| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00468/И |
| Дугаар | 103/ШШ2016/00472 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2016/00472
| 2016 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00472 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******0 тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэлийн өр 106.529.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн 455 тоот гэрчилгээтэй ******* ******* ТӨХК нь 2016 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрийн байдлаар 106.529.506 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өртэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ТӨХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжилж буй 106.529.506 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч ******* ******* ТӨХК-иас нийгмийн ******* шимтгэлийн өр 106.529.506 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь: Хариуцагч ******* ******* ТӨХК нь ******* дүүргийн ******* *******,
******* ******* хэлтсийн нэхэмжилж буй 106.529.506 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэлийн өр 106.529.506 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж 690.598 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ТӨХК-иас 106.529.506 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 690.598 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******45.299 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ