Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч М.М,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1807004330171 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД:**********/

Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнссэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо инд Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баарны гадаа М.Мыг боох, түлхэх, хавсарч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.Э гэдэг залуу М Клубт ажилладаг байсан. Би тэндээс хүн авах гэж очиж байгаад удаа дараа намайг өдөж хоргоодог байсан. Яг тэр 2018 оны 5 сарын 03-ны өдөр бас надтай тэгэж харьцсан. Өмнө нь 2 удаа надтай ингэж харьцаж байсан. Тэгээд бид 2 маргалдаад зодолдсон. Би Г.Эыг газар унагаагаад дээрээс нь 2, 3 цохьсон. Харин М.Мтай болсон асуудлын хувьд найз Зтай очиж уулзах гээд Эргэн дурсахуй баарны гадна очоод Нисэхийн хорооны хэдэн залуучуудтай маргалдсан. М.М бас дунд нь байсан. Тэгээд маргаан үүсээд М.М бид 2 маргалдаад зодолдсон” гэв.

Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 07 сарын 13-нд найз Бтай хамт Эргэн дурсахуй бааранд орсон. Б гэдэг залуу бааранд байж байгаад хүнтэй маргалдсан. Тэгээд буцаж орж ирсэн. Орж ирээд удалгүй 2, 3 лааз пиво уугаад  гарах гэтэл Б гэдэг залуу үүдэнд зогсож байсан. Учир зүггүй үгийн зөрүүгүй сугадаад аваад гарсан. Тэгээд намайг авч гараад цэцгийн мандал дээр боогоод унагасан. Би ухаан алдаад сэрэхэд манай найз намайг алгадаад сэрээх гэж оролдож байсан. Тэгээд би ухаан оронгуутаа Б гэдэг залуугийн хойноос очоод чи яаж байгаа юм бэ гэсэн чинь чи юу гээд хуцаад байгаа юм бэ гээд намайг хавирч унагаасан. Ар дагзаараа юм мөргөөд газар унасан. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжинд архи хэрэглэсэн байдалтай байхад зүс таних Э гэх залуу ирээд хэрүүл хийж муудалцаж байгаад би Эыг хавсарч унагаад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон нь үнэн...,

            ...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22-23 цагийн орчимд найз Зтай уулзах санаатай Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд хүнтэй уулзах санаатай очсон юм. Тэгээд уг баарны гадаа Б, нартай тааралдаад би ганцаараа уг бааранд ороод Зтай уулзаад гарч явах үед М.М гарах хаалганы дотор зогсож байгаад намайг хараад би цаст уулын цагаан барс байна хийдэг зүйлээ хийгээд суугаад гараад ирсэн хүн шүү гэх мэтийн зүйл яриад надтай зууралдаад баарнаас гарсан юм. Тэгээд гадаа гараад уг баарны төмөр хайсны гадна талд би М.Мыг заамдаж аваад хойш нь түлхэх үед М.М бөгсөөрөө газар суугаад үлдсэн би цаашаа явж байхад дахин араас гүйгээд ирэхээр нь барьцгүй хөлийг нь хавсарч ц рүү нь гараараа түлхэх үед М.М нь хойшоо саваад газар унах үед нь З ирээд намайг салгаж аваад явсан. Тэгээд бааранд нь ороод тэнд байж байгаад буцаад гараад ирэх үед Мягмарсайхан явсан байхаар нь гэртээ харихаар явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 116,108 дугаар хуудас/

 

            Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр унтаж байхад 04 цагийн үед танил Н гэдэг хүүхэн над руу залгаад 1 дүгээр хорооны улаан булантай гудамжнаас ирж аваад гэр рүү хүргээд өгчих гэхээр нь би О руу залгаж дуудаад ордны урд уулзаж 1 дүгээр хорооны Улаанбулангийн засмалтай гудамжинд очоод авах гэсэн чинь Б гэх залуу согтуу машины хажууд ирээд маргах юмаа олж ядаад хоёулаа үзье гээд байхаар нь би согтуу байнаа чамтай маргалдах шаардлага алга гэхэд Б машиндаа суугаад хөдлөөд явсан. Бид нар ч явцгаах гээд дөнгөж хөдлөөд явах гэхэд Б машинтайгаа урд ирж зогсоод бууж ирээд намайг дуудахаар нь би буухгүй явах гэж байна гэхэд өөрөө хаалга онгойлгож буугаад ир гээд байхаар нь бууж очтол Б дагуулж ирсэн дүү бололтой залуудаа энэ танай үеийн бацаан биз дээ үзнээ гээд машины урд гаргаж би эргээд харахад Б нь эхлээд нүүрний зүүн шанаа хэсэгт цохиж дүү нь гэх залуу араас тэвэрч аваад өргөөд хөл хавсарч унагаж улмаар хоёр талаас цохиж өшиглөж байхдаа 1 нь нүүр рүү өшиглөхөд нүдний дор язарсан бололтой цус гараад эхэлсэн. Би тэр үед нүүрээ дарж хамгаалаад хэвтчихсэн байсан болохоор хэн хэдэн удаа хаана өшиглөж зодсоныг мэдээгүй. Ойролцоогоор 10 гаруй удаа хоёр талаас өшиглөсөн. Хоёр талаас зэрэг өшиглөөд байгаа нь мэдэгдсэн. Тэгээд би арай гэж босоод машинаа тойроод ард нь гарахад Б нь араас ирж барьцалдаад газар унагаж 4-5 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найзууд болох , , , болон тэд нарын найз гэх хоёр залуутай 1 дүгээр хороо улаан булангийн гудамжинд машинд нь архи уусан юм. Тэгээд би тэд нараас салж явъя гэж бодоод хуурай дүү болох Э руу залгаж намайг ирээд аваач гэж дуудсан юм. Тэгээд удалгүй Г.Э ирээд намайг аваад явах гэтэл Б нь намайг явуулахгүй гэж зууралдаж байснаа болиод “за за яв яв” гээд намайг явуулсан. Тэгээд би Г.Этай түүний найзын машинтай хөдлөөд явах гэтэл Б нь машинтайгаа буцаж ирж зогсоод машинаас Б өрөөсөө гадна нэг залуутай бууж ирээд Г.Эыг гаргаад ир гэж дуудсан. Тэгсэн Г.Э машинаас гараад уулзтал нөгөө Б гэх залуу Г.Эыг хамт ирсэн залуутайгаа бүлэглэж зодож байгаад зугтаагаад яваад өгсөн юм. Тэр үед би машинаас бууж Г.Эыг зодохыг болиулах гэсэн боловч намайг тэр Б гэж залуу нүүр рүү минь алагдаж зам руу унагаасан юм. Би газар унахдаа зам дээр нүүрээрээ унаж миний нүүр шалбарсан...” гэсэн мэдүүлэг

            /1хх-ийн 55 дугаар хуудас/

 

            Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Б ах над руу залгаж ирээд машин бариад өг ах нь согтуу байна гэхээр нь би гэрээсээ гарч М клаб баарны гадна очиж Бтай уулзан цуг явж байсан 3 эмэгтэйн хамт Цайз руу явсан. Дараа нь 1 дүгээр хорооны засмал замтай гудамж руу очиж 1 эмэгтэйг нь буулгаж өгөхөөр хашааны үүдэнд зогссон. Тэр үед нүдэн верна машин ирж зогсож 1 залуу бууж ирээд Бтай тусдаа уулзаж нилээд удсан. Тэгээд машинтай ирсэн залуу явж Б бид хоёр ч машинтайгаа хөдөлж Өвөршандын гудамжнаас дүү Быг авч буцаж 1 дүгээр хорооны засмалтай гудамжинд очоод нөгөө машинтай залуучууд дээр очиж Б ах бууж очоод нэг залууг нь дуудаж гаргаж ирээд маргалдаад зодолдоод эхэлсэн. Би машинаас бууж очих гэсэн чинь нэг залуу нь цагдаа үнэмлэх үзүүлээд чи цаашаа бай дараа нь өөрөө хэрэгт оров гэхээр нь би буцаж машины цаана зогсоод дахиж ойртоогүй. Буруу хараад зогсчихсон болохоор хэн нь хэнийг яаж зодсон гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг

            /1хх-ийн 56 дугаар хуудас/

           

            Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед байх Н, түүний найз гэх эмэгтэй бид 3 М Клаб бааранд пиво ууцгаасан. 01 цагийн үед танил , нар ирж 1 шил архи авч ууцгаасан. Тэгээд уугаад сууж байгаад нэг мэдсэн чинь тэд байхгүй би ганцаараа үлдсэн байхаар нь баарнаас гарч гэр рүүгээ алхаад харьсан. Гэртээ ороод унтаж амарч байтал гэрийн гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь гараад очтол 2 цагаан машин зогсчихсон хүмүүс маргалдаад байх шиг байсан. Дөхөөд очтол нэг залууг өндөр залуу нь 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Нүүрээ дараад газар суугаад босож ирэхэд зодуулсан залуугийн нүүр ам нь цус болсон байхаар нь болиоч гэж би хэлсэн. Хажууханд Н хамрынх нь дор цус гарч шалбарсан харагдсан. Тэгтэл цохиулсан залуу нь цаашаа зугатаж зодоон болоод дууссаны дараа цагдаагийн машин өөдөөс нь гарч ирсэн. Зодсон залууг Б гэдэг гэж Н хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 59 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө О бид хоёр таксинд явж байхад манай найз Э О руу залгаж таксинд явж байгаа юм уу ордны урд хүрээд ирээч гэхээр нь очтол машинд сууж хуурай эгч Нг аваад гэрт нь хүргээд өгье хөдөлчих гээд явцгаасан. 1 дүгээр хорооны инд очиход Н, 2 эмэгтэй, 2 залуу, нийт тавуулаа зогсож байсан. Э бууж очоод тэнд байсан Б гэдэг залуутай маргалдаад байхаар нь О буугаад Эыг явъя гэж машинд суулгаад бид 3 хөдлөөд явж байхад Н Э руу залгаж аниагаа хүргээд өг хүрээд ир би найзуудаа явуулчихлаа гэхээр нь бид нар буцаж очиж Нг 1 эмэгтэй найзтай нь машинд суулгаж эргээд цагаан худгийн баруун талд явж байтал Б машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон. Н салгах гэж ойртоод түлхэгдээд унаж байгаа харагдсан. Боль гээд байхад болихгүй муудалцаад байхаар нь О цагдаад дуудлага өгсөн. Анх очиход Бтай хамт байсан залуу нь хараад зогсож байсан. Сүүлд зодохдоо Б хаанаас ч юм дүүгээ дагуулаад гурвуулаа болоод ирсэн...” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 34 дүгээр хуудас/

            Гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө намайг ын хажууд найз Ттэй таксинд явж байхад манай найз Э залгаж таксинд явж байгаа юм уу ордны урд хүрээд ирээч гэхээр нь очтол машинд сууж таньдаг эгч Нг авна гээд 1 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд очсон. Тэгэхэд Нтай хамт байсан Б гэх залуутай Э муудалцаад байхаар нь би явъя гээд машиндаа суулгаад бид 3 эргээд гудамжны үзүүрт явж байхад Н Э руу залгаж гэр рүү хүргээд өг гэхээр нь буцаж нөгөө газраа очоод Нг суулгаж хөдөлтөл Б машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон. Би болиулах гээд татсан ч дийлээгүй. Одоо больцгоо гэсэн ч болихгүй муудалцаад байхаар нь би тэднээс жаахан холдож байгаад цагдаагийн жижүүр рүү залгаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 66 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өглөө 08 цагт хотод ажилтай байсан болохоор урьд өдөр нь ах руу залгаад машиныг чинь аваад хот явна шүү гэж хэлж байсан юм. Тэгээд өглөө 05 цагийн орчим дээр очиж машиныг нь аваад би жолоодож хөдлөхөд Б ах 1 дүгээр хорооны голын гудамж оръё манай найзууд байгаа гэхээр нь засмалтай гудамжинд очиход хэдэн хүмүүс байсан. Ах бууж очоод Э гэдэг залуутай муудалцаж зодолдсон. Машины ард гараад тэр хоёр барьцалдаж аваад Б ах хавирч унагаад дээрээс нь хэд хэд цохисон. Тэгэхэд Э босож ирээд дахиж зодолдоно гээд дайрахаар нь ах дахин унагаж хэд хэд цохиход би газар очиж салгасан. Тэр үед дундуур нь согтуу хүүхэн гүйч очоод өөрөө нүүрээрээ газар унаж байгаа харагдсан. Тэгээд явцгаасан. Анх муудалцах гээд байхаар нь би Эт ах согтуу байнаа чи явчих муудсаны хэрэггүй гэж хэлээд байхад өөрөө далчигнаад зодолдоно үзье гэж байгаад зодуулсан юм...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 69 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/254 дугаар:

            1. Г.Эын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн тохойнд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /1хх-ийн 76 дугаар хуудас/

 

            Хохирогч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед хамт барилга дээр ажилладаг найз Б.Б манай гэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр манай гудамжинд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад 21 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Б бид хоёр хамт ороод нийт 0,5 литрийн 6 шилтэй Нийслэл пиво авч уугаад гарах гээд явах үед Б.Б гарах хаалганы дотор талд ганцаараа зогсож байгаад ямар ч үгийн зөрөөгүй сугадаж авч гадаа гараад цэцгийн мандал дээр цамцны захаар хоолой боосон ба би ухаан алдсан. Энэ үед манай найз Б намайг сэрээгээд би босоод ирэхэд Б цаана зогсож байхаар нь очоод чи намайг яасан гэж боож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б чи юу яриад хуцаад байна гэж хэлээд барьцгүй хавсарч би замын боржуур дээр ар дагзаараа савж унаад ухаан алдсан. Тэгээд гэртээ ухаан орсон юм...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр орой харанхай болж байсан цагийг нь санахгүй байна. Машинтай таксинд явж байгаад “Эргэн дурсахуй” баарны гадаа Б.Бтай тааралдаад юм ярьж байгаад Б ах уг бааранд орсон юм. Ингээд хэсэг хугацааны дараа Б ганцаараа гарч ирэхдээ дугуй малгай өмссөн 25 орчим насны согтуу залуутай зууралдсан байдалтай гарч ирээд нөгөө залуу нь пизда би азийн цагаан бар суух газраа суугаад гарч ирсэн хүн гэж орилж байсан чинь Б уг залууг зүгээр байгаарай тэнэг бацаан минь гэж хэлээд цамцных нь захаар боогоод унагасан. Энэ үед би гүйж очоод салгасан юм. Ингээд Б ахыг аваад цаашаа явж байтал нөгөө согтуу залуу араас гүйгээд ирэх үед нь Б ах нөгөө залууг барьцгүй хавсарч газар унагаад нөгөө залуу нь газар хэвтээд үлдсэн юм. Тэгээд би машиндаа суугаад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед найз Мягмарсайханы хамт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд ороод 4 лааз пиво уугаад тамхи татах санаатай гадаа гасан чинь манай найз Мягмарсайхан Хово машин барьдаг Б гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь би салгаад Мягмарсайхан бид хоёр буцаад бааранд орсон юм. Ингээд бааранд дахин нэг лаазтай пиво уугаад гарч явах үед баарны үүдэнд Бтай тааралдаад Мягмарсайханыг сугадаад аваад гарсан юм. Ингээд гадаа гараад Б нь Мягмарсайханыг цамцных нь захаар боогоод Мягмарсайхан ухаан алдаад газар унаад хэсэг хугацааны дараа сэрээд босоод ирэх үед нь Б би ийм жижигхэн болсон байна уу гэж хэлээд Мягмарсайханыг барьцгүй хавсарч энэ үед Мягмарсайхан хойшоо саваад унах үедээ толгойн ар хэсгээрээ чулуу мөргөж унаад ухаан алдсан юм. Гэтэл Б явсан. Би үлдээд Мягмарсайханыг сэгсэрч байгаад сэр гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 34 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай бааранд ирээд надтай уулзаад бид хоёр гадаа гараад тамхи татаад зогсож байхад хашааны гадаа Мягмарсайхан  нэг найзынхаа хамт зогсож байгаа харагдсан. Гэтэл хажууд нь манай Б зогсож байгаад юунаас болсныг нь мэдэхгүй Мягмарсайхантай маргалдаж байгаад Б Мягмарсайханыг урдаас нь түлхээд унагасан юм. Энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод Быг аваад баар руу орсон. Харин Мягмарсайхан хэвтээд найз нь хажууд нь үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

            /1хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/368 дугаар:

            1. М.Мы биед их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2018.07.19/, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /1хх-ийн 82 дугаар хуудас/

 

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №08836 дугаар өвчний түүх,

            /хх-ийн 89-95 дугаар хуудас/

 

            Б.Бын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /1хх-ийн 122-123 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

            /1хх-ийн 175 дугаар хуудас/

 

            Б.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /1хх-ийн 177 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 179 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо инд Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баарны гадаа М.Мыг боох, түлхэх, хавсарч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл ”гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байгаа. Гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгуулах, мөн Үйлчлүүлэгчийн зүгээс 1.500.000 төгрөгийг төлсөн. ...Харин хохирогчийн цаашид учирч байгаа хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа “Гэм буруугийн хувьд шүүгдэгч Б.Бын хувь; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. ...Тэгэхээр энэ зарчмын дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. 4.240.070 төгрөгийн хохирол төлбөрөө нэхэмжилж байна” гэх

Хохирогч М.Мягмарүсрэн “Одоогийн байдлаар нэхэмжлээд байгаа хохирлыг барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй. Ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо инд Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүл өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжинд архи хэрэглэсэн байдалтай байхад зүс таних Э гэх залуу ирээд хэрүүл хийж муудалцаж байгаад би Эыг хавсарч унагаад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон нь үнэн....” гэх, 

хохирогч Г.Эын “...Б нь эхлээд нүүрний зүүн шанаа хэсэгт цохиж дүү нь гэх залуу араас тэвэрч аваад өргөөд хөл хавсарч унагаж улмаар хоёр талаас цохиж өшиглөж байхдаа 1 нь нүүр рүү өшиглөхөд нүдний дор язарсан бололтой цус гараад эхэлсэн...Ойролцоогоор 10 гаруй удаа хоёр талаас өшиглөсөн... Тэгээд би арай гэж босоод машинаа тойроод ард нь гарахад Б нь араас ирж барьцалдаад газар унагаж 4-5 удаа өшиглөсөн...” гэх,

            Гэрч М.Нгийн “...Б гэх залуу Эыг хамт ирсэн залуутайгаа бүлэглэж зодож байгаад зугтаагаад яваад өгсөн юм.” гэх,

            Гэрч Н.Аын “...Дөхөөд очтол нэг залууг өндөр залуу нь 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Нүүрээ дараад газар суугаад босож ирэхэд зодуулсан залуугийн нүүр ам нь цус болсон байхаар нь болиоч гэж би хэлсэн...” гэх,

            Гэрч Б.Тийн “...Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон...”гэх,

            Гэрч Б.Оы “...Б машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/254 дугаартай “...Г.Эын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн тохойнд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн  2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баарны гадаа М.Мыг хавсарч унагааж биед нь их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүл өгсөн “...гадаа гараад уг баарны төмөр хайсны гадна талд би Мягмарсайханыг заамдаж аваад хойш нь түлхэх үед Мягмарсайхан бөгсөөрөө газар суугаад үлдсэн би цаашаа явж байхад дахин араас гүйгээд ирэхээр нь барьцгүй хөлийг нь хавсарч ц рүү нь гараараа түлхэх үед М.М нь хойшоо саваад газар унах үед нь З ирээд намайг салгаж аваад явсан...” гэх, 

хохирогч М.Мы “...Б цаана зогсож байхаар нь очоод чи намайг яасан гэж боож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б чи юу яриад хуцаад байна гэж хэлээд барьцгүй хавсарч би замын боржуур дээр ар дагзаараа савж унаад ухаан алдсан....” гэх,

            Гэрч М.Бийн “...Б уг залууг зүгээр байгаарай тэнэг бацаан минь гэж хэлээд цамцных нь захаар боогоод унагасан...ингээд би Б ахыг аваад цаашаа явж байтал нөгөө согтуу залуу араас гүйгээд ирэх үед нь Б ах нөгөө залууг барьцгүй хавсарч газар унагаад нөгөө залуу нь газар хэвтээд үлдсэн юм.” гэх,

            Гэрч Б.Бн “...Мягмарсайханыг барьцгүй хавсарч энэ үед Мягмарсайхан хойшоо саваад унах үедээ толгойн ар хэсгээрээ чулуу мөргөж унаад ухаан алдсан юм...” гэх,

            Гэрч Ц.Зын “...Б Мягмарсайханыг урдаас нь түлхээд унагасан юм. Энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод Быг аваад баар руу орсон. Харин Мягмарсайхан хэвтээд найз нь хажууд нь үлдсэн....”гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №08 шэ/368 дугаартай “...М.Мы биед их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2018.07.19/, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус зааснаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 05-ний өдөр хүртэл түүний хөөн хэлэлцэх хугацаа нэг жилийн хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч “шүүх хуралд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...”гэсэн хүсэлтийг үндэслэн дээрхи  хэрэгт бусдад төлөх төлбөргүй,

Мөн М.Мы бие махбодид хүнд хохирол учирсан ба эмчилгээний зардал 2.054.200 төг, өмгөөлөгчийн цалин 100.000 төг, цалингий зөрүү 3.585.870 нийт 5.740.070 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан /1хх-ийн 188-192, 198, 205-206, 2хх-60-61 дүгээр хуудас/ нийт 1.480.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1.500.000 төгрөгийг хасч шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин цалин олговорийн зөрүү 3.585.870, өмгөөлөгчийн хөлс 100.000 төг, эмчилгээний зардлыг үлдсэн 574.200 нийт 4.260.070 төгрөгний холбогдох хохирол хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжгүй байгаа тул Энэ хохиролоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн нээлттэй орхив.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Хохирогчийн эмчилгээний зардал болон цаашид гарах үр дагаврыг бүрэн хариуцна гэдгээ шүүдэгч шүүх хуралдаанд илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд шүүгдэгчид торгох ял шийтгэлийг оногдуулаад эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулж авах боломж байна. Иймд өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломжтой гэж үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх

Хохирогчийн өмгөөлөгч “Хорих ял оногдуулах саналаа дэмжиж байна” гэх, дүгнэлт тайлбар гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба хохирогчид учирсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан түүнийг хохирогч М.Мы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. ******* овогт Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ