Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт А.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807006190234 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын     25-ны өдрийн 14 цаг 29 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

        

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* хот ******* суманд төрсөн, тай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт А.Ш.

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 

Яллагдагч ******* овогтой А.Ш нь”*******” *******, *******ын төвийн аар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн нд байрлах “*******” *******, *******ын анд бага насны буюу тай Т.ыг төвөөс оргосон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ш нь ”*******” *******, *******ын төвийн аар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн нд байрлах “*******”  *******, *******ын анд бага насны буюу /тай/ Т.ыг төвөөс оргосон гэх шалтгаанаар зодож улмаар түүний эрүүл мэндэд нүүр, нуруу, баруун зүүн өгзгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.  

 

Энэхүү үйл явдал нь:

 

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч А.Шийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би өглөө 09 цагаас орой 17 цаг хүртэл ээлжийн ажлаа хийж байх үед амралтын өдөр байсан манай жижүүр надтай ярилцаж тохиролгүйгээр тал хүүхдүүдээ аваад гадагшаа гарчихсан байсан. Би ажлаа хийж байгаад гарч хүүхдүүдээ бүртгэхэд нэг хүүхэд байхгүй байсан, энэ тухай жижүүртээ хэлж мэдэгдээд цагдаад дуудлага өгөх гээд байж байтал манай төвийн утас дуугаран ээлжийн багш надтай яриад “сая өвөлжөөний хавьцаа нэг хүүхэд зөрөөд өнгөрсөн байна, хүүхдүүд бүрэн үү” гэж асуухад нь би нэг хүүхэд оргосон гэж мэдээлэл өгсөн. Хүүхэд энд ойрхон явж байгаа байх гэж хоорондоо ярилцаад жижүүр А. нь Т.ын араас явсан. Би өөрийн ажлын байрандаа хүүхдүүдээ харж үлдсэн. 12-13 цагийн орчим цагдаагийн хэлтэсээс залгаад “танай хүүхдүүд бүрэн үү, манай төв дээр нэг хүүхэд ирчихсэн байна” гэхэд нь би өөрийн биеэр очиж хүүхдийг авсан. 13 цаг орчимын үед байран дээрээ ирээд Т.тай яагаад оргосон талаар нь ярилцахад /тухайн хүүхэд манайд 2018 оны 10 дугаар сарын дундуур ирсэн/ эндээс явмаар байна. Ээж, аав дээрээ очмоор байна гэж уурлаад, уйлаад байсан. Би төв байранд дээр байхдаа Т.ын нүүр лүү хоёр удаа алгадаж, мөр лүү нь хоёр удаа цохьсон...” гэв.

 

Мөрдөн байцалтад насанд хүрээгүй хохирогч Т.ын өгсөн: ”... Би тоглоомын талбай дээр тоглож байгаад ганцаараа хэнд ч хэлэлгүйгээр нууцаар төвөөс оргосон. Би оргож хот руу явна гэж бодож байсан. Тэгээд Багахангай дүүргийн худгийн хажуугаар явж байхад танихгүй хүн ганцаараа хаачих гэж яваа юм гээд Цагдаагийн байгууллагад хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирж “*******” төвөөс А.Ш багшийг дуудаж төв рүү явсан. Цагдаагийн газарт байхад хэн нэгэн намайг цохиж зодоогүй. “*******” төвд очоод А.Ш багш аймар уурлаж, хөвгүүдийн өрөө 1-рүү оруулж намайг нүүр рүү 5-6 удаа цохиж, алгадаж, дэвссэн. Тэгээд А.Ш багш өрөө рүү оруулах үедээ камер унтраасан. Тухайн үед миний хамар хавдаж, хамраас цус гарч хөхрөөд, 2 гар руу бас цохиод хөндүүр болсон. Дараа нь бас жижүүрийн өрөөнд дагуулж ороод загнаад байсан. 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 8-10 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын  12-ны өдөр намайг ажилдаа ирэхэд , Б. нар өчигдөр А.Ш багш хүүхэд зодсон гэнээ гэж хэлсэн. Тэгээд би захирлын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцээд Т.ын биеийг үзэхэд хамар нь хавдаж хөхөрсөн, улайсан, гарын мөр хөхөрч хавдсан, хөл улайсан байсан. Тэгээд Т.аас юу болсон талаар асуухад “А.Ш багш намайг зодсон, оргосон шалтгаанаар аймар уурласан” гэж хэлэхээр нь би Б. багшаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг

 /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

            Мөрдөн байцалтад яллагдагч А.Шийн өгсөн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би ээлжинд гарсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир хүүхдүүдийг 10 цаг хүртэл амрааж, усанд оруулан байрыг нь цэвэрлүүлсэн. 11 цагийн орчимд жижүүр А. хүүхдүүдийг салхинд гаргасан. Хагас хүүхдүүд байрандаа үлдэж, хагас хүүхдүүд нь талбай дээр тоглож байсан. Би өөрийн биеэр тоо авахад нэг хүүхэд дутуу 25 хүүхэд байсан. Нэг сурагч дутуу байна тоо авна гээд шалгахад ын тай эрэгтэй хүүхэд байхгүй байсан. 11 цаг 30 минутын үед ээлжийн утсаар залгаж “хүүхдүүд бүрэн үү, манай ахын өвөлжөөний хажуугаар 7-10 насны эрэгтэй хүүхэд ганцаараа хувцасгүй явж байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд А. хайхаар явсан боловч олоогүй ирсэн. 13 цагийн үед цагдаагийн байгууллагаас яриад “танай хүүхдүүд бүрэн үү, нэг хүүхэд явж байна ирж ав” гэхээр нь би ганцаараа очиж Т.ыг ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэл бэртэлгүй хүлээн авч төв байранд ирсэн. Би уурлаж Т.ыг загнаж, нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, нуруу руу нь 2-3 удаа гараараа цохьсон. Мөн мөр хэсэгт нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг

            /хх-ийн 3, 75-76 дугаар тал/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №08шэ/558 дугаартай   

  1. Т.ын биед нүүр, нуруу, баруун зүүн өгзгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ..." гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 32 дугаар тал/,

 

            А.Шийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 42 дугаар тал/,

            А.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 43 дугаар тал/,

 

            А.Шийн Хаан банкны дансны хуулга

            /хх-ийн 44 дүгээр тал/,

 

            А.Шийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд

            /хх-ийн 58-65 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Шийн: ”... би төв байранд дээр байхдаа ын нүүр лүү хоёр удаа алгадаж, мөр лүү нь хоёр удаа цохьсон...”  гэж мэдүүлсэн мэдүүлэг болон улсын яллагч, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч нарын судласан “шинжээч эмчийн гаргасан №08/шэ/558 дугаартай: ”...Т.ын биед нүүр, нуруу, баруун зүүн өгзгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.ын: “*******” төвд очоод А.Ш багш аймар уурлаж, хөвгүүдийн өрөө 1-рүү оруулж намайг нүүр рүү 5-6 удаа цохиж, алгадаж, дэвссэн. Тухайн үед миний хамар хавдаж, хамраас цус гарч хөхрөөд, 2 гар руу бас цохиод хөндүүр болсон. Дараа нь бас жижүүрийн өрөөнд дагуулж ороод загнаад байсан, 2 удаа алгадсан...”, гэрч  Л.ийн: “... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр намайг ажилдаа ирэхэд , нар өчигдөр А.Ш багш хүүхэд зодсон гэнээ гэж хэлсэн. Тэгээд би захирлын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцээд ын биеийг үзэхэд хамар нь хавдаж хөхөрсөн, улайсан, гарын мөр хөхөрч хавдсан, хөл улайсан байсан. Тэгээд Т.аас юу болсон талаар асуухад “А.Ш багш намайг зодсон, оргосон шалтгаанаар аймар уурласан” гэж хэлэхээр нь би багшаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.Ш нь ”*******” *******, *******ын төвийн аар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн нд байрлах “*******” *******, *******ын анд бага насны буюу /тай/ Т.ыг төвөөс оргосон гэх шалтгаанаар  түүнийг зодож, цохин улмаар эрүүл мэндэд нүүр, нуруу, баруун зүүн өгзгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч А.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

 

            Шүүгдэгч А.Ш нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт А.Шийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. А.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Шт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Т., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. болон өмгөөлөгч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ