Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016640710 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Олгонууд овогт Г.Б, 1969 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 15 дугаар байрны 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .................................................................................,

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15-7 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Гампилмаагийн духан тус газар руу нь аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Гампилмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Будхүү гэрээсээ гараад оройхон орж ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд би Будхүүтэй архинаас болж дандаа хэрүүл хийдэг ба тэр өдөр дахиад архи уух гээд надаас мөнгө нэхээд байсан ба орой болоод дэлгүүр хаах гээд байна гээд л надаас их бага хэмжээгээр мөнгө нэхээд байсан. Тэгээд би мөнгө өгөхгүй ээ гэсэн чинь л Будхүү уурлаад ширээн дээр байсан аяга над руу аваад шидчихсэн ба миний духны зүүн тал орчмоос цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Яллагдагч Г.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ халамцуу ороод ээжтэйгээ жаахан маргаад аяга аваад шидчихсэн чинь ээжийн нүүрийг оноод дух хэсэгт нь зүсэгдсэн ...өдөр гэрт байхад гэрт том эгч ирээд ээжтэй хоорондоо юм ярьж байгаа гээд маргалдаад байгаа юм шиг хоорондоо ойлголцохгүй байгаад байхаар нь би та нар яахаараа ингэдэг, хоорондоо эвтэй харилцаж чадахгүй бол битгий харилцаж бай гэж хэлсэн чинь л ээж өөдөөс үглээд янз бүрийн юм яриад байхаар нь би уур хүрээд шидчихсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №6851 тоот дүгнэлтэд: 

          “1. Д.Гампилмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-21х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15-7 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Гампилмаагийн духан тус газар руу нь аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.