| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0470/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | М.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч М.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Н.Бд холбогдох эрүүгийн 1811033280425 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Сартуул овогт Н.Б, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Заамар гуолд” нэртэй алтны уурхайд ажиллаж байгаа гэх, ам бүл 6, эцэг, эх, охины хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 41-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 982 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .......................................................
Шүүгдэгч Н.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Пүрэвжаргалаас “Ай фоне-6-эс” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр худалдан авахаар итгэл төрүүлэн авсан боловч үлдэгдэл 250.000 төгрөгийг өгөхгүй залилсан,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ломбарданд барьцаанд байсан хохирогч Б.Пүрэвжаргалын эзэмшлийн “Самсунг-эс-9” загварын гар утсыг сунгуулах зорилгоор түүний бичиг баримт, сунгалтын 40.000 төгрөгийг авч улмаар түүний бичиг баримтыг ашиглан гар утсыг ломбарднаас авч бусдад худалдаж завшсаны улмаас 2 сая төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Элбэгсайханаас “Зээлээр гар утас авч өгөөч, машины урьдчилгаа хийхэд мөнгө хэрэгтэй байна, удахгүй зээлийг нь хааж өгнө” гэж хуурч ТБД-андуудын Мобикомын салбараас лизингээр “Самсунг А-6” маркийн 839.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр авахуулж тохирсон ёсоор зээлээ төлөхгүй залилсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайн үед Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг Гранд такси нэртэй газраас таксины журмаар урьдчилгаа нэг сая төгрөг төлөөд авах гэж байсан боловч мөнгө бүтээгүй учраас аваагүй ...аваад 3-4 хоногийн дараа үл таних ченжид зарсан байгаа ...Би хохирлоо барагдуулсан байгаа. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй” гэх мэдүүлэг /хх-70х/, “...дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...2018 оны 09 дүгээр сард үл таних хүнд 1.2 сая төгрөгөөр зарсан. /одоо тэр хүнээ танихгүй/ үүний дараа би Пүрэвжаргалын гар утсыг зарчихаад энэ талаараа хэлээгүй ...Би өргөдөл өгснөөс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын дундуур 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-27х/,
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Пүрэвжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Сайн интернешнл” ХХК-иас 2.200.000 төгрөгөөр худалдан авсан “Самсунг эс-9” загварын гар утсаа 2 долоо хоногийн хугацаатай 900.000 төгрөгөөр ломбарданд тавьсан байсан. Тухайн гар утасны хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дуусаж байсан болохоор Н.Бд би өөрийн цахим үнэмлэх ломбардны бичиг хугацаа сунгах 40.000 төгрөгийн хамт өгч явуулсан. 14 хоногийн хугацаатай сунгах ёстой байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ломбарднаас гар утсаа авах гээд өөрийн иргэний үнэмлэхний лавлагаатай ирсэн чинь миний гар утсыг Болормаа гэх хүн миний цахим үнэмлэх болон өөрийн бичиг баримтыг үзүүлж авсан байсан. тэр даруй Болормаатай 94965750 гэсэн дугаар луу өөрийн 80088733 гэсэн дугаараас залгахад Болормаа гар утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй байхаар нь фэйсбүүк цахим хаяг руу нь орж үзэхэд миний цахим хаягийг “блок” хийсэн байсан. Тэгэхээр нь найз залуу руу чат бичээд болсон явдлын талаар хэлэхэд найз залуу нь Болороод хэлье гэж хэлсэн. Тэр өдрөө Болороо над руу өөрийн чатаар ойрдоо бие өвдөөд босох тэнхэлгүй байна чиний гар утсыг хүнд зарсан гэж хэлсэн. Тэгээд болохгүй бол мөнгийг нь өгнө гэж хэлээд хэд хоног сураггүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүнээс асуухад Баянхошуунд цэцэг зарж байгаа гэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би Болормаагийн гар утас руу мессеж бичихэд би чиний гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан мөнгийг нь өгөөд гар утсаа аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь өгье тэгээд гар утсаа авъя гэхэд маргааш уулзъя гэж хэлээд дахин холбогдоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан ...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Болормаатай эмнэлэг дээр уулзсан. Тэгэхэд би “ай фоне-6-эс” загварын гар утас зарах гэж байгаа авах хүн байна уу гэж асуухад Болормаа ямар асуудалтай утас бэ гэж асуусан. Тэгэхээр нь би дэлгэц нь жаахан цуурсан гэхэд би өөрөө засуулаад авъя гэж хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг 450.000 төгрөгөөр тохирон Болормаад зарсан Болормаа нь тэр өдрөө гар утсаа засварт өгчихсөн гээд надад 200.000 төгрөг бэлнээр үлдсэн мөнгийг нь 9 дүгээр сарын 3-ны дотор төлнө гэж хэлсэн ...Болормаагаас самсунг-эс-9 загварын гар утас болон 250.000 төгрөгийг гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Хохирогч Б.Элбэгсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н.Б нь 16 цагийн үед над руу залгаад Соната-7 маркийн автомашин авах гэсэн чинь 1.000.000 төгрөг дутаад байна. Чи өөрийн гар утасны дугаар дээр зээлээр авч өгөх эрх байна уу асуугаад болно гэвэл надад аваад өгөөч гэж хэлсэн би чамд 2-3 сарын дотор зээлийг чинь төлбөртэй чинь барагдуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мобикомын 2222 гэсэн тусгай дугаараас 94879488 гэсэн дугаарт зээлээр гар утас худалдан авч болох уу гэж асуухад 1 сая хүртэл төгрөгийн үнэтэй гар утас зээлээр худалдан авах эрх байна гэж хариулсан та өөрийн цахим хаяг болон тухайн оршин сууж байгаа хаяган дээрээ сүүлийн 3 сарын цахилгаан төлбөр төлсөн баримтаа авч ирээрэй гэж хэлсэн. Энэ талаар Болормаад хэлэхэд чамайг байгаа газар чинь очиж авъя гэж хэлээд Дарь-Эхээс намайг ирж авсан. Дарь-Эхээс ТБД андуудын салбар дээр очсон. Замд явж байх хугацаанд Болормаад бүрдүүлэх бичиг баримтын талаар хэлэхэд Болормаа мобикомд манай нэг эгч ажилладаг гээд эгчтэйгээ ярьсан эгч нь андуураад байрлах салбарын Алтансүх гэх хүнрүү ярьсан. Андуудын салбар дээр очиход Алтансүх гэдэг хүнтэй уулзаж 2018 оны Самсунг-А-6 загварын гар утсыг 1 жилийн хугацаатай зээлээр авсан. Гар утас худалдан авсаны дараа Болормаа би удахгүй 2-3 сарын дараа гар утасны зээлийг чинь барагдуулна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 11 дүгээр сарын зээлийн мөнгө төлөөгүй. Болормаад зээлээ төлөөч ээ гэж хэлэхэд удахгүй төлнө би одоо цалингаа авах гээд явж байна гэж 2018 оны 11 сарын 05-ны өдөр хэлсэн тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад 10-ны өдөр найз нь удахгүй нөхөртэйгээ буцаад нийлнэ тэгээд чиний зээлийг барагдуулна гэж хэлээд 12-ны өдөр ...Болормаагийн гэрт очиход хаалгаа тайлахгүй байсан. 11 сарын 22-ны өглөө Болормаа дансаа явуул маргааш цалин бууна тэгэхээр мөнгө хийнэ одоо ажилтай явж байна маргааш залгъя гэж хэлээд дахин холбогдоогүй. Миний нэр дээр зээлээр авсан гар утасны зээлийг барагдуулмаар байна ...Болормаа нь надаас авсан гар утсыг Теди худалдааны төв дээр 500.000 төгрөгөөр зарсан гэсэн. Би зээл авснаас хойш 190.000 төгрөгний зээл төлөлт хийсэн. 12 сарын төлөлт хийгдээгүй явж байгаа бөгөөд би өөрөө банкны зээлтэй болохоор надад тэр зээлийг төлөх боломжгүй байна ...надаар гар утас зээлээр авахуулахдаа машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлсэн, гэхдээ машин аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-58-59х, 61х/,
Гэрч Т.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би мобикомын ТБД андууд салбарт борлуулалт үйлчилгээний ажилтан хийдэг юм. Энэ миний байгуулсан гэрээ мөн байна. Би өдөр болгон гар утас лизингээр гаргаж байгаа болохоор энэ хүнийг гар утас авсан талаар тодорхой сайн санахгүй байна ...Би энэ хоёр хүнийг танихгүй ямар нэг холбоо байхгүй ...Надад ямар нэг байдлаар танил тал харж бичиг баримт дутуу хүнд лизинг олгосон асуудал байхгүй. Манай байгууллагын бүх үйл ажиллагаа хяналттай явагддаг” гэх мэдүүлэг /хх-64х/,
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогч Б.Пүрэвжаргалын гаргасан “1.350.000 төгрөгийн тооцоог төлж барагдуулсан, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэх хүсэлт /хх-38х/,
Эд зүйлийн үнэлгээ “Самсунг-эс-9” гар утас 2.000.000 төгрөг /хх-14х/,
Мобикомын №40605110 дугаартай хэрэглэгчийг төлөөлж Б.Элбэгсайхан үйлчилгээ үзүүлэгчийг төлөөлж Т.Алтансүх-2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 839.000 төгрөгийн үнэтэй гар утас авсан баримт /хх-51х/,
Эд зүйлийн үнэлгээ Самсунг А-6 загварын гар утас 839.000 төгрөг гэх үнэлгээ /хх-53х/,
Хаан банкны “2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Болормаагаас утасны төлбөр 589.000 төгрөг Б.Элбэгсайхан” гэх орлогын мэдүүлэг /хх-54х/,
Шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Пүрэвжаргалаас “Ай фоне-6-эс” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр худалдан авахаар итгэл төрүүлэн авсан боловч үлдэгдэл 250.000 төгрөгийг өгөхгүй залилсан,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ломбарданд барьцаанд байсан хохирогч Б.Пүрэвжаргалын эзэмшлийн “Самсунг-эс-9” загварын гар утсыг сунгуулах зорилгоор түүний бичиг баримт, сунгалтын 40.000 төгрөгийг авч улмаар түүний бичиг баримтыг ашиглан гар утсыг ломбарднаас авч бусдад худалдаж завшсаны улмаас 2 сая төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Элбэгсайханаас “Зээлээр гар утас авч өгөөч, машины урьдчилгаа хийхэд мөнгө хэрэгтэй байна, удахгүй зээлийг нь хааж өгнө” гэж хуурч ТБД-андуудын Мобикомын салбараас лизингээр “Самсунг А-6” маркийн 839.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр авахуулж тохирсон ёсоор зээлээ төлөхгүй залилсан” болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Н.Бгийн “...хохирогч Б.Пүрэвжаргалаас 250.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Н.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.