| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/07488/И |
| Дугаар | 6477 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 6477
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Я.Буяндалай, Л.Уранчимэг нараас 28,611,636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1090015950 тоот гэрээг цуцлах, барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 41 дүгээр гудамжны 983 тоотод орших 66 м.кв талбай бүхий 40 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204021167 дугаартай хувийн сууц, мөн хаягт орших 664 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204006852 дугаартай газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,736 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Буяндалай, Л.Уранчимэг нараас 472,736 төгрөг нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ