| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0122/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/122 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Тд холбогдох эрүүгийн 1907003740132 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, “УБЦТС” ТӨХК-д хүчдэл түгээх төвийн жижүүр монтер ажилтай, *******, од оршин суух, , амьдардаг, ******* овогт А.Т,
Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
мөн Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******, тоотод согтуугаар өөрийн төрсөн эцэг С.Атай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар модон сандлаар цохиж биед нь зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр өдөр дэлгүүр дээр морио хайж явж байгаад зүс таних манаачтай хамт архи уусан. Тэгээд гэртээ согтуу орох гэсэн аав оруулахгүй байхаар нь уурлаад сандал авч шидчихээд яваад өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ ойр зуур юм хийж байхад манай хүү А.Т Улаанбаатар хотод цахилгааны мэргэжлийн шалгалтаа өгөөд ирлээ гээд ирсэн юм. Тэр өдөр манай гэрийн халуун тогооны залгуур эвдэрчихээд хажуу талын монтёрын ажлын байрнаас халив авах гээд орой гэхэд манай хүү пизда минь яах гээд байгаан бэ гэхээр нь халуун тогооны залгуур эвдэрчихээд нэмэх отвёрк авах гэсэн юм гэж хэлэхэд наана чинь байхгүй пизда минь зайл гэхээр нь заза гээд би буцаж гэртээ ороход А.Т морио унаад яваад өгсөн. Тэгээд би морины чөдөр тасарчихсан байсан болохоор нь А.Тын амьдардаг хойд байшингаас тэвнэ зүү аваад гэртээ орж оёж дуусчихаад зүү утсаа аваад хойшоо байшин руу явж байтал хүү буцаж ирээд яагаад эргэлдээд байгаа пизда вэ гэхээр нь би айгаад байшингийн урд зүү утсаа тавьчихаад гэртээ ороод үүдэнд зогсож байхад хүү араас хаалга нээж орж ирээд чамайг алнаа гээд үүдэнд байсан сандал аваад шууд миний толгой руу цохиж, хөмсөгний дээд талаас цус гарч би орилоход А.Т эргээд байшин руугаа явчихсан. Тэгээд би цагдаад дуудаж ирэх хооронд нь А.Т зугтчихсан. Цагдаа ирээд би эмнэлэгт хүргэгдэж зүүн хөмсөгтөө 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байхад аав А над руу залгаад А.Т миний толгой руу сандлаар цохьчихлоо гэж хэлэхээр нь мэдсэн” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/458 дугаар:
“1. С.Аийн биед зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 25 дугаар хуудас/
Налайх Эрүүл мэндийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6852 дугаар Яаралтай тусламж үйлчилгээний хуудас
/хх-ийн 26 дугаар хуудас/
Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 50 дугаар хуудас/
А.Тын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 58 дугаар хуудас/
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 60 дугаар хуудас/
*******ны тодорхойлолт,
/хх-ийн 61 дүгээр хуудас/
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,
/хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,
/хх-ийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******, тоотод согтуугаар өөрийн төрсөн эцэг С.Атай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар модон сандлаар цохиж биед нь зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Аийн мэдүүлэг, шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******, тоотод согтуугаар өөрийн төрсөн эцэг С.Атай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газар модон сандлаар цохиж биед нь зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би тэр өдөр дэлгүүр дээр морио хайж явж байгаад зүс таних манаачтай хамт архи уусан. Тэгээд гэртээ согтуу орох гэсэн аав оруулахгүй байхаар нь уурлаад сандал авч шидчихээд яваад өгсөн...” гэх,
хохирогч С.Аийн “...гэртээ ороод үүдэнд зогсож байхад хүү араас хаалга нээж орж ирээд чамайг алнаа гээд үүдэнд байсан сандал аваад шууд миний толгой руу цохиж, хөмсөгний дээд талаас цус гарч би орилоход А.Т эргээд байшин руугаа явчихсан.....” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/458 дугаартай “...С.Аийн биед зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.Тын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Аийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх санал байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд А.Тд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Тд буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ