| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0489/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Г.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911011560574 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт Г.Х, 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Их Очирт хүрдэн ХХК-д барилгын туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хэнтий аймгийн Норовлин сумын Ар жаргалант 4 дүгээр багийн Дэнжийн 7 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .........................................................................
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны үүдэнд хамгаалагч А.Ганбаярын хамар луу 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч А.Ганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дуулга нэртэй бааранд хамгаалагч ажлаа хийж байх хугацаанд буюу 2019 оны 04 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02-03 цагийн хооронд манай баараар үйлчлүүлж байсан Г.Х манай зөөгчтэй маргалдаад байхаар нь би очиж уулзаад салгаад баарны үүдэнд гарч явуулах гэсэн чинь гэнэтхэн миний хамар луу гараараа 2-3 удаа цохьсон. Г.Х нилээн согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хх-6-7х/,
Гэрч Г.Сэргэлэнбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нутгийн дүү Хувьзаяа баар луу орлоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд унтаж байхад шөнө дунд Г.Х манай өрөөнд орж ирээд хүнтэй муудалцсан гэж хэлээд гараад явахад нь би араас нь гарахад цагдаа ирчихсэн байсан. Хувьзаяаг бариад аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-14х/,
Гэрч П.Мөнхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай баараар үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй хүн нилээн согтчихоод бааран дотор тамхи татаад байхаар нь би дөхөж очоод шаардлага тавьсан юм. Тэгэхэд тоохгүй байхаар нь би тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан А.Ганбаярыг дуудаж гаргахыг хүссэн. Тэгээд А.Ганбаяр тэр залуутай юм ярьж тайлбарлаж өгөөд аваад гарсан. Тэгсэн гадаа үүдэнд А.Ганбаярын хамар луу гараараа цохьсон байсан. Ганбаяр гаднаас орж ирэхдээ хамарнаас нь цус гарчихсан, хамар дээр нь шалбарчихсан харагдаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Яллагдагч Г.Х мэдүүлэхдээ: “...Тэгсэн нэг мэдсэн баарны хамгаалагч Ганбаяр намайг баарнаас яв гээд түлхэж гаргахаар нь би уурандаа эргэж хараад хамар луу нь гараараа 2-3 удаа цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-33х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №4509 тоот дүгнэлтэд:
“1. А.Ганбаярын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны үүдэнд хамгаалагч А.Ганбаярын хамар луу 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.