Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00478

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2016/00478

******* хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хот дүүргийн 7 дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны 10 дугаар сарын 06-ны өдөр , нараар Хятад улсад үйлдвэрлэсэн, 216 кг багтаамжтай, 400.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг заруулахаар тохиролцож өгсөн боловч мөнгөө авах гээд орохоор хөлдөөгчийг чинь агуулахад хийчихсэн орж авах боломжгүй гээд зарагдчихсан байхад нь хөлдөөгчний үнийг өгөхгүй байсаар ын хаана байгаа газар нь мэдэгдэхгүй болсон тул , нараас 400.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Ц.******* нэхэмжлэлтэй Ш., Ц. нарт холбогдох 400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 50.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 350.000 төгрөгийг хариуцагч Ш. нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 175.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор 175.000 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Ц.Лхагвахантан нь Ц.г хариуцагчаар татахаас татгалзаж, 350.000 төгрөгийг Ш.аас гаргуулахаар эвлэрлээ. Нэхэмжлэгч Ц., хариуцагч Ш. гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Ш., Ц. нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарга.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 50.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 350.000 төгрөгийг хариуцагч Ш. нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 175.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор 175.000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 350.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 11.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5.575 төгрөгийг улсын орлогоос, 5.575 төгрөгийг хариуцагч Ш.аас гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ