Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01075

 

 

 

 

*******, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10751 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******нарт холбогдох

40,326,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******, ******* нар нь 2022.04.21-ний өдөр *******ХЗХ-оос 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж *******, *******нарт өгсөн. Ингэхдээ өөрсдийн амьдардаг Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. *******ХЗХ-оос нэхэмжлэл гаргасны дагуу бид шүүхийн шийдвэрээр 40,326,833 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ төлбөр төлөгдөөгүй байгаа учраас хоршооноос барьцааны байрыг худалдан борлуулж хохирлоо барагдуулах талаар удаа дараа шаардаж байна.

Энэ мөнгийг анхнаасаа нэхэмжлэгч нар авч ашиглаагүй бөгөөд хариуцагч нар төлөхөө илэрхийлж авсан, зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги бүгдийг хариуцахаар хоорондоо тохирсон баталгааг *******, *******нар зөндөө гаргаж өгч байсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Тэд анхандаа зээлийн үндсэн хүүг сар бүр төлсөөр ирсэн ба сүүлдээ хүүгээ төлөхөө больж, утсаар холбоо барьж чадахаа байсан.

Иймд хариуцагч нараас 40,326,833 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

*******ээс *******ийн дансанд 2022.04.22-ны өдөр 12,850,000 төгрөг, 2022.05.01-ний өдөр 10,000,000 төгрөг, *******,400,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөг орсон.

Зээлд 2022.05.30-ны өдөр 1,640,000 төгрөгийг Хаан банкны *******ын *******тоот данснаас шилжүүлсэн. 2022.07.02-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023.03.15-ны өдөр *******,527,000 төгрөг Төрийн банкны *******тоот данснаас хийсэн. Энэ өдөр зээлийн хүү тэглэгдсэн болно.

*******нь Япон явж охиноо эргэх шаардлагатай байна гээд *******ээс 2023.03.17-2023.04.17-ны өдрийн хугацаанд нийт 9,850,000 төгрөг авсан, 2023.03.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023.03.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023.04.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.04.13-ны өдөр 500,000 төгрөг, 2023.04.17-ны өдөр ******* 4,350,000 төгрөг өгсөн. Энэ 9,850,000 төгрөгийн хүү, алданги огт тооцоогүй.

10.03-ны өдөр 1,560,000 төгрөгийг Төрийн банкны *******тоот данснаас хийсэн. 2024.01.04-ний өдөр 300,000 төгрөг, 2024.04.30-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 27,245,000 төгрөгийг *******ХЗХ болон *******, ******* нарт өгсөн, үлдэгдэл 7,005,000 төгрөг байна. *******нь 27,343,770 төгрөг төлсөн.

Энэхүү маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 102/ШШ2024/04851 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.03-ны өдрийн 210/МА2025/00051 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, *******нараас 36,*******6,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******нараас 340,834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Тус иргэний хэрэгт авагдсан 2023.05.03-ны өдрийн зээл төлөх баталгаа, 2023.10.03-ны өдрийн баталгаа, 2024.01.21-ний өдрийн барьцааг чөлөөлж өгөх тухай баталгаа, 2023.05.03-ны өдрийн зээл төлөх баталгаа, 2024.01.13-ны өдрийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай бичиг, 2022 оны 12 сард бүх зээлийг төлж дуусгана гэх бичиг, бусад холбогдох нотлох баримтуудаар барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх тухай хүсэл зориг хангалттай нотлогддог. Энэхүү хүсэл зориг нь зээлийг бүрэн төлж барагдуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлөх зорилготой. Тус хүсэл зоригийг хангахад *******ХЗХ-оос шаардсан мөнгөн дүнг талууд төлсөөр ирсэн бөгөөд хамгийн сүүлийн байдлаар шүүхийн магадлалаар тогтоосон мөнгөн дүнг нэхэмжлэгч нар *******ХЗХ-д төлөх ёстой.

Нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхийн тулд 40,326,833 төгрөгийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авна. Хариуцагч нар анхнаасаа зээл дамжуулан авахдаа ч, зээлийн зарим хэсгийг төлж барагдуулах хугацаанд ч, тус зээлийн хугацаа хэтэрсэн цаг хугацаанд ч, эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар зээлийг төлөх тохиролцооны цаг хугацаанд ч дээрх барьцаа хөрөнгө чөлөөлж өгөх тухай хүсэл зоригийг амаар болон бичгээр удаа дараа илэрхийлж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, үндэслэлтэй шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг дахин хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, дахин хянагдахгүй байх үндсэн шинжийг өөртөө агуулдаг бөгөөд өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэх нь үндэслэлгүй. 2025.01.03-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нар уг асуудлын талаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан баталгаа гэх баримтад гарын үсэг зурснаар хүү болон алдангийн төлбөр багасна гэж ойлгуулан, баталгаанд 3 удаа гарын үсэг зуруулсан. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хариуцагч нарыг дагуулан очиж дарамталсан. Шүүх шийдвэрлэсэн хэрэг маргааныг дахин шийдвэрлэх боломжгүй. Хариуцагч нар 27,800,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үүнтэй холбоотой дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

 

6.Хариуцагч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан атал хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 102/ШШ2024/0451 дугаар шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.03-ны өдрийн 210/МА2025/00051 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025.07.07-ны өдрийн 710 дугаар тогтоолоор нотлогдож байна. Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.12.15-ны өдрийн 192/ШШ2025/10751 дугаар шийдвэр дээд шатны шүүхийн магадал, Улсын дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэж шийдвэрлэсэн байна.

6.2.Нотлох баримтын талаар: Хэргийн талаар товчхон хэлэхэд анх *******, *******нар нь *******т Орос улсаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирнэ, хамтарч бизнес хийнэ, Орост сургууль төгссөн хүн байна гэж санал тавьсан. Үүний дагуу *******хүнсний бүтээгдэхүүн оруулж ирнэ, *******, *******нар хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулах ажлыг хариуцаж ажиллана гэж тус бизнесийг хийж эхэлсэн болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх *******ийн данс руу нийт 34,250,000 төгрөг орж ирсэн. Үүнд: 2022.04.22-ны өдөр 12,850,000 төгрөг, 2022.05.01-ний өдөр 10,000,000 төгрөг, *******,400,000 төгрөг нийт 34,250,000 төгрөг.

Хариуцагч *******нь нэхэмжлэгч *******д Хаан банк болон Төрийн банкаар 2023.03.17-ны өдрөөс хойш 2023.04.17-ны өдрийн хугацаанд 9,850,000 төгрөг шилжүүлсэн, 2022.07.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.03.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023.03.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023.04.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.04.13-ны өдөр 500,000 төгрөг, 2023.04.17-ны өдөр *******нь 4,350,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр *******Японд байдаг охиноо эргэж ирнэ гэж хэлээд авсан. Энэхүү мөнгөний хүү, алданги тооцоогүй, нэхэмжлэгч өөрөө буруутай үйлдлийг шүүх огт үнэлээгүй болно.

6.3.*******ХЗХ-д *******дараах мөнгө шилжүүлсэн. 2022.05.30-ны өдөр 1,640,000 төгрөг *******ын Хаан банкны *******тоот данснаас, 10.03-ны өдөр 1,560,000 төгрөг Төрийн банкны өөрийн *******тоот данснаас хийсэн, 2022.07.02-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн, 2023.03.15-ны өдөр *******,527,000 төгрөгийг мөн данснаас хийсэн, энэ өдөр зээлийн хүү тэглэгдсэн, 2024.01.04-ний өдөр 300,000 төгрөг, 2024.04.30-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 27,245,000 төгрөгийг *******ХЗХ, *******, ******* нарт өгсөн. Үлдэгдэл 7,000,500 төгрөг, үүнд хүнсний бараа бүтээгдэхүүнийг *******, *******өөрсдөө авсан. Одоо ямар ч өр зээл байхгүй болсон болно. *******нь нийт 27,343,770 төгрөг төлсөн байна.

6.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, мөн хуулийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээрийн нь нотлох баримт чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заажээ. Нэхэмжлэгч гэх *******, *******нар нь удаа дараа *******, ******* нарыг шоронд хийнэ, хэрвээ энэ нотариатын газар очиж гарын үсэг зурахгүй бол сэтгэл санаа тавгүй болох гээд *******ХЗХ хүү алданги багасгаж өгнө гэх мэт айлган сүрдүүлж дарамт шахалт үзүүлэх замаар олон удаагийн үйлдлээр нотариатын газруудаар оруулж гарын үсэг зуруулж батлуулдаг байсан юм.Иймд Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан хууран мэхлэх зорилгоор хийсэн хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй тул нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад ******* огт мөнгө аваагүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагчаар татаж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа, нэхэмжлэгчийн эрхийг огт зөрчөөгүй байна. Зөвхөн ноцтой төөрөгдөлд оруулж хууран мэхлэх замаар баталгаа дээр гарын үсэг зуруулж, Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдэд халдаан хэрэглэхийг хуулиар хориглоно үндсэн зарчим зөрчигдсөн байхад төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн процессын хуулийг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл *******38,000,000 төгрөг аваагүй, 34,250,000 төгрөг авсан, тус шилжүүлсэн мөнгө хамтарч Оросын Холбооны Улсаас хүнсний бүтэгдэхүүн оруулж ирэх мөнгө байсан юм. Харин нөхөр ******* энэ хэрэгт ямар ч зээл аваагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар огт нотлогдохгүй байна. Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ******* огт мөнгө өгөөгүй зээлээгүй бөгөөд эхнэр *******т мөнгө өгсөн гэх мэдүүлэг, *******нарын *******надаар дамжуулан зээл авсан буюу шилжүүлсэн гэх хариу тайлбар зэргээр нотлогдож байсан бөгөөд тус *******, *******нарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 102/ШШ2024/0451 дугаар шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.03-ны өдрийн 210/МА2025/00051 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025.07.07-ны өдрийн 710 дугаар тогтоолоор нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1.Уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал байгаа гэх агуулга давж заалдах гомдолд дурдагдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс *******, *******нарын *******ХЗХ-той холбоотой зээлийн маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй тул уг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа *******, *******нарт холбогдох маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Бид тус магадлалыг хүлээн зөвшөөрч, *******ХЗХ-д холбогдох маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа буюу нэхэмжлэлд дурдагдсан үнийн дүнгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн тул бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргааныг давж заалдах шатны шүүхээс 2 дахь удаагаа хянаж байна.

7.2.Бид хамтран ажиллах зорилгоор зээл авсан гэж хариуцагч тайлбарласан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд хамтран ажиллаж байсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. 38,000,000 төгрөгийн зээл авснаас 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Тус 34,000,000 төгрөгийг хариуцагч нар хөрөнгө оруулж, түүнээс ашиг хүртсэн зүйл байхгүй бөгөөд хамтран ажиллахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулагдаагүй.

7.3.Хариуцагч тал давж заалдах гомдолдоо 9,850,000 төгрөг болон бусад үнийн дүнг хасагдах ёстой гэж дурдсан. Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зээлийн хүүнд 27 сая төгрөг төлсөн нь тогтоогдсон бөгөөд үлдэгдэл 40 сая төгрөг болон хүү, алдангийн төлбөрт нийт 67 сая төгрөгийг хадгаламж зээлийн хоршоонд төлөх шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаатай холбоотой асуудал дээрх шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 60 хоногийн турш үргэлжилж байх хугацаанд хариуцагч нар татгалзлын үндэслэлээ аман байдлаар илэрхийлж байсан. Түүнээс дансны хуулга болон бусад холбогдох нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Бид хариуцагч нараас илүү төлбөр гаргуулахаар шаардаагүй бөгөөд зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг худалдах дуудлага худалдааны тогтоол гарсан хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд баримтаар нотлогдоогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 40,326,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

  Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нарын хүсэлтээр *******ХЗХ-оос 2022.04.21-ний өдөр 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, орон сууцаа барьцаалан зээл авч өгсөн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүйгээс шүүхийн шийдвэрээр *******ХЗХ-д 40,326,833 төгрөгийг төлөх болсон тул уг мөнгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч *******ээс 34,250,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нар *******ХЗХ болон нэхэмжлэгч нарт 27,343,770 төгрөгийг буцаан төлсөн, мөн нэхэмжлэгч *******9,850,000 төгрөгийг хариуцагч нараас авч буцаан төлсөн ч үүнд хүү, алданги тооцоогүй, тус маргаан шүүхээр өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч *******нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн 5015091655 тоот данснаас 2022.04.22-ны өдөр 12,850,000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 21,400,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөгийг хариуцагч *******ийн эзэмшлийн 5026651786 тоот дансанд шилжүүлсэн ба энэ талаар зохигч маргаагүй.

 

3.1.Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг *******ХЗХ-той байгуулсан 2022.04.21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан, ингэхдээ орон сууцаа барьцаалуулсан гэж тайлбарласан ба тухайн зээлийн гэрээнд 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, барьцааны гэрээнд *******ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалах нөхцөлүүд тусгагджээ.

 

3.2.Хариуцагч нар нь 2022.05.30-2024.04.30-ны өдрийн хугацаанд нийт 27,343,770 төгрөгийг зээлийн төлбөрт *******ХЗХ, *******, ******* нарт төлсөн гэж тайлбарласан.

 

3.3.Мөн хариуцагч нар зээл төлөх баталгаа, өргөдөл, хүсэлтийг нэхэмжлэгч нарт болон *******ХЗХ-д тус тус гаргаж байсан байх ба эдгээр баримтад *******ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалуулан *******ХЗХ-оос 38,000,000 төгрөгийн зээлийг *******, ******* нарын нэр дээр авсан болохыг хүлээн зөвшөөрснөөс гадна зээлийн төлбөр төлөхтэй холбоотой тодорхой нөхцөлүүдийг тусгажээ. Тодруулбал:

- 2022.10.29-ний өдрийн *******ХЗХ-д гаргасан өргөдөлд зээлийн хугацаа дууссан тул зээлийн гэрээг сунгаж өгнө үү, 2022.10.31-ний өдрөөс 41 сая төгрөгийг 12.31-ний дотор төлнө, 868,075 төгрөгийг 10.31-ний өдөр төлнө,

- 2023.05.03-ны өдрийн Зээл төлөх тухай баталгаанд 2023.03.21-ний өдөр хүртэл зээлийн хүүг төлсөн, зээлийг 2023.08.01-ний өдөр хүртэл сунгаж энэ хугацааны 38,000,000 төгрөгийн хүүг хариуцан зээлийг бүрэн төлж, байрыг чөлөөлж өгөхөөр тохиролцов,

- 2023.10.03-ны өдөр 3 баримт үйлдсэн ба баталгаанд 2022.05-2023.04 сар хүртэл хүүг төлсөн, *******д 2023 оны 04 дүгээр сард 10 сая төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө 2023.10.03-ны өдөр буцаан авч зээлийн хүүд *******ХЗХ-д төлсөн, үндсэн зээл 38 сая төгрөгийг үйлдвэрийн орлогоос 2023.12.31-ний өдрөөр төлж дуусгана, *******ХЗХ-д гаргасан хүсэлтэд 2023.10.03-ны өдөр зээлийн хүүнд 10,234,670 төгрөг өгсөн, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2,047,000 төгрөгийг хасуулах хүсэлт өгсөн, мөн 3 дахь хүсэлтэд 38 сая төгрөгийг 2023.10.03-ны өдрөөс эхлэн өдөрт 300,000 төгрөг төлж 12.31 гэхэд барагдуулах хүсэлтэй байна,

- 2024.01.31-ний өдрийн баримтад зээлээ цаашид бүрэн хариуцаж өр төлбөрийг дуусгаж барьцааг чөлөөлж өгнө гэжээ.

 

3.4.Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нар нь *******ХЗХ-оос 2022.04.21-ний өдрийн зээлийн гэрээгээр 38,000,000 төгрөг зээлж, үүнээс 34,250,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн байх ба хариуцагч *******, ******* нар 27,343,770 төгрөгийг уг зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр төлсөн, мөн зээл, хүүг бүрэн төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах бөгөөд анхан шатны шүүх дээрх байдлаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагч нарын давж заалдах гомдолд хариуцагч нарыг шоронд хийнэ, *******ХЗХ хүү, алданги багасгаж өгнө гэсэн гэх мэт айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх замаар олон удаагийн үйлдлээр нотариатаар оруулж баталгаанд гарын үсэг зуруулж батлуулсан үндэслэлээр Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан хууран мэхэлж, хүч хэрэглэж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус гэж дурдсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч тал энэ агуулгаар маргаж мэтгэлцээгүйн зэрэгцээ ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн ******* маргаан бүхий харилцаанд оролцоогүй байхад түүнийг хариуцагчаар татаж, улмаар төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй талаар гомдолд дурдсан ба ******* нь 2023.05.03-ны өдрийн баталгааг *******ийн хамт гаргасан, мөн зээлийн зарим төлбөр буюу 2022.05.30-ны өдөр 1,640,000 төгрөг, 2023.04.17-ны өдөр 4,350,000 төгрөгийг төлж уг харилцаанд бодитой оролцсон байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

4.Зээлийн хэмжээг нэхэмжлэгч тал *******ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээнд заасан 38,000,000 төгрөгөөр тооцохоор талууд тохирсон гэж, хариуцагч тал нэхэмжлэгчээс 34,250,000 төгрөгийг бодитой шилжүүлсэн гэж тус тус маргасан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн дүн 34,250,000 төгрөгөөр зээл олгогдсон гэж үзнэ.

 

5.Нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас 40,326,833 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.06-ны өдрийн 191/ШШ2025/01856 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.12-ны өдрийн 210/МА/2025/00776 дугаар магадлалд үндэслэсэн.

Дээрх шийдвэрээр *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 40,326,833 төгрөг гаргуулан *******ХЗХ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нар нь 2022.05.30-2024.04.30-ны өдрийн хугацаанд нийт 27,343,770 төгрөгийг нэхэмжлэгч нарт болон *******ХЗХ-д төлсөн гэж тайлбарласныг дээрх баталгааны баримтууд, шүүхийн шийдвэртэй харьцуулж үзвэл уг төлбөр *******ХЗХ болон *******, ******* нарын хоорондын зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт нийт 29,485,670 төгрөг төлөгдөж, 2024.*******.19-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 12,463,321.98 төгрөг, зээлийн хүү 24,803,351.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160 төгрөг, нийт 40,326,833 төгрөг төлөгдөөгүйг дүгнэсэн.

Мөн хариуцагч нар нь өөрсдийн төлсөн төлбөрийг зээлийн дүнгээс хасаж 7,005,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо гаргасан нь дээрх баримтуудад нийцээгүй. Талууд анх зээлийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, улмаар хугацааг 2023.12.31-ний өдрийг хүртэл сунгасан ч уг хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй тул анхан шатны шүүх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний хариуцлагын талаар зохицуулсан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч нарыг дээрх шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6.Хариуцагч нар нь нэхэмжлэгч *******д 2023.03.17-2023.04.17-ны өдрийн хугацаанд зээлдүүлсэн 9,850,000 төгрөгт хүү, алданги тооцох агуулгаар хариу тайлбар гаргасан байх боловч уг харилцаа нь тусдаа үүссэн гэрээний харилцаа тул энэ нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

 

7.Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 102/ШШ2024/04851 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.03-ны өдрийн 210/МА2025/00051 дугаар магадлалыг үндэслэн анхан шатны шүүх энэ хэргийг дахин шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагч тал маргажээ.

Дээрх шийдвэрт *******, *******нарын нэхэмжлэлтэй, *******, *******нарт холбогдох 55,407,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохдоо *******ХЗХ-оос *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг өөр шүүхэд гаргасныг шийдвэрлэж байгаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг үндэслэжээ.

Гэвч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******ХЗХ-д холбогдох, орон сууц барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээний үүрэгт 62,846,827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.06-ны өдрийн 191/ШШ2025/01856 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.12-ны өдрийн 210/МА/2025/00776 дугаар магадлалаар шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан байна.

Иймд хариуцагч *******, ******* нарт холбогдуулан дахин гаргасан 40,326,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг шүүх 2025.09.25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр ... байгаа гэснийг зөрчихгүй.

 

8.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хариуцагч *******, *******нараас 36,*******6,833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймд зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 74,950 төгрөг, хариуцагч *******ээс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 340,834 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД   Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА