Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00465

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00465

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг  би,

Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 17 тоотод оршин суух, Долоодой овогт Буянбаатарын Ариун-Эрдэнэ, Боржигон овогт Батмөнхийн Нарантуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.499.352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын  28-ны  өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Нарантуяа, Б.Ариун-Эрдэнэ нар нь тус банкны Багануур салбараас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ201542504274 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.200.000 төгрөгийн зээлийг сарын 1.9, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 17 тоотод байрлах гэрийн эд хогшилыг барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлж 2016 оны 8 дугаар сараас хойш төлөлт хийлгүй 57 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13.279.958 төгрөг, хуримтлагдсан хүү 211.983 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.912 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 13.499.352 төгрөгийг Б.Нарантуяа, Б.Ариун-Эрдэнэ нараас гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, Б.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.279.958 төгрөг, хуримтлагдсан хүү 211.983 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.912 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 13.499.352 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, Б.Нарантуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, Б.Нарантуяа нар нь “Бид Хаан банкны Багануур салбараас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.279.958 төгрөг, хуримтлагдсан хүү 211.983 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.912 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 13.499.352 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээл болох 1.230.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, цаашид графикийн дагуу төлөх хүсэлтэй байна. Зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага  болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Долоодой овогт Буянбаатарын Ариун-Эрдэнэ, Боржигон овогт Батмөнхийн Нарантуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.279.958 төгрөг, хуримтлагдсан хүү 211.983 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.912 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 13.499.352 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 225.447 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 112.723 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, Б.Нарантуяа нараас тэмдэгтийн хураамжид 112.723 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгосугай.  

  1.           .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ