| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 190/2019/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч С.Б,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807005340230 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 22 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******,*******,******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Э.А.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Яллагдагч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* тоот хашаанд байх Л.ийн гэрт архи хэтрүүлэн хэрэглэн унтаж байсан С.ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр нүүр, цээж рүү нь цохиж, өшиглөн зүүн 6-р хавирганы цууралт, дээд урууланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* тоот хашаанд байх иргэн Л.ийн гэрт 01 цагийн орчимд архи хэтрүүлэн хэрэглээд унтаж байсан С.ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, цээж рүү нь гараараа цохиж, өшиглөн улмаар түүний эрүүүл мэндэд зүүн 6-р хавирганы цууралт, дээд урууланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч С.ийн өгсөн: “... Надад годмол санал байхгүй. Хотоос гараад явж байхад манай найз залгаад “ганц юм аваад хүрээд ир” гэхээр нь би архи авч очоод тай хамт уусан. Би их ядарсан байсан учраас ийн гэрт тасраад унтчихсан байсан. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “... Бид хоёр хөгжим сонсож байтал 01 цагийн үед танихгүй 2 залуу машины хаалга онгойлгоод намайг буугаад ир гэж хэлсэн. Тэгээд би харанхуйд хэн гэдгийг нь анзаараагүй. Тэр хоёр ийн гэр лүү орчихсон. Би араас нь орох гэхэд намайг зодолдоно гэж хэлээд оруулаагүй. Тэгж байгаад бид хоёрыг гэр лүү нь ороход э хамраа дарчихсан, цус гарчихсан, эвхэрсэн хэвтэж байсан. Би яасан бэ юу болов гэхэд намайг танихгүй хүн орж ирээд үгийн зөрүүгүй зодчихоод яваад өглөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 16-17 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “...Э.А бид хоёр ийн гэр лүү ороход нэг залуу согтсон орон дээр нь хэвтэж байсан. Миний утас дуугараад ээжтэйгээ ярьчихаад ороод ирэхэд э газар хэвтчихсэн, нүүрний хэсгээс нь цус гарчихсан, гараараа дараад байж байсан. Тэгтэл Э.А алчуур авч өгөөд гараад явсан. Дараа нь Э.А надад ярихдаа 2 удаа нүүр лүү нь цохиод нэг удаа цээж рүү нь дэвссэн гэж хэлсэн. Юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг
/хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн: “... бид хоёрыг гэрт ороход э ганцаараа хамар амнаас нь цус гарчихсан, ёоёо үхлээ гээд байсан. бид хоёр яасан бэ гэж асуухад хэн гэдгийг нь мэдэхгүй, 27 орчим насны хүн орж ирээд ямар ч шалтгаангүй зодчихоод гараад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 5-6 дугаар тал/,
Мөрдөн байцалтад Э.Аын яллагдагчаар өгсөн: ”... ийг согтуу байхаар нь үгийн зөрүүгүй нүүр лүү нь 2 удаа гараа атгаад цохьсон, орноос газар уначихаар нь өөрийн өмсөж явсан орос хороом гутлаар цээжин дээр нь нэг удаа баруун хөлөөрөө дэвссэн. Тэгээд байж байтал орж ирсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 53-55 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №08шэ/464 дугаартай
3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ..." гэх шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 28 дугаар тал/,
Э.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, *******ны тодорхойлолт
/хх-ийн 33 дугаар тал/,
Э.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 31 дүгээр тал/,
Э.Аын Хаан банкны дансны хуулга, хохирол төлсөн баримт
/хх-ийн 34-36, 41-42 дугаар тал/,
Э.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аийн: “...Архи хэтрүүлэн хэрэглэж ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуймаар байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Баримтаар гаргасан зардал болох 87.000 төгрөгийг төлсөн.”, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.ийн: “... Надад годмол санал байхгүй. Хотоос гараад явж байхад манай найз залгаад “ганц юм аваад хүрээд ир” гэхээр нь би архи авч очоод тай хамт уусан. Би их ядарсан байсан учраас ийн гэрт тасраад унтчихсан байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлгүүд болон улсын яллагчийн судласан “шинжээч эмчийн гаргасан №08шэ/464 дугаартай: “...С.ийн биед зүүн 6-р хавирганы цууралт, дээд урууланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.ийн “...Шөнийн 00 цаг өнгөрч байхад танихгүй 2 залуу орж ирсэн. Би юу болсныг мэдэхгүй байж байтал намайг орноос унагаагаад нэг өндөр танихгүй залуу нүүр лүү цохиж унагаагаад дээрээс дэвссэн.”, гэрч Т.ын “...тэгээд бид хоёрыг гэр лүү нь ороход э хамраа дарчихсан, цус гарчихсан, эвхэрсэн хэвтэж байсан. Би яасан бэ юу болов гэхэд намайг танихгүй хүн орж ирээд үгийн зөрүүгүй зодчихоод яваад өглөө гэж хэлсэн.”, гэрч А.ын “... Э.А надад ярихдаа 2 удаа нүүр лүү нь цохиод нэг удаа цээж рүү нь дэвссэн гэж хэлсэн. Юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй.” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* тоот хашаанд байх иргэн Л.ийн гэрт 01 цагийн орчимд архи хэтрүүлэн хэрэглээд унтаж байсан С.ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, цээж рүү нь гараараа цохиж, өшиглөн улмаар түүний эрүүүл мэндэд зүүн 6-р хавирганы цууралт, дээд урууланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Шүүгдэгч Э.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Э.Аыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ат оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Б “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ