Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5960

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан хариуцагч Эмчийнхэн овгийн Шаравын Чулуунбаганыг Монгол Улсын иргэн 1998 онд төрсөн хүү /эрэгтэй/ Чулуунбаганын Тамир, 2006 онд төрсөн хүү /эрэгтэй/ Чулуунбаганын Амартүвшин, Оросын Холбооны Улсын иргэн 1996 онд төрсөн охин /эмэгтэй/ Шарав Эржена Чулуунбагана, 2003 онд төрсөн охин /эмэгтэй/ Чулуунбагана Хулан Чулуунбагановна нарын эцэг байх эрхийг хассугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хариуцагч Ш.Чулуунбаганаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Жаргалмагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жаргалмагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Чулуунбаганаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жаргалмад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ