| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00492/И |
| Дугаар | 103/ШШ2016/00480 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2016/00480
| 20*******6 оны ************** сарын 0******* өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/004*******0 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох татварын өр 207.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь ******* дүүргийн 3 дугаар хорооны хэсэгт байрлах Цагаан идээ боловсруулах зориулалттай 34.*******00.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлүүдэд зааснаар жилд 207.000 төгрөгийн татвар ногдуулсан. Уг хуулийн ******* дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт заасны дагуу иргэн нь жил бүрийн 2 дугаар сарын **************-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа нэг удаа төлөхөөр хуульчилсан боловч нь 20*******6 оны ногдсон татвар 207.000 төгрөгийг огт төлж барагдуулаагүй тул татвараа төлөхийг шаардаж, улмаар 20*******6 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр мэдэгдэх хуудсыг өөрт нь гардуулсан. Иймд ******* Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******, 62.*******.3, 70 дугаар зүйлийн 70.*******-т тус тус зааснаар иргэн гаас татварын өр 207.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс хариуцагч нь татварын өр 207.000 төгрөгийг 20*******6 оны *******0 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь татварын өр 207.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* алиу овогт ******* Эгиймаа/РД:*******7**************0*******42/-д холбогдох татварын өр 207.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 6.*******60 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч гаас 207.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6.*******60 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3.430 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ