| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02909/И |
| Дугаар | 210/МА2026/00809 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00809
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01264 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******, *******, *******нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 213,123,117.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, 2018.01.22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ, 2018.01.22-ны өдрийн БГХ/201743329663 тоот барьцааны гэрээ, 2019.12.24-ний өдрийн БГҮ/201743329663/1 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугааруудтай 2 үл хөдлөх эд хөрөнгө, 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч *******ХХК, ******* нар ******* банкны Ривер гарден тооцооны төв дахь салбартай 2018.01.22-ны өдөр ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн.
2020.04.29-ний өдөр ЗГ/201743329663-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр *******ийг оруулсан. Мөн 2020.12.25-ны өдөр ЗГ/201743329663-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан.
1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018.01.22-ны өдөр БГҮ/201743329663 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Биокомбинатад байршилтай, 382 м.кв талбайтай сууц, гарааш, дэлгүүр, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, *******гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2018.01.22-ны өдөр БГХ/201743329663 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 652 толгой үхэр, 2019.12.24-ний өдөр БГҮ/201743329663/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* хаягт байршилтай, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, мөн хаягт байршилтай, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан.
1.3.Зээлдэгч нар үндсэн зээлд 39,134,513 төгрөг, зээлийн хүүнд 105,292,842 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 114,000,887 төгрөг, нийт 144,542,243 төгрөгийг төлсөн ба гэрээний дагуу төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* банк ХК гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.3, 6.5, 7.1, 7.6 дахь заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч *******ХХК, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110,865,487.21 төгрөг, хүү 87,674,256.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,546,873.98 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний төлбөрт 36,500 төгрөг, нийт 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар, хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ХХК, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:
Зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй. Учир нь *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар тогтоолд *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гарын үсэг зураагүй, тухайн үед хөдөө орон нутагт байсан ба түүний гарын үсэг биш гэдгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.10.06-ны өдрийн ЕГ0125/2283 дугаар шинжээчийн дүгнэлтээр дээрх тогтоолд зурсан гарын үсэг *******биш гэдгийг тогтоосон. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол хууль бус тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг эрх бүхий этгээд хийсэн гэж үзэхгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Иймд мөн хуулийн 56.5-д заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул тус банкнаас зээлж авсан 150,000,000 төгрөгөөс хариуцагч 144,579,824.68 төгрөг төлснийг хасаж, 5,420,175.32 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******, *******нарын татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
4.1.******* банк ХК, *******ХХК нарын хооронд 2018.01.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ч тус банкнаас зээл авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон хувьцаа эзэмшигчдийн тогтоол хууль бус, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч *******тогтоолд гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газраас *******гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасны дагуу тухайн үеийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурах ёстой байсан ч *******нь Улаанбаатар хотод байгаагүй, Сэлэнгэ аймагт байсан, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу *******т итгэмжлэл олгоогүй, итгэмжлэлд зурагдсан гарын үсэг *******гарын үсэг биш буюу эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй.
4.2.******* банк ХК, *******ХХК нарын хооронд 2019.12.24-ний өдөр байгуулсан БГҮ/201743329663/1 тоот барьцааны гэрээгээр *******ХХК-ийн өмчлөлийн, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 1199 м.кв талбайтай өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, 2940 м.кв талбайтай өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан ба барьцаалуулагч *******ХХК-ийн төлөөлөгч *******гарын үсэг зурсан байдаг. Шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.05.28-ны өдрийн албан бичигт *******ХХК-ийн захирлаар 2009.09.04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *******, *******, *******, ******* нар томилогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл *******нь *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан ч гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй.
Иймд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2 өвөлжөөг барьцаанаас чөлөөлж өгнө үү.
4.3.Талуудын хооронд 2018.01.22-ны өдөр байгуулсан БГХ/201743329663 тоот барьцааны гэрээгээр 652 толгой үхэр барьцаалж, гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэж гарын үсэг зурсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд *******гарын үсэг зураагүй, шинжээчийн дүгнэлтээр *******гарын үсэг биш гэж гарсан учраас зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Тиймээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
5.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1.*******ХХК нь 2018.01.22-ны өдөр ******* банк ХК-тай зээлийн гэрээ байгуулахдаа компанийг төлөөлөх эрхийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар шийдвэрээр зээлийн гэрээ, шаардлагатай бусад баримтад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч *******т олгож, уг шийдвэрийн дагуу компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэлд хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2.1, 88.7 дахь хэсэгт компани ямар үйл ажиллагаа явуулах, ямар эрх хэмжээтэй байхыг тодорхойлж өгсөн. Зээлийн гэрээнд *******ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт тус тус үндэслэсэн хурлын шийдвэр, зээлийн хүсэлт, бизнесийн орлогыг үндэслэж, зээлийн гэрээ байгуулж, *******ХХК-д зээл олгогдсон.
5.2.**************ХХК-д хамааралгүй талаар дурдаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг 2019.12.24-ний өдрийн байдлаар зээл судлуулах үед зээлдэгч нар материалд хавсаргаж өгсөн. *******ХХК-д анх 2009.09.04-ний өдөр ******* гүйцэтгэх захирлаар томилогдож, дараа нь *******, *******, Г.Үүрцолмон, *******, *******, *******, *******, *******, *******нар бүгд бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд 2018.12.14-ний өдөр *******гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч нарын хувьд уг баримт нь *******хувьцаа эзэмшигч байгаагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. *******ын хувьд 2018.12.14-ний өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж, 2019.12.13-ны өдөр *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч *******т эрх олгосны дагуу барьцааны гэрээ байгуулсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилсон. Хэрэгт авагдсан *******ХХК-ийн дүрэм болон 2017.11.27-ны өдрийн 17/11 тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолоор *******, *******, *******нар *******ХХК-ийн хувьцааг тодорхой хэмжээгээр эзэмшиж байхаар дүрмээрээ тохирч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн тогтоолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн компани махны чиглэлийн 250 толгой үхэр худалдан авахад зориулж, ******* банк ХК-аас 150,000,000 төгрөгийн зээл хүсэхийг зөвшөөрч, зээлийн гэрээ болон зээл, хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтад компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч *******т олгож, хувьцаа эзэмшигч *******, *******, *******нар гарын үсгээ зурсан байдаг. Тогтоолд зурсан гарын үсэг компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт зурсан гарын үсэгтэй адилхан байна. Шинжээчийн дүгнэлт нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээрх гарын үсгийг үндэслээгүй, *******өөр чөлөөт гарын үсэг зуруулж, түүнийгээ үндэслэж дүгнэлт гаргасан нь хуулийн шаардлага хангахгүй, үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. *******ХХК 150,000,000 төгрөг зээлж үхэр аваад бизнесийн үйл ажиллагаа яваад байхад *******байсан. Аливаа нэг зүйлийг шаардахад хөөн хэлэлцэх хугацаатай байна. 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг 2025 онд хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 213,123,117.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад байрлах, 382 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай сууц, гарааш, дэлгүүр, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, *******гудамж, 1 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 213,123,117.71 төгрөгийг гаргуулж ******* банк ХК-д олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК, *******ХХК нарын байгуулсан 2018.01.22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2019.12.24-ний өдрийн БГҮ/201743329663/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018.01.22-ны өдрийн БГХ/201743329663 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******ХХК-ийн өмчлөлийн, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, ******* байрлах, 1199 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2940 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ХХК-ийн 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,451,532 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК, *******, *******, *******нараас 1,293,765 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,244,670 төгрөгөөс 2,848,418 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 396,252 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж *******ид олгож шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
7.1.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэх хэсгийн 29, 31-д заасан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Зээлдэгч "*******" ХХК, ******* нар нь ******* банкны Ривер гарден тооцооны төвтэй 2018.01.22-ны өдөр ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээл авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018.01.22-ны өдөр БГҮ/201743329663 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Биокомбинатад байршилтай, 382 м.кв талбайтай сууц, гарааш, дэлгүүр зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, *******гудамж, 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2018.01.22-ны өдөр БГХ/201743329663 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 174,913,621 төгрөгийн үнэ бүхий 652 толгой үхэр зэргийг тус тус барьцаалуулсан.
Үүний дараа буюу 2019.12.24-ний өдөр БГҮ/201743329663/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж "*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******хаягт байршилтай, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******хаягт байршилтай, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус нэмж барьцаалуулж уг барьцааны гэрээнд "*******" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******ын хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг үндэслэж *******компанийг төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн.
*******"*******" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018.12.14-ний өдөр бүртгүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Иргэдэд үйлчлэх автомат машин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019.12.24-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүй, уг баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл тус дүрмийн 6-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанитай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд 6.2.11-д хөрөнгө шилжүүлэх, худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн, уг шийдвэр болон түүнийг үндэслэж байгуулсан 2019.12.24-ний өдрийн БГУ/201743329663/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг 2019.12.24-ний өдрийн БГУ/201743329663/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу "*******" ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******гэх газар байршилтай, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2018.01.22-ны өдрийн БГХ/201743329663 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 652 толгой үхэр зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч *******, *******нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоноор ******* банк" ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн мөнгөн дүн нь *******, ******* нарын хувийн дансанд огт шилжээгүй бөгөөд "*******" ХХК-ийн дансанд орсон. Тухайн зээлийн мөнгөн дүнг *******, ******* нар хувьдаа авч ашиглаагүй, харин *******ХХК өөрийн үйл ажиллагаа, зардалдаа бүрэн зарцуулсан болно. *******ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2020.01.13-ны өдрөөс ******* бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигч нь ******* байхад зээлийн төлбөрийг түүний барьцаа хөрөнгөөр бус, *******, ******* нарын барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь "*******" ХХК бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан этгээд нь мөн тус хуулийн этгээд болно. Гэтэл зээлийн төлбөрийг бусад этгээдийн барьцаа хөрөнгөөр барагдуулахаар шийдвэрлэсэн нь зээлийн хөрөнгийг бодитоор ашигласан этгээд болон түүний эцсийн өмчлөгчийг төлбөрийн үүргээс чөлөөлж буй мэт нөхцөл байдлыг бий болгож байна.
8.2.Зээлийн гэрээ байгуулах үед компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол болон холбогдох баримт бичгүүдэд *******гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн баримт бичигт зурагдсан гарын үсэг нь жинхэнэ биш болох нь нотлогдсон байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Эрх бүхий этгээдийн гарын үсэггүй, хүчин төгөлдөр бус хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд үндэслэн зээл олгосон нь өөрөө хууль зүйн хувьд маргаантай бөгөөд улмаар уг зээлийн мөнгийг "*******" ХХК-д шилжүүлсэн тохиолдолд төлбөрийг тухайн хуулийн этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй юм. Бусад оролцогчийн барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9.Хариуцагч *******ХХК, ******* нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Хариуцагч "*******" ХХК, ******* нарын зүгээс шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д 2018.01.22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож..." гэх хэсэгт гомдол гаргаж байгаа болно.
"*******" ХХК болон ******* банк" ХХК хооронд 2018.01.22-ны өдөр ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байна. Ийнхүү дээрх гэрээг байгуулахдаа "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар тогтоолын дагуу *******т зээлийн гэрээг байгуулах эрхийг олгож итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ЗГ/201743329663 дугаар зээлийн гэрээг байгуулсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д "Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна" гэж, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж тус тус зохицуулсан байна. Мөн Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд компанийг төлөөлж, гэрээ хэлцэл байгуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгодог. Гэтэл компанийн гүйцэтгэх захирал бус хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу *******т итгэмжлэл олгон зээлийн гэрээ байгуулах эрхийг олгож байгаа нь хууль болон компанийн дүрэм зөрчсөн үйлдэл болсон. Учир нь, "*******" ХХК-ийн 2017.11.27-ны өдрийн дүрэмд компанийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрхийг олгоогүй. Харин дүрмийн 8.5 дугаар заалтад "Гүйцэтгэх захирал нь дараах эрх хэмжээ, үүрэгтэй байна. Үүнд:" гээд 8.5.1-д Их хэмжээний хэлцлээс бусад төрлийн, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагааг явуулна" гэж заасан байна.
*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар тогтоолд хувьцаа эзэмшигч *******гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025.10.06-ны өдрийн ЕГ0125/2283 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д ...хэдийгээр тогтоолд зурсан гарын үсэг хувьцаа эзэмшигч *******биш, шинжээчийн дүгнэлтээр биш гэдгийг нотолсон гэж тайлбарлаж байгаа боловч хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн заалттай нийцэж байна" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. *******2017.12.09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон талаар мэдээгүй бөгөөд ******* банк ХК нь нэхэмжлэл гаргах үед түүнд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг харуулахад түүний гарын үсгийг хуурамчаар зурж, тогтоол үйлдсэн талаар олж мэдсэн. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д "Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч *******өд хурлын зарыг хүргэх үүрэгтэй байсан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ." гээд 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх" гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааны дагуу Г.Гантөгс нь санал өгөх эрхтэй бөгөөд Г.Гантөгсийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулаагүй. Гэтэл шүүхээс хууль зөрчсөн хувьцаа эзэмшигч нарын хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөн тайлбарлаж хуулийг буруу хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж, мөн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу гэрээ байгуулах эрх олгогдоогүй ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг байгуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь хууль ёсны дагуу хийгдээгүй тул мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээг байгуулсан.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 5-д Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон хуулийн 56 дугаар зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласугай" гээд 5.2-т "5.1.Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ" гэж, мөн 5.5-д "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна" гэж тус тус тайлбарлажээ.
Ийнхүү дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаас харахад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж, 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасан императив шинжтэй буюу заавал биелэгдэх ёстой эрх зүйн хэм хэмжээний шаардлагад үл нийцэх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
10.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******ХХК, ******* нарын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүд болох 2 өвөлжөө, 652 толгой үхрийг барьцаа хөрөнгөөс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 29-д 652 толгой үхрийг ямар үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн талаар тодорхой дурдсан. *******т барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл байхгүй байсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хууль бус гарсан учраас 652 толгой үхрийг барьцаалсан нь үндэслэлгүй.
Өвөлжөөний тухайд, барьцааны гэрээнд гүйцэтгэх захирлыг төлөөлж *******гэж байгаа, гэтэл нотлох баримтаар ирсэн хуулийн этгээдийн лавлагаанаас харахад гүйцэтгэх захирлаар *******нэг ч удаа ажиллаж байгаагүй, барьцааны гэрээг байгуулах үед Бүгд Найрамдах Польш Улсын иргэн байсан. Тэгэхээр тухайн барьцааны гэрээг байгуулах үед *******нь гүйцэтгэх захирал байгаагүй, энэ гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас барьцаа хөрөнгөөс чөлөөлөх үндэслэлтэй гэжээ.
11.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******, *******нарын гаргасан тайлбарын агуулга:
Анхнаасаа хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль бус учраас байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
12.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчинтэй, хүчингүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т маш тодорхой заасан, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тайлбарласан. *******гүйцэтгэх захирал байсан, өдөр тутмын бүх үйл ажиллагааг хариуцдаг гэж ярьж байгаа ч компанийн дансанд орж ирсэн зээлийн мөнгийг хэн юунд зарцуулсан талаар ярихгүй байна. Мөн компанийг төлөөлж *******гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан гэдэг асуудал хөндөгдөж байна. Компанийн дүрмийн 8.5-д гүйцэтгэх захирал их хэмжээний хэлцлээс бусад хэлцлийг хийхээр заасан. Их хэмжээний хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэнэ гэх агуулгаар тайлбарладаг. Уг их хэмжээний хэлцлийг 2016.12.19-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр *******, *******, *******нар шийдвэрлэж *******т эрхээ олгосон. Тэгэхээр заавал гүйцэтгэх захирал гэрээг байгуулах ёстой мэт ярьж байгаа нь үндэслэлгүй. Компанийн тухай хууль болон *******ХХК-ийн дүрэмд эцсийн шийдвэрийг хувьцаа эзэмшигч гаргахаар заасан. Хөрөнгө барьцаалах асуудал Иргэний хуульд нийцэх ёстой, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр хийгдэх ёстой. *******гүйцэтгэх захирлаар ажиллаагүй гэж ярьж байна. Бид гүйцэтгэх захирлын асуудлыг яриагүй, хувьцаа эзэмшигч *******шийдвэр гаргасан. Барьцааны гэрээ нь цаг хугацааны хувьд зээлийн гэрээний дараа байгуулагдсан асуудал байгаа.
Мөн барьцаа хөрөнгө гуравдагч этгээдийн хөрөнгө байж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******ХХК, *******, *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 213,123,117.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь 2018.01.22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ, 2018.01.22-ны өдрийн БГХ/201743329663 тоот барьцааны гэрээ, 2019.12.24-ний өдрийн БГҮ/201743329663/1 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******дугааруудтай 2 үл хөдлөх эд хөрөнгө, 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.******* банк ХК болон *******ХХК, ******* нарын хооронд 2018.01.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* банк ХК 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч *******ХХК, ******* нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020.04.29-ний өдөр, 2020.12.25-ны өдөр тус тус зээлийн гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* нэмэгдсэн байна.
3.1.Зээлийн гэрээнд *******ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч ******* гарын үсэг зурсан ба тэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар тогтоолыг үндэслэжээ.
Уг тогтоолоор компани 250 толгой махны чиглэлийн үхэр худалдан авах зориулалтаар ******* банк ХК-аас 150,000,000 төгрөгийн зээл хүсэх, зээлийн гэрээ, зээлийн хүсэлт, шаардлагатай бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч *******т олгож шийдвэрлэсэн бөгөөд тогтоолд хувьцаа эзэмшигч *******, *******, *******нар гарын үсэг зуржээ.
Хариуцагч талаас *******тогтоолд гарын үсэг зураагүй гэж маргаж, шүүхээс шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.10.06-ны өдрийн ЕГ0125/2283 дугаар дүгнэлтэд дээрх тогтоолд зурагдсан гарын үсэг нь *******гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирохгүй гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хэргийн бусад нотлох баримттай харьцуулж *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг 60 хувийн хувьцаа эзэмшигч *******, 30 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар баталгаажуулсан тул тогтоол хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
3.2.Гүйцэтгэх захирал нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, *******ХХК-ийн дүрмийн 8.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралтай гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй, гүйцэтгэх захирал 150,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд зээл авах талаар шийдвэр гаргах, зээлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй. Энэ нөхцөлд компанийн эрх барих дээд удирдлага болохын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2017.12.09-ний өдөр ХЭТ-17/08 дугаар тогтоол гаргаж 250 толгой махны чиглэлийн үхэр худалдан авахад зориулж ******* банк ХК-аас 150,000,000 төгрөгийн зээл хүсэх, гэрээ байгуулах эрхийг хувьцаа эзэмшигч *******т олгох асуудлыг шийдвэрлэснийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16, *******ХХК-ийн дүрмийн 6.2.10, 6.2.24-т заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
3.3.Үүнээс гадна хувьцаа эзэмшигч *******өд хурлын зар мэдэгдээгүй, хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрх хангаагүй гэх агуулгаар хариуцагч *******ХХК, ******* нар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах үндэслэл, журмыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан бөгөөд дээрх ХЭТ-17/08 дугаар тогтоолын талаар хувьцаа эзэмшигч *******зүгээс гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн хүрээнд энэ асуудлаар дүгнэлт өгөхгүй болно.
3.4.Нөгөө талаар, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд *******гарын үсэг зураагүйг нэхэмжлэгч ******* банк ХК мэдэж байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна *******ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2020.01.13-ны өдөр бүртгэгдсэн хариуцагч ******* нь өмнө байгуулагдсан 2018.01.22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэл зоригоо хожим буюу 2020.04.29, 2020.12.25-ны өдөр тус тус илэрхийлж нэмэлт гэрээнүүдийг банктай байгуулжээ. Өөрөөр хэлбэл компанийг төлөөлөн зээлийн гэрээ байгуулсан хувьцаа эзэмшигч *******ын бүрэн эрхийн талаар тэрээр маргаагүй байна.
Иймээс зээлийн гэрээг *******ХХК-ийн гүйцэтгэх захирал *******байгуулаагүй, гүйцэтгэх захирлаас *******т итгэмжлэл олгогдоогүй гэсэн үндэслэлээр 2018.01.22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл болон энэ агуулгаар гаргасан хариуцагч *******ХХК, *******, *******, *******нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.5.Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн дүн *******ХХК-ийн дансанд орж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, *******ын хувийн дансанд шилжээгүй, хувьдаа авч ашиглаагүй гэх агуулгаар хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг мөн хүлээн авах үндэслэлгүй. Тодруулбал нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан *******ын зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс үзвэл тэрээр зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх хүсэл зоригоо бодитой илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарна.
Анхан шатны шүүх ******* банк ХК болон *******ХХК, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
4.Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө 150,000,000 төгрөгийг зээлдэгчийн 5212033008 тоот дансанд шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу зээлд 39,134,513 төгрөг, зээлийн хүүнд 105,329,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 116,124 төгрөг, нийт 144,579,825 төгрөг төлсөн талаар тусгаж, тооцооллын баримт хавсаргасан ба хариуцагч тал уг тооцооллыг үгүйсгэсэн тайлбар, баримт шүүхэд гаргаагүй.
5.Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 110,865,487.21 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцсон зээлийн хүү 87,674,256.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,546,873.98 төгрөг, нийт 213,086,617.71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүү: жилийн 22.8 хувь байна, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна, 2.4.3-т зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч нар зээлийн төлбөрийг 2021.11.30-ны өдрөөс хойш төлөөгүй ба гэрээний хугацаа 2023.01.22-ны өдөр дууссан байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ХХК, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 213,086,617.71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд дор дурдсан барьцааны гэрээ байгуулагдсан. Үүнд:
- 2018.01.22-ны өдрийн БГҮ/201743329663 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-ээр *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Биокомбинатад байрлах, 382 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, *******гудамж, 1 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг;
- 2018.01.22-ны өдрийн БГХ/201743329663 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ээр *******ХХК-ийн өмчлөлийн 652 толгой үхрийг;
- 2019.12.24-ний өдрийн БГҮ/201743329663/1 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-ээр *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулахаар харилцан тохиролцжээ.
6.1.Хариуцагч *******өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахаар талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж 2018.01.22-ны өдрийн барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г байгуулсан, уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч *******давж заалдах гомдолд 2018.01.22-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, мөн зээлийн гэрээний дагуу зээлийг *******хувьдаа авч ашиглаагүй үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж дурдсан ба хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар энэхүү магадлалын хянавал хэсгийн 3 дахь заалтад дэлгэрэнгүй дүгнэсэн, түүнчлэн зээлийг зээлдэгч нарын хэн нь ашигласан нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, мөн бусдын өмчлөлийн хөрөнгө барьцааны зүйл байж болохоор Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан тул гомдол үндэслэлгүй.
6.2.Хариуцагч ******* нь 2018.01.22-ны өдрийн барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г 2018.01.22-ны өдрийн зээлийн гэрээний адил үндэслэлээр хүчин төгөлдөр бус, 2019.12.24-ний өдрийн барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г *******ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч *******байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
а.*******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.12.09-ний өдрийн ХЭТ-17/08 дугаар тогтоолоор зээлийн гэрээ, зээлийн хүсэлт, шаардлагатай бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч *******т олгож шийдвэрлэсэн боловч компанийн өмчлөлийн 652 толгой үхрийг барьцаалуулах асуудлыг шийдвэрлээгүй учир уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
б.Харин 2019.12.24-ний өдрийн барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-ний хувьд хувьцаа эзэмшигч *******2019.12.24-ний өдрийн ХЭШ-19/08 дугаар шийдвэр гаргаж, *******ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсныг шүүх хүчин төгөлдөр бус гэж буруу дүгнэсэн байна. Тодруулбал *******нь 2018.12.14-ний өдрөөс эхлэн *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул компанийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
в.Сөрөг нэхэмжлэлд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий этгээд барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэл заасан ба *******ХХК-ийн дүрмийн 6.2.11-д хөрөнгө шилжүүлэх, худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэхээр заасан тул гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зураагүй гэх сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Талуудын байгуулсан 2019.12.24-ний өдрийн барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэнэ.
6.3.Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй. Зээлийн гэрээний үүргийг барьцаалуулагч *******өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлэснээс гадна барьцаалуулагч *******ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулж, харин 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 36,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдол гаргаагүй байна.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт 2019.12.24-ний өдрийн барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-д заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Биокомбинатад байрлах, 382 м.кв талбайтай, сууц, гарааш, дэлгүүр, мөн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, *******гудамж, 1 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******ХХК-ийн өмчлөлийн 652 толгой үхрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч *******ХХК-ийн байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГХ/201743329663 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******ХХК-ийн өмчлөлийн 652 толгой үхрийг барьцаанаас чөлөөлж, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/201743329663 тоот зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/201743329663/1 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 1199 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, ******* байрлах, 2940 м.кв талбайтай, өвөлжөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* банк ХК-аас 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******ХХК, ******* нараас 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 907,950 төгрөг, хариуцагч *******, *******нараас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1,223,566 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА