Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 451

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Х.Н*******н Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Х.Н******* нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссыг хариуцагчаар татаж, “******* ******* ******* *******” ХХК нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасан “өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” гэсэн үүргээ биелүүлээгүй байж 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай хүсэлтийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн, барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах улсын комисс барилгын хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй, “******* ******* ******* *******” ХХК-ийн эрх ашигт нийцүүлж, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлээгүй барилгыг ашиглалтад хүлээн авсан байх тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан юм.

Захиргааны хэрэг үүсгэж ажиллагаа хийгдэх явцад “******* ******* ******* *******” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх байдал бий болсон тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус компанийг татсан боловч “******* ******* ******* *******” ХХК нь Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, компанийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд болох захирал Ли Бинг нь Монгол Улсын хилээр 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Бээжингийн чиглэлд ОМ-223 онгоцоор улсын хилээр гараад эргэж орж ирээгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй, шүүхээс гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна. 

*******ймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Э******* би нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэгч Х.Н*******гээс Ж.Э*******д 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч А.Э******* /200 дугаартай/ баталсан итгэмжлэлийг олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрхийг Ж.Э*******д олгосон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХ*******РАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-д заасныг баримтлан Х.Н*******н нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд мөн хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.ОЮУМАА