Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0236

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Төрийн банкны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3-р баг Цагаан-Овоо, ферм гудамж 0 тоотод оршин суух иргэн ******* /РД:МВ-/, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3-р баг Цагаан-Овоо, Шар хад гудамж 4-18 тоотод оршин суух иргэн ******* /РД:МА-/ нарт холбогдох зээлийн төлбөр 2.398.628 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болортуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Баруунбүрэн суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг /вакум цонхны цехтэй/ байсан ба бизнесийнхээ үйл ажиллагаанд зориулж 2014 оны 11 сарын 04-ний өдөр 5.000.000 сая төгрөгийн бичил бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй 14/268 тоот зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч нь өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учируулсаар байгаа тул хариуцагч *******, ******* нараар үндсэн зээл 2.054.372 төгрөг, балансын гадуурх зээлийн хүү 344.256 төгрөг нийт 2.398.628 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Төрийн банкны нэхэмжилж буй 2.398.628 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Төрийн банкны нэхэмжилж буй 2.398.628 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн *******нь иргэн *******, ******* нараас 2.398.628 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ,

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь Төрийн банкны нэхэмжилж буй 2.398.628 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.328 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан  журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******, ******* нарын төлөх улсын тэмдэгтийн  хураамж 53.328 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Төрийн банкны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 2.398.628 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “Скайтел” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.328 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 26.664 төгрөг, орон нутгийн орлогоос 26.664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Төрийн банкинд  тус тус олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                              Г.САРАНТУЯА