажлаасаа гэртээ ирэхэд А.С “манай найз оос ирсэн байгаа нэг шил архи аваад орой манайд очино” гэхээр нь би нэг шил архи авсан байсан. Тэгээд найз нь ирээд нөгөө шилтэй архиа уугаад гурвуулаа юм яриад сууж байсан А.С 12 цаг болж дэлгүүр хаахаас өмнө явж архи авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэгээд яах юм бэ аав удахгүй 7 хоногийн д хагалгаанд орох гэж байгаа юм чинь мөнгө хэрэгтэй байна. Тэгээд шинэ жилээр ийн нийллэг гээд бас мөнгө хэрэг болно хэрэггүй гэж хэлсэн чинь уурлаад намайг элдвээр доромжлоод ганц найзтайгаа ганц юм уух гэхээр чи надад архи авч өгсөнгүй наад мөнгө чинь орж л байдаг гарж л байдаг гээд намайг загнаад байсан. Тэгээд би уурлаад одоо унт гэж байна. Олон нялх хүүхэд байна гэж хэлэхэд өөдөөс уурлаад тэгэхээр нь би хутга авч байсан. Тэгээл тэрхэн хооронд А.С ёо ёо гэсэн эргээд харсан чинь зүсэгдсэн байсан. Яасан юм гэсэн чинь зүгээр зүгээр би зүгээр байна. Эмнэлэг дуудаж яах юм хэрэггүй гэсэн. Тэгээд ерөөсөө цус гарахгүй болохоор нь гайхаад шархийг нь ариутгаад боогоод хэвтэж байсан чинь ерөөсөө шээс нь гарахгүй байсан. Шээлгэх гээд 2 удаа авч гарахад шээс нь гарахгүй байхаар нь эмнэлэг дуудаад тэгээд эмнэлэг дээр ирсэн.” гэв.

 

Хохирогч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт байх махны үйлдвэрт ажилд орсон. 13-ны орой ажил дээрээ байж байхад Б залгаад байсан. Намайг ажилаасаа 8-9 цагийн үед тд ирэхэд хоол хийсэн байхаар нь идсэн. Хоол идэхийн өмнө 1 шил архи уусан учраас бид хоёр нилээн согтосон. Архи дуусаад 11 өнгөрөөд бараг 12 цаг болж байсан байх. Тухайн үед ширээн дээр байсан хутгатай мах зэрэг хоолыг хураагаагүй байж таарсан. Шөнө 01 цагийн үед хэвтэж байхад миний шээс хүрээд байсан болохоор гарч шээх гэтэл шээс гарахгүй байсан. Дахин орж ирж хэвтэхэд шээс хүрээд болохгүй байхаар нь шээс гарахгүй байна гэх дуудлага өгсөн. Эмч ирээд эход харуулахад дотуур цус алдалттай байна гээд хот руу цэргийн эмнэлэг рүү авч явсан... Надад гомдол, санал байхгүй. Миний буруугаас болж ийм зүйл болсон” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дхь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.Ннь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сгийн найз Б манай гэрт 22 цагийн үед ирсэн. Бэлдсэн байсан 1 шил архиа гаргаад бид 3 хувааж уугаад ярьж суусан. 01 цаг өнгөрч байхад санагдаж байна. Ууж байсан архи дуусахад дахиад архинд явна гэж хэлэхээр нь юу архинд явах вэ аав хагалгаанд орно бас баяр болох гэж байна. Надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.С уурлаад найзыгаа ирэхэд ганц өдөр уучиж болохгүй юу гээд над руу дайрсан. Дандаа чи архи дарс нэхэж байдаг гээд уурлаад ширээн дээр байсан идэж байсан махны дээр цэнхэр иштэй хутгыг аваад эргээд хд Сг хутгаар дүрчихсэн байсан. Хэвлийний орчимд зүсэгдсэн шарх болсон байсан. Эмнэлэг дуудах уу гэхэд цус гарахгүй байна хэрэггүй гэж хэлсэн. Хэвтээд унтах гэж байхад шээс гарахгүй байна гэж хэлэхээр нь шээлгэх гээд 2-3 удаа гарсан боловч шээхгүй байхаар нь эмнэлэг дуудсан. Нөхөр эмнэлэг дуудах гэтэл чамайг барьчихна шдээ яахын бэ гэж байсан. Эмнэлэг ирж Сг авч явсан. Хамт найз Б нь явсан. Би ээ харж байгаад хүүхэд харах хүн 04 цагийн үед авч ирсэн. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 190 дүгээр хуудас/,

 

            Хохирогч А.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байхад найз Б хотоос манай гэрт ирчихсэн байна гэж утсаар ярьсан. Ажлаа тд би гэртээ 20 цаг өнгөрч байхад очсон. Гэрт очиход эхнэр Э.Н болон бас Б байсан. Хоол ундаа хийж идчихээд нэг шил архи эхнэр найз Б нартай хувааж уусан. 23 цагийн орчимд ууж байсан архи дуусаад дахиад архи авах гээд дэлгүүр рүү гарах гэхэд эхнэр Э.Нуурлаад архи дарс уух гэлээ гээд гэрээс намайг гаргаагүй. Эхнэртэй маргалдаж байхад эхнэр ширээн дээр байсан тавагтай махан дотор байсан хутгыг авсан. Эхнэрийн хутгыг булааж авах гээд би очсон чинь цээжинд хутгаар дүрчихсэн.  Цус гарахгүй гайгүй байхаар нь тэр үедээ нээх санаа зовоогүй унтах гээд хэвтсэн. Б түргэн дуудъя гэхээр нь би зүгээр байна гээд дуудуулаагүй. Би босоод шээх гээд гд 00-д очоод шээх гэхэд шээс гарахгүй байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг рүү очиж үзүүлээд хот руу цэргийн эмнэлэг рүү очиж хагалгаанд орсон...би эхнэрийгээ шоронд орчих байх гэж айгаад би хутгыг нь авах гэж байгаад өөрийгөө дүрчихсэн гэж мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 203 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд намайг гэртээ байх үед манай найз С гэртээ утсаар дуудсан юм.  Намайг гэрт орох үед С түүний эхнэр Н нар архи уусан согтуу нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд уг архийг хамт уугаад сууж байх үед С өөрийн эхнэр Нтай маргалдаж байгаад С өвдөж байгаа бололтой орилсон. Гэтэл Н би жоохон хутгалсан сүртэй юм биш гэж хэлээд байсан юм.  Тэгээд би санаа зовоод шархыг нь харсан чинь гэдэсний дээд талд бага зэргийн шархтай цус гарахгүй байсан. Гэтэл эхнэр Н нь сүртэй зүйл биш гэж хэлээд орон дээрээ гд унтаад өгсөн. Энэ үед С өвдөж байна шээс гарахгүй байна гэхээр нь түргэн цагдаад дуудлага өгье гэхэдэ С өөрөө дуудлага өгөөд хэрэггүй гэхээр нь гэрт нь хамт байж байсан юм. Ингээд шээс нь гарахгүй өвдөж байсан учир би өөрийн утсаар түргэнд дуудлага өгөөд хамт эмнэлэг дээр ирсэн болно...Манай найз С гэртээ байх үедээ л цагдаа түргэн дуудаад хэрэг байхгүй гэж хэлээд д нь эмнэлэг дээр ирээд гудамжинд хутгалуулсан мэтээр худал яриад байсан юм. Яг үнэн байдал бол гэртээ архи ууж байгаад эхнэр Н нь маргалдаж байгаад хутгалсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ннь 2014 оны 09 дүгээр сард 103 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилд орж байсан. Түүнээс хойш уг сургуульд багшаар ажиллаж байгаа юм...Э.Ннь дааж авсан бага ангийн эд сурлага хөдөлмөр бусад хүмүүжлийн талаар их цаг зав гарган ажилладаг эцэг эхтэй хамтарч ажилладаг манай сургуулийн тэрүүний багш нарын нэг байгаа юм.  Э.Ннь хамт олны дунд нэр хүнд сайтай, эвсэг сайн харилцаатай, өөрийн мэргэжилдээ чадварлаг төлөв даруу зантай урлаг спортын авъяастай багш байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э.Н, А.С нартай 2015-2016 оны хооронд нэг хашаанд нд хамт амьдарч байсан. Гэр блийн харилцаа таарамжтай эхнэр, хоёр байсан. Одоо 4 сайхан хүүхэдтэй айл байгаа юм...Э.Ннь их нийтэч хамт олны дунд нэр хүнд сайтай, ах, дүү нар нь ам сайтай гэр бүлдээ анхаарал халамжтай, төлөв даруу зантай ажилсаг ******* байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/24 дугаар:

            “1. А.Сгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний эдийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цөсний ерөнхий цоргын зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж элэгний эдийг оёж, цөсний хүүдий авах, хэвлийн хөндийн цусыг соруулах мэс заслын дх байдал /2018.12.15/ гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 43 дугаар хуудас/

            Налайх эрүүл мэндийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

            Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/007 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт,/хх-ийн 49 дүгээр хуудас/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд,/хх-ийн 3-6 дугаар хуудас/

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

            Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл,/хх-ийн 14-17 дугаар хуудас/

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,/хх-ийн 61 дүгээр хуудас/

 

            Нийслэлийн ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

            Э.Э.Нийн №0352650 дугаар нийгмийн даатгалын дэврийн хуулбар,

            /хх-ийн 65 дугаар хуудас/

 

            Э.Э.Нийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа,/хх-ийн 82 дугаар хуудас/

 

            С.Сугаржаргал, С.Сугармаа, С.Мөнхчимэг, С.Анужин нарын төрсний гэрчилгээний хуулбар,хх-ийн 85-87 дугаар хуудас/

           

            Нийслэлийн Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт,/хх-ийн 88 дугаар хуудас/

 

            Э.Э.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-89 дүгээр хуудас/

           

            Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Э.Э.Нийн ажил байдлын тодорхойлолт, /хх-ийн 102-106 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ннь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө , “”-ын 4а-21 тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч улмаар А.Стай “дахиж архи авgхуулах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: Шүүгдэгч Э.Э.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт: ....чи надад архи авч өгсөнгүй наад мөнгө чинь орж л байдаг гарж л байдаг гээд намайг загнаад байсан. Тэгээд би уурлаад одоо унт гэж байна. Олон нялх хүүхэд байна гэж хэлэхэд өөдөөс уурлаад тэгэхээр нь би хутга авч байсан. Тэгээд тэрхэн хооронд А.С ёо ёо гэсэн эргээд харсан чинь зүсэгдсэн байсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч А.Сгийн “... Эхнэртэй маргалдаж байхад эхнэр ширээн дээр байсан тавагтай махан дотор байсан хутгыг авсан. Эхнэрийн хутгыг булааж авах гээд би очсон чинь цээжинд хутгаар дүрчихсэн.” гэх ,

Гэрч Э.Бийн “...Манай найз С гэртээ байх үедээ л цагдаа түргэн дуудаад хэрэг байхгүй гэж хэлээд д нь эмнэлэг дээр ирээд гудамжинд хутгалуулсан мэтээр худал яриад байсан юм. Яг үнэн байдал бол гэртээ архи ууж байгаад эхнэр Н нь маргалдаж байгаад хутгалсан юм...” гэх мэдүүлэг болон  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 шэ/24 дүгээр дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Э.Нт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч ******* овогт Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас ”гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 2 сар хорих ял оногдуулах”

            шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Эрүүгийн хуулинд зааснаас доогуур ял оногдуулах” талаар санал дүгнэлтээ шүүхэд танилцуулав.

 

            Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа.

 

            Хохирогч А.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “шүүгдэгчид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Ннь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүй хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг архины шил зэргийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүллээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Э.Нийг 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Нт оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг нээлттэй *******чүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Ннь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг архины шил зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                    ШҮҮГЧИД                              Д.ЧИНЗОРИГ

                                                                                  П.БАЯСГАЛАН