Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/126

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Б.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц*******,

өсвөр насны шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багангай ргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Нд холбогдох эрүүгийн 1907003390123 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , нарын хамт амьдардаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт С.Н, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /ялл дүгнэлтэнд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх ргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрл “” цогцолборт цайны газар Б.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, нүүр, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх , баруун хацарт зөөлийн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 7 сарын 23-нд тэйгээ ярилцаад ажил хийж үзмээр байна гээд фэйсбүүкээс тэр зарыг харсан. Тэгээд 7 сарын 24-ний 10:00 цагт өглөө ажилдаа явсан. Өглөөнөөс маш их ачаалалтай байсан. Би бүр бие зас ч завгүй байсан. Тэгээд бие зас гээд гараар гадаа нойлд хүмүүс дугаарлачихсан байсан. Би дугаарлаад нойлд ордог гэдгийг нь мэдээгүй. Тэгээд 2, 3 удаа нойлоо харсан. Би аяга, таваг угааж байгаад тэрийгээ шалан дээрээ тавьчихаад бүр тэсэхгүй болохоор нь гараад нойл орчихоод орж ирсэн чинь Ц “Чи наад шалан дээрхээ янзал яагаад газраар рэн юм тавьчихсан юм” гээд надруу уурлад нь би “сая нойл орчихоод ирсэн” гэсэн чинь чи өдөржингөө нойл орчихоод гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би энд ажил хийх гэж ирсэн. Би өнөөдрийнхөө цалинг аваад явчихъя гэсэн чинь чи өглөөнөөс өдөр болтол хэдэн цаг ажиллачихаад надаас мөнгө ав гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь муухай үг  хэлсэн. Тэгэж хэлсэн чинь намайг чи юу гээд байгаа юм бэ гээд намайг үсдсэн. Би зөрүүлээд үсдсэн. Бид 2 үсдэлцсэн чигээрээ хойд талын орон дээр очоод тэгээд зодолдсон. Б гэдэг охин болиочээ гээд байсан. Бид хоёрыг салгасан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Бид хоёр өөрсдөө л салсан гэж бодож байгаа” гэв.

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 7 сарын 24-нд энэ охин ирээд бүтэн ажиллсан. Би сүүлийн 5, 6 жил т зуны амралтаараа ажиллаж байгаа. Би 40 минут нойл орж байгаагүй. Нтай нийлээд 4 хүн ажил хийж байсан. Тэнд Нгаас өөр зүгээр байсан хүн байгаагүй. Нээрээ л бие засмаар санагдаад биед нь хэцүү байсан бол бие засч болно. Би тэрийг ерөөсөө хориглохгүй. Тэгвэл орж ирээд энэ хүн өөрийнхөө хариуцсан ажлыг хийх ёстой. Тэгтэл хийх ёстой ажлаа хийхгүй утсаа оролдоод байсан. Тэгэхэд нь зохих ёсны шаардлага тавьсан. Тэгсэн бүлэг зан ааш гаргасан. Одоо ингэж яриад байгааг нь би ойлгохгүй байна. Н надад “би чиний надад өгөх 15.000 төгрөгөөр чинь дутаагүй. Манай гэрийнхэн намайг 15.000 төгрөгөөр дутаагаагүй. Чамаас ав мөнгө надад хэрэггүй” гээд сонин юм ярьсан. Манай Хятадад ажиллдаг. Би ёстой бололцоотой айлын хүүхэд. Би чиний мөнгөөр чинь дутгүй гээд гарч яв гээд байсан. Тэгэхээр нь би Нд чи өнөөдөр энд бүтэн ажиллаагүй байж явж болохгүй гэх шалтгаанаар бид 2 тэр дороо маргалдаж эхэлсэн юм байхгүй. Би зөндөө хэлсэн. Тэгсэн нөгөө нэг үг хэллэгээ хэлээд л өөдөөс дайраад байсан. Тэгээд нөгөө хачин үг хэллэгээ хэлээд намайг үсдээд авсан. Бид 2 өөрсдөө салсан юм байхгүй. Бид 2-ыг тэр 2 гэрчээр байсан хүн салгасан байх гэж би ойлгож байгаа. С.Н миний нүүрийг маажаад байхаар нь би гараараа дарад диад маажсан. Тэгээд бид 2 салаад би Нгаас дөнгөж холдож байхад над руу заазуур барьж дайраар нь би гэрээсээ гараад зугтаасан. Би гарч зугтаагаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид 2 хамт цагдаагийн хэлтэс дээр очиж байцаалт өгсөн” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дара нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...манай Налайх ргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрл “” цогцолборт гэр цайны газар ажиллуулдаг юм. Тухайн үед манай гэр цайны газарт Номунаа гэж охин ажиллаад хоёр л хонож байсан. Тэгээд Номунаа гадаа гарч яваад хэсэг хугацааны дараа гаднаас орж ирсэн. Тэгээд манай эгч Б.Ц Номунааг “чи аяга тавгаа гүйцэт угаачихгүй яасан юм бэ гээд Нгийн хажуугаар ороод аяга тавга угаалцаж өгөөд зогсож байтал гэнэт л Номунаа өө чи чинь эргүү хар пизда байна шдээ гэж хэлсэн чинь би наанаас хөөе Номунаа чи наад хэл амаа гэсэн чинь манай эгч юу гэнээ чи гээд өөдөөс нь яваад очтол Номунаа манай эгчийг шууд үснээс нь зулгаагаад доош нь дараад тэгээд тэр хоёр орон дээр зууралдсан чигээрээ очсон. Тэгээд манай эгч хоёр гараараа нүүрээ дараад хүүеээ болиочээ чи миний нүүрийг маажаад байна шдээ гэж хэлсэн чинь мөн ялгаа байхгүй гарыг нь самардсан байсан. Тэгээд би гэж нэг салгасан чинь Номунаа манай гэрийн хойморын орны баруун талд байх ширээн дээр байсан заазуур барьж аваад хоёр гараа дээш нь өргөөд байхаар нь би өөдөөс нь очоод заазуурыг нь ав гэтэл манай гэрийн хойморын ор руу заазуураа аймар хүчтэй шидсэн. Тэгээд Номунаа гар утсаа гаргаж ирээд рүүгээ залгасан байх “эд нар чинь намайг алж хядлаа, барьж идлээ гээд байсан. Тэгээд гар утсаа салгасан. Тэгээд манай эгч гаднаас ороод ирсэн чинь нүүр ам нь аймар болчихсон байхаар нь би Номунаад хандан “чи  одоо яаж байгаа юм бэ нүүр ам нь аймар болчихсон байна шдээ гэж хэлсэн чинь Номунаа “яасан би тэгчихсэн юм соривных нь тосыг аваад өгчихнө гээд гар ташаандаа тулчихаад толгойгоо 2 тийш нь хөдөлгөөд байсан...” гэсэн мэлэг,

            /хх-10 дугаар хуудас/

 

            Гэрч Ш.Нийн мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...Би Налайх ргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрл “”-ын хойно байх Б гэж хүний гэр гуанзанд ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед байх Б гэ хүний том охин Ц Номунаад энэ аяга тавгаа цэвэрлээч шалаар шавхай тариад байна гэж хэлсэн. Нөгөө Номунаа гэх охин Цгийн өөдөө нилээн зэрлэг байрын үг хэлсэн чинь гэнэт л тэр 2 бие биенийхээ үснээс зулгаагаад гэр дотор зууралдаад яваад байсан. Тэгсэн Цгийн арай гэж нэг юм салгатал Номунаа гэнэт заазуур бариад авсан чинь Ц гэрээс гараад зугтаасан. Тэгсэн Цгийн хүүе наад заазуураа боль гэж хэлтэл нөгөө Номунаа гэж охин нөгөө гартаа барьж байсан заазуураа ор руу шидсэн. Тэгээд Ц удалгүй гадаас ороод ирсэн чинь нүүр нь аймар болчихсон байсан...” гэсэн мэлэг,

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/397 дугаар:

            1. Б.Цгийн биед нүүр, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх нүүр, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/399 дугаар:

            1. С.Нгийн биед эрүү, хүзүү, ц, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх эрүү, хүзүү, ц, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулгүй тул гэмтлийн зэрэгт хамааргүй.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 28 дугаар хуудас/

 

            Хохирлын талаар баримт,

            /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

            Фото зураг,

            /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0006644 дугаар шийтгэлийн хуудас,

            /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалг хуудас,

            /хх-ийн 52 дугаар хуудас/

           

            Зиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалг хуудас,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            С.Нгийн иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 56 дугаар хуудас/

 

            ны тодорхойлолт,

            /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

            “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн тодорхойлолт,

            /хх-ийн 62 дугаар хуудас/

 

            С.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх ргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрл “” цогцолборт цайны газар Б.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, нүүр , зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх , баруун хацарт зөөлийн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуул” гэх,

Өсвөр насны шүүгдэгч С.Нгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Үйлчлүүлэгч С.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх,

Хохирогч Б.Ц “Би гомдолтой байна. Цаашдаа сорви арилгуул эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэхтайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Нд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч С.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх ргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрл “” цогцолборт цайны газар Б.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, нүүр, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх , баруун хацарт зөөлийн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Өсвөр насны шүүгдэгч С.Нгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалг ажиллагаанд гэрчээр өгсөн “...гараараа миний хацарнаас зулгаагаад байхаар нь миний нүүр рүү цохичих байх гээд биеэ хамгаалаад нүүр рүү нь түлхэтэл нүүр хэсгийг нь самардсан...” гэх, 

хохирогч Б.Цгийн “...намайг 2 гараараа шууд үснээс зулгаагаад доош нь дараар нь би С.Нг цааш нь түлхэсэн. Тэгээд би зөрүүлээд С.Нгийн үснээс зулгаагаад бид 2 хоорондоо зууралдаад байсан чинь нэг гараа тавьж байгаад миний нүүрнээс зулгаагаад хумслаад байсан. Тэгэхээр нь би “чи миний нүүр амыг маажаад байна шдээ” гэж хэлсэн боловч улам маажаад байсан...” гэх,

            Насанд хүрээгүй гэрч Б.Бийн “...Номунаа манай эгчийг шууд үснээс нь зулгаагаад доош нь дараад тэгээд тэр хоёр орон дээр зууралдсан чигээрээ очсон. Тэгээд манай эгч хоёр гараараа нүүрээ дараад хүүеээ болиочээ чи миний нүүрийг маажаад байна шдээ гэж хэлсэн чинь мөн ялгаа байхгүй гарыг нь самардсан байсан...” гэх,

            Гэрч Ш.Нийн “...гэнэт л тэр 2 бие биенийхээ үснээс зулгаагаад гэр дотор зууралдаад яваад байсан. Тэгсэн Цгийн арай гэж нэг юм салгатал Номунаа гэнэт заазуур бариад авсан чинь Ц гэрээс гараад зугтаасан...” гэх мэлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №08 шэ/397 дугаар “Б.Цгийн биед нүүр, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, толгойн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/399 дугаартай “...С.Нгийн биед эрүү, хүзүү, ц, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулгүй тул гэмтлийн зэрэгт хамааргүй...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Нгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цгийн бие мбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуул саналтай байна.” гэх,

Өсвөр насны шүүгдэгч С.Нгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд сургалт хүмүүжилтэй холбоотой асуудал дээр нь хяналт тавих үүргийг эцэг, эхэд нь үүрэг хүлээлгэх саналтай байна” гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 45.000 төгрөгний хохирол нөхөн төлөөгүй, хохирогч Б.Цгийн “Би гомдолтой байна. Цаашдаа сорви арилгуул эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх тайлбар зэргийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд сургалт хүмүүжилтэй холбоотой асуудал дээр нь хяналт тавих үүргийг эцэг, эхэд нь үүрэг хүлээлгэх гэх саналыг шүүх  хүлээн ав боломжгүй байна.

Иймд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурд нь зүйтэй.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нг 140 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Нгаас 45.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цд олгуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалд гомдол гарг, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалд гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалд шатны шүүхэд гарг эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ