Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 549

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Хохирогч Г.Бадамсамбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Ө.Мд холбогдох эрүүгийн 1911013650598 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Өөлд овогт Ө.М, Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгийн 36-621 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................

          Шүүгдэгч Ө.М нь 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудлын түргэн үйлчилгээний цэг дотор Г.Бадамсамбуугийн гээгдүүлсэн Хувай Пи-20 лайт /Huawei P-20 Lite/ загварын гар утсыг түүнийх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хохирогчийн гар утсыг хулгайлах зорилго байгаагүй” гэв.

Яллагдагчаар Ө.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр хүнтэй уулзах гэж зогсож байгаад буудал дээр байсан ТҮЦ-д ороод ундаа, бургер, тамхи авчихаад зогсож байсан шилэн лангуун дээр том дэлгэцтэй хар өнгийн ухаалаг гар утас байхаар нь худалдагчийг хараагүй байхад нь аваад өмсөж байсан өмднийхөө хойд халаасанд хийгээд гарсан. Ингээд би гарсныхаа дараа гар утсыг гаргаж ирээд харах үед Хуавэй Пи-20 Лайт маркийн гар утас байсан ...” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Хохирогч Г.Бадамсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө лангуун дээр нь утсаа орчихоод буцаад 5-10 миниутын дараа орж ирэхэд миний утас байхгүй байсан” гэв.

Хохирогч Г.Бадамсамбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нээс юм аваад гарахдаа 00 цаг орчимд өөрийн Хувай Пи-20 лайт загварын гар утсаа мартаж гарсан ...түцний хяналтын камер шүүхэд өндөр нуруутай, хүрэн өнгийн хантаазтай 20 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн намайг гарсны дараа удалгүй орж ирээд юм аваад гарахдаа аваад гарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13х/,

Шүүгдэгч Ө.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Ө.М нь 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатрын урд талын автобусны буудлын түргэн үйлчилгээний цэг дотор Г.Бадамсамбуугийн гээгдүүлсэн Хувай Пи-20 лайт /Huawei P-20 Lite/ загварын гар утсыг түүнийх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөн шүүгдэгч Ө.М нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй байх тул шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бадамсамбууд олгож шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх-11х/-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.