Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00463

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/0046*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* а дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******7 дугаар байрны тоотод оршин суух, овогт /РД:880226*******4/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.05.15-ны өдөр Олон нийтийн цагдаа Б.ээс автомашин худалдан авч, урьдчилгаа *******.000 төгрөгийг өгсөн болно. 2015.06.25-ны өдөр наймаа буцаж машинаа надаас буцаан авсан. 2015.08.20-ны өдөр уг мөнгөнөөс 250.000 төгрөгт бодож 2 хонь, 1 ямаа өгсөн. Одоо үлдэгдэл мөнгө болох 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч , хариуцагч Б. нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нэхэмжилсэн 600.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 400.000 төгрөгийн 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн дотор, үлдэх *******00.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариуцагч Б.ээс авахаар, хариуцагч Б. миний бие 400.000 төгрөгийн 100.000 төгрөгийг 2016 оны 10дугаар сарын *******1-ний өдрийн дотор, үлдэх *******00.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар бид эвлэрч байна гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт /РД:880226*******4/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б. нь үлдэх 400.000 төгрөгийн 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн дотор, үлдэх *******00.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариуцагч Б. төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 400.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 12.650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 6.*******25 төгрөгийг улсын орлогоос, 6.*******25 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж нэхэмжлэгч од олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ