Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00464

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00*******6*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 3 угаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* хунд овогт ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.31*******.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХХК-иас 33.22 км.в талбай бүхий1 өрөө орон сууцыг 33.219.966,******* төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захирал орон сууц захиалгаар барих гэрээг 201*******.02.03-ны өдөр байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 9.96*******.990 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө ХХК-ийн дансанд тушаасан. Орон сууцыг 201******* оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар гэрээгээр тохиролцсон. Гэвч одоог хүртэл орон сууцны зоорийн давхрыг барихаас илүү ажил гүйцэтгээгүй байгаа. Орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх ёстой хугацаанаасаа бүтэн жил өнгөрчихөөд одоо өвөл болж байхад зөвхөн зоорийн давхар л баригдсан байх тул цаашид үр дүн гарахгүй нь тодорхой гэж бодож байна. Би нялх хүүхэдтэй учир дулаан орон сууцанд амьдрах зорилгоор өнгөрсөн хугацаанд бусдын байрыг 1.3*******0.000 төгрөгөөр түрээслэн амьдарсан. Иймд ХХК-иас орон сууц худалдан авахаар төлсөн 9.96*******.990 төгрөг, тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол 1.3*******0.000 төгрөг нийт 11.31*******.990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 11.31*******.990 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 10.6*******0.990 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 67*******.000 төгрөгөөс татгалзсанаар талууд эвлэрэн хэлэлцлээ гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.3*******0.990 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* хунд овогт ******* нэхэмжлэлтэй, ХХК /РД:**************6607*******/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11.31*******.990 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 67*******.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 10.6*******0.990 төгрөгийг хариуцагч ХХК төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 196.006 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 10.6*******0.990 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж **************.206 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 92.603 төгрөгийг улсын орлогоос, 92.603 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ