Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

            улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч А.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003900225 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Онолт овогт А.О, 1968 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрхзүйч мэргэжилтэй, Хар сүлд ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-112 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, . .................................................

          Шүүгдэгч А.О нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сүлд” ХХК-ний байранд Б.Мөнгөнтуяатай “М.Идэрцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үзүүлэхгүй” гэж маргалдан улмаар баруун хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Мөнгөнтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний охин Идэрцэцэг хар сүлд хамгаалалтын компанид 3 сар оператор ажил хийсэн юм. Тэгээд 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ба 2019-02-22-ны өдөр түүний ажил дээр хамт очиж цалинг нь авахаар Алтансүх даргатай нь уулзахад цалин нь бодогдсон, өгөх үгүйг нягтлантай ярьж байж шийднэ гээд гаргасан. Тэгээд хүний нөөцийн өрөө рүү орж манай охин танай компанитай ямар гэрээ байгуулж орсон бэ, үзмээр байна гэхэд үзүүлэхгүй гээд үзүүлээгүй. Тэгэхээр нь та нар чинь одоо луйварчин юм уу, хаашаа юм, хүний цалин мөнгийг цаг хугацаанд нь өгдөггүй, ямар сонин газар вэ гээд нягтлан бодогч Оюунчимэгтэй маргалдаж эхэлсэн. Тэр үед дарга нь намайг гарга гээд 2 хамгаалагчид хэлж байсан. Гэтэл нягтлан бодогч Оюунчимэг нь гэнэт над руу галзуу босч ирээд миний баруун талын хөлний өвдөг хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үүний дараа 2 хамгаалагчид нь хөөгдөөд гарсан. Гарч яваад гэртээ харих замд хөл өвдөөд байхаар нь гэр лүүгээ оролгүй шууд гэмтлийн эмнэлэгт орж зураг авахуулахад өвдөгний үений хугарал байж магадгүй нарийвчилсан зураг авахуул гээд шохойдож өгсөн. Хөл гэмтсэн талаар Оюунчимэгт хэлэхэд дуугарахгүй байсан. Өөрөө бол намайг өшиглөснөө хүлээн зөвшөөрч байгаа ...”, “...тэр өдөр би өрөөн дотор зогсож байсан тэгээд гарах гээд хагас эргээд хаалга руу хараад зогсож байхад нягтлан бодогч Оюунчимэг нь миний баруун талаас ирээд баруун талын өвдөг хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд миний өмсөж байсан куртик өвдөг хэсэгт шороо болсон байхаар нь гөвөөд гарсан. Камер байдаг бол тэр үйлдэл харагдана. Би мөн өрөөнөөс чи намайг өшиглөсөн гэж хэлээд гарсан. Би өрөөнөөс нь гараад шатаар бууж байхад хөл эвгүй болсноо мэдсэн. Тэгээд гэр лүүгээ алхаж байхад нэг л биш болчихоор нь шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-10-11х, 12х/,

Гэрч Л.Болортуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оюунчимэг эгчийг элдвээр хэл амаар доромжилж байхад нь Оюунчимэг эгч биеэ барьж чадахгүй босч ирээд уг эмэгтэйгийн хөл рүү нь баруун хөлөөрөө өшиглөх үйлдэл гаргахад нь би хажуу талаас нь татаад болиулсан ...” гэх мэдүүлэг /хх-13х/,

Гэрч М.Идэрцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж аргаа бараад та нар тэгвэл луйварчин юм байна, цалин мөнгөө цаг хугацаанд нь өгөөч гэж нягтлан бодогч Оюунчимэгт хэлснээс болж маргаан үүсэхэд захирал өрөөнөөсөө гарч ирээд наад хоёроо хөөж гарга гэсэн. 2 хамгаалагч бид 2-ыг хаалгаар түлхээд гарах гэтэл нягтлан бодогч ширээнийхээ араас босч ирээд хүний амгалан тайван байдал алдагдууллаа гэж хэлээд ээжийн баруун талын хөл рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Ээж чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж хэлээд бид 2 хөөгдөж гарсан. Тэгээд гэр лүү алхаад явж байх үед миний хөл гишгэж болохгүй нэг л эвгүй болчихлоо гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гэмтсэн байна нарийн шинжилгээ өг гэсэн. Ийм учир цагдаад өргөдөл гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-14х/,

А.О гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр эмэгтэй хэрүүл хийгээд гарахгүй над руу дайраад байхаар нь гэнэт миний дургүй хүрээд би үнэн учрыг тайлбарлаж хэллээ, одоо гараач гээд баруун хөлөөрөө хөл хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Над руу дайраад доромжлоод байхаар нь гэнэт уур хүрээд босч ирээд өшиглөсөн. Би тухайн үед аль талын хөл рүү өшиглөхөө сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-17х/,

Яллагдагч А.О мэдүүлэхдээ: “...Энэ үед би тэсэхгүй ширээнийхээ араас босч очоод танд үнэн учрыг тайлбарлаж хэллээ одоо гар гэхэд гарахгүй зогсоод хэрүүл хийгээд байхаар нь баруун хөлөөрөө өшиглөх гэж завдсан ба уг эмэгтэйд хүрсэн эсэхийг сайн санахгүй байна ...намайг хэл амаар доромжлоод шүлсээрээ нулимаад байхаар нь уур хүрээд тийм үйлдэл гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн №1692 тоот дүгнэлтэнд:

“1.Б.Мөнгөнтуяагийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-19х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Адъяасүрэнгийн Оюунчимэг нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сүлд” ХХК-ний байранд Б.Мөнгөнтуяатай “М.Идэрцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үзүүлэхгүй” гэж маргалдан улмаар баруун хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.