Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1694

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Т.Мөнх-Амгалан

           шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б

хохирогч: Д.Б

шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Б  овогт Н М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906060512346  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Н М 19  оны  3 дугаар  сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 2, эхийн  хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 501 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,торгох ялыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны эдлэж дуусгасан,РД: ,

         

Холбогдсон хэргийн талаар:

Н.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оршил төвийн Б1 давхарт байрлах Мэлмий гэрэл зургийн студид хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс авч бусдад 4.780.400 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй гэв.

           Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирэхэд ажлын хаалга түгжээтэй, цонх онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байгууллагаас зургийн аппарат, нөүтбүүк аваад явсан байсан. Шүүгдэгч Н.М нь түлхүүр тааруулаад орсон байсан. Миний эд зүйлийг буцааж авчирч өгөөд уучлалт гуйсан. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-н 3-8/

           Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 11.20 цагийн орчимд ажил дээрээ иртэл ажлын хаалга дээд хэсгээрээ бага зэрэг завсар гарсан ба хаалга онгойлггох гэтэл  онгойхгүй байсан ба голын цонхыг үзтэл онгорхой байхаар нь дотор нь ортол хүн байхгүй байсан ба дотор шилэн хаалга хагарсан байсан. Тэгэхээр нь би шкафан дотор зургын аппаратаа хайтал алга болсон байсан. Г асаагаад үзтэл нөөтбүүк зургын аппарат цэнэглэгч цүнх зэрэг  зүйлс алга болсон байхаар нь цуг ажилладаг М дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зургын аппарат нь Nikon маркийн 50 мм дурантай хар өнгийх би 2019 оны 7 дугаар сард 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан харин нөөтбүүк нь Aesus Po гэх загварын хар өнгөтэй 2017 онд АНУ-аас 2800 ам доллараар авч байсан. Аппаратын цүнх нь 800.000 төгрөгний ханштай байдаг юм гэжээ.  / хх-н 9-14/

           Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би 2019 оны 8 дугаар сараас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мэлмий зургийн студийн дизайнаар ажиллаж байгаа юм. Харин М бид хоёр ПС тоглоом тоглож байгаад танилцаж байсан юм. М бид хоёр манай ажил дээр нэг удаа ирж байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 11-ны орой М бид хоёр ПС тоглож байгаад салаад би гэрлүүгээ явсан. Маргааш нь өглөө ажил руугаа явж байтал Б над руу залгаад ажил дээр хулгай орсон байна. Зургийн аппарат нөөтбүүк аваад явчихаж гэж хэлсэн. Тэгээд намайг ажил дээрээ иртэл хаалганд түлхүүр тааруулаад хулгай орсон байсан. Тэр дор нь цагдаад мэдэгдээд цагдаа ирсэн. Гэтэл өдөр нь М над руу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Намайг гэрт нь очиход М би танай ажлын газарт ороод нөөтбүүк, зургийн аппарат хоёрыг чинь авчихсан буцааж өгмөөр байна би танай ажил дээр очихоос айгаад байна гэсэн. Тэгэхээр нь би Б руу залгаад уг зүйлүүдийг М авсан байна гэж хэлэхэд та хоёр хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр ажил дээр иртэл М үнэн байдлаа хэлээд аппарат, нөөтбүүк хоёрыг эргүүлэн өгсөн. Би архи уусан үедээ гэртээ харилгүй М очиж хонож байсан. Манай ажлын түлхүүрийг яаж авсаныг би мэдээгүй гэжээ. /хх-н 15-16/

         Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20.00 цагийн орчимд дэнжийн мянгад байдаг ПС тоглоомын газарт 23.00 цаг хүртэл ганцаараа тоглосон. Тэгтэл М орж ирээд цуг суугаад 2 цаг орчим тоглосон. 00.00 цагийн орчимд тоглоомын газраас гараад доор нь байдаг нэг пабад орж пиво уусан. 01.00 цагийн орчимд пабаас гараад манай гэрлүү ороод би хувцсаа сольж өмсөөд М хүргэж өгөхөөр цугтаа 32-луу таксидсан. 32 дээр М буулгачихаад 100 айл дээр таксинаасаа буухдаа ард суудал дээр байсан дугуйн дорцовны иш байхаар нь аваад буусан. Тэгээд би цаашаагаа яваад М ажил дээр очоод шууд юм харахгүйгээр хаалгыг нь онгойлгоод дотроос нь түгжих гэтэл болохгүй байсан. Цаашаагаа яваад доошоо шатаар буугаад тэр хаалгыг нь бас онгойлгоод цааш нь түлхсэн чинь цонхыг нь хагалсан.  Тэгээд дотор нь ороод нэг ширхэг зургийн аппарат, нөөтбүүк, хоосон цүнх байхаар нь дотор нь хийгээд үүрээд эргээд гарах гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь камерний доод талд цонх байхаар нь тэрүүгээр гараад явсан. М 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр манайд согтуу орж ирээд унтсан. Тэр үед би түлхүүрийг нь аваад түлхүүр хувилдаг газар аваачиж хувилсан. Нарантуул дээр хувилуулсан. Би эд зүйлийг эргүүлээд өгчихсөн гэжээ. /хх-ийн 17/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

          Дамно  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 19-20/, 4.780.400 төгрөгөөр үнэлсэн байна.

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22-23/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд Мэлмий нэртэй студийн камерын бичлэг бүхий нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна гэжээ. /хх-н 52/

         Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 53/

         Эд зүйл, бичиг баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэлд:  Н.М хар өнгийн Никон D800 маркийн гэрэл зургийн аппарат нэг ширхэг, хар өнгийн ASUS republic games зөөврийн компьютер нэг ширхэг, улаан судалтай хар өнгийн үүргэвч зэргийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураан авч тэмдэглэл үйлдэв гэжээ. /хх-н 54/

          Эд зүйл,бичиг баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Н.М хураан авсан  хар өнгийн Никон D800 маркийн гэрэл зургийн аппарат нэг ширхэг, хар өнгийн ASUS republic games зөөврийн компьютер нэг ширхэг, улаан судалтай хар өнгийн үүргэвч зэргийг хохирогч Д.Б хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 55/

          Н.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24,30/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 25/, ажлын тодорхойлолт /хх-н 29/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 38-340/

          Н.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/

         Н.М  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-51/ зэрэг болно.  

          Н.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оршил төвийн Б1 давхарт байрлах Мэлмий гэрэл зургийн студид хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс авч бусдад 4.780.400 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ажил дээрээ иртэл ажлын хаалга дээд хэсгээрээ бага зэрэг завсар гарсан ба хаалга онгойлггох гэтэл  онгойхгүй байсан ба голын цонхыг үзтэл онгорхой байхаар нь дотор нь ортол хүн байхгүй байсан ба дотор шилэн хаалга хагарсан байсан. Тэгэхээр нь би шкафан дотор зургын аппаратаа хайтал алга болсон байсан. Гэрлээ асаагаад үзтэл нөөтбүүк зургын аппарат цэнэглэгч цүнх зэрэг  зүйлс алга болсон байхаар нь цуг ажилладаг М дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 9-14/

           Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ажил руугаа явж байтал Б над руу залгаад ажил дээр хулгай орсон байна. Зургийн аппарат нөөтбүүк аваад явчихаж гэж хэлсэн. Тэгээд намайг ажил дээрээ иртэл хаалганд түлхүүр тааруулаад хулгай орсон байсан. Тэр дор нь цагдаад мэдэгдээд цагдаа ирсэн. Гэтэл өдөр нь М над руу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Намайг гэрт нь очиход Мөрөн би танай ажлын газарт ороод нөөтбүүк, зургийн аппарат хоёрыг чинь авчихсан буцааж өгмөөр байна би танай ажил дээр очихоос айгаад байна гэсэн. Тэгэхээр нь би Б руу залгаад уг зүйлүүдийг М авсан байна гэж хэлэхэд та хоёр хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр ажил дээр иртэл М үнэн байдлаа хэлээд аппарат, нөөтбүүк хоёрыг эргүүлэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/

         Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... М буулгачихаад 100 айл дээр таксинаасаа буухдаа ард суудал дээр байсан дугуйн дорцовны иш байхаар нь аваад буусан. Тэгээд би цаашаагаа яваад М ажил дээр очоод шууд юм харахгүйгээр хаалгыг нь онгойлгоод дотроос нь түгжих гэтэл болохгүй байсан. Цаашаагаа яваад доошоо шатаар буугаад тэр хаалгыг нь бас онгойлгоод цааш нь түлхсэн чинь цонхыг нь хагалсан.  Тэгээд дотор нь ороод нэг ширхэг зургийн аппарат, нөөтбүүк, хоосон цүнх байхаар нь дотор нь хийгээд үүрээд эргээд гарах гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь камерний доод талд цонх байхаар нь тэрүүгээр гараад явсан. М 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр манайд согтуу орж ирээд унтсан. Тэр үед би түлхүүрийг нь аваад түлхүүр хувилдаг газар аваачиж хувилсан. Нарантуул дээр хувилуулсан. Би эд зүйлийг эргүүлээд өгчихсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 17/ 

          Н.М нь хохирогч Д.Б Мэлмий гэрэл зургийн студид ажилладаг н.М түлхүүрийг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр  авч хувилж аваад өөртөө авсан түлхүүрээр онгойлгон орж эд зүйл хулгайлсан болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.     

          Иймд Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хохирогч Д.Б  нь эд зүйлээ буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул Н.М  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх  Н.М  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б  овогт Н М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар  Н.М  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Н.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэргийн улмаас Н.М цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр үлдээсүгэй.

 

7.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Н.М гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.М нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.М авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН