Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 507

 

 

 

                                                           

 

 

 

 

                                                       

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч В.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хот онлог овогт В.Ад холбогдох эрүүгийн 1811000570554 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Хот онлог овогт В.А, Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 10-479 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................

          Шүүгдэгч В.А нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 1 дүгээр 40 мянгатын 1 дүгээр байрны 1 тоотод байрлах “Хөрөнгө өгөөж” ХХК-ны байрнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ж.Ганбаатарын Niкon D3300 загварын зургийн аппарат, Hodoly L-9 загварын гар утсыг хулгайлан авч 1.201.834 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ингээд би тухайн оффисын гадна болон дотор гэрэл зургийг авахаар ажлаас гэрэл зургийн аппарат болон дагалдах хэрэгслийг авч гарсан. Миний ажиллаж байсан газар их  жижигхэн талбайтай учраас хэн нь хаана юу хийж байгааг харах боломжтой учраас би хэн нэгэнд хэлэлгүйгээр аваад гарсан. Учир нь би анхнаасаа эд зүйлийг өөртөө ашиглах санаа зорилго байгаагүй, эргээд ажил дээр ирэхэд хүн байхгүй байхгүй учир барьцаалж түүнийгээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн байгаа. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдохгүй. Хохирлоо богино хугацаанд боломжоороо барагдуулна. Би тухайн өдрөө болон тэрний дараагийн 2 өдөр буудалд байсан учраас мөнгөө буудал архинд зарцуулаад дууссан ” гэх мэдүүлэг /хх-44-48х/,

Шүүгдэгч В.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компани үл хөдлөх зуучлалын ажилтанг сургаж авна гэсэн зарын дагуу нэг залуу ирсэн. Энэ залуу 3-5 хоног суралцагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын үндсэн хөрөнгө болох Nikon D3300 зургийн аппарат, тус аппаратны ойрын болон холын дуран мөн хөл, плашкарт, цэнэглэгч болон хамгаалалтын цүнх, иж бүрэн тоног хэрэгслийн хамт тус байгууллагын гэрээний 6 маягтыг хулгайлан авч явсан гэдгийг мэдсэн. Мөн байгууллагын нэр дээр байдаг утасны дугаар 94959877 HODOLY L-9 загварын гар утасны хамт хулгайлсан байсан ....зургийн аппаратыг 2017 оны 8 сард Япон улсаас иж бүрдлээр нь 2800000 төгрөгөөр худалдан авч байсан, гар утсыг 100 000 төгрөгөөр худалдан авсан ...Арманы амьдарч байгаа гэрийг нь бол мэдэхгүй яг цуг очиж байсан хүн манайд байхгүй ...Арман дураараа манай байгууллагын ямар ч эд зүйлийг гадагш авч гарах ёсгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгууллагаас гэрэл зургийн аппарат болон бусад дагалдах хэрэгслийг авч гарахдаа надад болон байгууллагын ажилчдад огт мэдэгдээгүй байсан. Би маргааш нь ажил дээрээ ирээд гэрэл зургийн аппарат байхгүй байгааг мэдээд ажилчдаас асуугаад мэдэхгүй байхаар нь Арманаас асуухад авсан одоо удахгүй аваад очлоо гэсэн боловч ирээгүй өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-31-34х/,

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан “...зургийн аппарат 1.100.000 төгрөг, гар утас 101.834 төгрөг ...” /хх-24-25х/,

Шүүгдэгч В.Аы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52-53х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч В.А нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 1 дүгээр 40 мянгатын 1 дүгээр байрны 1 тоотод байрлах “Хөрөнгө өгөөж” ХХК-ны байрнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ж.Ганбаатарын Niкon D3300 загварын зургийн аппарат, Hodoly L-9 загварын гар утсыг хулгайлан авч 1.201.834 төгрөгний хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч В.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч В.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч В.А нь хохирогч Ж.Ганбаатарт учруулсан 1.201.834 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх ба хохирлыг гаргуулан хохирогч Ж.Ганбаатарт олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.