Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00475

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00475

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох эрүүлжүүлэх байрны төлбөр 4.*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Гансүх нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №812 тоот картанд бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөрийг төлөөгүй байх тул 4.*******0 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Н.Гансүх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* дүүргийн ******* хэлтсээс нэхэмжилсэн эрүүлжүүлэх байрны төлбөр 4.*******0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч Н.Гансүхээс эрүүлжүүлэх байрны төлбөр 4.*******0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч Н.Гансүх нь Миний бие ******* дүүргийн ******* хэлтсээс нэхэмжилсэн эрүүлжүүлэх байрны төлбөр 4.*******0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох эрүүлжүүлэх байрны төлбөр 4.*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Гансүхээс 4.*******0 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ